Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 233

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                  хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн  нэхэмжлэлтэй хариуцагч З.Лхагвасүрэнд холбогдох орон сууцны халаалт, халуун хүйтэн усны төлбөр 486728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                        Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З.Лхагвасүрэн нь орон сууцныхаа халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 10-р сард 150000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр нийт 486728 төгрөгийг З.Лхагвасүрэнгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “З.Лхагвасүрэнгээс орон сууцны төлбөр гаргуулахаар манай байгууллага нэхэмжлэл гаргасан. Гэтэл уг байранд З.Лхагвасүрэнгийн эхнэр С.Ундрахбаяр амьдарч байх тул хариуцагч З.Лхагвасүрэнг хэргийн жинхэнэ хариуцагч С.Ундрахбаяраар сольж, орон сууцны төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.       

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 09 тоотод оршин суух ЛН75062508 регистрийн дугаартай Жингүүд овогт Сугарын Ундрахбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Ундрахбаяр миний бие Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 39-р байрны 09 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 486728 төгрөгийг 2016 оны 10 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч С.Ундрахбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 486728 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч С.Ундрахбаяраас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 486728 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч С.Ундрахбаяр нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 486728 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн “39-09 тоот орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийн задаргаа”, хариуцагч С.Ундрахбаярын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ундрахбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 486728 төгрөгийг 2016 оны 10 сарын 31-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч С.Ундрахбаяр нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 486728 төгрөгийг 2016 оны 10 сарын 31-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 486728 /дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг 2016 оны 10 сарын 31-ний өдрийн дотор хариуцагч С.Ундрахбаяр нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15252 төгрөгний тал хувь болох 7626 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7626 төгрөгийг, хариуцагч С.Ундрахбаяраас улсын тэмдэгтийн хураамж 7626 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Ундрахбаяр нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ