Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1657

 

 

 

 

 

 

 

   2019        11          01                                  2019/ШЦТ/1657

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Шар халзан овогт Я О д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03844 2337 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Я.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайд иргэн О.Отгонбаатарын хамар руу толгойгоороо 2 удаа хамар руу нь мөргөж, нүүрний баруун талын хэсэг рүү гараараа 1 удаа цохин зодож, биед зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зэрэг түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.О мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Отгонбаатарын өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг сагсны шийдэн дээр тоглож байхад зүс таних О хоёр найзын хамт согтуу ирээд бөмбөгөө өг гэхээр нь өгсөн чинь О ахтай хамт явсан нэг согтуу залуу нь бөмбөг шидээд өгөхгүй байхаар нь бид нар бөмбөгөө авна гэж хэлсэн чинь согтуу над руу дайраад О шууд миний хамар руу мөргөөд, дараа нь баруун хацар хэсэгт бас гараараа цохисон. Миний баруун талын уруулын дотор тал нь язарсан байгаа...

...Тэгсэн О найзыгаа өмөөрөөд над руу хүрч ирээд шууд толгойгоороо миний хамар руу 2 удаа мөргөж, баруун талын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Миний хамарнаас маш их цус гарсан. Тэгээд Санчир цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн О зугтаагаад явчихсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Алтангэрэлийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хангамжийн худгийн хажуу талын сагсны шийдэн дээр Санчир, Отгонбаатар, Анх-Эрдэнэ бид нар сагс тоглож байтал О гэх зүс таних залуу нэг найзынхаа хамтаар согтуу хүрч ирээд сагсны талбай дээр бөөлжөөд унасан. Тэгэхээр нь бид нар ямар заваан юм бэ гарч бөөлж гэж хэлтэл О миний бөөлжих та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд байж байтал Оын хамт ирсэн найз гэх залуу нь бид нарыг сагс тоглож байхад хүрч ирэнгүүтээ ахдаа бөмбөгөө өгч бай, ах нь ганц шидээдэхье гэсэн. Тэгэхээр нь бид нар бөмбөгөө өгч шидүүлсэн. Тэгсэн бөмбөг нь ороогүй, тэгсэн наад бөмбөгийг чинь ортол шиднэ гэсэн. Тэгэхээр нь бид нар агаа бид нар тоглож байна, та түр байж бай гэж хэлтэл нөгөө Оын найз гэх залуу ямар том бацаан нар вэ, О аа, энэ бацаан нартаа хэлээч гэсэн. Тэгсэн О чи жоохон хүүхдүүдтэй юу ярих гээд байгаа вм, наашаа суу гэж найзыгаа дуудсан. Тэгсэн найз нь Оыг чи ямар арчаагүй юм бэ, бацаан нартаа юм хэлж чадахгүй гэж хэлтэл Отгонбаатар та одоо юу гээд байгаа юм дүү нарыг ахтай нь муудалцуулах гээд болиоч гэж хэлтэл нөгөө найз нь Отгонбаатарыг шууд заамдчихсан. Тэгсэн О ах хүрч ирэнгүүтээ найзыгаа өмөөрөөд Отгонбаатарыг заамдаж аваад толгойгоороо хамар руу нь 1 удаа мөргөсөн. Өөрөөр зодож цохихыг нь би бол хараагүй. Тэгээд цагдаад Санчир дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8029 дугаартай шинжээчийн:

            1. О.Отгонбаатарын биед зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байах боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,

            - Цагдаагийн АСАП сангийн лавлагаа, шүүгдэгч Я.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-53, 70-84, 32, 54-58 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Я.Оын: ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Отгон-баатарыг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр надаас өөр зодож цохисон хүн байхгүй. Хохирогч Отгонбаатарын биед учирсан гэмтлийг миний бие учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Я.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайд иргэн О.Отгонбаатарын хамар руу толгойгоороо 2 удаа хамар руу нь мөргөж, нүүрний баруун талын хэсэг рүү гараараа 1 удаа цохин зодож, биед зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зэрэг түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Я.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч О.Отгонбаатар гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Я.Оад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Я.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайд иргэн О.Отгонбаатарын хамар руу толгойгоороо 2 удаа хамар руу нь мөргөж, нүүрний баруун талын хэсэг рүү гараараа 1 удаа цохин зодож, биед зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зэрэг түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Отгонбаатар, гэрч А.Алтангэрэл, яллагдагчаар өгсөн Я.О нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8029 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч О.Отгонбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Я.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 94 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Я.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Я.О нь хохирогчид учруулсан хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шар халзан овогт Я Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я Оыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.О ад оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Я.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Я.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ