| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/05649/И |
| Дугаар | 923 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , , *******, тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , ******* тоотод оршин суух ******* /РД:*******/ холбогдох
учирсан хохиролд 63 952 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-1278/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
би , *******, тоот хаягт амьдардаг. 2013 оны 10 сард намайг гадаадад ажлаар яваад ирэх хойгуур манай гэрийн гал тогооны ханын шүүгээнд бэлнээр байсан 12 000 000 төгрөгийг найз байсан надад хэлэлгүй, зөвшөөрөлгүйгээр авсан байсан бөгөөд мөнгөө нэхэхэд би өөр хүнд богино хугацаатай хүүтэй зээлдүүлсэн тул санаа зоволтгүй хүү нэмж тооцоод 12 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эргүүлж буцааж өгнө гэсэн албан бичиг надад бичиж өгөөд цагдаад битгий хандаач гээд гуйгаад байсан.
Түүнчлэн нь миний аавын машиныг барьцаалан миний найз 2 500 000 төгрөг зээлж авсан боловч түүнийгээ төлж барагдуулаагүй тул би өөрөө найздаа 2 500 000 төгрөгийг түүний өмнөөс хүүтэй нь төлж барагдуулж байсан. Энэ талаар шүүхэд тодорхойлолт, нотлох баримт гаргаж өгөх болно. Ээмэг, бөгж, бугуйвчийг миний нэрээр барьцаалдан зээлдүүлэх газар нийт 2 900 000 төгрөгийн барьцаанд тавьж мөрийтэй тоглоом тоглож алдсаныг би бас өөрөөсөө төлж байсан. Энэ мэтчилэн удаа дараа миний мөнгө болон эд хөрөнгийг ямар нэг шалтгаанаар авч хувьдаа ашигласан хэрнээ буцааж төлдөггүй, шүүх цагдаад хандана гэхээр удахгүй бүрэн төлж барагдуулна гэдэг байсан.
Ингээд нэг өдөр над дээр ирээд чи ер нь өөрийнхөө машиныг барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьчих зээлсэн мөнгөөр чинь би Хонг Конг явж бизнес хийчээд ирье гадаадаас ирээд шууд авсан мөнгөө төлж чамайг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Би тухайн үед д итгэхэд хэцүү байсан тул тавьсан саналыг нь хүлээн аваагүй бөгөөд чи надад итгэхгүй бол хамт яв гээд гуйгаад байсан юм. Ингээд удаа дараа гуйгаад байсан тул 2013 оны 10 сарын 17-ны өдөр би өөрийн өмчлөлийн улсын дугаартай Волксваген Тигуан маркийн автомашиныг “” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар 22 000 000 төгрөгийн барьцаанд барьцаалж уг мөнгийг бүхэлд нь д өгсөн. Уг мөнгийг нь надаас авч валют болгосон бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг эх хувиар нь нотлох баримтаар нэхэмжлэлд хавсаргасан болно. Хонг Конгт очоод шууд Макао явах усан онгоцонд суусан бөгөөд мөрийтэй тоглоом тоглож миний өгсөн мөнгийг үрж дуусгасан. Нутагтаа ирээд миний мөнгийг өгөөгүй тул би 2014 оны 2 сард цагдаагийн хэлтэст хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан боловч энэ нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргааны шинжтэй байх тул харъяа шүүхээр шийдвэрлүүл гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан. Ингээд цагдаа, прокуророор удаан явж байх хугацаанд би барьцаалан зээлдүүлэх газар хүү төлж, зээлээ төлж чадахгүй байсаар автомашинаа зээлийн барьцаанд алдсан. Зээлийг бүтнээр хүлээн авч ашигласан атлаа би түүний авсан зээлд хүү төлж явсаар сүүлдээ зээл хүүг төлж чадалгүй автомашинаа алдсан юм.
Иймд би өөрт учирсан бэлнээр авсан 12 000 000 төгрөг, барьцаанд тавьж алдсан автомашины үнэ 44 952 120 төгрөг, найз с зээлсэн мөнгө 2 500 000 төгрөг, миний ээмэг, бөгж, бугуйвчийг ломбарданд тавьж алдсан 2 900 000 төгрөг, мөнгө аяга бас ломбардад тавьсан 1 600 000 төгрөг, нийт 63 952 120 төгрөгийн хохирлыг гоос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нийт гэм хорын хохиролд 63 952 120 төгрөгийг нэхэмжилсэн боловч одоо гоос үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 57 200 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа 6 000 000 төгрөгөөр багасгаж байгаа.
Нэхэмжлэлийн үндэслэл нь 1. Надаас бэлнээр авсан 12 000 000 төгрөгийг 8 000 000 төгрөгийг зөвшөөрөгүй авсан учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна, харин 4 000 000 төгрөгийг зээлж авчихаад өгөөгүй, 2. Барьцаанд тавьсан автомашины үнэ 36 000 000 төгрөг, мөн машины ломбардны хүү төлсөн 2 200 000 төгрөг, 3.манай найз с зээлсэн 2 500 000 төгрөг, 4.ломбарданд тавьж алдсан ээмэг, бөгж, бугуйвчний үнэ 2 900 000 төгрөг, 5.ломбарданд мөнгөн аяга тавьсан 1 600 000 төгрөг, нийт 57 200 000 төгрөг болгон нэхэмжилж байна.
Бид хамтран амьдрах хугацаанд би ажлын шугамаар гадагшаа явдаг байсан тэр хугацаанд миний үнэт зүйлсээс алга болчихдог байсан. Анх мөрийтэй тоглоом тоглодог гэж мэдээгүй, гурван жилийн дараанаас мэдсэн. Би Шинэ-Зеландад сургуульд сурах гээд төлөвсөн байсан. Тиймээс ч мөнгө аваад гэртээ байлгаж байсан. Гэтэл намайг Герман явчихаад ирэхэд гэрт хадгалагдаж байсан 12 000 000 төгрөгнөөс 8 000 000 төгрөгийг надад хэлэхгүй авсан байсан. Хэд хоногийн дараа 12 000 000 төгрөгнөөс үлдсэн 4 000 000 төгрөгийг надаас гуйгаад авсан. Тэгээд бид гадуур хамт явж байхдаа намайг чи машинаа ломбардад тавчих гээд гуйгаад би итгээд машинаа ломбарданд тавьсан. Машин ломбарданд тавьсан 22 000 000 төгрөгийг аваад бүгдээр нь мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. чиний бүх зүйлийг эргүүлж төлнө надад итгэ гээд миний байрыг хүртэл ББСБ-д тавиулсан. Тэр үед ээжид нь энэ тухай хэлж байсан. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгэхэд гэрийнхэн нь надад мөнгө төлж байрыг суллаж өгсөн нь үнэн. Машиныг маань авч өгөөгүй, би той хамт амьдарч байсан учраас байнга надаас гуйж, надад итгэ гэж амлалт өгдөг байсан юм гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарийг гаргаж байна. миний бие тай 2011 оноос хойш хамтран амьдарч байсан ба хүсэлтээр 2013 оны 10 дүгээр сарын 17-нд, 2013 оны 12 дугаар сарын 27-нд буюу 2 удаа хамтдаа Хонг Конг болон Макао явсан. Эхний удаа 2013 оны 10 дүгээр сарын 17-нд Хонг Конг болон Макао улсруу явахдаа би хувиасаа 20 000 000 төгрөг мөн нь тодорхой хэмжээний мөнгө /тодорхой хэлж мэдэхгүй байна/ гаргасан ба Хонг Конг болон Макаод очиж бид 2 хамтдаа авч явсан мөнгөөрөө тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж үнэтэй брендийн хувцас, гутал, цүнх, алт үнэт эдлэл авах, мөрийтэй тоглох зэргээр тансаглан дууссан болно. Мөн 2 дахь удаа буюу 2013 оны 12 дугаар сарын 27-нд бид 2 хамтдаа дахин Хонг Конг болон Макао улсруу явсан ба би хувиасаа дахин 20 000 000 төгрөг гаргасан харин нь хамт явахаас хэд хоногийн өмнө буюу 2013 оны 12 дугаар сарын 25-нд “ ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, , , , ******* гудамж, орон сууц болон авто зогсоолыг барьцаалж 38 000 000 төгрөгийн зээл авсан байсан.
бид 2 хоёр дахь удаа Хонг Конг болон Макаод очиж авч явсан мөнгөөрөө дахин тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж, үнэтэй брендийн хувцас, гутал, цүнх, алт, үнэт эдлэл авах, мөрийтэй тоглох зэргээр тансаглан дуусгасан.
Ингээд бид хоёр авч явсан мөнгөө бүгдийг нь дуусгаад гэр гэртээ ирцгээсэн ба болсон явдлын талаар буюу би өөрийн мөнгийг үрж дуусгасан талаараа, мөн нь өөрийн өмчлөлийн автомашин, орон сууцыг барьцаанд тавьж явсан бүх мөнгөө хамтдаа үрж дуусгасан талаар эцэг, эхэд хэлсэн.
Тухайн үед болон түүний аав нар нь манай эцэг эхтэй уулзаж, эцэг нь “... манай охин хоёр хамаг мөнгөө үрж, эд хөрөнгөө барьцаанд тавьж, гадаадруу явж, авч явсан мөнгөө бүгдийг нь үрж дуусгасан байна. барьцаанд тавьсан машин ч яахав, хамгийн гол нь орон сууцаа алдах гээд байна” гэсэн тул манай эцэг нь т 40 000 000 гаруй төгрөгийг өгч, түүний “ ББСБ” ХХК-иас авсан байсан зээлийг төлж барагдуулан, түүний орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Тухайн үед нь мөнгө болон хөрөнгөө үрж дуусгасан нь бид хоёрын өөрсдийн буруу, одоо орон сууцаа буцаагаад авчихсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлж байсан.
Ингээд байж байтал 2014 оны 2 дугаар сард нь надад залилан мэхлүүлсэн мэтээр цагдаагийн хэлтэст гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн ба тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдхүүнгүй болох нь тогтоогдсон тул 2014 оны 7 сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор тус хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч , хоёр нь 2011 оноос хойш хамтран амьдарч байсан хүмүүс. Хамт амьдарч байх хугацаандаа хэд хэдэн удаа Хонг Конг, Макао руу явахдаа авч явсан хамаг мөнгөөрөө тансаг зэрэглэлийн буудалд байрлаж, үнэтэй эд зүйлс худалдан авсан байдаг. Мөн нэхэмжлэгч санал тавьсны үндсэн дээр 2013 оны 12 дугаар сарын 27-нд Хонг Конг улсруу хамт явсан, явахдаа нэхэмжлэгч тухайн үед орон сууцаа зээлийн барьцаанд 38 000 000 төгрөгөөр барьцаалаад мөнгө авч авсан мөнгөө үрж дуусгасан байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн машин, орон сууцаа барьцаалж мөнгийг үрсэн талаараа эцэг эхдээ хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн аав, ээж нь хариуцагчийн аав ээжтэй уулзаж энэ талаар яриад машин тэрэг яах вэ, хамгийн гол нь орон сууцыг л барьцаанаас авчихвал ямар нэг гомдол саналгүй гэхэд нь хариуцагчийн аав нийт 40 сая төгрөгийг төлж, орон сууцыг нь чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч ч бас энэ талаараа гомдол саналгүй гэж байсан ч дараа нь гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болсон байдаг.
1.Хариуцагч нь 12 000 000 төгрөгийг аваагүй. Энэ мөнгийг хамтдаа үрсэн. Нэхэмжлэгч өөрөө шинэ гар утас, угаалгын машин авсан гэдэг. Анх цагдаа дээр 8 000 000 төгрөг гэж мэдүүлж байгаад одоо 12 000 000 төгрөг болоод байгаа.
2.Харин машиныг барьцаанд тавихдаа бол нэхэмжлэгч өөрөө 22 000 000 төгрөгөөр барьцаалсан ба нь энэ гэрээний аль нэг тал биш юм.
3.Найз гэдэг хүнээс мөнгө зээлсэн гээд байгаа нь зээлээгүй. Хэрвээ зээлсэн бол нь гоос нэхэмжлэх эрхтэй.
4.Алтан ээмэг, бөгж, бугувчийг, мөн мөнгөн аяга гээд нэхэмжлээд байгаа боловч үүнийг нотолсон баримтгүй, Макао явчихаад ирэхдээ ямар ч мөнгөгүй болсон учраас эдгээр зүйлсийг нь өөрөө барьцаанд тавьж, идэх юм авсан гэдэг.
Нэхэмжлэгч нь өөрөө г мөрийтэй тоглодог гэдгийг мэдээгүй, мөнгийг мөрийтэй тоглоод үрээд дуусгасан гэдэг боловч нь бооцоотой тоглох талаар зааварчилгаа өгч, зарим үед өөрөө хамт тоглож байсан гэдэг нь эрүүгийн хэргээс авсан нотлох баримтаар нотолдог.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дүгээр зүйлээр нэхэмжлэл гаргаж байгаа бол шүүхээс гэм хор учирсан уу?, хууль бус үйлдлийн улмаас гэм хорын шалтгаант холбоо байгаа эсэхийг шалгаж үзээсэй гэж хүсэж байна. Мөн энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчид хохирол учруулсан нь тогтоогддоггүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч мөрийтэй тоглоом тоглодог талаар сүүлд мэдсэн гэж байгаа нь Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.2-д заасан үндэслэл үүссэн. Нэхэмжлэгчид гийн зүгээс мөнгө төлөөгүй биш төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь намайг залилсан, надаас хулгайлсан гээд байгаа боловч өөрөө нас биенд хүрсэн хүн, нэхэмжлэгч нь мөнгийг юунд үрж байсан гэдгийг сайн мэдэж байсан, өөрөө ч хамт үрсэн учраас нэгнээсээ хохирол нэхэмжлэх нь шударга бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан гэм хорын хохиролд 63 752 120 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан гэм хорын хохиролд 57 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч гийн мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй авсан 8 000 000 төгрөг, мөн зээлсэн 4 000 000 төгрөг, машин барьцаалан Хонг Конг, Макао явж мөрийтэй тоглосон тул машины үнэ 36 000 000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт машины зээлийн хүүнд төлсөн 2 200 000 төгрөг, найз н. авсан 2 500 000 төгрөг, ээмэг, бөгж, бугуйвчийг ломбарданд тавьж алдсан 2 900 000 төгрөг, мөнгөн аяга ломбарданд тавьж алдсан 1 600 000 төгрөг, нийт 57 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь нэхэмжлэгч 12 000 000 төгрөгийг аваагүй, хамтран амьдарч байхдаа хамтдаа Хонг Конг, Макао явж, машинаа барьцаанд тавьж авсан мөнгийг үрсэн, бусад мөнгийг хоол хүнсэнд зарцуулсан, эрүүгийн хэрэгт энэ талаар харилцан тохиролцож хохирлыг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн №2598 тоот прокурорын тогтоолоор “...яллагдагч нь 2013 оны 10 сард иргэн эзэмшлийн 4 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай хүнд хүүтэй зээлдүүлээд өгнө гэж, алтан хослолыг саун ажиллуулна гэж хуурч мэхлэн 1 900 000 төгрөгийн барьцаанд тавиулсан, “Волксваген Тигуан” маркийн автомашиныг барьцаанд тавьчих “Хонг Конг явж, бизнес хийгээд бүх мөнгийг чинь буцааж өгнө, хохиролгүй болгоно” гэж “” ХХК-ийн ломбарданд 22 сая төгрөгийн барьцаанд тавиулж улмаар “Макао” явж мөрийтэй тоглон алдаж бусдын итгэл эвдэж, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож байна. Хэргийг хянахад яллагдагч нь иргэн М.Номуундарийг итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилсан мэхэлсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож чадаагүй байна.
Учир нь иргэн нь хамтран амьдрагч гийн хамт “” гэх барьцаат зээлийн газарт 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирж өөрийн эзэмшлийн алтан хослолыг 1 900 000 төгрөгийн барьцаанд тавьж барьцаат зээлийн гэрээг өөрийн нэрээр хийсэн байх боловч дээрх мөнгийг яллагдагч нь авсан болох нь хохирогч мэдүүлгээс өөр бусад нотлох баримтаар тогтоогдсонгүй, мөн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн “Волксваген Тигуан” маркийн автомашинаа “” ХХК гэх барьцаат зээлийн газат 22 сая төгрөгийн барьцаанд тавьж дээрх мөнгөөр яллагдагч гийн хамтаар Макао явж мөрийтэй тоглож алдсан болох нь хохирогч , гэрч Ц., ,, нарын мэдүүлэг болон , нарын Макао явсан гэрэл зургууд, хохирогч худалдан авсан гэх хувцасны төлбөрийн хуудаснууд, болон мөрийтэй тоглож байхад нь , нарын мессежээр харилцаж байсан тухай тэмдэглэл зэргээр нь бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт холбогдсон д холбогдох эрүүгийн хэргийг МУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” байна. /хэргийн 4-5-р хуудас/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь нэхэмжлэгчээс 12 000 000 төгрөгийн 8 000 000 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр авч ашигласан тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар, мөн 4 000 000 төгрөгийг зээлж авсан боловч буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар тус тус шаардах эрхтэй гэсэн.
Мөн нэхэмжлэгч нь гэртээ 12 000 000 төгрөгийг хадгалж байсан болох нь тодорхойлолт, уг мөнгөөр их сургуульд суралцах гэж байсан болох нь ХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар, мөн уг мөнгийг авсан болох нь түүний бичсэн “эхнэр 10 дугаар сарын 10-ны өдөр 12 000 000 төгрөгийг авч өөрийн найзад зээлдүүлсэн, энэ мөнгийг би 10 дугаар сарын 20-нд т буцааж өгнө өө” гэх /хэргийн 6-р хуудас/ тодорхойлолтоор нотлогдоно гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг тодорхойлох бичгийг бичсэн эсэх нь эргэлзээтэй, зөвшөөрөлгүйгээр авч ашигласан бол эрүүгийн хэрэг болно, зээлсэн бол мөнгийг хүлээн авсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж маргасан.
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд энэ нь бусдын өмчлөл, эзэмшилд байсан хөрөнгийг өөртөө шилжүүлэн авахдаа хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр биш өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр санаатай дур мэдэн авч хэрэглэн улмаар хөрөнгийн нэмүү өртөг, ашигтай байдал бий болгосон гэж ойлгоно. Гэтэл хариуцагч г нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн мөнгийг авч хэрэглэсэн гэсэн боловч мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.2-д заасан нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нь өөртөө нэмүү өртөг, ашигтай байдал бий болгосон эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 4 000 000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод гарын үсэг зураагүй гэж маргасан тул уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч нь хамтран амьдарч байх хугацаандаа машин болон ээмэг, бөгж, бугуйвч, мөнгөн аягыг барьцаанд тавиулж, мөн найз н.с мөнгө зээлчихээд өөрөө бүгдийг төлнө гэж үүрэг хүлээсэн боловч уг үүргээ гүйцэтгээгүйгээс зээлийн хүү төлж, машин болон ээмэг, бөгж, бугуйвч, мөнгөн аягаа барьцаалан зээлдүүлэх газарт алдаж, хохирсон тул учирсан хохирол буюу гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар талуудын хооронд үүрэг үүссэн болох нь хэрэгт авагдсан “...2014 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “миний бие Volkswagen Tiguar маркийн автомашин 11 800 000, Цастийн 55, тоот орон сууц, найз 2 500 000 төгрөг, аавынх нь машин тавьж тоглосон 1 000 000 төгрөг, ээмэг бөгж бугувч зүүлт 1 900 000 төгрөгөөр, ломбардад тавьсан 2 ширхэг мөнгөн аяга 200 000 төгрөгөөр тавьсан. Тад Ниер цаг цагаан алтан бөгж бүгдийг мөрийтэй тоглож алдсан нь үнэн. Энэ бүх асуудлыг би өөрийн биеэр хариуцах нь үнэн болно” гэх тодорхойлолтоор нотлогдоно гэсэн. /хэргийн 60-р хуудас/
Хариуцагч нь уг баримт нь эрүүгийн хэргийн баримт бөгөөд талууд харилцан тохиролцож, тодорхойлолтод дурдсан тоот орон сууцыг ББСБ-гаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг Волксваген Тигуан маркийн автомашиныг барьцаанд тавиад үүргээ гүйцэтгээгүйгээс хохирсон тул “” ХХК-ийн №201607010102 тоот тодорхойлолтод “2011 онд МУ-д орж ирсэн бензин хөдөлгүүртэй автомат кроптой Волксваген Таурэр маркийн автомашинууд нь зах зээлд борлогдож байгаа үнэ нь 36 000 000 төгрөг байна” гэснээр автомашины үнэ 36 000 000 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй.
Мөн “” ЗБН нөхөрлөлийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот тодорхойлолтоор “иргэн нь 2013 оны 11 сарын 08-ны өдөр тус барьцаалан зээлдүүлэх газар 1 ш 500 000 төгрөгний үнэ бүхий 2 ш мөнгөн аяга, 200 000 төгрөгөөр барьцаалж, мөн иргэн нь 34 гр 999 сорьцтой алтан эдлэлүүд 1 900 000 төгрөгөөр барьцаалж, зээл авсан нь үнэн болно. Мөнгөн аягыг 500 000 төгрөгөөр, алтан эдлэлүүдийн 2 900 000 төгрөгөөр худалдан борлуулсан болно” гэсэн тодорхойлолтоор нь нэхэмжлэгчийн эд зүйлсийг барьцаанд тавьсан тул 4 800 000 төгрөгийг, мөн найзаас нь зээлсэн 2 500 000 төгрөгийг өгөөгүйгээс нэхэмжлэгч төлсөн тул гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээгээр нь “” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2013 оны 10 сарын 17-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 16-ны хүртэл 1 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй, 22 000 000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд Волксваген Тигуан маркийн мөнгөлөг өнгөтэй АЯ№00178463 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй машиныг барьцаалж, 2014 оны 3 сарын 26-ны өдрийн Кассын орлогын ордероор 2 2 00 000 төгрөгийг “ “ХХК-нд зээлийн хүүнд төлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 8-9-р хуудас/
Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зааснаар автомашины барьцаат зээлийн гэрээг нь “” ХХК-тай хийсэн, “” ЗБН нөхөрлөлийн тодорхойлолтоор иргэн нь эд хөрөнгө барьцаалсан гэсэн боловч гэрээг шүүхэд ирүүлээгүй, найз н.с зээлсэн мөнгийг өөрөө төлсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нь гэм хорыг хариуцах үүрэг бүхий этгээд гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хамтдаа 2013 оны 10 дугаар сарын 18, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус Хонг Конг, Макао явж байсан талаараа хэн аль нь маргаагүй бөгөөд хамтдаа зочид буудалд байрлаж байсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургуудаар нотлогдож байна. /хэргийн 34-37-р хуудас/
Мөн хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 12 сарын 25-ны өдөр “” ББСБ-аас 38 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн СБД-ийн 3 хороо, 5 хороолол, ******* гудамж,, тоот орон сууц барьцаалсан, уг зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн эцэг болох Ц. нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд нийт 41 200 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь “” ББСБ-ын тодорхойлолт, Голомт банкын орлогын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг, мөн гэм хорын хохирол 45 200 000 төгрөг, нийт 57 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоно гэж шүүхэд ирүүлсэн хэргийн 11,12,14-15,17 хуудсанд авагдсан баримтууд, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхээр шүүхэд ирүүлсэн 32 хуудаснаас 50 хуудсанд авагдсан төлбөрийн баримтууд нь англи хэл дээр авагдсан, орчуулгагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох 57 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛА