| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07951/И |
| Дугаар | 6133 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 6133
ͪ
Баянзүрх д И Л.Энхжаргал , ,
: Монгол улсын иргэн УЖ67021713 регистрийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 3 дугаар байрны 45 Зунайн Нэргүйн нэхэмжлэлтэй,
: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны олговор 5.951.783,6 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулах хянан .
ؿ :нч З.Нэргүй, чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал, ш ргаар Ч.Номин-Эрдэнэ нар .
:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын /хуучин нэрээр/ даргаар ажлын хэвийн гүйцэтгэж байтал 2014 оны 11 сарын 04-ны өдрийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдын Б/31 тоот тушаалаар төрийн албанаас халсан бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй, Төрийн албаны хууль болоод бусад журам, дүрмийг зөрчсөн байна гэж үзээд Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн 20 дугаар шүүхэд хандан өргөдөл гаргасан. Шүүх миний өргөдлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн нотлох баримт цуглуулан шалгаж 2014 оны 193 тоот шийдвэрээр Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайдын 2014 оны Б/31 тоот тушаалыг хүчингүй болгож, З.Нэргүй миний биеийг өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг тооцон олгох, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны 193 тоот шийдвэрийг шүүхээс ХХААЯ-нд хүргүүлсэн бөгөөд шийдвэрийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ХХААЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргасны дагуу дээрх шүүх 2015 оны 08 сарын 06-нд хуралдаж 357 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Мөн түүнчлэн ХХААЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч уг магадлалыг дахин нягтлуулахаар хяналтын шатны шүүх Улсын дээд шүүхэд хандсаны дагуу 2015 оны 10 сарын 12-нд Хяналтын шатны шүүх Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хурлаар уг асуудлыг хэлэлцэн 251 тоот тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 13-ны өдрийн 193 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 сарын 06-ны өдрийн 357 тоот магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн нэхэмжлэлийг хангахгүй орхисон болно. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргасныг Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хянаад хяналтын шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тухай хариуг 2016 оны 01 сарын 07-ны 6/114 тоотоор хариу өгсөн. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 5.2, 5.3 дах заалтыг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 193 тоот шийдвэрийн дагуу З.Нэргүй миний биеийг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус тооцон олгуулахаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад хандаж өргөдөл гаргасан. Гэтэл Р.Бурмаа сайд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэгэн шийдвэр гаргалгүй өргөдлийг дарагдуулсаар өөрийн бүрэн эрхийн хугацааг дуусгасан болно. Нөгөө талаар тангараг өргөсөн төрийн албан хаагч миний хувийн аж амьдралд ажлаас халсан шийдвэр хүндээр тусч 1 жил, 9 сарын хугацанд ямар нэгэн орлогын эх үүсвэргүй, өрхийн бусад хүмүүсээ тэжээн тэтгэх боложмгүй нөхцлийг үүсгэж хохироосон. Иймээс миний бие Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин өргөдөл гаргасны дагуу шүүгчийн захирамжаар 2016 оны 01 сарын 15-ны өдөр Гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тогтоол гүйцэтгэгчийн 5 удаагийн мэдэгдлийг ХХАА-н сайд Р.Бурмаа биелүүлэхгүй, үл тоомсорлон биелүүлээгүй. Энэ хугацаанд миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 сарын 13-ны өдрийн 193 тоот захирамж гарсанаас хойшхи 2016 оны 03 сарын 31-ныг хүртэл хугацааны олговор 16.027.184 төгрөгийг нэхэмжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасныг тус шүүх 2016 оны 06 сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Үүнээс хойш Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 10-ны өдрийн Б/03 тоот тушаалаар З.Нэргүй миний биеийг хуучин эрхэлж байсан ХХААГ-ын даргын ажилд эгүүлэн томилсон учраас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04805 дугаар шийдвэр гарсанаас хойш 2016 оны 08 сарын 10 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.951.783,6 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Хэргийг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн. Бид ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг зөвшөөрч байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг олгох мөнгө 2016 оны төсөвт тусгагдаагүй байгаа учир боломжгүй байгаа. Хөрөнгийн эх үүсвэр батлагдсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг олгох болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Нэргүй нь хариуцагч Монгол улсын Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.951.783,6 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч З.Нэргүйг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, З.Нэргүйг Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх нийт 4 сар 7 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн ба, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 357 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй болно. /хх-ийн 5-17 дугаар тал/
Хариуцагч Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 251 дүгээр тогтоолыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай Б-03 дугаар Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар нэхэмжлэгч З.Нэргүйг Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар эгүүлэн томилсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 23 дугаар тал/
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04805 дугаар шийдвэрээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн өдрөөс хойш 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 16.027.184 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 19-21 дүгээр тал/
Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04805 дугаар шийдвэрээр цалин хөлс олгож шийдвэрлэсэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш нэхэмжлэгч З.Нэргүйг ажилд эгүүлэн томилогдох 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг хариуцагч олгох үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч З.Нэргүй нь сард 1.382.737,6 төгрөгийн цалин авдаг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны хүснэгт зэргээр тогтоогдож байх тул 4 сар 7 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 5.951.783,6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь З.Нэргүйд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5.951.783,6 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 5.951.783,6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Нэргүйд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Нэргүйн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулвп заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг харицагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Нэргүйн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 110.179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Нэргүйд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ