Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 891

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: *******,*******, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* ХХК-ийн байранд байрлах “*******” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

миний бие “*******” ХХК-д Борлуулалтын менежер албан тушаалд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажилд орсон, улмаар бүтэн жил ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй болно.

 Гэтэл 2016 оны 9 сарын 26-нд ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан болно. Би ямар ч зөрчил гаргаагүй халахдаа ямар зөрчил гаргасан талаар надад мэдэгдээгүй болно.

Мөн би ажиллаж байх хугацаанд 700,000 төгрөгийн цалин авдаг байсан боловч 2015 оны 9 сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 сарын 25-ны хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр байхгүй бичилт хийж байгаагүй, ажилласан хугацааны нийгмийн даатгалын бичилтгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд “*******”  ХХК-ийн борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын дэвтэрт бичилт нөхөн хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

           *******ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох*******ийг “*******” ХХК-ийн Борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоох болон, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг 2015.9.25-2016.9.26 хүртэл нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                                               

         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “*******” ХХК-ийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.  

   

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох “*******” ХХК-ийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн Татварын хэлтсийн тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч*******т буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

 

             

 

ШҮҮГЧ                           Д.ХУЛАН