Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дархан сум 4-р баг Цээлийн 07-11 тоотод оршин суух ХО70040624 регистрийн дугаартай Боржигин овогт Содномжамцын Туяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сум 4-р баг Цээлийн 07-11 тоотод оршин суух СК69011010 регистрийн дугаартай Боржигoн овогт Шаравжамцын Мэндбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 4 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Туяа, хариуцагч Ш.Мэндбаяр нар оролцов.

 

                                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч С.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Туяа нөхөр Ш.Мэндбаяртай 1989 онд танилцаж, 1989 оны 12 сарын 10-ны өдөр гэр бүл болж, 1990 оны 12 сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1992 оны 03 сарын 15-ны өдөр охин М.Ундармаа, 1994 оны 02 сарын 17-ны өдөр охин М.Ундрал, 1997 оны 12 сарын 14-ний өдөр охин М.Нандин-Эрдэнэ, 2000 оны 01 сарын 04-ний өдөр хүү М.Билэгт нар төрсөн. Хүү М.Билэгт одоо 16 настай, 11-р ангид сурдаг. Ш.Мэндбаяртай гэрлэснээс хойш тодорхой ажил эрхлэхгүй бага багаар архи ууж, үр хүүхдэдээ эцгийн хайр, халамж, анхаарал тавихгүй, энд тэнд тэнэж архидаж, ааш зан нь эвдэрч, архинд хэт дурлаж, олон хоног сараар гэрээсээ хол тэнэж архиддаг болсон. Гэр орондоо ирсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэн согтуугаар тогтмол агсан тавьж, амар амгалан амьдрах орчин бүрдэхгүй, сэтгэл санаа тайван бус, үр хүүхдийн хүмүүжих гэр бүлийн дулаан уур амьсгал байхгүй үргэлжийн сэтгэлийн зовлонтой байсан. Хүүхдүүд маань суурь боловсрол эзэмшиж 2009 онд том охин М.Ундармаа ШУТИС, 2012 онд дунд охин М.Ундрал МУИС, бага охин коллежид зэрэг элсэн орж санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байсан. Нөхөр Ш.Мэндбаяр нь 2012 онд 2 жил 5 сарын хорих ял аваад явсан. Тухайн үед Ш.Мэндбаяр нь цалингийн зээлтэй байсан. Уг зээлийг би төлж барагдуулсан. 2000000 төгрөг байсан. Ш.Мэндбаяр 2014 оны 08 сард суллагдаж ирээд сумын соёлын төвд хөгжмийн багшаар ажиллаж байгаад архи ууж 2015 оны 07 сард ажлаасаа халагдсан. Ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. Би ХААН банкинд өндөр зээлтэй, давхар зээл төлөхөд хүндрэлтэй байсан. Би 2016 оны 01 сард өөрийн цалингийн зээл дээр зээл нэмж аваад Төрийн банкинд Ш.Мэндбаярын нэр дээр байсан цалингийн зээлийн үлдэгдэл 4 сая төгрөгийг төлсөн. Би өөрөө 12 сая төгрөгний зээлтэй. Ш.Мэндбаяр нь Баянмөнх сумын соёлын төвд ажиллаж байхдаа Оюунцэцэг гэх хүүхэнтэй эр эмийн холбоотой болсон. Одоо энэ хүүхэнтэйгээ цуг амьдарч байгаа.  Цаашид Ш.Мэндбаяртай хамтран амьдрах боломжгүй. Одоо эвлэрэх боломж байхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү М.Билэгтийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, 4 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ш.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. С.Туяатай 1990 оноос гэр бүл болж хамтран амьдарсан. 1990 оны 12 сарын 08-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 4 хүүхэдтэй болсон. Бидний дундаас 1992 оны 03 сарын 15-ны өдөр охин М.Ундармаа, 1994 оны 02 сарын 17-ны өдөр охин М.Ундрал, 1997 оны 12 сарын 14-ний өдөр охин М.Нандин-Эрдэнэ, 2000 оны 01 сарын 04-ний өдөр хүү М.Билэгт нар төрсөн. Хүү М.Билэгт одоо 16 настай, 11-р ангид сурдаг. Бид 2015 оны 11 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. Би 2016 оны 04 сараас Оюунцэцэг гэх хүнтэй хамтран амьдарч байгаа. Цаашид С.Туяатай хамтран амьдрах боломжгүй. Хүү М.Билэгтийг эх С.Туяагийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг төлнө, мөн миний цалингийн зээлийг төлсөн 4 сая төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                        Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч С.Туяа нь хариуцагч Ш.Мэндбаяраас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 4 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Ш.Мэндбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Туяагийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Туяа нь хариуцагч Ш.Мэндбаяртай 1989 оны 12 сарын 10-ны өдөр гэр бүл болж, 1990 оны 12 сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2015 оны 11 сарыг хүртэл хамтран амьдарч байсан нь хавтаст хэргийн 4-р талд авагдсан гэрлэгсдийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 1992 оны 03 сарын 15-ны өдөр охин М.Ундармаа, 1994 оны 02 сарын 17-ны өдөр охин М.Ундрал, 1997 оны 12 сарын 14-ний өдөр охин М.Нандин-Эрдэнэ, 2000 оны 01 сарын 04-ний өдөр хүү М.Билэгт нар төрсөн болох нь хавтаст хэргийн 05-р талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, одоо хүүхэд эрүүл энх өсөж, сургуульд сурч байгаа нь хавтаст хэргийн 06, 08-р талд авагдсан Хэнтий аймгийн Дархан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Туяа, хариуцагч Ш.Мэндбаяр нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, хариуцагч Ш.Мэндбаяр нь архидан согтуурч эхнэр С.Туяаг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, гэрлэгчид нь 2015 оны 11 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.

            Гэрлэгчдийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2015 оны 11 сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч Ш.Мэндбаяр нь архидан согтуурч эхнэр С.Туяаг зодож, эрх чөлөөнд нь халдаж байсан нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй, зохигчдын санал зэргийг харгалзан шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид нь хүү М.Билэгтийг эх С.Туяагийн асрамжид үлдээх талаар  тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, хүү М.Билэгтийн өөрийнх нь санал, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлт зэргийг харгалзан үзээд хүү М.Билэгтийг эх С.Туяагийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хүү М.Билэгтийг 18 нас хүртэл нь эцэг Ш.Мэндбаяраас хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Туяа нь хүү М.Билэгттэй нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч С.Туяа, хариуцагч Ш.Мэндбаяр нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Туяагийн “4 сая төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Туяагийн нэхэмжилсэн “хариуцагч Ш.Мэндбаярын Төрийн банкны зээл болох 4 сая төгрөгийг төлсөн тул уг 4 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэгч С.Туяа нь 12 сая төгрөгний зээлийг Хаан банкнаас, хариуцагч Ш.Мэндбаяр нь 4 сая төгрөгний зээлийг Төрийн банкнаас тус тус зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Зохигчид нь бусдад төлөх зээлийг уг зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч С.Туяагийн нэхэмжилсэн 4 сая төгрөгийг хариуцагч Ш.Мэндбаяраас гаргуулж нэхэмжлэгч С.Туяад олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч С.Туяагийн хариуцагч Ш.Мэндбаяраас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 4 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч С.Туяа нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, харин 4 сая төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож,  хариуцагч Ш.Мэндбаяраас улсын тэмдэгтийн хураамж 124774 төгрөгийг гаргуулж, үүнээс 78950 төгрөгийг нэхэмжлэгч С.Туяад олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 45824 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн

132.4-т тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ХО70040624 регистрийн дугаартай Боржигин овогт Содномжамцын Туяа СК69011010 регистрийн дугаартай Боржигон овогт Шаравжамцын Мэндбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2000 оны 01 сарын 04-ний өдөр төрсөн хүү Боржигин овогт Мэндбаярын Билэгтийг эх Боржигин овогт Содномжамцын Туяагийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Билэгтийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Ш.Мэндбаяраас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү М.Билэгтийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Туяад даалгасугай.

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Мэндбаяраас 4 /дөрвөн/ сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Туяад олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ш.Мэндбаяраас улсын тэмдэгтийн хураамж 124774 төгрөгийг гаргуулж, 78950 төгрөгийг нэхэмжлэгч С.Туяад олгож, 45824 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ