Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 889

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 21 гудамж, 536 тоотод оршин суух Сойвон овогт Гүнжиймаагийн Мөнхжаргалд /РД:ШГ82012414/ холбогдох,

Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

Гүнжиймаа овогтой Мөнхжаргал нь 2015 оны 4 сарын 22-ны өдөр манай компанитай 121731 тоот гэрээний 7 дугаар зүйлиийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 200,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Иймээс Г.Мөнхжаргалтай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 200,000 төгрөг, “гэрээний 5.3 зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу 2015.06.17-2016.05.16 хооронд нийт 334 хоногийн 100,000 төгрөгийн алдангийн хамт 300,000 төгрөгийг хэрэглэгч Г.Мөнхжаргалаас гаргуулж өгнө үү.

Г.Мөнхжаргал нь 300 000 төгрөгнөөс 150 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Талууд үлдсэн 150 000 төгрөгнөөс 100 000 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэжээ.

 

Хариуцагч Г.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Мөнхжаргал нь 300 000 төгрөгнөөс 150 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Талууд үлдсэн 150 000 төгрөгнөөс 100 000 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэжээ.

         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Г.Мөнхжаргалд холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгнөөс 150 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн, талууд үлдсэн 150 000 төгрөгнөөс 100 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцов” гэсэн байна.

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгнөөс 150 000 төгрөгийг хариуцагч төлж, үлдэгдэл 150 000 төгрөгний 100 000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.        

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Жи Мобайл” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Мөнхжаргалд холбогдох төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгний 150 000 төгрөгийг хариуцагч төлж, үлдэгдэл 150 000 төгрөгний 100 000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгний  4 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 4 825 төгрөг, хариуцагч Г.Мөнхжаргалаас 2 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    

      ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН