Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 244

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Пүрдэм” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Гүржавд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1832943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад  

    

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч “Пүрдэм” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Гүржав нь 2015-2016 онуудад манай компаниас дараа төлөх нөхцөлтэйгээр бараа авч төлбөрөө барагдуулж байсан боловч 2015 оны 12 сар, 2016 оны 01, 02-р сард авсан барааны төлбөрийг барагдуулаагүй. Н.Гүржав нь 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулна гэж гэрээ байгуулсан. Иймд Н.Гүржаваас барааны үнэ 1832943 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 11-05 тоотод оршин суух АЙ71061209 регистрийн дугаартай Боржигон овогт Намбарын Гүржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Пүрдэм” ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдаж авсан барааны үнэ 1832943 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй” гэжээ.

                                                                                            Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Пүрдэм” ХХК нь хариуцагч Н.Гүржаваас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1832943 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Пүрдэм” ХХК нь хариуцагч Н.Гүржаваас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1832943 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Н.Гүржав нь барааны үнэ 1832943 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч “Пүрдэм” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Н.Гүржавын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Гүржав нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1832943 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Н.Гүржав нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1832943 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Пүрдэм” ХХК-ийн нэхэмжилсэн 1832943 /нэг сая найман зуун гучин хоёр мянга есэн зуун дөчин гурван/ төгрөгийг хариуцагч Н.Гүржав нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Пүрдэм” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44277 төгрөгний тал хувь болох 22138 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22138 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Н.Гүржаваас улсын тэмдэгтийн хураамж 22138 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Пүрдэм”  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Гүржав нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ