Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1656

 

 

 

 

 

 

 

 

  2019        11          01                                 2019/ШЦТ/1656

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Ө.С , түүний өмгөөлөгч Д.Энхбаатар ҮД:15-14,

иргэний нэхэмжлэгч А.Жаргалмаа, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл ҮД:05-56 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.С т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911 01056 0808 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.С

Холбогдсон хэргийн талаар:

Ө.С  нь 2016 онд “Санна групп” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Х” тайлан өгсөн гэдгийг мэдсээр байж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий 6 аж ахуйн нэгжид нийт 1.074.218.909.10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж ашиглан тараасан, мөн 2017 онд нэр бүхий 25 аж ахуйн нэгжид нийт 2.717.623.183.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж ашиглан тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.С  мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Жаргалмаа мэдүүлэхдээ: Ө.С ыг манай дүү “Санна групп” ХХК-д 2015 оноос гэрээт нягтлангаар ажиллуулсан юм байна лээ. Дүү өөрөө болохоор Америкт ирж, очин байдаг. Угаасаа 2011 оны сүүлээр компаниа байгуулчихаад үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2017 оны 3 дугаар сард аавыг маань нас барахад оршуулганд нь ирээд 10 хоноод буцаад явсан байдаг. Энэ явдлыг бид нар ерөөсөө мэдэхгүй байж байгаад 2017 оны сүүлээр татварын байцаагчаас ийм акт ирэнгүүт нь мэдээд, өөртэй нь уулзах гээд холбогдож чадахгүй байсаар цагдаа, шүүх болоод явсан. Бид Ө.С-с энэ олон тэрбумыг гаргуулах гээд байгаа юм биш, цаад орлогоо нуусан 25 компаниас татварыг нь төлүүлж, компаниа хохиролгүй болгохыг хүсч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч А.Жаргалмаагийн өгсөн: ...”Санна групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Агван-Очирын Баясгалан нь миний төрсөн дүү байгаа юм. Дүү маань 2004 оноос хойш гэр бүлээрээ Америкт амьдарч байгаад 2011 оноос Монголд ирдэг болсон юм. Тухайн үед ээж маань 2011 онд нас бараад аав маань 2012 онд Бээжинд хорт хавдрын хагалгаанд байж байгаад 2017 онд нас барсан. Аавын бие муу байсан учраас дүү маань Монголд ирээд амьдаръя гээд ирж байж байгаад дээрх компанийг байгуулсан. Компаниа байгуулаад үйл ажиллагаа явуулж амжихгүй байж байгаад буцаад Америк явсан. Тэрнээс хойш дахин Монголд ирээгүй. Тэгээд байгууллагын бичиг баримт бүрдүүлээд үйл ажиллагаа явуулаагүй байсан чинь татвараас заавал Х тайлан гарах ёстой гэсэн учраас манай дүү Ө.С  гэх залууг зарын дагуу ажилд аваад байгууллагын Х тайлан гаргаад байж байгаарай гээд үлдээсэн байна лээ. Тэгсэн Ө.С  ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичилт хийсэн байсан...   гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л. Батсүхийн өгсөн: ...”Санна групп”  компани нь 2012 оноос 2016 онд албан татварын ногдуулалт , төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б. Цэвэлмаа, Л. Бархасбаатар нар хяналт шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн татварын улсын байцаагчийн 350000178 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Татварын хяналт, шалгалтаар ямар ч ажил , үйлчилгээ явуулаагүй атлаа , нэмэгдсэн өртгийн албан татварын цахим падаанаар хий бичилт хийж, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг санхүү болон татварын тайлан тэнцэлд хий тусгасан, нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон , албан татвар төлөхөөс зайлсхийсэн зэргээр  нийт 2.717.623. 183.77 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1 Татвар төлөгч дараах ... үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл , татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх ... 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам ... нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах... 18.1.10. нэр, хаяг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, /цахим тоон/ гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх,... 18.1.13 Татварын алба , татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11.1. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална..., мөн хуулийн 13.1 Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв  гаргах үндэслэл болно. Мөн хуулийн 13.7 Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил , гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно..., мөн хуулийн  14.3. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: ...мөн хуулийн 14.3.1. анхан шатны баримт бүрдүүлэх; мөн хуулийн 14.3.2. журналд бичих..., мөн хуулийн 4.3.3. дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх..., мөн хуулийн 14.3.5. санхүүгийн тайлан гаргах... 16.2. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь энэ хуулийн 16.1-д заасан этгээдийн шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгнө..., мөн хуулийн 18.2. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам,зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана..., мөн хуулийн 20.1.4. хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар , эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;...” гэж заасныг дараахь байдлаар зөрчсөн байна. Үүнд:

2017 оны 1-9 сард Богцтрейд ХХК-иас 2167671972, 2659529577, 2840757311  тоот дугаартай 3 падаанаар 143.667.727.27 төгрөгийн, Доктор Авто сүлжээ ХХК-иас 641303541, 2846957634 тоот дугаартай 2 падаанаар 26.129.363.63 төгрөгийн, Зиг Заг Трейд ХХК-иас 2641302968, 2846958499 тоот дугаартай 2 падаанаар 23,658,000.00 төгрөгийн, Зэмбэгэ ХХК-иас 2251306763 тоот падаанаар 12,181,818.00 төгрөгийн, Лансконстракшн ХХК-иас 1858118909, 1891587214, 1929663889, 1980222084, 2068666570 тоот дугаартай 5 падаанаар 4,797,818.19 төгрөгийн, Мөнххүнхэр Уул ХХК-иас 2149116501 тоот падаанаар 21,318,181.82 төгрөгийн, Рашбай ХХК-иас 1878471135, 1878471158, 1878738826, тоот 3 падаанаар 181,741,818.18 төгрөгийн, Сэрүүнхараат ХХК-иас 2056460767 тоот падаанаар 5,454,545.45 төгрөгийн, Төв азза ХХК-иас 2258260829 тоот падаанаар 18,181,818.18 төгрөгийн, Хан Урсгал ХХК-иас 2200765466, 2200765722, 2200766274 тоот 3 падаанаар 63.727.272.72 төгрөгийн, Эй Эс Эс Инженеринг ХХК-иас 1372049359 тоот падаанаар 70.909.090.91 төгрөгийн, нийт 23 ширхэг падаанаар 571.761.454.53 төгрөгийн бараа борлуулаагүй, орлого олоогүй, төлбөр аваагүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар хий бичиж, бусдад нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд  <4.1.1. борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ... 4.1.5. аж ахуйн үйл ажиллагаа гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг ... 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна...  7.1.1. Монгол Улсын нутаг борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ> гэж заасныг,

2017 оны 10-р сард Бэлчирконсракшн ХХК-д 2923527084, 2923527344 тоот падаанаар 27,272,727.27 төгрөгийн , Нутгийн буян Групп ХХК-д 2956693581,  2963170538 тоот падаанаар 345. 454.545.45 төгрөгийн 11-р сард Арбулаг ХХК-д 3236158497 тоот падаанаар 13. 045.454.55 төгрөгийн, Ди Си Эл Эм ХХК-д 3028010840 тоот падаанаар 4.545.454.55 төгрөгийн, Доктор авто сүлжээ ХХК-д 3204742423 дугаартай падаанаар 37.304.636.36 төгрөгийн, Зиг Заг Трейд ХХК-д  3204744470 дугаартай падаанаар 16.960.265.45 төгрөгийн, Ихэр Түрүү ХХК-д 3236796021 тоот дугаартай падаанаар 5.997.454.55 төгрөгийн , Мөнххүнхэр Уул ХХК-д 3062204616 тоот дугаартай падаанаар 12.454,545.45 төгрөгийн, НьюФалконХХК-д 3251271240 тосг дугаартай падаанаар 29.090.909.09 төгрөгийн, 12-р сард Арджуна Констракшн ХХК-д 3296361500 тоот дугаартай падаанаар 60,993,636.36 төгрөгийн, Аржроуд ХХК-Д 3437145046. 3437145087, 3437145237 тоот падаануудаар 409.090.909.09 төгрөгийн, Ди Си Эл Эм ХХК-д 3371152492 тоот дугаартай 22.731.409.09 төгрөгийн, Ихэр Түрүү ХХК-д 3236660026. 3324166468, 3337819509, 3371152838, 3384910701 тоот падаануудаар 23.734.636 36 төгрөгийн, Лансконстракшн ХХК-д 3386522618, 3390279496, 3390279674 тоот падаануудаар 45,454,545.45 төгрөгийн, ЛмссКонстракшн ХХК-д 3436606152 тоот дугаартай падаанаар 10,000,000.00 төгрөгийн, Нью Фалкон ХХК-д 3250587009 тоот -а^ззнаар 42.727,272.73 төгрөгийн, Ньютэс Мийт ХХК-д 3377162713, 3377163048 тос" -адаануудаар 42,640,000.00 төгрөгийн, Прогресс Интер Медишн ХХК-д 3422318232 3422318555, 3422318640, 3422318911, 3436336055 тоот падаануудаар 69,727,090.91 төгрөгийн, Төгсжигүүр ХХК-д 3377162840, 3377163220 тоот падаануудаар 66,590,918.19 төгрөгийн, Түшээтбулаг ХХК-д 3324166510 тоот падаанаар 35,954,545.45 төгрөгийн Хустайншил ХХК-д 3363494817 тоот падаанаар 22,737,545.45 төгрөгийн нийт 27 ширхэг падаанаар 1,344,508,501.80 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг /ЕБАРИМТ.МН прогарммд/ хий бичиж, бусдад нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээс зүйлд: «4.1.1."борлуулалт" гэжбарааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхийг..., 4.1.5."аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг... 7.1. Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна. ..7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ » гэж заасныг,

Тус компани нь бараа импортлоогүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2017 оны 01-р сарын тайланд «Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа» хэсэгт 597,051,936.89 төгрөгийн, 07-р сарын тайланд 208,180.91 төгрөгийн 08-р сарын тайланд 125,942,174.18 төгрөгийн, 10-р  сард тайланд 100,935.45 төгрөгийн, нийт 723,303,227.43 төгрөгийг худлаа хий бичиж импортын бараа худалдан авсан мэт баримт бүрдүүлэн цахим тайланг илгээн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулан, албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: «14.1.Хувь хүн. хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш хугацаанд энз хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх татвараас хасч тооцно: 14.1.1.Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэг үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл. нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийи бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч » гэж заасныг,

2017 оны 1-р удирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 78.050,000.00 төгрөгийн тамга, тэмдэг, нэр бүхий баримт бүрдүүлээгүй баримтаар нотлогдоогүй зардлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулан, албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 15 дугаар зүйлд: 15.1. Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох эрлогоос хасч тооцохгүй: 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал» гэж заасныг,

Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, гэрээ хэлцэл, гаалийн мэдээ зэрэг "Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн 10-р зүйлийн 1-дэхь заалт" бусад баримт материалуудыг гарган ирүүлэхийг шаардахад үл хэрэгжүүлэн татварын албанд ирүүлээгүй, татварын хяналт шалгалтад хамруулаагүй бөгөөд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд: «...44.3.Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал...хадгална.» гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд Богцтрейд ХХК, Доктор Авто Сүлжээ ХХК, Зиг Заг Трейд ХХК, Зэмбэгэ ХХК, Лансконстракшн ХХК, Мөнххүнхэр Уул ХХК, Рашбай ХХК, Сэрүүнхараат ХХК, Төв азза ХХК, Хан Урсгал ХХК, Эй Эс Эс Инженеринг ХХК, Бэлчирконсракшн ХХК, Нутгийн Буян "оупп ХХК, Арбулаг ХХК, Ди Си Эл Эм ХХК.НьюФалкон ХХК, Арджуна КонстракшнХХК, -гжроуд ХХК, Ихэр Түрүү ХХК, ЛмссКонстракшн ХХК, Ньютэс Мийт ХХК, Прогресс Интер Медишн ХХК, Төгсжигүүр ХХК, Түшээтбулаг ХХК, Хустайншил ХХК нэр бүхий 25 компанийн 60 падаанд холбогдох нийт 2.717.623.183.77 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, ингэхийн тулд хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, санхүү болон татварын тайлан тэнцэлд тусгасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан байна.

Дээрх үйл ажиллагааны улмаас "Санна групп" ХХК нь 271,762,318 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ мөнгөн дүн бол "Санна групп" ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол байгаа юм. Дээрх үнийн "Санна групп" ХХК нь аж ахуйн нэгж байгууллагын албан татвар нь 7.805.000 төгрөг болно. Ингээд 271.762.318 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын падаан бичиж бусдад татварын орлогоо нуух бүрдүүлэх боломж бүрдүүлж бусдад 263.957.318 төгрөгөөр бууруулах боломж олгосон. “ гэх мэдүүлэг /1-рхх-ийн 75-77 дугаар тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б. Цэвэлмаагийн өгсөн : “... Монгол Улсын иргэн Агваан-Очир овогтой Баясгалангийн үүсгэн байгуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, уур агааржуулагчийн хангамж, цахилгаан хангамж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 200 сая төгрөгийн дүрмийн сантай 5438462 тоот регистртэй  “Санна групп” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтын ажлыг Татварын улсын байцаагч Л. Бархасбаатарын хамт явуулсан. Ингэхдээ тус компанийн Татварын нэгдсэн системд илгээсэн санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан болон Гаалийн байгууллагын мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийсэн юм. "Санна групп" ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 онд 10,000,000.00 төгрөгийн орлого, 9.800.000.00 төгрөгийн зардал, 200.000.00 төгрөгийн албан татвар ногдуулах орлоготой, 2015 онд 13.200.000.00 төгрөгийн орлого, 13.210,000.00 төгрөгийн зардал 10,000.00 төгрөгийн алдагдалтайгаар, 2016 онд 1.074.218.908.9 төгрөгийн орлого, 1.075.000.000.00 төгрөгийн зардал, 781.091.10 төгрөгийн алдагдалтайгаар тайлагнасан.

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж, 0043482 тоот гэрчилгээ авсан, 2016 оны 11-12 сард буюу 2 сарын хугацаанд 1,074,218,909.10 төгрөгийн татвар ногдох орлого 895,394,233.75 төгрөгийн худалдан авалттай, 2016 оны 12 сарын 31-ний байдлаар 17,882,467.54 төгрөгийн татвар төлөхөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан атлаа төлбөл зохих татвараа төлөөгүй, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 17.882.467.54 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өртэй 895.394,233.75 төгрөгийн бараа материал худалдан авсан гэх атлаа татварын албаны хөндлөнгийн мэдээллийн баазад нэг ч төгрөгийн худалдан авалт болон raaлийн мэдээлэлгүй байсан.

Мөн цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татварын тайлангаар  2014 онд 2 хүнд 4.400,00.00 төгрөгийн цалин олгож, 287.200.00 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар ногдуулсан, 2015 онд 2 хүнд 10,100,00.00 төгрөгийн цалин олгож, 675.800.00 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар ногдуулсан атлаа 2016 оны 12 сарын 31-ний байдлаар 963,000.00 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй, 2016 онд цалин олгоогүй гэж чагтан /X/ тайлан ирүүлсэн байна.

Татварын хяналт шалгалтаар, хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, санхүү болон татварын тайлан тэнцэлд тусгасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан, бусдад татвар төлөхөөс  зайлсхийх  боломж  олгосон,   албан  татвар  төлөхөөс  зайлсхийсэн  зэргээр  нийт 4.118.832.051.95 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 1 дугаар зүйлд: «18.1.Татвар төлөгч...үүрэг хүлээнэ: 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам...нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах... 18.1.10.нэр, хаяг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх...  18.1.13.татварын алба татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах...18.1.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг», Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дүгээр зүйлд:«5.1.Аж ахуйн нэгж...-ын нягтлан бодох бүртгэлд...зарчмыг баримтална... 6.1.Аж ахуйн нэгж...нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлне 11.1.Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална... 13.1.Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно...13.6.Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн,  зөвшөөрсөн,  шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна 13.7.Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно... 14.3.Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ:14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх;14.3.2.журнал бичих...14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх...14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах;14.3.5.санхүүгийн тайлан гаргах...16.2.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь энэ хуулийн 16.1-д заасан этгээдийн шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгнө...18.2.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар нийцүүлэн  нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөн ажиллана...20.1.4.хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатн баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;...» гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул дүгнэлт бичсэн.

2016 онд "Сино Мон Чайна Ойлфүлд Сервис" ХХК-нд   885470544, 891356698, 1123116694,    1123115948,    1142347031,    1117538296,  1117538106,    1142080749, 1020827122 дугаартай 9 ширхэг НӨАТ-ын падаанаар 794,863,454.50 төгрөгийн.   "Богц трейд" ХХК-нд 923713172 дугаартай НӨАТ-ын падаанаар 81,636,363.64 төгрөгийн,  "Мөнххүнхэр Уул" ХХК-нд 1103659528, 1014398346, 1014665918 дугаартай 3 ширхэг НӨАТ-ын падаанаар 29,526,636.37 төгрөгийн, "Төв Төгөл" ХХК-нд 982620186 дугаартай НӨАТ-ын падаанаар 136,168,363.64 төгрөгийн, "Зэмбэгэ" ХХК-нд 1175356562 дугаартай НӨАТ-ын падаанаар 27.296.818.18 төгрөгийн,   "Түмэнбархас" ХХК-д 11667890' дугаартай НӨАТ-ын падаанаар 4.727.272.73 төгрөгийн, нийт 1.074.218.909.10 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан мэтээр бичилт хийж өгсөн байдаг. Гэтэл "Санна групп" ХХК нь бараа импортлоогүй, борлуулаагүй, орлого олоогүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бараа борлуулсан, аж ахуйн үйлчилгээ үзүүлсэн мэтээр дээрх байдлаар НӨАТ-ын падаанд хий бичилт хийж. дахин давтагдашгүй дугаар бүхий НӨАТ-ын падааныг Татварын нэгдсэн ситемд оруулж дээрх  нэр бүхий 6 аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд: «4.1.1."борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг..., 4.1.5."аж ахуйн үйл ажиллагаа" ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг... 7.1.Хуульд өөрөөр заагаагүй    бол    доор    дурдсан    бараа,    ажил,    үйлчилгээнд    албан    татвар ногдуулна...7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа. ажил үйлчилгээ » гэж заасныг зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл "Санна групп" ХХК нь 2016 онд ямар нэг бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа НӨАТ-ын падаан ашиглахын тулд   нэр бүхий 6 компанид   нийт 1,074,218,909.10   төгрөгийн дүн бүхий 16 ширхэг падаан бичиж өгч, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд:«8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно: 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл. үйлчилгээний борлуулалтын орлого» гэж заасныг зөрчсөн.

Тус компани бараа импортлоогүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн   2016 оны 11 сарын тайланд «Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа» хэсэгт 199,311,799.56 төгрөгийн, 12 сарын тайланд 696,082,434.19 төгрөгийн, нийт 895,394,233.75 төгрөгийг худлаа тусгасан 895,394,233.75 төгрөгийг импортын бараа худалдан авсан мэт баримт бүрдүүлэн тайланг илгээн   нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар  ногдуулах орлогыг санаатайгаар бууруулан, албан татвар төлөхөөс зайлсхийсэн, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл : «14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх татвараас хасч тооцно: 14.1.1.Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил,   үйлчилгээнд төлсөн...14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүрттзл бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч » гэж заасныг зөрчсөн байгаа юм.

2016 онд 1,075,000,000 төгрөгийн хуурамч тамга, тэмдэг, нэр бүхий баримт бүрдүүлэн баримтаар нотлогдоогүй зардлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулан албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 15 дугаар зүйлд:  15.1.Дараахь тохиолдолд зардлыг албан татварыг ногдох орлогоос хасч тооцохгүй: 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлслгс зардал» гэж заасныг зөрчсөн. Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүу анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, гэрээ хэлцэл, гаалийн мэдээ зэрэг бусад баримт материалуудыг ирүүлэхийг шаардахад үл хэрэгжүүлэн Татварын албанд ирүүлээгүй, татварын хяналт шалгалтад хамруулаагүй бөгөөд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд: «...44.3.Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал...хадгална.» гэж заасныг зөрчсөн.

"Санна групп" ХХК дээрх 6 нэр бүхий аж ахуйн нэгжид 16 падаанд холбогдох 4.118.832.051.95 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, ингэхийн тулд хуурамч баримт бүрдүүлж гүйлгээг дансанд бичсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, санхүүгийн татварын тайлан тэнцэлд тусгасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нягтлан бодогч болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, албан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж цагдааг байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-222 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бархасбаатарын өгсөн: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, уур агааржуулагчийн хангамж, цахилгаан хангамж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 200 сая төгрөгийн дүрмийн сантай 5438462 тоот регистртэй  “Санна групп” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтын ажлыг Татварын улсын байцаагч Б.Цэвэлмаагийн хамт явуулсан. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлж, 0043482 тоот гэрчилгээ авсан, 2016 оны 11-12 сард буюу 2 сарын хугацаанд 1.074. 218.909.10 төгрөгийн татвар ногдох орлого 895.394.233.75 төгрөгийн худалдан авалттай, 2016 оны 12дугаар  сарын 31-ний байдлаар 17.882.467.54 төгрөгийн татвар төлөхөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан атлаа төлбөл зохих татвараа төлөөгүй, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 17.882.467.54 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өртэй 895.394.233.75 төгрөгийн бараа материал худалдан авсан гэх атлаа татварын албаны хөндлөнгийн мэдээллийн баазад нэг ч төгрөгийн худалдан авалт болон raaлийн мэдээлэлгүй байсан.

Мөн цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын албан татварын тайлангаар 2014 онд 2 хүнд 4.400.00.00 төгрөгийн цалин олгож, 287.200.00 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар ногдуулсан, 2015 онд 2 хүнд 10.100.00.00 төгрөгийн цалин олгож, 675.800.00 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар ногдуулсан атлаа 2016 оны 12 сарын 31-ний байдлаар 963,000.00 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй, 2016 онд цалин олгоогүй гэж чагтан /X/ тайлан ирүүлсэн байна.

Татварын хяналт шалгалтаар, хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, санхүү болон татварын тайлан тэнцэлд тусгасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, албан татвар төлөхөөс зайлсхийсэн  зэргээр нийт 4.118.832.051.95 төгрөгийн зөрчил илэрсэн нь 2016 онд "Сино Мон Чайна Ойлфүлд Сервис" ХХК-д 885470544, 891356698, 1123116694, 1123115948, 1142347031, 1117538296, 1117538106, 1142080749, 1020827122 дугаартай 9 ширхэг НӨАТ-ын падаанаар 794.863.454.50 төгрөгийн, "Богц трейд" ХХК-д 923713172 дугаартай НӨАТ-ын падаанаар 81.636.363.64 төгрөгийн, "Мөнххүнхэр Уул" ХХК-д 1103659528, 1014398346, 1014665918 дугаартай 3 ширхэг НӨАТ-ын падаанаар 29.526.636.37 төгрөгийн, "Төв Төгөл" ХХК-д 982620186 дугаартай НӨАТ-ын падаанаар 136.168.363.64 төгрөгийн, "Зэмбэгэ" ХХК-д 1175356562 дугаартай НӨАТ-ын падаанаар 27.296.818.18 төгрөгийн, "Түмэнбархас" ХХК-д 11667890 дугаартай НӨАТ-ын падаанаар 4.727.272.73 төгрөгийн, нийт 1.074.218,909.10 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан мэтээр бичилт хийж өгсөн байдаг. Гэтэл "Санна групп" ХХК нь бараа импортлоогүй, борлуулаагүй, орлого олоогүй, төлбөр аваагүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бараа борлуулсан, аж ахуйн үйлчилгээ үзүүлсэн мэтээр дээрх байдлаар НӨАТ-ын падаанд хий бичилт хийж дахин давтагдашгүй дугаар бүхий НӨАТ-ын падааныг Татварын нэгдсэн ситемд оруулж дээрх нэр бүхий 6 аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд: «4.1.1."борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг..., 4.1.5."аж ахуйн үйл ажиллагаа" ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг... 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна...7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ» гэж заасныг зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл "Санна групп" ХХК нь 2016 онд ямар нэг бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа НӨАТ-ын падаан ашиглахын тулд нэр бүхий 6 компанид нийт 1.074.218.909.10 төгрөгийн дүн бүхий 16 ширхэг падаан бичиж өгч, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд:«8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно: 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл. үйлчилгээний борлуулалтын орлого» гэж заасныг зөрчсөн.

"Санна групп" ХХК дээрх 6 нэр бүхий аж ахуйн нэгжид 16 падаанд холбогдох 4.118.832.051.95 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, ингэхийн тулд хуурамч баримт бүрдүүлж гүйлгээг дансанд бичсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, санхүүгийн татварын тайлан тэнцэлд тусгасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нягтлан бодогч болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, албан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж цагдааг байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн юм... гэх мэдүүлэг /1-рхх-ийн 225-226 дугаар тал/

Татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 350000178 дугаартай ”...Иймд Сино Мон Чайна Ойлфүлд Сервис ХХК, Богц Трейд ХХК, Мөнххүнхэр Уул ХХК, Төв Төгөл ХХК, Зэмбэгэ ХХК, Түмэнбархас ХХК"Санна групп" ХХК 6 нэр бүхий аж ахуйн нэгжид 16 падаанд холбогдох 4,118,832,051.95 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, ингэхийн тулд хуурамч баримт бүрдүүлж гүйлгээг дансанд бичсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, санхүүгийн татварын тайлан тэнцэлд тусгасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нягтлан бодогч болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан,  бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, албан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж Саннагрупп ХХК-д Монгол Удсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд:... 33.2.6. татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлргыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих... гэж заасныг үндэслэн Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.”  гэх дүгнэлт /1-рхх-ийн 193-196 дугаар тал/

Татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 350001270 дугаартай: ...Иймд Богцтрейд ХХК, Доктор Авто Сүлжээ ХХК, Зиг Заг Трейд ХХК, Зэмбэгэ ХХК, Лансконстракшн ХХК, Мөнххүнхэр Уул ХХК, Рашбай ХХК, Сэрүүнхараат ХХК, Төв АЗЗА ХХК, Хан Урсгал ХХК, Эй Эс Эс Инженеринг ХХК, Бэлчирконсракшн ХХК, Нутгийн Буян "оупп ХХК, Арбулаг ХХК, Ди Си Эл Эм ХХК.НьюФалкон ХХК, Арджуна КонстракшнХХК, -гжроуд ХХК, Ихэр Түрүү ХХК, ЛмссКонстракшн ХХК, Ньютэс Мийт ХХК, Прогресс Интер Медишн ХХК, Төгсжигүүр ХХК, Түшээтбулаг ХХК, Хустайншил ХХК нэр бүхий 25 компаний 60 падаанд холбогдох нийт 2.717.623.183.77 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, ингэхийн тулд хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, санхүү болон татварын тайлан тэнцэлд тусгасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайланг үндэслэлгүйгээр нэмж тайлагнасан, бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, албан татвар тлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж  Саннагрупп ХХК-д Монгол Удсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд:... 33.2.6. татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих... гэж заасныг үндэслэн Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.”  гэх дүгнэлт /1-р хх-ийн 13-17 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Ө.С ын: ...Миний хувьд “Санна групп “ ХХК-ийн нэмэгдсэн  өртгийн албан татварын баримтыг “ebarimt. mn” хаягаар орж нэр бүхий 28 аж ахуйн нэгж байгууллагад нийтдээ 76 ширхэг баримтыг шивэлт хийж өгсөн. Миний хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг хуурамжаар хийсэн  зүйл байхгүй. Харин дээрхи байгууллагуудад бичилт хийж өгсөн үйлдлээ  хүлээн зөвшөөрч байна.Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн  асуудал  миний хувьд байхгүй.Тухайн аж ахуйн нэгжүүд татвар төлөхөөс зайлхийсэн гэж бодож байна. дээрхи  аж ахуйн нэгжүүдээс яг хэдэн төгрөг авснаа бол одоо санахгүй байна. Ер нь бол тухайн үед бичилт хийсэн дүнгийн 0.8-1 хувийг авахаар тохиролцсон байсан боловч зарим аж ахуйн нэгжүүд мөнгөө өгөөгүй. Аль аж ахуйн нэгжүүд мөнгөө өгөөгүй гэдгийг мартсан байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 04-05-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.С  нь 2016 онд “Санна групп” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Х” тайлан өгсөн гэдгийг мэдсээр байж  "Санна групп" ХХК нь 2016 онд ямар нэг бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй байхад НӨАТ-ын падаан ашиглахын тулд   нэр бүхий 6 компанид   нийт 1.074.218.909.10   төгрөгийн дүн бүхий 16 ширхэг падаан бичиж өгч, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж нийт 1.074.218.909.10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж ашиглан тараасан,

мөн 2017 онд нэр бүхий 25 аж ахуйн нэгжид нийт 4.118.832.051.95 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж ашиглан тараасан гэмт хэргийг үйлдсэн нь Татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 350000178 дугаартай  акт, Татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 350001270 дугаартай акт, иргэний нэхэмжлэгч А.Жаргалмаагийн мэдүүлэг, гэрчээр өгсөн Л.Бархасбаатарын, Л.Батсүх, Б.Цэвэлмаа нарын мэдүүлэг, татварын тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.С ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт: ...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.С ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7. 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр  таван  жил  хүртэл  хугацаагаар тэнсэж  болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.С  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Чингэлтэй дүүргийн Татварын алба нь энэ гэмт хэрэгт холбогдон гарсан гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлэн татварыг зайлхийсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Ө.С  нь  2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  санхүүгийн  баримт хуурамчаар  үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дүгээр зүйлийн 1 дэх  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ө.С т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй .

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ө.С ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.С аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Чингэлтэй дүүргийн Татварын алба нь гэм хорын холбогдох нотлох  баримтуудыг бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.С  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.С ын цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ