| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08252/И |
| Дугаар | 6211 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 6211
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2072572 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр 2-д оршин байх Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЛМ76012406 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 412 дугаар байр 16 тоотод оршин суух Ганжуурын Саранцэцэгт холбогдох,
Гэрээний үүрэгт 595.215,22 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Саранцэцэг нь мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20026744 тоот гэрээ байгуулан 99106675 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд энэхүү гэрээний 6.4-т заасан үүргээ үл биелүүлэн 2014 оны 10, 11 дүгээр сарын төлбөр 595.215,22 төгрөг төлөөгүй. Иймд Г.Саранцэцэгээс 99106675 дугаарын төлбөрийн үлдэгдэл 595.215,22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Мобиком корпораци ХХК нь Г.Саранцэцэгт холбогдуулан 595.215,22 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад талууд эвлэрч 595.215,22 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Г.Саранцэцэгт холбогдуулан гэрээний үүрэгт 595.215,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Саранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 595.215,22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ыолох 595.215,22 төгрөгийг хариуцагч Г.Саранцэцэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Г.Саранцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.506 төгрөгийн 50 хувь буюу 9253 төгрөгийг улсын орлогоос, 9253 төгрөгийг хариуцагч Г.Сарацэцэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХКд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ