Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК-нд холбогдох,

            Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 330 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “*******” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хорооны нутаг дэвсгэрт орших хотхоны үйл ажиллагаагаа явуулж буй байрны 6-12 давхар хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд 192м2 таазны хар замаск, 192м2 цагаан замаск, 588м2 хананы цагаан замаск, нийт 972 м2 метр квадрат тус бүрийг 2000 төгрөгөөр тооцож нийт 1.944.000 төгрөг, 108 метр тор уусгалтын ажпыг метрийг нь 800 төгрөгөөр нийт 86400 төгрөг нийт ажпын хөлс 2.030.400 төгрөг болсон. Эдгээр бүх ажпыг гүйцэтгэгч миний зүгээс хугацаанд нь хүлээлгэн өгч акт үйлдэж гүйцэтгэлийг гаргаж өгсөн. Захиалагчийн зүгээс гэрээгээр тохирсон хөлснөөс 700.000 төгрөг л өгсөн. Үлдсэн хөлс 1.330.400 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд гэрээний үүргийн дагуу ******* ХХК-с 1.330.400 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “*******” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээг хорооны нутаг дэвсгэрт орших хотхоны үйл ажиллагаагаа явуулж буй байрны 6-12 давхар хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд 192 м2 таазны хар замаск, 192 м2 цагаан замаск нийт 588 м2 хананы цагаан замаск, нийт 972 м2 тус бүрийг 2000 төгрөгөөр тооцож, нийт 1 944 000 төгрөг, 108 метр тор уусгалтын ажлыг метрийг 800 төгрөгөөр нийт 86400 төгрөг нийт ажлын хөлс 2 030 400 төгрөг болсон. Эдгээр бүх ажлыг гүйцэтгэгч зүгээс хугацаанд нь хүлээлгэн өгч акт үйлдэж, гүйцэтгэлийг гаргаж өгсөн. Захиалагчийн зүгээс гэрээгээр тохирсон хөлснөөс 700 000 төгрөг л төлсөн. Үлдсэн хөлс 1 330 400 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд гэрээний үүргийн дагуу ******* ХХК-иас 1 330 400 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас нэхэмжлэгч хийсэн ажлынхаа баримтыг гаргаж өгвөл төлбөрийг төлнө гэсэн. одоо гэрчээр оролцоод энэ талаар тайлбар хэлэх байх. хар цагаан замаск хийх талаар харилцан тохиролцсон. Харин тор татах талаар ярилцаагүй. Гэвч ажил сайн хийгээгүй, муу хийгээд хаяаад явсан. Бид өөр бригадаар хийлгэж хохирсон тул үлдэх мөнгийг өгөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-нд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 1 330 400  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-тай хотхоны нийтийн эзэмшлийн хар цагаан замаск болон тор татах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлыг гүйцэтгэсэн тул үлдэгдэл хөлс 1 330 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

            Хариуцагч нь тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийтийн эзэмшлийн талбайн хар цагаан замаск татах ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон боловч ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, дуусгаагүй орхисон тул өөр барилгын ажилчдаар гүйцэтгүүлж хохирол учирсан, мөн тор татах талаар тохиролцоогүй тул хөлс төлөх үүрэггүй, хийсэн ажлын хөлсийг төлсөн гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч , хариуцагч “” ХХК нар нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хотхоны нийтийн эзэмшлийн хар, цагаан замаскийн ажлыг хийхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, барилгын ажлын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/

            Зохигч талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.  

Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаар ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, хийсэн ажлаа дуусгаагүй, өөр бригадаар гүйцэтгүүлсэн тул хөлс төлөхийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч нь 6-12 давхарын 972 м.кв талбайд хар, цагаан замаскийг татсан, 108 м.кв талбайд тор татсан, ажлын гүйцэтгэлийг т хүлээлгэн өгсөн гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар талууд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хотхоны 6-12 давхарын хар цагаан замаск татах ажлыг хийсэн гэдгийг маргаагүй, мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гэрэл зургийг ажлын гүйцэтгэлийн зураг гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нар нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан хар цагаан замаск татах ажлыг хийж хариуцагчид шилжүүлсэн байна гэж үзэв. /хэргийн 4-р хуудас/

Хариуцагчаас нийтийн эзэмшлийн талбайд замаск татах ажлыг хангалгүй хийсэн, дуусгаагүй орхисон тул өөр бригадаар гүйцэтгүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргасан боловч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, мөн өөр бригадаар гүйцэтгүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн талбайн хар цагаан замаскийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зураг, гэрч , нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч нь төлөх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж зааснаар зохигч талууд цагаан замаскийн ажлыг 1 м.кв-ыг 2000 төгрөгөөр тооцож, 972 м.кв-ыг 1 944 000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн ажлын хөлсөнд төлсөн 700 000 төгрөгийг хасч, үлдэх 1 244 000 /1 944 000-700 000=1 244 000/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигч талуудын хороонд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д “гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн хотхоны нийтийн эзэмшлийн хар цагаан замаскийг хугацаанд нь гүйцэтгэж захиалагчид шилжүүлнэ” гэж харилцан тохиролцсон, гэрээнд тор татах талаар тохиролцоогүй, мөн нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Ажлын гүйцэтгэлийн актанд “гарын үсэг зураагүй” гэж гэрч мэдүүлсэн, гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “тор татах ажил хийгээгүй” гэсэн тул тор татах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, уг ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хариуцагчаас тор татах ажлын хөлс 86 400 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Хариуцагчаас Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 16-р хуудас/ гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч уг баримт нь огноо байхгүй, баримтад нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй гэж тайлбарласан тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж маргасан боловч энэ талаараа сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргаагүй болно. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч “” ХХК-иас 1 244 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 86 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 34 406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ХУЛАН