| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08414/И |
| Дугаар | 6221 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 6221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ВК58032007 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 38-5 тоотод оршин суух Боржигон овогт Гонгорын Дагийсүрэн /РД: ВК58032007/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Дагийсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дагийсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Дагийсүрэн миний бие 1978 онд илгээлтээр саальчин болсон. 1981-1990 оныг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригдада малчин, саалчинаар ажилласан. Архивын газар, Үндэсний төв архиваас энэ талаар лавлагаа гарахгүй байгаа болно. Иймд 2 гэрчийн тодорхойлолт, 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1981 оноос 1990 оныг дуустал Баянхонгор аймгийн Коммунизмын төлөө нэгдэлд саальчин малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дагийсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.Дагийсүрэн 1981 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 04 дүгээр сард олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ч.Янжинцэен, Г.Чимэдбальдар нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Г.Дагийсүрэнг ажилд томилсон болон чөлөөлсөн үеийн тушаал, шийдвэр архивт байхгүй, уг баримт олдохгүй байгаа тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Гонгорын Дагийсүрэнг 1981 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сар 31-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчин, саальчины ажил албан тушаалд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Г.Дагийсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ