Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1665

 

 

 

 

 

 

 

 

 

    

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж

шүүх  хуралдааны  нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Д.Туяана,

хохирогч Д.Араажав, П.Янжинцэвэл, Ц.Насантогтох, М.Ариунцэнгэл, П.Пүрэвзул, С.Отгонжаргал,      

гэрч Н.Бадамдорж,       

            шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах ҮД:07-64,

шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч С.Батцэрэн, ҮД:22-80, А.Дулмаа ҮД:19-35 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар  зүйлийн  3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан  Р.Б д,  Уламбаярын  Халиун нарт яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 2014 260 003151  дугаартай  хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Р.Б

2. Монгол Улсын иргэн, У.Х

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Р.Б  нь үргэлжилсэн үйлдлээр

2012 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1.5 га газрыг зарна гэж хуурч, иргэн Д.Араажаваас 15.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2013 оны 08 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, иргэн Ч.Мөнхцэцэгээс 20.000.000 төгрөг шилжуүлэн авч залилсан,

Шүүгдэгч У.Хнь үргэлжилсэн үйлдлээр:

2012 оны 5 дугаар сард газрын гэрчилгээний нэр сольж өгнө, газрын гэрчилгзэ гаргаж өгнө гэж, иргэн П.Янжинцэвэлээс 1.760.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2012 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд зуслангийн газрын гэрчилгэз гаргаж өгнө гэж хуурч, иргэн Б.Сувд-Эрдэнээс 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2013 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг цэвсгэрт байрлах Ардын эрхийн “ХААН” банкны гадаа 2-3 хоногийн дараа буцаан өгнө гэж хуурч, иргэн Л.Нармандалаас 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2014   оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойд зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, иргэн Намхайдоржоос 15.000.000 шилжүүлэн авч залилсан,

Р.Б , У.Х нар нь бүлэглэн:

2013 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сандагийн аманд зуслангийн газар зарна гэж хуурч, иргэн Г.Нямхүүгээс 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2014 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн зусланд газар зарна гэж хуурч, иргэн Ц.Насантогтохоос 7.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2014 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Шар хоолойн ам" гэх  газар 20 айлын газар зарна гэж хуурч, өдөр иргэн М Ариунцэнгэлээс 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: Д.Араажавын хувьд бол би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өөрийн эзэмшлийн 4 га газартай байсан. Тэгээд тэрийгээ зарчихаад манай нөхөр бид хоёр газар хайж явж байгаад манай үеэл эгч болох Өнөржаргал “энд газар зарах гэж байгаа хүн байна, чи танилцаач” гэхээр нь би анх У.Х эгчтэй очиж, танилцаж байсан юм. У.Х надад хоёр газар үзүүлээд, энийг авах боломжтой гэхээр нь би өөрөөсөө 40.000.000 төгрөг, Д.Араажав ахаас 15.000.000 төгрөг аваад тэр хүнд өгсөн байдаг. Гэхдээ би Д.Араажав ахад газар эзэмших эрхийн гэрчилгээ зарна гэж хэлээгүй,энэ хүн ингэж гаргаж өгөх юм байгаа юм, тодорхой хугацаа орох юм байна шүү” гээд өөрт нь хэлээд авсан. Тэгэхэд мөнгөний хэрэгцээ гараад байна гээд 1.000.000 төгрөгийг нь надаас  буцаан шилжүүлж авсан байдаг. Тэгээд энэ бичиг баримт нь гарахгүй 2 жил гаран болсон. 40.000.000 төгрөг өөрөөсөө гаргаж өгөхдөө би өөрийнхөө дүүгийн хадам ээжийн байрыг барьцаанд тавьчихсан байсан учраас би маш их өрөнд орчихсон явж байсан. Ингээд У.Х эгчтэй очоод уулзсан чинь “би одоо Н.Бадамдорж гэдэг хүнд өгчихсөн юм, одоо энэ хүнтэй учраа ол” гэхээр нь би Н.Бадамдоржтой нь уулзтал .Бадамдорж нь “өнөө маргаашгүй гарах гэж байгаа, сонгууль болоод захирамж хаачихсан байгаа” гээд надад бүр кадастрын зураг энэ тэр авчирч өгсөн. Тэгээд би Д.Араажив ахад Н.Бадамдорж гэдэг хүн цаана нь байгаа юм байна. Та болохгүй бол намайг цагдаад өргөдөл бичээд өгчих. Би одоо мөнгөө ч олж авч чадахаа байлаа гээд би өөрөө хэлж байгаад Д.Араажав ахаар цагдаад өөрийгөө өгүүлж байсан юм. Ингээд явж байтал миний авах гэж байсан 1.5 га газар маань 1000 м.кв болоод гараад ирэхээр нь би тухайн газар дээр хүнд даацын машин, механизмын засвар үйлчилгээ хийх гэж байсан учраас тооцоолж байсан ажил маань ерөөсөө болохооргүй болчихоод би ийм газар авахгүй гээд У.Х эгчтэй хэрэлдээд гараад явж байсан юм. У.Х эгч надад итгээгүй л юм байна лээ л дээ. Өөрийнхөө төрсөн дүүгийн нэр дээр тэр газраа гаргачихсан байсан. Тэгээд авах гэсэн чинь Н.Бадамждорж, Д.Араажив нар өөрсдөө хөөцөлдөөд явж байгаад Газрын албанаас бичиг баримтыг авчихсан байсан. Цагдаа дээр бөөн хэл ам болоод, энийг шилжүүлэх дээрээ тулаад У.Х эгч чи энийг яахаа өөрөө мэд. Ямар ч байсан чамт итгэмжлэл хийгээд өгье” гээд надад өгсөн. Тухайн үеийн мөрдөгч болох Игорь нь “За, Баярмаа, чи энийг ямар нэгэн байдлаар шийд, эсхүл энэ хүний хохирлыг барагдуул” гэхэд нь би тухайн үед 13.000.000 төгрөг гаргаад өгье гэсэн чинь “Үгүй ээ, би мөнгө огт авахгүй. Заавал энэ газрыг авна” гээд бид хоёрын дунд хэрүүл болоод, Д.Араажав ах өөрөө тэр гэрчилгээгээ аваад яваад өгсөн юм. Н.Бадамдорж ах би чамайг дунд нь хохироочихсон юм байна.  Би чамд нэг айлын лагерын газар хохирлоос чинь хасаад өгье” гээд Д.Араажав ахад итгэмжлэл өгсөн байдаг юм байна лээ. Тэр гэрчилгээ энэ тэрийг нь би олж хараагүй. Тийм л асуудал байгаа. Хохирогч Мөнхцэцэгийн хувьд манай дүүгийн компанийн ажилтан гээд нэг залуу бас газар зарах гээд явж байхад нь би бас н.Мөнхцэцэг эгчээс 20.000.000 төгрөг, өөрөөсөө 56.000.000 төгрөг гаргаж өгөөд, алдаад, тэр хүн нь 4 жилийн ял аваад явчихсан. Явахаасаа өмнө миний 56.000.000 төгрөгийн хохирлоос 20.000.000 төгрөг, нэг “Кроун” маркийн автомашин өгсөн байдаг. 20.000.000 төгрөгөөр надад үнэлж өгсөн машиныг би 18.000.000 төгрөгөөр үнэлж, дээрээс нь 2.000.000 төгрөг бэлнээр Мөнхцэцэгт өгөөд энэ хэргийг хаасан. Гэтэл дахиад энэ дээр явж байгаадаа бас гайхаад л байна. Хохирогчоор тогтоогдсон Нямхүүгийн хувьд гэвэл Нямхүү бол манай нутгийн залуу. Урьд нь манай лагерын хажуу талд У.Х эгчээр дамжуулаад “манай нутгийн хүн газар хайж байгаа” гээд 5 айлын газар авч байсан. Тэгээд дараа нь манай урд тал 2 айлын газар байгаа юм. Чи үүнийг У.Хтайгаа холбогдоод аваад өгөөч” гэхээр нь би У.Х эгчид хэлсэн чинь “Өө, зарна” гэсэн. Надад Нямхүү мөнгийг нь өгсөн юм. Нямхүүгээс хэдийг авснаа сайн санахгүй байна. Тэр мөнгийг нь яг 100 хувь буцааж өгсөн. Яагаад гэхээр би У.Х эгчид мөнгөө өгчихөөд авч чадахгүй байгаа учраас жаахан болгоомжлох байдалтай дансандаа байлгаж байгаад энэ бичиг баримтаа шилжүүлээд өгөөч ээ, байшин саваа барьж эхлэх гэж байна шүү дээ” гэсэн чинь У.Х эгч надад шилжүүлж өгөхгүй яваад байсан юм. Тэгээд за би наад хүнээс чинь мөнгөө аваагүй байгаа, мөнгөний асуудалтай байгаа, чи өөрөө учраа ол” гээд бүр 10.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Тэгээд намайг Сонгинохайрхан дүүрэг дээр өргөдөл өгөөд, эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байсан. Ингээд “чи энэ ямар ч хамаагүй, мөнгө төгрөгийг чинь өгчихсөн хүнд яахаараа өргөдөл бичдэг юм” гээд загнаад, намайг ямар ч хамаагүй юм байна гээд гаргаад явуулж байсан. Би бол нэг төгрөг ч үрэлгүй, мөнгийг нь дансандаа байлгаж байгаад буцаагаад өгсөн байдаг. Хохирогч Насантогтохын хувьд бол Насантогтох нь бас манай лагерын тэнд байдаг. Манай нэг цэргийн дарга найз маань “энд газар хүн хайгаад байна” гэсэн, Өмнөговийн боомтын дарга н.Пүүжээ гээд нэг залуу байсан юм. Тэрүүгээр дамжуулаад н.Насантогтох бид нартай танилцаад, бид газар үзээд, тэр газрыг авахаар болоод надад 7.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгээд би гарын үсэг зуруулаад, 2.500.000 төгрөгийг нь У.Х эгчид хүлээлгэж өгөөд, Пүүжээ гээд найз нь “би чамд газар авах хүн олж өгсөн юм чинь чи надад шагнал өг” гэхээр нь би 1.000.000 төгрөгийг нь өгсөн юм. Тэгээд сүүлд намайг дөнгөж төрчихсөн байхад ээж, аав нь үүрийн 05:00 цагт ирээд, хаалга үүд нүдээд байхаар нь би яг тэр өдөр гарч яваад 5.000.000 төгрөгийг Насандогтохын данс руу шилжүүлсэн баримт нь бас байгаа. Тэгээд Баянгол дүүргийн цагдаа дээр энэ хэргийг хаалаа гээд дууссан. Би уг нь өөрөөсөө 1.000.000 төгрөг илүү өгчихсөн л явж байгаа юм. М.Ариунцэнгэлийн хувьд намайд дөнгөж төрчихөөд эмнэлэгт байж байтал У.Х эгч над руу залгасан юм. “Р.Б , энд 10.000.000 төгрөг гээд аягүй хямдхан газар байна. “Шар хоолойд” 1.5 га газар бил үү 1.0 га газар байна. Чи энийг яаралтай зарах хүн олоод өгөөч” гэж хэлсэн. “Чамд мөнгө байна уу?” гэхээр нь “надад одоо юу ч байхгүйг та мэдэж байгаа биздээ , би одоо мөнгө төгрөг, хамаг юмаа өр ширэнд тавиад, хэцүү байна” гэсэн чинь “за чи тэгвэл яаж ийж байгаад хүн олоод өгөөч” гэхээр нь би өөрийн ээжийн төрсөн дүүгийн охин болох Сувд-Эрдэнэд хэлтэл “эгч ээ, надад 10.000.000 төгрөг байна” гэсэн. М.Ариунцэнгэлээс би “20.000.000 төгрөг хүлээн авлаа” гээд гарын үсэг зурж өгсөн. Тэрнээс би 15.500.000 авсан байна лээ. 15.500.000 төгрөг авахдаа би өөртөө нэг ч төгрөг аваагүй. Манай тэр дүү Туркэд аваарт орсон тул тэр мөнгийг нь өгсөн. 4.500.000 төгрөгийг нь У.Х эгч, У.Х эгчийн дүү Булган, М.Ариунцэнгэл эд нар “Ард”-ын урд байж байхдаа өөрсдөө бие биедээ өгөлцөж, авалцаж байсан. Намайг болохоор “гарын үсэг зурчих” гэхээр нь юм бодоогүй л, дүүгийнхээ мөнгийг хүлээн авахын тулд би гарын үсэг зурсан нь үнэн. Манай дүү Туркээс ирээд энэ мөнгөө хүлээн авсан гэдгээ мэдүүлсэн. Өөр ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х мэдүүлэхдээ: П.Янжинцэвэлийн хувьд бол Н.Бадамдорж, П.Янжинцэвэл нартай 1-2 удаа машинд нь уулзаж байсан. Би П.Янжинцэвэлээс мөнгө төгрөг аваагүй. Н.Бадамдорж гэрчийн мэдүүлэг өгөх гээд ирчихсэн байгаа тул гэрчилнэ. Н.Бадамдорж надад харин 4 айлын кадастрын зураг хийгээд өг” гэж 160.000 төгрөг өгсөн. Тэрнийх нь дагуу кадастрын зургийг хийгээд өгчихсөн. Хохирогчоор тогтоогдсон Сувд-Эрдэнийн хувьд бол Сувд-Эрдэнээс ч гэсэн би мөнгө аваагүй. Н.Бадамдорж ах надад байсан хоёр айлын газрыг 3.000.000 төгрөгөөр зарж өгье гээд н.Сувд-Эрдэнэд зарах гэж байгаад үнэ тохиролцоогүй учир болиод, буцаагаад би авчихсан. Хохирогчоор тогтоогдсон Нармандалын хувьд гэвэл тэр үед 1.800.000 төгрөг авсан. Тэгэхэд н.Лхагваа, Н.Бадамдорж гэж хоёр хүн ирээд өөрсдөө н.Нармандалаас “мөнгө зээлээч” гэсэн чинь “зээлэхгүй” гэсэн юм байна лээ. Тэгээд намайг гуйвал өгнө, “чи бид хоёрт зээлээд өгөөч” гэсэн. Сарын 5 хувь бил үү, 10 хувь гэж хүү тохирсон. н.Лхагваа, Н.Бадамдорж хоёр мөнгөө өгөх гэсэн чинь нөгөө хүн нь 7 хоногоор ч бил үү 10%, 15%, 20%-иар хүү бодсон байхаар нь мөнгөө өгөхгүй явж байгаад мөрдөн байцаалтын явцад энэ хоёр хүн н.Нармандалд мөнгийг нь яг хүүтэй нь биш, үндсэн мөнгөөр нь бодож өгсөн байгаа. Хохирогчоор тогтоогдсон Намхайдоржийн хувьд бол Чингэлтэй дүүрэгт ажилладаг н.Алтанцацрал өөрийнхөө нэр дээрх эзэмшлийн Майхан толгойд байрлах нийт 4 айлын газрын 2 айлын газрыг нь зарж өгөөч гэснийх нь дагуу би Ууганбаярт хэлээд, н.Ууганбаяр н.Намхайдоржоос хэдэн төгрөг, яаж, хэзээ авсныг нь мэдэхгүй, надад 6.800.000 төгрөг авчирсан. Тэр мөнгийг нь гэрчилгээний эзэн Алтанцацралд нь оруулж өгсөн. Дараа нь Ууганбаярыг Алтанцацралтай уулзуулаад, чи үлдэгдэл мөнгийг нь өгөөд гэрчилгээг нь шилжүүлж аваарай гээд уулзуулаад орхисон. Намхайдоржоос би өөрөө нэг ч төгрөг аваагүй, Ууганбаярыг тэгж 10.000.000 гаруй сая төгрөг авсан байсныг ч мэдээгүй. .Алтанцацрал нотариатаар эрх шилжүүлэх гэрээгээ хийчихсэн байдаг. Хохирогчоор тогтоогдсон Нямхүүгийн хувьд бол Нямхүүгээс 7.800.000, 1.200.000 гээд нийт 9.000.000 төгрөг авсан. Тэгээд газрыг нь шилжүүлж өгөөгүй. Хохирогчоор тогтоогдсон Насантогтохын хувьд Насантогтох, Р.Б  хоёр юу гэж тохирсныг мэдэхгүй. Надад Насантогтохын авъя гэж сонирхсон газар нь би хүнээс итгэмжлэл хийлгээд, мөнгийг нь төлөөд авчихсан, н.Дүгэр, н.Тэмүүлэн гээд хоёр хүний нэр дээр надад хоёр айлын газар байсан. Тэгээд би нийт 6.000.000 төгрөгөөр зарна гэсэн байхад Р.Б  надад 3.000.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд үлдэгдэл мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь “би энэ газраа ингэж хямдхан зарахгүй ээ” гээд 3.000.000 төгрөгийг Р.Б гийн данс руу буцааж хийсэн. Хохирогчоор тогтоогдсон М.Ариунцэнгэлийн хувьд тэр зарж байгаа газрыг Н.Бадамдорж ах надад анх санал болгоод, “энэ газрыг 10.000.000 төгрөгт авах уу? гэхээр нь авчихаад, үүнийг 30, 40 сая болгож зарна гэж ашиг харж авч байсан. Нийт 24.000.000 төгрөг авснаас 4.000.000 төгрөгийг нь би авсан. Уг нь тэр газрыг нь ном ёсоор нь бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд, хариуцсан хорооны Засаг даргаас нь хашааны хаалганы дугаар, бүх юмыг нь аваад материалыг нь эх хувиар нь, нийт 1.5-аараа 20 айлын газар байсныг айл болгоны нэр дээр хуваагаад кадастрын зургийг нь Газрын албанд оруулаад өгчихсөн байсан. Тухайн үед Баянзүрх дүүрэг 4 жил дараалан захирамж гараагүй байж байгаад цагдаа, шүүх болоход н.Игорь байцаагч Газрын албанаас бүрдүүлж өгсөн тэр ориг материалыг яг эх хувиар нь аваад явчихсан. Тэр Баянзүрх дээрээ ч тэр материал байхгүй учраас одоо захирамж нь гардаггүй. Тэр зураг нь хүртэл томоороо одоог хүртэл ямар ч хөдөлгөөнгүй хэвээрээ байдаг гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Араажив мэдүүлэхдээ: Би Р.Б д 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би манай дүүгийн мэдлийн 1.2 га газрыг зараад, урагшаагаа 1-р эгнээнд газар авъя гэж анх ярьсан. Р.Б  ч гэсэн өөрөө авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би энийг 2013 он хүртэл харсан. Газар нь ямар ч гарах боломжгүй, дээрээс нь энэ газар дээр нь хашаа бариад эхэлчихсэн болохоор би ерөөсөө намайг залилаад байна гээд би Р.Б тай ярьсан. Гэтэл Р.Б  та хэрвээ надад итгэхгүй бол надтай хамт цагдаад өгөхгүй юу” гэсэн. Тэрний дагуу би Н.Бадамдоржтой очиж өгсөн байгаа. 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Н.Бадамдорж гэдэг хүнтэй уулзаад гэрээ гэж юм хийсэн. Ер нь бол Р.Б  Н.Бадамдорж гэдэг хүнд мөнгийг шууд өгчихсөн, Н.Бадамдорж гэдэг хүн хариуцна гэж  надтай уулзуулсан юм. Тухайн хүн бол би Р.Б гаас 6.000.000 төгрөг авсан” гэсэн гэрээ хийсэн байгаа. Тэгээд би энэ газар гарахгүй байгаа юм чинь гээд Н.Бадамдоржтой хөөцөлдөөд, 2013 онд  Булганы нэр дээрх газрыг миний нэр дээр гаргаж өгнө гэж байсан юм. У.Х Н.Бадамдоржид өөрийнхөө дүүгийн иргэний үнэмлэхийг өгөөд, энэ дахин хүнээс мөнгө нэмж авах ёстой, та наад 1000 м.кв газраа манай дүүгийн нэр дээр гарга” гэсэн байгаа юм. Тухайн үед Н.Бадамдоржийн дүү Баттулга гэж хүн байдаг. Тэгээд бид Газрын албаны дарга н.Болорчулуунтай уулзаад гэрчилгээг миний нэр дээр гаргая гэдэг юмыг ярьж байсан. Гаргах ёстой байсан газар дээр 1000 м.кв гаргасан гэж байна. Энэ арай л өрөөсгөл юм. Тухайн үед би Р.Б гаас янз бүрийн байдлаар гуйсан. Булганы нэртэй газар гарсан байна, энийг над руу шилжүүлээд өгчих гэсэн. Энэ 1000 м.кв газрыг аваад больё гэдэг асуудал маань бол аргаа барсан хүний л ажил байсан. Тэгээд байхад намайг үл тоосон, дээрээс нь хүмүүсийг нэмж залилсанд гомдолтой байгаа. Би тухайн үед банкнаас 2.4 хувийн хүүтэй зээл авсан байсан. Р.Б гаас 1.000.000 төгрөг буцааж авсан гэж байгаа боловч утасны мөнгө гэх мэт янз бүрийн юманд нь зарцуулаад буцаагаад зарлагадсан. Одоо бол 15.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ариунцэнгэл мэдүүлэхдээ: Би У.Хыг зүс мэддэг байсан. Манай дүү урьд нь У.Хаагаас надаар дамжуулан газар авахуулж байсан юм. Тэгээд би газар зардгийг нь мэддэг болохоор манай багш нар газар авах гэж байгаа гэж түүнд хэлэхэд Р.Б тай танилцуулсан. Тэгээд Р.Б тай уулзаад, газрыг нь очиж үзээд, авахаар болоод тохирсон. Нотариатаар батлуулна гэж бид нарыг бүгдийг нь цуглуулаад, батлуулах гэсэн чинь  нотариатч нь “энэ гэрчилгээ чинь хугацаа нь хэтэрчихсэн байна, 5 жилийнх байсан байна, 5 жил чинь хэтэрчихсэн байна гэхэд Р.Б  “өө, би энийг сунгуулаад, та нарын нэрийн өмнөөс нотариатаар батлуулаад хүрээд ирье, та нар олон дахин цуглаад байх шаардлагагүй гэсэн. Ингээд тухайн үед бид нараас 8.000.000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Би бүх багш нараа мэддэг болохоор бүгдэнгээс нь мөнгийг нь авч, цуглуулаад, энэ хоёр өгдөг байсан. Бэлнээр болон дансаар шилжүүлсэн нийт 29.000.000 төгрөг байгаа. 12 багшаас 9 нь 2.000.000 төгрөг, 2 нь 4.000.000 төгрөг, Б.Тунгалаг багш 3.000.000 төгрөг өгсөн байдаг. Тэгээд би тухайн үед гарын үсэг авахгүй бол болохгүй юм байна гээд гэрч Сосорбарамыг байлцуулж байгаад 20.000.000 төгрөг авсан гэж бичүүлж байсан. Уг нь У.Хы авсан мөнгөтэй цуг бүхлээр нь зуруулъя гэсэн боловч  үгүй ээ, би 20.000.000 дээрээ зурна” гээд зурсан ба үлдсэн 9.000.000 төгрөгийг У.Хд өөрт нь болон таньдаг хүнээр нь дамжуулан өгсөн. Тэрнээс хойш мөнгө, газраа ч аваагүй байгаа. Газар нь одоо нагац ахынх нь нэр дээр байдаг юм байна лээ. Одоо би У.Хаас 9.000.000 төгрөг, Р.Б гаас 20.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Янжинцэвэл мэдүүлэхдээ: 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр У.Х нь Н.Бадамдоржийн машинтай хамт ирсэн. Би У.Хыг танихгүй. Би Н.Бадамдоржид “хүүхдүүд маань гадагшаа явчихсан, ирэхэд нь нэг зуслангийн газартай болчихсон баймаар байна” гэж хэлсэн юм. Н.Бадамдорж надад урьд нь хоёр гэрчилгээ өгчихсөн байсан. Нэг гэрчилгээг нь би У.Хд, нэгийг нь Н.Бадамдоржид өгсөн. У.Х нь тэр гэрчилгээг солиод, манай хүүхдийн нэр дээр болгож өгнө, кадастр хийж өгнө гээд 1.760.000 төгрөгийг Н.Бадамдоржийн машинд сууж байгаад авсан. Буцааж өгсөн юм байхгүй гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Насантогтох мэдүүлэхдээ: Би анх 2014 оны 4 дүгээр сард хамт ажиллаж байсан. Пүрэвдорж гээд боомтын даргатай ярьтал  зуслангийн газар зарах хүн байна гээд Р.Б тай танилцуулсан. Тэгээд тэр газрыг нь очиж үзсэн чинь модны захад 7 айлын газар байгаа, эндээс сонгоод ав” гэхээр нь хоёрыг нь сонгоод, тэгээд тэндээ бүр аав ээжийгээ аваачиж буулгасан. Дансаар 7.500.000 төгрөг Р.Б д шилжүүлж өгсөн байдаг. Манай аав, ээж хоёр намайг ажилтай тул өөрсдөө Сүхбаатар дүүргийн Газрын албан дээр очиж үзэхэд ямар ч газрын зөвшөөрөл байхгүй байсан. Тэгээд аав, ээж хоёр нэхэл дагуул болж, гэр орноор нь очсоор байгаад 5.000.000 төгрөгийг нь буцааж авсан байдаг. Одоо тэр үлдэгдэл 2.500.000 төгрөгийг У.Хд өгсөн, У.Хаас ав гээд бие биен рүүгээ чихээд байж байгаа гэв.

        Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн шалгах  ажиллагаанд хохирогч Д.Араажавын: ...Би 2012 оны 2 дугаар сард Баярмаа гэж хүүхнээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 1. 5 га аж ахуйн ахуйн зориулалттай газрыг 38 сая тегрөгөөр авахаар тохирч уг газрын кадастр гарчихсан таны өргөдлийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өгчихсөн гэхээр нь урьдчилгаа 14 сая төгрөгийг төлсөн. Тэгсэн 2012 оны 10 сард нөгөө зааж өгсөн зар дээр нь хүн хашаа барьж байхаар нь Баярмаа луу юу болж байна нөгөө газар дээр чинь хүн хашаа барьж байна гэсэн чинь нөгөө газрыг чинь хажуу талд нь хашаатай байсан хүн томсгоод бүр гэрчилгээг нь гаргачихсан байна гэсэн, ...Би  Баярмаад  15 сая төгрөг өгөөд 1 сая төгрөг буцааж авсан байгаа Одоо 14 сая төгрөгийг  аваагүй нэхэмжилж байна." гэх мэдуүлэг /1-р хх-ийн 167-178 дугааp тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхцэцэгийн: ...Би 2006 оноос хойш Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Наркологийн эмнэлгийн хойд талд хашаа барин хоёрдогч түүхий эд авч эхэлсэн юм. Үүнээс хойш уг үйл ажиллагаа явуулдаг газраа өөрийн нэр дээр гэрчилгээ авахаар удаа дараа Баянгол дүүргийн газрын  албанд хүсэлт гаргасан боловч хувь хүнд эзэмшүүлэхгүй гээд байсан юм. Р.Б  2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай газрыг ирж үзээд "энэ газрын гэрчилгээг гаргаж өгөхөд 50 сая төгрөг гэхээр нь тухайн үед тийм их мөнгө байгаагүй тул цувуулж өгч болох уу гэхэд болно гэсэн. Ингээд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 3 дугаар эмнэлгийн үүдэнд 1 сая гөгрөгийг иргэний үнэмлэхний хуулбартайгаа аваад ир кадастрын зураг мэдээллийн санд суулгуулна гэхээр нь авч очиж өгсөн. 2013 оны 07 дугаар сарын 08-нд 5 сая төгрөг хэрэгтэй кадастрын зургийг дахин суулгах шаардлагатай гэхээр чь Р.Б гийн дансанд шилжүүлсэн. 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний дансанд 5 сая төгрөг хийчих дүүргийн газрын алба ширээ сандлаа солино гэж байна гэхээр нь 5 сая төгрөг хийсэн. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны үед өглөө эрт залгаад танайх газрын төлбөр төлөгдөөгүй байна өнгөрсөн хугацааны төлбөр нийт 7.650.000 төгрөг болж байна энэ мөнгийг яаралтай аваад Баянгол дүүргийн газрын албан дээр хүрээд ир гэхээр нь надад тухайн үед мөнгө байгаагүй тул өөрийн хамаг юмаа ломбарданд тавиад, мөн найз эмэгтэй Отгонцэцэгээс 4 сая аваад газрын албан дээр ирэхэд Баярмаа над руу яриад “Ган-зам” зочид буудлын хашаанд хүрээнд ир гэхээр нь очиж уг мөнгийг өгсөн. 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай ажил дээр ирээд эгчээ газрын албаныхантай хоолонд  орох гэсэн юм гээд 400.000 төгрөг ирж авч явсан. Намайг болохоор та  газрын албаныханд харагдаж болохгүй гээд дүүргийн газрын алба  руу оруулахгүй байсан...Нийт 19.050.000 төгрөгний мөнгө өгсөн ба дээр нь нүүлгэлтийн зардал 3.500.000 төгрөг блокон хашааны 2.650.000 төгрөгийг нэхэмжилж байна... Баярмаагаас хохиролд “Тоёото кроун” машин авсан...гэх мэдүүлэг /2-р хх-н 19-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Тунгалагийн: ...би манай нутгийн Рэнцэндагвын охин Баярмаа газрын наймаа хийдэг гэж байна. Жийп унаад яваад байдаг юм байна лээ, би тэр хүүхдээс асууж өгөх үү гэхэд тэгээч гэхээр нь Р.Б руу залгаж манай хоёр дүүгийн хоёрдогч түүхий эд авах цэг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байдаг юм чи тэр газрыг бүтэж өгч чадах уу гэхэд чадна чадна би газрын наймаа хийдэг шүү дээ гэхээр нь би дүүгийнхээ байгаа газрыг хэлсэн юм...Тэгээд Мөнхцэцэг Баярмаа нэг өдөр яриад “цагдаа сэргийлэх болоод бид нарыг газраас албадан нүүлгэх гээд байна гэхээр нь Баярмаатай ярихад наадуул чинь тэгж л байг наймаа хамтарч хийдэг хүмүүс дээгүүр хөөцөлдөж байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2-р хх-н 26-27-р тал/,

- Хохирогч Ч.Мөнхцэцэгээс Р.Б руу мөнгө шилжүүлсэн “ХААН” банкны хуулгууд /2-р хх-н 36-37-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Насантогтохын өгсөн: “...Пүрэвдорж гэх залуугаар дамжуулан Халиунаа, Баярмаа гэх хоёр хүнтэй танилцаж би тухайн үед зуслангийн газар зарах гэж байгаагаа хэлэхэд Баярмаа, Халиунаа хоёр хамт явж Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлх” гэх газар нийтдээ 4 айлын газар үзүүлсэн юм. Би Баярмаатай хамт явж байгаад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан Плазагийн “ХААН”  банкаар  С Баярмаагийн данс руу 5 сая төгрөгийг хийсэн ба газар авахаасаа өмнө буюу гэрчилгээгээ авахаасаа өмнө урьдчилгаа мөнгө гэж 2.500.000 төгрөгийг Баярмаагийн дансанд шилжүүлсэн...Аав, ээж хоёр Сүхбаатар дүүргийн газрын албан дээр очиход та хоёрын буусан байгаа газар чинь худлаа газар байна ийм газар манай бүртгэлийн хэлтэст байхгүй байна гэж хэлсэн гэхийг надад манай аав, ээж хоёр хэлж байсан...Би Баярмаа, Халиун нарт 7.500.000 төгрөг өгсөн ба түүнээс 5.000.000 төгрөгийг хөөцөлдөж байгаад авсан. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг /2-р хх-н 70-75-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нямхүүгийн өгсөн: …2013 оны 4 дүгээр сарын үед 2 айлын зуслангийн газар авах гээд Баярмаа гэдэг хүүхнийг өмнө нь таньдаг байсан юм, газрын ченж гэсэн тэгэхээр нь холбогдоод газар авъя гээд тохиролцсон. Тухайн үед Баярмаа надад таньдаг газрын албанд ажилладаг Халиун гэдэг эгч байдаг тэрнээс газар авахаар болсон шүү гэж хэлсэн. Тэгээд би урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд Бэлхэд байдаг газар нь хашаа башин барьсан. Тэгээд Халиун Баярмаа нар надад газрын гэрчилгээ гаргаж өгнө гээд 2013 оны 08 дугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав үйлчилгээний төвд 7.800.000 төгрөгийг Халиун, Баярмаа нарт өгсөн. 2013 оны 9 дүгээр сарын 2, 3-нд Халиунд Баянгол дүүргийн Модны 2 буудлын тэнд байдаг 40-р байрны гадаа 1.200.000 төгрөгийг өгсөн.  Дараа нь 2014 оны  01 дүгээр сарын эхээр байх гэрчилгээ чинь 2, 3 хоногоос гарлаа гээд дахид нэг сая төгрөг хэрэгтэй байна гээд манай гэрийн гадаа ирээд авсан. Тэр өдрөөс хойш одоог хүртэл Халиун, Баярмаа нар руу холбогдоход одоохон бүтнэ байж бай гээд байсаар өдийг хүрч байна. Одоо болохоор Баярмаа нь би мөнгийг нь аваагүй Халиун авсан гээд байгаа юм. Нийт 10.000.000 төгрөгийг  өгсөн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135-136 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болормаагийн: ...Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд “Сандагийн ам” гэдэг газар ээж Чүлтэмийн Бямбасүрэн бид хоёр хүнээс хоёр айлын газар газрын албанаас авсан. Нэг айлын газрыг нь би, нөгөө айлын газрыг нь ээж зохих өргөдлөө өгч зуслангийн газар авсан. Гэрчилгээгээ аваад олон жил хашаа байшин барилгүй орхигдоод байсан юм. 2015 оны хавар болов уу Баярцэцэг гэдэг эмэгтэй манай ээж рүү холбоо бариад манайх газар худалдаж авсан, тэгээд байшингаа бариад газрын албаар үзэхэд танай газар гэж гараад байна гэж ярьсан. Халиун гэдэг хүнийг танихгүй. Тэр харин манай дүү рүү утсаар ярьж манай газрыг зарчихаад байгаагаа хэлсэн...Мөн ээж бид хоёр газар зарах талаар Халиун болон ямар нэгэнтэй ярьж байгаагүй...гэх мэдүүлэг /2-р хх-н 138-140-р тал/,

Хохирогч Г.Нямхүүгийн хохиролтой холбоотой нотлох баримтууд /2-р хх-н 146-153-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сувд-Эрдэнийн өгсөн: …2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай хадам аав Бадамдорж, Халиун нар над дээр ирсэн. Тэгээд Халиун тавилга зардаг гэх Туяа гэх эмэгтэйд газар зарсан, тэрийгээ авахаа болилоо, ээж нь нас бараад ажил явдал гараад больж байгаа юм байна, чи энэ газрыг авах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би нэг сая төгрөгийг эхэлж гаргаж Туяа гэдэг хүнд нь 1.000.000 төгрөгийг өгөөд түүний гар дээр байсан хоёр гэрчилгээг би авсан. Тэгээд үлдэгдэл 1.300.000 төгрөгийг Халиунд өөрийн биеэр аваачиж өгсөн. Халиунтай наймаа хийснээс биш хадам Бадамдорж зуучилснаас биш ямар ч хамаа байхгүй. Туяа гэдэг хүнтэй Халиун наймаа хийгээд 1 нэг сая төгрөгийг урьдчилан өгсөн байсныгаа Туяа нь ажил явдал гарлаа гээд буцаагаад нэг сая төгрөгөө авч наймаа буцъя гэхэд би түүнийг нь төлж оронд наймаа хийсэн. Одоо болохоор Халиун Бадамдоржид мөнгө төгрөгөө өгсөн мэтээр төөрөгдүүлээд яваад байгаа юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 163-165 дугаар тал/,

Хохирогч Б.Сувд-Эрдэнийн хохиролтой холбоотой баримтууд /2-р хх-н 171-180-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нармандалын өгсөн: …Би Халиунд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “ХААН” банкны Ардын эрхийн салбараас цалингийн данснаасаа 1150 доллар аваад өөрт байсан 40 долларыг нэмээд 1190 долларыг Халиунд өгсөн. Би тухайн үед Халиунд 1200 доллар болгох гэтэл 10 доллар дутаад байсан. Гэхдээ 1200 долларт тооцоод авъя гэсэн. Тэрээр надаас хүүтэй зээлээд авъя гэсэн юм. Тэрээр надаас 2-3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч газрын 2 гэрчилгээ барьцаалчихъя гээд надаас 1190 доллар авсан. Тэр надаас барьцаанд тавьсан 2 гэрчилгээ худал хэлж хуураад авчихсан. Тэр 2013 оны 05 дугаар сард надад хэлэхдээ наад хоёр гэрчилгээгээ өгчихөөч, энэ хоёр газраа зарлаа, одоо бэлнээр авах хүн байна, зарчихаад л мөнгийг чинь өглөө гэж хэлэхээр нь хурдхан шиг мөнгөө олж авъя гээд гэрчилгээг нь өгчихсөн чинь маргаашнаас нь утсаа салгасан. Ингээд түүнд залилуулсан. Энэ мөнгийг би Халиунд өөрт нь бэлнээр өгсөннь бэлнэөгч байхад манай нөхөр Отгонбаяр хажууд хамт байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 191-195-р тал/,

Мөрдөн шалгах ажиллгаанд гэрч Б.Отгонбаярын: ...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн “ХААН” банкны гадаа эхнэр Нармандалын хамт 2.500.000 төгрөгийг доллараар өгсөн...зуслангийн газар өгнө гэхээр нь мөнгөө урьдчилаад өгсөн...гэх мэдүүлэг /2-р хх-н 197-р тал/,

Хохирогч Л.Нармандалын хохиролтой холбоотой “ХААН” банкны хуулгууд /2-р хх-н 202-204-р тал, 3-р хх-н 92-94-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Янжинцэвэлийн өгсөн: …Би найздаа газартай болох талаар ярьж байсан чинь гэрчилгээ гаргадаг хүн байгаа гээд Бадамдоржтой намайг уулзуулсан чинь Бадамдорж дараа нь Халиунтай хамт ирж надтай уулзуулсан. Халиунаад Бадамдоржоос нэг гэрчилгээ аваад нэрийг нь солиулах гээд Халиунаад өгсөн. Тэгсэн чинь энэний нэрийг солиод өгнө, бас нэг газрын гэрчилгээ кадастртай нь гаргаж өгнө гээд  1.760.000 төгрөгийг 2012.05.12-нд СБД-ийн 5-р хороо 40-р байрны орцны үүдэнд Бадамдоржийн машинд өгч авалцсан . Ямар ч бичиг баримт байхгүй. Бадамдорж гэрчилнэ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 216-217-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Намхайдоржийн өгсөн: “…2013 оны сүүлээр санагдаж байна намайг ажлаа хийж байхад манай эмнэлэгт Ууганбаяр гэдэг хүн хэвтэн эмчлүүлж байхдаа манай сувилагч Бямбасүрэнгийн хамаатан гээд анх надтай танилцаж байсан юм. Тэгээд хэвтэн эмчлүүлснийхээ дараахан 2014 оны 01 дүгээр сарын үеэр над дээр ирээд зуслангийн газар байна сонирхох уу гэхээр нь би тэгье гээд бид хоёр хамт Санзай, Майхан толгой гэх мэт хэд хэдэн газар очиж зуслангийн газар үзсэн юм...Ууганбаярт нэг айлын газрыг 7 сая төгрөгөөр авъя гээд 2 айлын газар 14 сая төгрөгөөр авахаар болж мөнгийг нь 3 билүү 4 удаа таслаж өгсөн юм. Ууганбаяр хэлэхдээ та зүгээр мөнгөө өгчихөд л болно, би бусад газрын алба зэрэг ажлуудыг 7 хоногийн дотор янзлаад өгье гэсэн. Тэгээд би мөнгөнүүдээ өгсөн чинь газрын албанаас гэрчилгээ шилжүүлэх гэж байгаа гээд 2 жижиг цаас авчирч өгөөд одоо тан руу газрын албанаас ярина гэж хэлчихээд явсан... Ууганбаяр надад газар энэ тэр үзүүлэхдээ Халиунаа гэх нэг хүүхэнтэй хамт яваад байсан. Ууганбаяр зүгээр хүмүүсийн дунд зуучилж өгдөг байсан юм шиг байна лээ... Хамгийн  анх би 2014 оны 01-02 дугаар сарын үеэр “Сонгдо” эмнэлгийн гадна 3 билүү 4 сая төгрөг өгсөн. Дараа нь “Блю скай” төвийн “Голомт” банкнаас 7 сая төгрөгийг  бэлнээр авч өгсөн. Хамгийн сүүлд 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдлийг өгөөд нийт 13.400.000 төгрөгийг дараа нь 600.000 төгрөгийг дансаар шилжүүлж байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 8-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Алтанцацралын: ...2011 онд билүү 2012 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Майхан толгой” гэх газар авсан...Тэгээд тухайн үедээ ажлынхандаа газар зарж чадахаар хүн хайж ярьж байхад нэг ажилтан маань намайг Халиун гэдэг хүнтэй танилцуулсан. Би тэгэхэд түүнд учир явдлаа хэлээд  газрын гэрчилгээ  өгсөн. Би Халиунд  2011 оны зун  газрын гэрчилгээгэ өгсөн. ... Би Намхайдорж гэдэг хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Тийм хүнтэй ийм гэрээ ч хийгээгүй. Энэ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Майхан толгойд” байрлах газар ойн сав газар бүхий газарт хамаарагддаг тул хүчингүй болсон шийдвэр гарсан байх ёстой...гэх мэдүүлэг /3-р хх-н 15-17-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ариунцэнгэлийн өгсөн: “…2008 онд Халиунаа гэдэг хүнтэй танилцаж байсан ба анх би Халиунаагаас Сэлбэ зусланд зуслангийн газар худалдаж авч байсан юм...2014 оны 8 дугаар сард санамсаргүйгээр тааралдаад газар байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлсэн ба тэгээд Баярмаатай танилцуулсан юм. Тэгээд Баярмаатай уулзахад Баярмаа Баянзүрх дүүргийн ийн 20 дугаар хороо “Шар хоолойн ам” гэх газар байгаа гэж хэлсэн ба тэгээд очиж үзсэн. Тэгээд уг газар нь ихэд таалагдан би авахаар болсон ба тэгэхэд Баярмаа 1.5 га газрыг нэг дор зарна гэж хэлсэн. Би багш нартайгаа хамтраад авъя гэж хэлсэн ба хамт ажилладаг багш нартаа энэ талаар хэлэхэд С.Отгонжаргал, Сономбалжир, Анхзаяа, Амар-Амгалан, Ш.Тунгалаг, Б.Тунгалаг, Мөнхцэцэг, Бат-Эрдэнэ, Дамдинсүрэн нарын багш нар газар худалдан авахаар болсон. 1.5 га бол 19 хүний газар гэж тооцож байсан бөгөөд 1 хүний газрыг 2 сая төгрөгөөр бодож худалдан авахаар тохиролцсон. Тэгээд би 4 айлын газар авахаар 8 сая төгрөгний урьдчилгаа 4 сая төгрөгийг, Отгонжаргал 2 сая төгрөг, Сономбалжир 2 сая төгрөг, Анхзаяа 4 сая төгрөг, Амар-Амгалан 2 сая төгрөг, Ш.Тунгалаг 4 сая төгрөг, Б.Тунгалаг 3 сая төгрөг, Бат-Эрдэнэ 2 сая төгрөг, Дамдинсүрэн 2 сая төгрөг, Мөнхцэцэг 2 сая төгрөгийг тус тус өгсөн ба би эдгээр багш нараас мөнгийг нь хурааж аваад Халиунаа, Баярмаа нарт сургууль дээрээ өгч байсан...Би нийт 29 сая төгрөг өөрөөсөө болон багш нараас цуглуулснаас Баярмаа нь 20 сая төгрөг, Халиун нь  8 сая төгрөгийг тус тус газар авна гэж өгсөн юм..” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 114-126 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Отгонжаргалын өгсөн: “…Би МУБИС-т Герман хэлний багшийн ажил хийдэг ба Ариунцэнгэлтэй хамт ажилладаг юм. Тэгээд надтай хамт ажилладаг Ариунцэнгэл 2014 оны 04 дүгээр сард ажлынхандаа бөөндөө хамт зуслангийн газар авъя, хүн зарж байгаа юм байна. 1 айлын газар нь 2 сая төгрөг байгаа юм байна. Тэгээд 20 айлын газрыг нэг дор худалдаж байгаа юм байна гэж хэлсэн ба би энэ саналыг хүлээн зөвшөөрөөд Ариунцэнгэлийн өөрийнх нь 5107014520 дугаарын дансанд өөрийнхөө данснаас шилжүүлэн өгсөн юм. Тэгээд л удахгүй газар бүтнэ гэдэг байсан...Миний хувьд 1 айлын газар авахаар 2 сая төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн...“ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 127-129 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сономбалжирын өгсөн: “Баярмаа, Халиунаа гэх хүмүүсийг бол танихгүй, Ариунцэнгэл багш бид хоёр хамт нэг доор ажилладаг юм. Тэгтэл 2014 оны 04 дүгээр сарын орчим Ариунцэнгэл бөөнөөрөө нэг газар авах уу нэгтгээд авах уу нийт 20 айлын газар байгаа гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь бидний хэдэн багш нар зөвшөөрсөн. Тэгээд би 2014 оны 09 дүгээр сард, 2015 оны 05 дугаар сард газраа очиж үзсэн их таалагдсан, тэгээд бид нар авахаар тохироод нэг айлын газар гэж 2 сая төгрөгийг Ариунцэнгэлд өгсөн...Тэгээд Ариунцэнгэл бид хоёр хамт байж байгаад Баярмаа гэдэг хүнд 20 сая төгрөгийг өгч байсан юм...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130-131 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Анхзаяагийн өгсөн: “...надтай хамт ажилладаг Ариунцэнгэл багш бүгдээрээ тэнхимээрээ зуслангийн газар авах санал гаргасан бөгөөд анх бол интернэтээр тийм газар байна олон айлын газар учир хамт олноороо авчихъя гэж ярьсан, тэгээд газар дээр нь бусад багш нарынхаа хамтаар очиж үзсэн бөгөөд би 1 айлын газрыг худалдан авахаар болсон тэгээд би Ариунцэнгэлийн 5107014520 дугаарын дансанд өөрийнхөө дансаар шилжүүлэн хийж өгсөн... миний хувьд Баярмаа, Халиунаа гэдэг хүмүүсийг харж байгаагүй, огт танихгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 132-133 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тунгалагийн  өгсөн: “...2014 оны 09 дүгээр сард Ариунцэнгэл олон айлын нэг доор газар байна бүгдээрээ авъя гэхээр нь би зөвшөөрсөн.Тэгээд л нэг айлын газрын 2 сая төгрөгөөр бодож 4 сая төгрөг өгөхөөс 3 сая төгрөгийг Ариунцэнгэлийн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд л тэр цагаас хойш одоо удахгүй гарлаа Баярмаа, Халиунаа гэдэг хүмүүст мөнгийг өгсөн гэж хэлээд л өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134-136 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бат-Эрдэнийн өгсөн: “...2014 оны 9 дүгээр сард Ариунцэнгэл олон айлын нэг доор газар байна бүгдээрээ авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд л нэг айлын газрыг 2 сая төгрөгөөр бодож авахаар шийдээд 2 сая төгрөгийг Ариунцэнгэлийн дансруу шилжүүлсэн юм. Тэгээд л тэр цагаас хойш одоо удахгүй гарлаа, Баярмаа, Халиунаа гэлэг хүмүүст мөнгийг өгсөн гэж хэлээд л өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 137-138 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Дамдинсүрэнгийн өгсөн: “...2015 оны 9 дүгээр сард Ариунцэнгэл олон айлын нэг доор газар байна бүгдээрээ авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд л нэг айлын газрыг 2 сая төгрөгөөр бодож авахаар шийдээд 2 сая төгрөгийг Ариунцэнгэлийн дансруу шилжүүлсэн юм. Тэгээд л тэр цагаас хойш одоо удахгүй гарлаа, Баярмаа, Халиунаа гэлэг хүмүүст мөнгийг өгсөн гэж хэлээд л өнөөдрийг хүрсэн. Миний хувьд Баярмаа, Халиунаа гэдэг хүмүүсийн хувьд бол би танихгүй, Ариунцэнгэл нэг хүнээс 21 айлын газар авч байгаа д гэж хэлсэн ба тодорхой бол хэлээгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 139-141 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Тунгалагийн өгсөн: “2014 оны 9 дүгээр сард манай ажлын Ариунцэнгэл хүнээс зуслангийн газар авахаар боллоо, хамт олноороо авъя, нэг айлын газрыг 2 сая төгрөгөөр зарах хүн байна гээд тэр зарах гэж байсан хүнтэй нь Баянзүрх дүүргийн  20 дугаар хороо Гачуурт “Шар хоолойн их ам” гэх газар очиж үзсэн. Бидэнд таалагдаад багш нар өөрсдийнхөө хэмжээнд авъя гэж ярьсан. Тэгээд Ариунцэнгэл багшид мөнгөө хураалгахаар болж би 2014 оны 09 сард 2 сая төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 23-нд 2 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Багш нар цаад хүнд нь мөнгө өгч байгаагүй, Ариунцэнгэл багшид өгч байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 142-144 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мөнхбаярын өгсөн: “...2014 оны 09 сард манай ажлын багш Ариунцэнгэл хүнээс зуслангийн газар авахаар боллоо нэг айлын газрыг 2 сая төгрөгөөр зарах хүн байна гэж танилцуулсан. Түүний дагуу зарах газрыг нь очиж үзсэн. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гацууртын “Шар хоолойн их ам” гэх газар очиж үзэж байсан. Тэгэхэд Баярмаа гэдэг эмэгтэй үзүүлж байсан. Тэгээд багш нар авахаар болж биднийг төлөөлж анх ярилцаж тохиролцсоноор нь Ариунцэнгэл багш хөөцөлдсөн. 2014 оны 09 дүгээр сарын 16-нд 2 сая төгрөгийг өөрийнхөө данснаас авч Ариунцэнгэл багшид бэлнээр өгсөн. Миний хувьд цаад хүмүүстэй нь уулзаж байгаагүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 145-147 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Пүрэвзулын өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр МУБИС-д хамт ажилладаг М.Ариунцэнгэл багшийн “ХААН” банкин дахь дансанд нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Учир нь Ариунцэнгэл багш хэд хэдэн багш нар нийлж Гачуурт орчимд “Шар хоолойн ам” гэх газарт зуслангийн газар авъя гэж уриалж, мөнгө цуглуулж газар авч өгөх буюу гэрчилгээ гаргах хүнд өгнө, газрын төлбөр 2 сая төгрөг гэж хэлж байсан юм...Миний хувьд Ариунцэнгэл багш ямар хүнээр дамжуулж газар авах гэж байсныг мэдэхгүй, уг хүнтэй нь уулзаагүй...“ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 148-150-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Саульгүлийн өгсөн: “...2014 онд манай ажлын хэсэг багш нар Гачуурт орчимд “Шар хоолойн ам” гэх газарт зуслангийн газар авах гэж байгаа, уг ажлыг М.Ариунцэнгэл багш зохион байгуулж байгаа талаар П.Пүрэвзулаас сонсож, М.Ариунцэнгэл багштай уулзалдахад  “Манай ажлын хүмүүс мөнгөө өгч байгаа, та мөнгөө даруйхан өгчих, би таньдаг хүнээрээ дамжуулж авч байгаа юм” гэж ярьж байсан тул 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр М.Ариунцэнгэл багшийн “ХААН” банкны дансанд Шар хоолойн ам гэх газарт 0.07 га газар авах зорилгоор 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл уг газар авах асуудал сунжирч, 2016 оны зун гэж санаж байна, М.Ариунцэнгэл багш газар авах гэж цуглуулсан мөнгөө газар авч өгнө гэж тохиролцоо хийсэн хүндээ залилуулсан гэж байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 151-153-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ануударийн өгсөн: ...2014 оны 09 дүгээр сард манай найз Анхзаяа ирж уулзахдаа яриан дундаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртад газар үзчихээд явж байна, манай сургуулийн хамт ажилладаг багш нь газар авах гээд бүгдээрээ очиж үзсэн юм. Аятайхан газар байна гэхээр нь би тэр газарнаас чинь авах юмсан гэхэд тэрээр би асуугаад хэлье , манай сургуулийн багш Ариунцэнгэл зуучилж байгаа юм гэж хэлсэн. Ингээд маргааш нь Анхзаяа надтай утсаар яриад би Ариунцэнгэл багштай ярьсан чинь нэг багшийн авах газрын мөнгө нь бүтэхгүй хүлээгдэж байгаа болохоор иүрүүлж мөнгөө өгсөн нь захиалж болох байх гэж байна гэж хэлэхээр нь тэгвэл би мөнгөө өгье гэж хэлээд тэр өдөртөө шиг санаж байна 2.000.000 төгрөгийг Анхзаяагийн надад хэлсэн Ариунцэнгэл гэх хүний Хаан банкны дансруу нь Найман шарга дахь Голомт банкны данснаас шилжүүлж хийсэн. Түүнээс хойш нилээд хугацаа өнгөрч Анхзаяагаас нөгөө газар чинь юу болж байна гэхэд удахгүй гэрчилгээ нь гарах байх, гэрчилгээ нь гарах гэж байна гэсэн гэж хэлсээр өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 154-158-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Б  нь үргэлжилсэн үйлдлээр 2012 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1.5 га газрыг зарна гэж хуурч, иргэн Д.Араажаваас 15.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Д.Араажавын мэдүүлэг, гэрч У.Булганы мэдүүлэг, хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

2013   оны 08 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, иргэн Ч.Мөнхцэцэгээс 20.000.000 төгрөг шилжуүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ч.Мөнхцэцэгийн мэдүүлэг, гэрч Б.Тунгалагийн мэдүүлэг, хохирогч Ч.Мөнхцэцэгээс Р.Б руу мөнгө шилжүүлсэн “ХААН” банкны хуулгууд зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч У.Хнь үргэлжилсэн үйлдлээр:

2012 оны 5 дугаар сард газрын гэрчилгээний нэр сольж өгнө, газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж, иргэн П.Янжинцэвэлээс 1.760.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь хэрэгт бичгийн нотлох баримтууд нотлогдож тогтоогдоогүй байна.

2012 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, иргэн Б.Сувд-Эрдэнээс 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

2013 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг цэвсгэрт байрлах Ардын эрхийн “ХААН” банкны гадаа 2-3 хоногийн дараа буцаан өгнө  гэж хуурч, иргэн Л.Нармандалаас 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.Нармандалын мэдүүлэг, гэрч Б.Отгонбаярын мэдүүлэг, хохирогч Л.Нармандалын хохиролтой холбоотой  “ХААН” банкны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

2014   оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойд зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, иргэн Ц.Намхайдоржоос 15.000.000 шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.Намхайдоржийн мэдүүлэг, гэрч Ц.Алтанцацралын мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Б , У.Х нар нь бүлэглэн:

2013 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сандагийн аманд зуслангийн газар зарна гэж хуурч, иргэн Г.Нямхүүгээс 10.000.000 төгрөг  шилжүүлэн авч залилсан гэм хэрэг үйлдсэн нь хохирогч Г.Нямхүүгийн мэдүүлэг, гэрч Б.Болормаагийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

2014 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн зусланд газар зарна гэж хуурч, иргэн Ц.Насантогтохоос 7.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ц.Насантогтохын мэдүүлэг, хэрэгт  авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

2014 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Шар хоолойн ам" гэх  газар 20 айлын газар зарна гэж хуурч, өдөр иргэн М Ариунцэнгэлээс 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч М.Ариунцэнгэлийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Б, У.Х нар нь бусдын залилах гэмт үйлдлүүдийг 2012 оны 02 дугаар сараас 2014 оны 09 дүгээр саруудад үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй болсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т:..энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр  тус  тус хуульчилжээ.

Шүүгдэгч Р.Б, У.Х нарын бусдыг залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 09 дүгээр сард дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

Хохирогч нарт учруулсан хохирлыг дараах байдлаар төлөх үндэслэлтэй байна.

2012 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1.5 га газрыг зарна гэж хуурч, иргэн Д.Араажаваас 15.000.000 төгрөг шилжүүлэн авч 1.000.000 төгрөгийг хохирогч Д.Араажавт буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүхийн хуралдаанд өгсөн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байх тул хохирогч Д.Араажавт учирсан 14.000.000 төгрөгийн хохирлыг Р.Б хариуцан төлөх үндэстэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхцэцэг: ...Нийт 19.050.000 төгрөгний мөнгө өгсөн ба дээр нь нүүлгэлтийн зардал 3.500.000 төгрөг блокон хашааны 2.650.000 төгрөгийг нэхэмжилж байна...Баярмаагаас хохиролд “Тоёото кроун” машин авсан...гэх мэдүүлгийг үндэслэн хохирогч Д.Мөнхцэцэгт учирсан хохирлыг төлсөн байна гэж үзэв. /2-р хх-н 19-25 дугаар тал/,

Харин хохирогч Д.Мөнхцэцэг энэ гэмт хэргийн улмаас нүүлгэлтийн зардал 3.500.000 төгрөг, блокон хашааны 2.650.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор тогтоогдсон П.Янжинцэвэл 2012 оны 5 дугаар сард газрын гэрчилгээний нэр сольж өгнө, газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж,  1.760.000 төгрөгийг У.Хд өгсөн гэх боловч хэрэгт түүнийг нотолсон бичгийн нотлох баримтууд авагдаагүй тул холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Хн 2012 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, иргэн Б.Сувд-Эрдэнээс 2.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул хохирогч Б.Сувд-Эрдэнэд учирсан 2.300.000 төгрөгийн хохирлыг хариуцан төлөх үндэстэй байна.

Шүүгдэгч У.Х 2013 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг цэвсгэрт байрлах Ардын эрхийн “ХААН” банкны гадаа 2-3 хоногийн дараа буцаан өгнө гэж хуурч, иргэн Л.Нармандалаас 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Л.Нармандалын мэдүүлэг, гэрч Б.Отгонбаярын мэдүүлэг, хохирогч Л.Нармандалын хохиролтой холбоотой “ХААН” банкны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон хохирогч Л.Нармандалд учирсан 2.500.000 төгрөгийн хохирлыг хариуцан төлөх үндэстэй байна.

            Шүүгдэгч У.Х 2014 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойд зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, иргэн Ц.Намхайдоржоос 14.000.000 шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.Намхайдоржийн мэдүүлэг, гэрч Ц.Алтанцацралын мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул хохирогч Ц.Намхайдоржид учирсан 14.000.000 төгрөгийн хохирлыг хариуцан төлөх үндэстэй байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Р.Б , У.Х нарыг бүлэглэн 2014 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Шар хоолойн ам" гэх газар 20 айлын газар зарна гэж хуурч, өдөр иргэн М.Ариунцэнгэлээс 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ариунцэнгэл нь Р.Б, Х нар нийт 29.000.000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлж байх ба түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Р.Б 10.000.000 төгрөгийг, шүүгдэгч У.Х 4.000.000 төгрөгийг авсан болон хүлээн мэдүүлж байх тул М.Ариунцэнгэлд учирсан хохирлыг яллах дүгнэлтэнд бичигдсэн буюу шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн Р.Б-с 10.000.000 төгрөгийн, У.Х-с 4.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх үндэстэй байна.

Хохирогч М.Ариунцэнгэл  өөрт  учирсан  бусад хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Мөн хэрэгт хохирогчоор тогтоогдсон боловч М.Ариунцэнгэлд мөнгө өгсөн С.Отгонжаргал, Б.Содномбалжир, Б.Анхзаяа, Д.Саулегул, Ш.Тунгалаг, Б.Тунгалаг, Д.Пүрэвзул, Л.Бат-Эрдэнэ, Ц.Дамдинсүрэн нарын нэр бүхий хохирогч нар шүүгдэгч Р.Б, У.Х нарын хооронд харилцаа үүсээгүй тул М.Ариунцэнгэлээс өөрт учирсан хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Р.Б, У.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний  хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар У.Х-д холбогдох 2012 оны 5 дугаар сард газрын гэрчилгээний нэр сольж өгнө, газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж, иргэн П.Янжинцэвэлээс 1.760.000 төгрөг шилжүүлэн авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй   болгосугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Р.Б, У.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар Р.Б /РД:/-с 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Дашнямын Араажавт /РД:/, 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Цагаан-Өвгөний Насантогтоход /РД:/, 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан  хохирогч Мижиддоржийн Ариунцэнгэлд /РД:/, Уламбаярын Халиун /РД:/-аас 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Гэмгүйн Нямхүүд /РД:/, 2.300.000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Буянзаяагийн Сувд-Эрдэнэд /РД:/, 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Лувсандагвын Нармандалд /РД:/, 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан Цэрэнгомбын Намхайдоржид /РД:/, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Мижиддоржийн Ариунцэнгэлд /РД:/ тус тус олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, У.Х, Р.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт Хасбазарын Зоригтбаатарын эзэмшлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36 /И/ байрны 44 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013507 дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, /13380/ Их тойруу гудамж 25/1 байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024219 дугаартай үйлчилгээний зориулалттай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Шинэтулгын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Х, Р.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ