Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 247

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Дархан суманд 1966 оны 05 сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сум 2-р баг “Цагаан-Өндөр” гэх газар нутаглагдаг, СК66051902 регистрийн дугаартай Боржигон овогт Дамбын Түмэндэмбэрэлийн “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэл нар оролцов.

                                                                                           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Би 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тухайн үед олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. 1996 онд манай гэр гал түймэрт өртөөд манай бүх бичиг баримт шатаж байхгүй болсон. Миний бие өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур нэн ядуу өрхийн бүртгэлд байдаг. Би өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй. Хүүхдүүдийн хэдхэн малыг маллаж амьдардаг. Хэнтий аймгийн Архивын тасгаас ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Хэнтий аймгийн Архивын тасгаас 1981 оны 09 сараас 1990 оны 12 сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолтыг мөн Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 28-ны өдрийн 97 тоот “малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, 1989 оны 06 сарын 29-ний өдрийн 31 тоот “малчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралтыг гаргуулж авч нотлох баримтаар шүүхэд өгсөн. Иймд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.            

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

Хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэл нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний  өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэлийн Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй болсон, бичиг баримт нь үрэгдсэн, тухайн үед ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн архивт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн “Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэлийн 1981 оны 09 сараас 1990 оны 12 сарыг дуустал  хугацаанд авч байсан цалингийн түүвэр”, 

- Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн даргын 1988 оны 11 сарын 28-ны өдрийн 97 тоот “малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, 1989 оны 06 сарын 29-ний өдрийн 31 тоот “малчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Гэрч Ш.Наранцэцэгийн “Д.Түмэндэмбэрэл нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад саальчнаар 1981 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан. Би 1983 оноос 1992 оны 6 сар хүртэл уг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

-Гэрч Т.Цэцэгмаагийн “Д.Түмэндэмбэрэл нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад саальчнаар 1981 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан. Би 1983 оноос 1990 оныг хүртэл саальчнаар, сумын төвд галч, ногоочноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

-Хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэлийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэлийн Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Иймд хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэлийн Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

  82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан СК66051902 регистрийн дугаартай Боржигон овогт Дамбын Түмэндэмбэрэлийг Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1-р бригадад 1981 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний  өдрийг дуустал малчнаар  ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.     

          3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ