| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08570/И |
| Дугаар | 6246 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 6246
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2072572 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн СК88013010 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байр, 20 тоот хаягт оршин суух, Равжихийн Бат-Амгаланд холбогдох,
Гэрээний үүрэгт 490.086,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Бат-Амгалан нь мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23268790 тоот гэрээ байгуулан 99103927 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1.757.000 төгрөгийн үнэтэй iPhone 5S 16GB гар утсыг урьдчилгаа 455.000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Р.Бат-Амгалангаас iPhone 5S 16GB гар утасны төлбөрийн үлдэгдэл 490.086,96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Мобиком корпораци ХХК-аас хариуцагч Р.Бат-Амгаланд холбогдуулан 490.086,96 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Р.Бат-Амгаланд холбогдуулан гэрээний үүрэгт 490.086,96 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Р.Бат-Амгалан нь бүрэн төлж барагдуулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 490.086,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Р.Бат-Амгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.353 төгрөгийн тал хувь буюу 7676.5 төгрөгийг улсын төсвөөс, 7676.5 төгрөгийг хариуцагч Р.Бат-Амгалангаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ