| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00216/И |
| Дугаар | 249 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 249
Зохигч эвлэрснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нарт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1900039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Манай компани гадаад дотоод худалдаа, автомашины дугуй, сэлбэг, тосыг худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 10 салбар дэлгүүр, 100 гаран ажиллагсадтайгаар 20 гаран жил тогтвортой ажиллаж байна. О.Уугантуяа нь манай компанитай зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээг 2014 оны 12-р сарын 04-нд байгуулан ээж Амарцэцэгийн хамтаар борлуулдаг байсан. Гэрээ ёсоор бараа материал зээлээр худалдан аваад худалдан борлуулсаныхаа дараа төлбөр тооцоог хийх үүрэгтэй байдаг. Гэтэл О.Уугантуяа нь төлбөр тооцоогоо хугацаанд нь барагдуулахгүй байснаас их хэмжээгээр хуримтлагдсан. Бараа материалын төлбөр тооцоог харахад 2015 оны 04 сарын 03-ноос 2016 оны 06 сарын 20-ны хооронд тооллого тооцоо нийлэхэд нийт 9.144.020 төгрөгийн төлбөр тооцоо гарсан ба үүнээс 2016 оны 06 сарын 20-ны байдлаар 8.129.320 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл өр төлбөр болох 1.284.700 төгрөгийг төлөөгүй байгаа. Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д “Борлуулагч” байгууллагын төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцно гэж заасан учраас хугацаа хэтрүүлсэн 2016 оны 05 сарын 26-наас хойшхи 1.284.700 төгрөгийн 21 хоногийн алданги 134.883 төгрөг, 2016 оны 06 сарын 21-нээс хойшхи 1.284.700 төгрөгийн 72 хоногийн алданги 462.456 төгрөг буюу алдангийн нийт хэмжээ 597.339 төгрөг болж байна. Манай компани гадаадаас банкны зээлээр бараа материалаа татан авч борлуулдаг тул хугацаандаа төлбөрөө төлөөгүй компаниудын өмнөөс хариуцлага хүлээн банкинд төлбөр төлдөг учир нэг борлуулагчийн төлбөрийн үлдэгдэл ч хүртэл хүндрэлтэй байдал үүсгэдэг. О.Уугантуяа болон Л.Амарцэцэг нарт борлуулсан барааны төлбөрөө төлөхийг олон удаа шаардсан боловч “төлнөө, хүнд бараа материалаа зээлээр өгсөн учир мөнгөө авч чадахгүй байна, удахгүй төлбөрөө дуусгана” гэсээр биднийг араасаа олон удаа явуулан чирэгдүүлж байгаа болно. Иймд О.Уугантуяа, Л.Амарцэцэг нарын төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 1.284.700 төгрөгийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги 597.339 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан нотариатын болон бусад зардалд гарсан 18.000 төгрөгийн хамт нийт 1.900.039 /нэг сая есөн зуун мянга гучин ес/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 17 тоотод оршин суух ЖЯ91121143 регистрийн дугаартай Иеншөөбүү овогт Орломжавын Уугантуяа, ЖЯ70040366 регистрийн дугаартай Хатигин овогт Лхасүрэнгийн Амарцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СЭБОЦЭ” ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 1284700 төгрөгийг мөн нотариатын зардал 18000 төгрөгийг нийт 1302700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. СЭБОЦЭ” ХХК-д 700000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 602700 төгрөгийг 2016 оны 10 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч СЭБОЦЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох шүүхэд гаргасан тайлбартаа:“ СЭБОЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн зүгээс шүүхийн шатанд үндсэн төлбөр болох 1284700 төгрөгнөөс 700000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин үлдэгдэл 584700 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 45350 төгрөг, нотариатын зардал 18000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Манай байгууллагын зүгээс хариуцагчийн хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги болох 597339 төгрөг гаргуулахаас татгалзаж байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нь хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1900039 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нь хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 1900039 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нар нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 1900039 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 597339 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нараас 1284700 төгрөгийг, нотариатын зардал 18000 төгрөг нийт 1302700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нар нь 1302700 төгрөгнөөс 700000 төгрөгийг төлж үлдэгдэл 602700 төгрөгийг төлөхөөр тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нар нь 700000 төгрөгийг нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-д төлсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 597339 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нараас 1284700 төгрөгийг, нотариатын зардал 18000 төгрөг нийт 1302700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нар нь 1302700 төгрөгнөөс 700000 төгрөгийг төлж үлдэгдэл 602700 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тайлбарыг тус тус бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45350 төгрөгний тал хувь болох 22675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22675 төгрөгийг, хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нараас 1302700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35793 төгрөгний тал хувь 17896 төгрөг 50 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 597339 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нараас 1302700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нар нь 1302700 төгрөгнөөс 700000 төгрөгийг төлж, үлдэгдэл 602700 төгрөгийг төлөхөөр тохиролцсон зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45350 төгрөгний тал хувь болох 22675 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22675 төгрөгийг, хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамж 17896 төгрөг 50 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Уугантуяа, Л.Амарцэцэг нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ