| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08306/И |
| Дугаар | 6247 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 6247
| Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5013348 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 11/1 дүгээр барилгын 6 давхарт, Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Монгол улсын иргэн ХЛ54122773 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 51 тоот хаягт оршин суух, Шандивууд овогт Буянтогтохын Дэмбэрэлд холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 8.331.013,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянаад, ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Дэмбэрэл нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ0101150248 тоот зээл барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 51 тоотын 553.99 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт орших 111мкв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалж барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 4.000.000 төгрөгийг нэг сарын 4.4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.Дэмбэрэлээс тус ББСБ нь удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.Дэмбэрэлээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 4.000.000 төгрөг, зээлийн хүүнд 3.015.466,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 565.546,67 төгрөг, түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ0101150248 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 750.000 төгрөг буюу нийт 8.331.013,33 төгрөгийг дээрхи барьцаа хөрөнгүүдээс гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8.331.013,33 төгрөгийг 750.000 төгрөгөөр багасгаж, 7.581.013,33 төгрөг болгон нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн болно. Хариуцагч Б.Дэмбэрэл нь дээрхи төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Хэрэв дурьдсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг төлж бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Г-2204001196 дугаарт бүртгэгдсэн №000023517 дугаар гэрчилгээ бүхий Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 51 тоотын 553.99 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Ү-2204024264 дугаарт бүртгэгдсэн №000065009 дугаарын гэрчилгээ бүхий дээрхи хаягт орших 111 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан борлуулж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК нь хариуцагч Б.Дэмбэрэлд холбогдуулан 8.331.013,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.331.013,33 төгрөгийн 750.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 7.581.013,33 төгрөгийг 2016 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, төлбөрийг төлж бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Г-2204001196 дугаарт бүртгэгдсэн №000023517 дугаар гэрчилгээ бүхий Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 51 тоотын 553.99 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Ү-2204024264 дугаарт бүртгэгдсэн №000065009 дугаарын гэрчилгээ бүхий дээрхи хаягт орших 111 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан борлуулж барагдуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.331.013,33 төгрөгийн 750.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Дэмбэрэл нь 7.581.013,33 төгрөгийг 2016 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, төлбөрийг төлж бүрэн барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Г-2204001196 дугаарт бүртгэгдсэн №000023517 дугаар гэрчилгээ бүхий Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 51 тоотын 553.99 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Ү-2204024264 дугаарт бүртгэгдсэн №000065009 дугаарын гэрчилгээ бүхий дээрхи хаягт орших 111 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан борлуулж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.Дэмбэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.246,22 төгрөгийн 50 хувь буюу 74.123,11 төгрөгийг улсын орлогоос, 74.123,11 төгрөгийг хариуцагч Б.Дэмбэрэлээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Дэмбэрэл нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
|
|