| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08083/И |
| Дугаар | 6304 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 6304
俿 Л.Энхжаргал , ,
ч: Монгол улсын иргэн РЮ60012055 регистрийн дугаартай, Баянзүрх 俿, 2 угаа , 2 дугаар хэсэг, их дарь эх 1 дүгээр гудамж 177 тоотод оршин суух, Баяжих овогт Пүрэвийн Сосоржавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ОЛ66020365 регистрийн дугаартай, Баянзүрх 俿, 24 дүгээр , Жаргалантын 3 дугаар гудамж 17 тоотод оршин суух, Таргад овогт Энгэлийн Батсайханд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5.105.000 .
ؿ : Н П.Сосоржав,
Ш Ч.Номин-Эрдэнэ .
:
П.Сосоржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон таа: Миний бие П. Сосоржав нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Э.Батсайхантай гэрээ байгуулан 2.070.000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Э.Батсайхан нь надад төлөх үндсэн мөнгө, хүү, алданги зэргийг одоо болтол төлөхгүй зугатааж байна. Иймд Э.Батсайханаас надад төлөх ёстой үндсэн мөнгө 2.070.000 төгрөг, өмнөх зээлийн дагуу зээлдүүлсэн мөнгөний хүүнд 2.000.000 төгрөг, алданги 1.035.000 төгрөг нийт 5.105.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Э.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Батсайхан нь иргэн Д.Сосоржаваас 2.000.000 төгрөг, хүү 2.070.000 төгрөг нийт 4.070.000 төгрөгийг өгөхөөр нотариатаар гэрээ хийгээд хүүгээ сард 200.000 төгрөгөөр бодож сар бүр 6 удаа 1.200.000 төгрөгийг бэлэн болон хоолны ахуйн хэрэгцээгээр тохиролцон өгч байсан. Үндсэн мөнгө 2.000.000 төгрөгийг амьдарлын боломжгүйгээс төлөөгүй. Цаашид ярилцан тохиролцож хүүгээ хасаж, үндсэн мөнгийг төлнө гэжээ.
ؿ гаргасан нэхэмжлэгчийн тайлбар,
:
П.Сосоржав Э.Батсайханаас зээлийн гэрээний үүрэгт 5.105.000 ийг хаар нэхэмжилж, хариуцагч зээлийн хүүнд 1.200.000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийг төлнө гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч П.Сосоржав нь хариуцагч Э.Батсайханд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2.070.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй,зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд үүнд маргахгүй байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.
Нэхэмжлэгч П.Сосоржав нь хариуцагчаас үндсэн зээл 2.070.000 төгрөг, алданги 1.035.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зээлдүүлсэн 5.640.000 төгрөгийн үлдэгдэл болох 2.070.000 төгрөгийн хүү 2.000.000 төгрөг нийт 5.105.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч 2.070.000 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүнд 1.200.000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлийг төлнө, хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь үндсэн зээл 2.070.000 төгрөг болон үүргээ гүйцэтгээгүй хугацааны алданги 1.035.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, харин 5.640.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул 2.000.000 төгрөгийн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь зээлийн хүүнд 1.200.000 төгрөг төлсөн гэж тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.Батсайханаас 3.105.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Сосоржавд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Э.Батсайханд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч талаас урьд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүү удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Батсайханаас 3.105.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Сосоржавд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батсайханаас 64.630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Сосоржавд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
, د Л.ЭНХЖАРГАЛ