Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 250

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын  нэхэмжлэлтэй хариуцагч Я.Азжаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016  оны 10 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Азжаргал нь 2015.12.17-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 10605926 тоот зээлийн гэрээ байгуулан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг тоног төхөөрөмжийн зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог. 2016 оны 10 сарын 20-ны байдлаар нийт 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хугацаа хэтэрсэн хоног 60-аас дээш гарсан. Иймд Я.Азжаргалаас зээл, зээлийн хүүгийн төлбөр 750000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 08-02 тоотод оршин суух СИ76082413 регистрийн дугаартай Хайшин овогт Явуунсумын Азжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “ВишнФанд” ББСБ-ын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 750000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ 750000 төгрөгөөс 350000 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 400000 төгрөгийг 2016 оны 12 сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Я.Азжаргалаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж зээл, зээлийн хүү 750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Я.Азжаргалаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж зээл, зээлийн хүү 750000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчид нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр №10605926 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 12 сарын хугацаатайгаар, сарын 2.40 хувийн хүүтэйгээр 2 сая төгрөгийг өгч, авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 03-05/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Азжаргал нь  350000 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 400000 төгрөгийг 2016 оны 12 сарын 17-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Я.Азжаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 750000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын нэхэмжилсэн 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг хариуцагч Я.Азжаргал нь 2016 оны 12 сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22550 төгрөгний тал хувь болох 11275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн нэгдсэн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11275 төгрөгийг, хариуцагч Я.Азжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 11275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Я.Азжаргал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ