| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08364/И |
| Дугаар | 6307 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 6307
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧЖ54121563 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байр, 44 тоотод оршин суух, Боржигон овогт Ширмэнгийн Саранцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5141109 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байранд оршин байх, Жинхаусиндажибин ХХК-д холбогдох
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 102 тоот 49.12 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 174 тоот 48.8 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 96 тоот 57.96 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 94 тоот 48.81 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жинхуасиндажибин ХХК-тай 2014 оны 01 сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 335.000.000 төгрөгөөр 6700 мкв хэмжээний шал цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Жинхуасиндажибин ХХК нь дээрх гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй учир иргэн Ш.Саранцэцэг миний бие 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах шаардлагыг хүргүүлэхэд Жинхуасиндажибин ХХК-иас санхүүгийн боломжгүй тул өр төлбөртөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ-39 орон сууцны мкв-ыг 1.600.000 төгрөгөөр тооцож авахыг санал болгосон. Би уг саналыг хүлээн авч Жинхуасиндажибин ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж дараах орон сууцыг өр төлбөртөө тооцон суутган авахаар тохиролцсон. Үүнд: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 102 тоот, 49.12 мкв, 174 тоот 48.48 мкв орон сууц. Эдгээр орон сууцнуудыг 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, Жинхуасиндажибин ХХК нь иргэн Ш.Саранцэцэг надад 178.840.000 төгрөгийн өр төлбөртэй үлдсэн боловч уг мөнгийг бэлнээр төлөх боломжгүй байгаа тул надад дахин нэмж үл хөдлөх хөрөнгийг үлдэгдэл төлбөртөө суутгаж авах санал гаргасныг миний бие хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 160 тоот болон 161 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан дараах орон сууцыг авахаар болсон. Үүнд: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 96 тоот, 57.96 мкв, 94 тоот 48.41 мкв орон сууц. Уг орон сууцнуудыг Жинхуасиндажибин ХХК-иас авах ёстой өр төлбөртөө суутган авах ёстой байсан өр төлбөртөө суутган авч Жинхуасиндажибин ХХК-тай тооцоо нийлсэн боловч тус компаний зүгээс орон сууц захилгын гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй юм. Улмаар Жинхуасиндажибин ХХК-д хандаж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг миний өмчлөлд яаралтай шилжүүлж өгөхгүй бол шүүхэд хандахаа мэдэгдсэн боловч уг компаниас өнөөдрийг хүртэл ямарч хариу ирүүлээгүй тул Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 102 тоот 49.12 мкв орон сууц, 174 тоот 48.48 мкв орон сууц, 96 тоот 57.96 мкв орон сууц, 94 тоот 48.41 мкв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн Ш.Саранцэцэг болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Жинхаусиндажибин ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани Ш.Саранцэцэгтэй байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мөн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээгээр дараах орон сууцнуудыг шилжүүлсэн. Үүнд: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 102 тоот 49.12 мкв, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 174 тоот 48.48 мкв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ 39 дүгээр байрны 96 тоот 57.96 мкв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 94 тоот 48.41 мкв орон сууц. Дээрхи орон сууцнуудыг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой өр төлбөртөө тооцон өгсөн юм. Хариуцагчийн зүгээс иргэн Ш.Саранцэцэгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үл хөдлөхэд хөрөнгүүдийн гэрчилгээ гар\аагүй тул орон сууцны үл хөдлөх гэрчилгээг гаргаж өгөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Саранцэцэг нь хариуцагч Жинхаусиндажибин ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 102 тоот 49.12 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 174 тоот 48.8 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 96 тоот 57.96 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 94 тоот 48.81 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 102 тоот 49.12 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 174 тоот 48.8 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 96 тоот 57.96 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 94 тоот 48.81 м.кв орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа талаар тайлбарыг ирүүлсэн болно.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ш.Саранцэцэгийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 102 тоот 49.12 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 174 тоот 48.8 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 96 тоот 57.96 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байрны 94 тоот 48.81 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Жинхаусиндажибин ХХК нь бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, Жинхаусиндажибин ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Саранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.789.800 төгрөгийн 894.900 төгрөгийг улсын төсвөөс, 894.900 төгрөгийг хариуцагч Жинхаусиндажибин ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Саранцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ