Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1779

 

 

 

 

 

 

 

   2019        11          22                                  2019/ШЦТ/1779

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

           улсын яллагч А.Ариунаа /томилолтоор/,

шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий ҮД:02-94,

хохирогч Л.Батсүх,

иргэдийн төлөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03508 1736 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Б

Холбогдсон хэргийн талаар:

Т.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баязүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 1 дүгээр орцны 19 тоотын гадна иргэн Л.Батсүхтэй шалтгаангүйгээр маргалдаж улмаар Л.Батсүхийн цээжин хэсэгт хутгаар хутгалж цээж хэвлийг нэвтэрч 11-р хавирга, өрц, элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Хэрэг үйлдэгдэх үед хоёулаа байсан. Хэрэг тодорхой тул ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Л.Батсүх бид хоёр гэмгүй сайхан 10-аад жил найзалсан хүмүүс. Намайг өвөө ах аа л гэдэг, би миний хүү л гэдэг. Манайхаар ордог гардаг, хоол унд хийж өгдөг, заримдаа манайхаас “харьж унт” гээд хөөгдөөд явдаг. Иймэрхүү л явдалтай хэдэн жил болсон юм. Энэ маань гол нь архи уучихдаг. Би ч гэсэн уудаг. Гэхдээ сүртэй ууддаггүй, 200 грамм л ууна. Ингээд байж байтал нэг өдөр Л.Батсүх халамцуу орж ирсэн. “Чи яагаад архи уучихсан юм бэ?” гээд оруулаад суулгалаа. Гэтэл “жаахан архи байвал өгчих” гэхээр нь “байхгүй” гээд “яв” гэсэн. Тэгж л эхэлсэн. Байхгүй юм чинь би яах вэ дээ. Урьд өдрөөс үлдсэн архины жаахан шавхруу байсан, тэрийгээ өгсөн чинь эргээд хоргодоод явахгүй байсан. Тэгээд түүнийг хүчээр гаргах юм болоод түлхсэн чинь урдаас цохиод авсан. Тэгээд би уур хүрээд “гар” гэсэн. Иймэрхүү байдлаар цаг гаруй маргалдаж, ноцолдсон. Тэгээд ерөөсөө арга ядаад болохгүй болохоор нь хоол идэж байсан хутгыг барьж аваад “ална шүү, яв, яагаад хөгшин хүн унтуулахгүй байгаа юм бэ гээд хутгалчихсан юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Батсүх мэдүүлэхдээ: Би тэр өглөө гараад уруудаад явж байсан. Т.Б  саванд хуурга, торонд 2 шил архи хийчихсэн явж байсан. Тэгээд намайг “Хоол ид” гэхээр нь би “Нэгдүгээрт, гадаа байна, бас саяхан хоол идсэн, хоёрт, халбагагүй байна” гэсэн чинь “За хоёулаа манайд оръё” гэсэн. “За яахав би танайд оръё” гээд оронгуутаа би нэг халбага байхаар нь сууж байгаад халбагадчихаад ширээн дээр тавьчихсан юм. Хөгшин нэг архиа цаана нь тавьчихаад, нэг архиа гаргасан. Тэр архинаас нь амсчихаад, гэрээс нь гараад лифт дуудсан. Лифт дуудаад зогсч байтал хаалга дуугарсан, тэгээд онгойсон. Намайг бүтэн эргэхэд хаалга бүтэн хаагдсан. Тэгсэн чинь гэнэт юу болсныг бүү мэд, орцон дотор би юу ч мэдэхгүй ухаан алдаад унасан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Батсүхийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байсан ба өглөө босоод усанд ороод цавгаа угаачихаад угаах хувцсаа ялгаад 10 цагийн үед гэрээсээ гараад явж байтал байрны гадаа манай байрны 4 давхарт байрлах Баасанжав гэх тантдаг өвгөнтэй таарсан. Тэгтэл өвгөн гражны дугуй хашлагын тэнд суугаад хоол ид гээв савтай хоол өгөхөөр нь халбага байхгүй яах юм бэ? гэхэд тэгвэл манайд оръё гэхээр нь бид 2 түүний гэрт ороод хоолноос нь 2 халбагадаад ширээн дээр нь тавьсан. Тэгтэл өвгөн 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архи гаргаж ирээд нэгийг ширээнийхээ ард хийгээд нөгөө архиа задалсан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Баасанжав бид 2 архиа ууж дуусчихаад би явлаа гээд түрүүлж гараад лифт дуудаад байж байхад араас Баасанжавын гэрийн хаалга онгойгоод хаалга гаднаас нь түгжиж байсан. Баасанжав хаалга түгжсэний дараа ямар үйлдэл хийснийг санахгүй байна. Би эмнэлэгт ирээд сэхээнд ухаангүй хэд хонож байгаад ухаан орсон. Намайг Баасанжаваас өөр хутгалах хүн байхгүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байхгүй. Бид 2 хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, төлбөр тооцоо, өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Дэлгэрмаагийн өгсөн: ...Одоогийн байдлаар миний ах Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн яаралтай эрчимт эмчилгээний тасагт үхлийн шоктой эмчлэгдэж байна. Хагалгаанд орсон эмчээс нь асуухад биеийн байдал нь хүнд байна гэсэн. Хэн хутгалсныг мэдэхгүй байна. Хүмүүсийн хэлж байгаагаар Т.Б  гэгч хутгалсан юм шиг байна лээ. Орцны жижүүр 103-т дуудлага өгөөд 103 эмч ирээд Баянзүрх дүүргийн 2-р хороо, 12 дугаар байрны 4 дүгээр давхарт Т.Б ын гэрийн үүдэнд үзлэг хийх гэхэд аль хэдийн шархийг нь боож цэвэрлэсэн байдалтай байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Наранбаатарын өгсөн: ...Миний бие 12 цагийн орчимд гэрээсээ гарч дэлгүүр ороход орцонд ямар нэгэн цус нөж байгаагүй. Гэтэл орой цагдаа манай хаалгыг цохиод харахахд орцонд цус болсон байсан. Миний бие ямар нэгэн зүйл мэдэхгүй. Намайг дэлгүүр рүү ороход гадаа орцны үүдэнд нэг цайвар сахалтай өвгөн ганцаараа сууж байсан. Эрүүл, согтуу эсэхийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд жолооч Бат.Ганболдын хамт 90-39 УНТ дугаартай “Старекс” загварын машинтай Баянзүрх дүүрэгт ажиллах хугацаанд Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар байрны 4 давхрын орцонд хүн зодуулсан байна  гэх дуудлагыг 8065-2001 дугаарын утаснаас өгснийг би МШУТөв 16:14 цагт хүлээн авч надад 16:09 дамжуулсныг би 16:14 цагт очиход уг байрны 4 давхарт байрлах лифтны зүүн гар талын шатны хажууд 60 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн доош харсан байдалтай, шал нилэнхүйдээ цус болсон байхаар нь уг хүнийг дээш харуулан шархийг шалгахад хэвлийн хөндий рүү нэвтэрсэн зүсэгдсэн шархтай уг шархыг шар өнгийн даавуугаар боосон байдалтай байхаар нь боолтыг доошлуулж цус алдаж байсан хэсгийн шархыг хуруугаар гүнийг шалгахад уг шарх хэвлийн хөндий рүү орсон шарх байсан. Энэ орцны жижүүр гэх эмэгтэй ирээд 103 ирсэн юм уу гэж асуухаар нь жолооч Бат.Ганболдын хамт өвчтөнийг нацилкан дээр зөөвөрлөн цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг анх 12 дугаар байрны цахилгаан шат руу орох үед 70-80 орчим насны цагаан сахалтай, буурал үстэй, бор өнгийн костьюм пиджактай согтуу өвгөн зөрж буусан. Бид өвчтөнийг нацилкан дээр зөөвөрлөн авч гарах үед уг өвгөн зөрөөд 4 дүгээр давхарт байсан лифтны баруун урд талын хаалга руу орж байсан. Орохдоо биднээс ямар нэгэн зүйл асуулгүй, биднийг анзаарсан шинжгүй орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр тал/,

- Хохирогч Л.Батсүхийн өвчний түүх /хх-ийн 64-94 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7501 дугаартай: 

1. Л.Батсүхийн биед цээж хэвлийг нэвтэрч 11-р хавирга, өрц элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт /2019.06.13-ны мэс заслын тэмдэглэл/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 96 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3741 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтолцоо нэг эрэгтэй хүний цус байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /хх-ийн 103 дугаар тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндйин үндэсний төвийн шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 953 дугаартай:

1. Т.Б  нь Архинд донтох эмгэг, хараат байдлын хам шинж, сэтгэц органик хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Б ын дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.

2. Т.Б  нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Харин гэмт хэрэг үйлдсэний дараа буюу СЭМҮТ-ийн 5-р клиникт 2019.06.17-ноос одоог хэвтэн эмчлэгдэж байгаа өвчний түүх байна.

3. Т.Б  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Архинд донтох эмгэг, хараат байдлын хам шинж, сэтгэц органик хам шинж, энгийн согтолттой байсан байна. Т.Б  нь хэрэг үйлдэгдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Т.Б  нь Архинд донтох эмгэг, хараат байдлын хам шинж, сэтгэц органик хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Б  нь одоо хэрэг хариуцах чадвартай байна.

4. Т.Б  нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүн Э.Амгалан, илтгэгч Я.Ганхүү гэх дүгнэлт /хх-ийн 117-129 дүгээр тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндйин үндэсний төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1249 дугаартай шинжээч нарын:

1. Т.Б  нь архинд донтох эмгэг, хараат байдлын хам шинж, сэтгэц органик хам шинжтэй өвчтэй байна. Энэ нь олдмол сэтгэцийн өвчин бөгөөд  эмчилгэээний үр дүнд засрал сайжрал авах боломжтой.

2. Т.Б  нь оюуны хөнгөн болон хүндэвтэр хомсдолгүй байна.

3. Т.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. СЭМҮТөвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 953 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Т.Б т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Комиссын дарга Д.Дэжидмаа, гишүүн Б.Энхчимэг, Л.Баттулга, Д.Баттөр, илтгэгч П.Энхчимэг гэх дүгнэлт /1-р хх-ийн 239-243 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Я.Ганхүүгийн өгсөн: ...Хэрэг хариуцах чадварыг эмнэлэг болон хуулийн шалгуур гэдэг зүйлээр авч үздэг бөгөөд эмнэлгийн шалгуурт нь Т.Б  нь архинд донтох, хараат байдлын хам шинж, сэтгэцийн органик хамш инжтэй гарсан. Харин хуулийн шалгуурт тухайн хүн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгоод өөрийгөө удирдан хянах чадвартай байдлыг харгалзан үздэг бөгөөд Т.Б ын хувьд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай тул хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар тал/,

- Шүүгдэгч Т.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 137, 138, 144 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баязүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 1 дүгээр орцны 19 тоотын гадна иргэн Л.Батсүхтэй шалтгаангүйгээр маргалдаж улмаар Л.Батсүхийн цээжин хэсэгт хутгаар хутгалж цээж хэвлийг нэвтэрч 11-р хавирга, өрц, элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Батсүхийн өгсөн “...Тэгтэл өвгөн 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архи гаргаж ирээд нэгийг ширээнийхээ ард хийгээд нөгөө архиа задалсан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Баасанжав бид 2 архиа ууж дуусчихаад би явлаа гээд түрүүлж гараад лифт дуудаад байж байхад араас Баасанжавын гэрийн хаалга онгойгоод хаалга гаднаас нь түгжиж байсан. Баасанжав хаалга түгжсэний дараа ямар үйлдэл хийснийг санахгүй байна. Би эмнэлэгт ирээд сэхээнд ухаангүй хэд хонож байгаад ухаан орсон. Намайг Баасанжаваас өөр хутгалах хүн байхгүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байхгүй. Бид хоёр  хоорондоо огт хэрэлдэж маргалдаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, төлбөр тооцоо, өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Дэлгэрмаагийн өгсөн “...Одоогийн байдлаар миний ах Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн яаралтай эрчимт эмчилгээний тасагт үхлийн шоктой эмчлэгдэж байна. Хагалгаанд орсон эмчээс нь асуухад биеийн байдал нь хүнд байна гэсэн. Хэн хутгалсныг мэдэхгүй байна. Хүмүүсийн хэлж байгаагаар Т.Б  гэгч хутгалсан юм шиг байна лээ. Орцны жижүүр 103-т дуудлага өгөөд 103 эмч ирээд Баянзүрх дүүргийн 2-р хороо, 12 дугаар байрны 4 дүгээр давхарт Т.Б ын гэрийн үүдэнд үзлэг хийх гэхэд аль хэдийн шархийг нь боож цэвэрлэсэн байдалтай байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Наранбаатарын өгсөн “...Миний бие 12 цагийн орчимд гэрээсээ гарч дэлгүүр ороход орцонд ямар нэгэн цус нөж байгаагүй. Гэтэл орой цагдаа манай хаалгыг цохиод харахахд орцонд цус болсон байсан. Миний бие ямар нэгэн зүйл мэдэхгүй. Намайг дэлгүүр рүү ороход гадаа орцны үүдэнд нэг цайвар сахалтай өвгөн ганцаараа сууж байсан. Эрүүл, согтуу эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд жолооч Бат.Ганболдын хамт 90-39 УНТ дугаартай “Старекс” загварын машинтай Баянзүрх дүүрэгт ажиллах хугацаанд Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар байрны 4 давхрын орцонд хүн зодуулсан байна” гэх дуудлагыг 8065-2001 дугаарын утаснаас өгснийг би МШУТөв 16:14 цагт хүлээн авч надад 16:09 дамжуулсныг би 16:14 цагт очиход уг байрны 4 давхарт байрлах лифтны зүүн гар талын шатны хажууд 60 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн доош харсан байдалтай, шал нилэнхүйдээ цус болсон байхаар нь уг хүнийг дээш харуулан шархийг шалгахад хэвлийн хөндий рүү нэвтэрсэн зүсэгдсэн шархтай уг шархыг шар өнгийн даавуугаар боосон байдалтай байхаар нь боолтыг доошлуулж цус алдаж байсан хэсгийн шархыг хуруугаар гүнийг шалгахад уг шарх хэвлийн хөндий рүү орсон шарх байсан. Энэ орцны жижүүр гэх эмэгтэй ирээд 103 ирсэн юм уу гэж асуухаар нь жолооч Бат.Ганболдын хамт өвчтөнийг нацилкан дээр зөөвөрлөн цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Намайг анх 12 дугаар байрны цахилгаан шат руу орох үед 70-80 орчим насны цагаан сахалтай, буурал үстэй, бор өнгийн костьюм пиджактай согтуу өвгөн зөрж буусан. Бид өвчтөнийг нацилкан дээр зөөвөрлөн авч гарах үед уг өвгөн зөрөөд 4 дүгээр давхарт байсан лифтны баруун урд талын хаалга руу орж байсан. Орохдоо биднээс ямар нэгэн зүйл асуулгүй, биднийг анзаарсан шинжгүй орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр тал/,

- Хохирогч Л.Батсүхийн өвчний түүх /хх-ийн 64-94 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7501 дугаартай: 1. Л.Батсүхийн биед цээж хэвлийг нэвтэрч 11-р хавирга, өрц элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт /2019.06.13-ны мэс заслын тэмдэглэл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 96 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3741 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтолцоо нэг эрэгтэй хүний цус байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /хх-ийн 103 дугаар тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчдийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 953 дугаартай: 1. Т.Б  нь Архинд донтох эмгэг, хараат байдлын хам шинж, сэтгэц органик хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Б ын дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. 2. Т.Б  нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Харин гэмт хэрэг үйлдсэний дараа буюу СЭМҮТ-ийн 5-р клиникт 2019.06.17-ноос одоог хэвтэн эмчлэгдэж байгаа өвчний түүх байна. 3. Т.Б  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Архинд донтох эмгэг, хараат байдлын хам шинж, сэтгэц органик хам шинж, энгийн согтолттой байсан байна. Т.Б  нь хэрэг үйлдэгдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Т.Б  нь Архинд донтох эмгэг, хараат байдлын хам шинж, сэтгэц органик хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Т.Б  нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. 4. Т.Б  нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүн Э.Амгалан, илтгэгч Я.Ганхүү гэх дүгнэлт /хх-ийн 117-129 дүгээр тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Я.Ганхүүгийн өгсөн “...Хэрэг хариуцах чадварыг эмнэлэг болон хуулийн шалгуур гэдэг зүйлээр авч үздэг бөгөөд эмнэлгийн шалгуурт нь Т.Б  нь архинд донтох, хараат байдлын хам шинж, сэтгэцийн органик хам  шинжтэй гарсан. Харин хуулийн шалгуурт тухайн хүн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгоод өөрийгөө удирдан хянах чадвартай байдлыг харгалзан үздэг бөгөөд Т.Б ын хувьд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай тул хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7501 дугаартай: 1. Л.Батсүхийн биед цээж хэвлийг нэвтэрч 11-р хавирга, өрц элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт /2019.06.13-ны мэс заслын тэмдэглэл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 96 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б ыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Б ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Б  нь хохирогч Л.Батсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах үйл баримт болоход зөвхөн хоёулаа байсан байна.

Субъект өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь  зайлшгүйг, эсхүл учрах боломжтойг мэдсэн хэрнээ үйлдсэн, тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг санаатай үйлдсэн гэж үздэг.

Түүнчлэн Т.Б  нь хутга, заазуур барин хохирогчтой маргалдах явцдаа хохирогчийг гэмтээж болохыг ухамсарлах чадвартай байсан бөгөөд түүнээс үүдэн гарах үр дагаврыг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан, уг үр дагаврыг шууд хүсч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэх үедээ хутгыг хэрэглэсэн байх тул хутгыг зэвсгийн чанартай  хэрэглэсэн байна.

Иймд Т.Б ын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус  хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Батсүх нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан 1.455.000 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б , түүний ар гэрээс 1.000.000 нэг сая төрөгийг төлж барагдуулсан, шүүх хуралдааны явцад 680.000 төгрөгийг хохирогч Л.Батсүхэд төлсөн, одоогоор шүүгдэгчээс нотлох баримтаар төлөх төлбөргүй байна. /1-р хх-ийн 156-167, 178-181, 193-р тал, 2-р хх-ийн 27 дугаар тал/

Хохирогч Л.Батсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт: ...таван жилээс арван хоёр жилийн хорих ял оногдуулахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг  хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Б ын  үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдалд тооцов.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний  гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Б  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  цаашид гарах гэм хорын  хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа,  өндөр настай, архинд донтох сэтгэцийн өвчтэй зэрэг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийг хэрэглэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б  урьд нь Улаанбаатар хотын Ажилчны районы шүүхийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 70-А дугаарт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1981 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар магадлалаар 09 сар 26 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнссэн сулласан болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 138 дугаар тал/

Шүүгдэгч Т.Б аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар оруулгатай 13 см иштэй, 30.6 см урттай хутга 1 ширхэг, улаан өнгийн 31 см урттай жижиг сүх 1 ширхэг, цэнхэр өнгийн захтай цагаан ноосон цамц 1 ширхэг, улбар шар өнгийн бүс 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн жилетик 1 ширхэг, хөндлөн судалтай саарал ноосон майк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар алаг өнгийн дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, хар өнгийн хос сандал 2 хос, маарл 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.Б  нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас яллагдагчаар цагдан хоригдож, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсон болох нь яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, шүүгчийн захирамжууд зэргээр тогтоогдож байх тул эдлэх ялд нь оруулан тооцох  үндэстэй байна. /1-р хх-ийн 197-198-р тал/

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Т.Б-г 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Б д 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор хохирогчид нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Б ын цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Хохирогч Л.Батсүх нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар оруулгатай 13 см иштэй, 30.6 см урттай хутга 1 ширхэг, улаан өнгийн 31 см урттай жижиг сүх 1 ширхэг, цэнхэр өнгийн захтай цагаан ноосон цамц 1 ширхэг, улбар шар өнгийн бүс 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн жилетик 1 ширхэг, хөндлөн судалтай саарал ноосон майк 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, хар алаг өнгийн дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, хар өнгийн хос сандал 2 хос, маарл 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                               ШҮҮГЧИД                                  С.ӨСӨХБАЯР

 

                                                                                    Б.АРИУНХИШИГ