| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08573/И |
| Дугаар | 6318 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 6318
Баянзүрх д и Л.Энхжаргал ,
տ : Баянзүрх 俿, Энхтайваны өргөн чөлөө 57, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ,
Эзэлхүүнт холбоос ХХК-ийн оршин байгаа хаягыг олж тогтоох, хянан .
ؿ : Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, ш а Ч.Номин-Эрдэнэ нар .
:
տ Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус хэлтэст бүртгэлтэй 5505445 тоот регистрийн дугаартай Эзэлхүүнт холбоос ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 19-нд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн байна. Эзэлхүүнт холбоос ХХК нь нэг гишүүнтэй захирал Доржхандын Батхүү /РД:ЖЭ88102215/ байнга оршин суугаа хаяг нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг их дарь эх гудамж 124б тоотод бүртгэлтэй. Эзэлхүүнт холбоос ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар НӨАТ-ын тайлангийн 9.041.604 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 31.244 төгрөг, хяналт шалгалтын актын 8.203.400 төгрөг нийт 17.276.248 төгрөгийг 2013 оноос хойш хугацаанд нь төлж барагдуулаагүй. Хариуцсан улсын байцаагч нь 2014 он, 2015 онуудад баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаяган дээрээ байгаагүй. Мөн хорооноос тодорхойлолт авахад хаягандаа бүртгэлтэй гэсэн боловч тухайн хаягандаа амьдардаггүй нь удаа дараа хүргүүлсэн мэдэгдэх хуудасны шуудангийн магадлагаагаар тогтоогдож байна. Иймд Эзэлхүүнт холбоос ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
:
տ Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь Эзэлхүүнт холбоос ХХК-ийн оршин байгаа хаягыг олж тогтоолгох, .
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь Эзэлхүүнт холбоос ХХК-иас татварын өр шаардах зорилгоор татварын хэлтэст бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, их дарь эх 1 гудамж 124б тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт оршин байдаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эзэлхүүнт холбоос ХХК нь оршин байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хуульд заасан харьяаллын дагуу Эзэлхүүнт холбоос ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, тус компаний оршин байгаа хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эзэлхүүнт холбоос ХХК нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, их дарь эх 1 гудамж 124б тоот хаягт бүртгэлтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Монгол улсын иргэн ЖЭ88102215 регистрийн дугаартай, Доржхандын Батхүү болохыг дурдаж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын хуулийн этгээд 5505445 регистрийн дугаартай, Эзэлхүүнт холбоос ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Эзэлхүүнт холбоос ХХК-ийг сурвалжилж, оршин байгаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст /М.Дуламсүрэн 463041, 91999117/ мэдэгдэхийг Баянзүрх 俿гийн агдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн и гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ