Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг,*******, тоотод оршин суух, /РД:/ холбогдох 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 100 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар  сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-0648/, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч болох тэй 1 сарын хугацаатай 3 000 000 төгрөгийг барьцаат зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Гэтэл нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учир хариуцагч ээс 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь 2016 оны 3 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг зээлж авахдаа хэрэв зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ээс үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн гэрээний биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн алданги 2 100 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь  тэй 2016  оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлээс гадна хүү, алданги 2,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлага  болох 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би одоо өндөр цалинтай ажилд орж байгаа тул төлөх бүрэн боломж байгаа. Надад хугацаа өгч уг 3 000 000 төгрөгийг хувааж төлөх боломж олгож өгнө үү.

Миний бие 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 1 сарын хүү 300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хүү, алдангийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг хугацаа олговол төлж болно. Тэрнээс биш мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй. Зээлийн гэрээний дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг хүү, алданги 1,000,000 төгрөгийн хамт төлөхөд татгалзахгүй. Би бүх хөрөнгөө  энэ хүнд хураалгасан.  Мөн 42 инчийн зурагтыг зээлийн төлбөрт авсан. Уг нь  зурагтын үнийг хасч тооцуулмаар байна. т энэ талаар хэлсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 4-5-р хуудас/

Зохигчид зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагч тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг зээлсэн боловч үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1 800 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч, алданги 1 800 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч нь 3 000 000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хариуцагч нь тохирсон хугацаанд нь мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

Зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүү, алданги тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 42 инчийн зурагтыг зээлийн төлбөрт авсан тул хасч тооцуулна гэсэн боловч уг зурагт нь хэдэн төгрөг болох, хариуцагчид хэдэн төгрөгний төлбөрт өгсөн талаараа баримт ирүүлээгүй, мөн хэрэгт авагдсан ийн гэрийн тавилгын үнийн жагсаалтад “46 инчийн зурагт 1 500 000 төгрөг” гэж бичигдсэн боловч уг зурагт нь хариуцагчид өгсөн зурагт биш гэсэн тул нэхэмжлэгчийн хариуцагчид өгсөн гэх 42 инчийн зурагтын үнийг зээлнээс хасч тооцох боломжгүй байна гэж үзэв. /хэргийн 6-р хуудас/

Зохигч талууд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээнд хүүг хоорондоо тохиролцон сарын 10 хувиар тогтоосон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар талууд зээлийн гэрээний 2.6-д алдангийг 0.5 хувиар тогтоожээ.

            Талуудын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу тооцоод  хариуцагч нь үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 1 сарын 300 000 төгрөг /3 000 000х10:100=300 000/, нийт 3 300 000 төгрөгийг  нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 3 300 000 төгрөг байх тул гэрээний дагуу алданги тооцоход 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 04-ний хүртэл 65 хоног буюу 1 072 500 төгрөг, /3 300 000х0,5:100=16 500х65 хоног=1 072 500/ гаргуулах үндэслэлтэй юм. 

Иймд хариуцагч ээс үндсэн зээлд 3 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, алданги 1 072 500 төгрөг, нийт 4 372 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 727 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ээс 4 372 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 727 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111*******0  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 84 910  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХУЛАН