Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 470

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: Б.Байгалмаа

Шүүгдэгч: Б.Б, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч М.Баярмаа нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Б, Б овгийн Б.Б-д  холбогдох эрүүгийн 1811 0262 30033 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Энхболдын гудамж 151-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  Б овгийн Б.Б/

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Улаанхаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нэт девелопмент ХХК-д орон тооны бус туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 65-06 тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Дугаар 87 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1., 69.1.3 дахь заалтанд зааснаар 6 сар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,  Б овгийн Б.Б

 Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бон Аптет” цайны газраас хохирогч Б.Уугандэлгэрийн .

эзэмшлийн “Самсунг нөүт-8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панда” хүнсний дэлгүүрээс хохирогч Е.Жанботагийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 445.370 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б ганцаараа 2018 оны 8 дугаар сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт хүнс” ХХК-ийн Туул салбар дэлгүүрийн касснаас хохирогч А.Алтантуяагийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-8 маркын гар утсыг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн үед гэртээ унтаж байгаад Баярпүрэв рүү залгах үед манай гэрт хүрээд ир гээд дуудсан. Баярпүрэв халамцуу байсан гараад Тэнгис кино театрын ойролцоо байрлах цайны газарт бууз авч идэхээр ороод нэг эмэгтэйн гар утсыг аваад зугтаасан ба араас гүйж байсан эмэгтэй байхгүй байсан учраас урт цагаанд байрлах Монтел худалдааны төвийн гадна нэг залууд 500.000 төгрөгөөр зараад шивээс хийлгээд, үлдсэн мөнгөөр нь уусан. Эс-8 маркийн гар утсыг авахдаа Баярпүрэв карт уншуулана гэж хэлсэн боловч үлдээсэн байсан гэж хэлсэн учраас би кассан дээр байсан утсыг авсан. Энэ талаар Баярпүрэв мэдээгүй ба хамт алхаж байгаад Баярпүрэв  явах талаар хэлээд бид хоёр салаад явсан. Тухайн авсан утсаа Монтел худалдааны төв рүү очиж зарсан гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.Уугандэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бон аптет цайны газраас самунг нөүт 8 загварын гар утсыг үл таних 2 эрэгтэй хүн текний араас авч зугтсан тэр хоёрыг авахыг хараад араас нь хөөсөн боловч гүйцээгүй алдсан ...2017 оны 12 дугаар сард инкантор хотхоны самсунгийн албан ёсны худалдааны төвөөс 2.400.000 төгрөгөөр худалдан авсан 1.500.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг  /хх-н 47-р хуудас/

Хохирогч Е.Жанботагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Панда” хүнсний дэлгүүрт хүмүүст үйлчлээд наймаа хийгээд байж байхад 20-25 орчим насны 2 залуу орж ирээд 3 ширхэг пичень авъя гээд намайг их олон удаа наашаа цаашаа явуулсан тэгээд 2 залуу дэлгүүрээс юу ч аваагүй 11 цаг 55 минутын орчим гарсны дараа12 цагийн орчим би цүнхнээсээ барааны мөнгө ахдаа авч өгөх гэтэл цүнх байхгүй байхаар нь гайхаж байгаад хяналтын камер шүүж цүнхээ алдсан талаараа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-н 164-165-р хуудас/

“өмнө өгсөн мэдүүлэгтээ 550.000 төгрөг алдсан гэсэн бөгөөд дараа нь тооцоод үзэхэд 240.000 төгрөг байсан” /хх-н 166-р хуудас/

Хохирогч А.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 8 дугаар сарын 04-ны өдөр 16:45 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гацуурт хүнс ХХК-ийн Туул салбар дээр худалдагчаар ажиллаад кассан дээр сууж байтал гаднаас 20-24 орчим насны архи үнэртүүлсэн 2 эрэгтэй хүн орж ирээд 1 нь заалруу орсон нөгөөдөх нь үүдэн дээр зогсож байгаад араас нь ороод бараа авч кассан дээр уншуулж бичүүлж байгаад төлбөр хийх болоход таны дансаар шилжүүлээд хийчих үү гэхээр нь манай тэгэж болдоггүй юм гэж хэлэхэд нэг нь авсан бараагаа авахаа болъё гэснээ надаас барааны үнэ асуухаар нь эргэж хараад үнийг нь хэлж байх үед өндөр онигор нүдтэй саарал өнгийн срочкон цамцтай залуу лангуун доороос миний Samsung galaxy s-8 Plus маркын гар утсыг хулгайлсан байна. Тэгээд хоёулаа гараад явчихаар нь заалнаас юм хулгай хийсэн юм болов уу гэж бодоод өөрийнхөө гар утсыг шалгатал байгаагүй. Хойноос нь гараад хартал аль хэдийн зугатаад явчихсан байсан. ...Samsung galaxy s-8 Plus загварын утас нь үзмэн ягаан өнгийн 64gb багтаамжтай байсан. 2014 оны 4 дүгээр сард манай эгч надад бэлэглэж байсан. Дэлгэц нь цуурчихсан байгаа одоо 1.200.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-н 120-122-р хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 41-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ: “Самсунг Нөүт-8 гар утас 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй”  /хх-н 41-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ: “ Самсунг Галакси эс-8 гар утас 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй” /хх-н 127-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №БЗ2-19-112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “11 төрлийн эд зүйлийн нийт үнэлгээ 205.370 төгрөг” /хх-н 172-173-р хуудас/

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баярпүрэв бид хоёр Алтжин бөмбөгөр худалдааны төв дээр 0.75 граммтай нэг шил архи уусан ба үүний дараа 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газрын текний араас хар хөх өнгийн Самсунг нөт-8 загварын гар утсыг хамтдаа хулгайлсан. Цайны газраас гар утас аваад гарсаны дараа араас нэг эмэгтэй хүн орилоод хөөсөн тэгээд бид хоёр бөмбөгөр худалдааны төв рүү зугатаасан бид хоёр бөмбөгөр худалдааны төв рүү эргээд гүйхэд хөөхөө больсон. Тэндээсээ урт цагаан хүртэл гүйсэн тэгээд тэндээсээ такси бариад монтел төв дээр очсон. Хулгайлан авсан гар утсаа 500.000 төгрөгөөр зарсан ...хэн гэдэг хүнд зарснаа мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 86-87-р хуудас/

“2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өглөө 10 цагийн орчим Сансарын туннелийн Сарнай гэх зочид буудлаас найз Б-н хамт шөлөндөө орж хоол идэх гэж байгаад болиод дэлгүүр орж юм авч идэхээр шийдээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байх Панда гэх хүнсний дэлгүүрт ороод лангуун дээр юм үзээд явж байтал худалдагчийн хажуу талын лангуун дээр хар өнгийн гар цүнх байхаар нь би Б-г худалдагчийнх нь анхаарлыг сарниулж бай гэж хэлээд тухайн цүнхийг нь нууцаар авч  өөрийн өмсөж явсан хар өнгийн куртикнийхээ дотор талд авч нуугаад Б-г дуудаад гараад явсан. ...Хил хамгаалахын урд байдаг хуучин хөлбөмбөгийн талбай байдаг байсан газарт очоод цүнхээ онгойлгож үзтэл 210.000 төгрөг бэлнээр мөн савтай эм, бичиг баримтууд байсан“ гэх мэдүүлэг /хх-н 178-181-р хуудас/

       “Тухайн үед Б бид анхандаа ам цангаад ундаа авч ууя хэмээн бодож дэлгүүр рүү орсон бөгөөд би тус дэлгүүрийнт ороод текен дээр гар утас байхыг анзаарсан ба Б-д хандаж яваад ундаагаа авчих гэж хэлэхэд Б ундаа авахаар худалдагчтай юм ярьж зогссон. Тухайн үед би нууцаар худалдагчийн эзэмшлийн самсунг галакси эс-8 маркын гар утсыг авчихсан бөгөөд энэ талаар Б-д ч хэлээгүй юм. Утсыг нь аваад тус дэлгүүрээс шууд гарсан ба Б удалгүй миний араас ундаагаа аваад гараад ирсэн. ...тухайн үед би тус гар утсыг зараад олсон мөнгөө Б-тэй хуваахгүй гэж бодоод түүнд ч би мэдэгдээгүй юм ...Б-с салаад Монтел төврүү явж гар утсаа 200.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад, ууж идээд дуусгачихсан” гэх мэдүүлэг /хх-н 132-133-р хуудас/

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “Б бид хоёр 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төв дээр 0.75 граммтай нэг шил архи уусан ба үүний дараа 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газар руу хоол идэхээр орсон ба текны ард эзэнгүй самсунг нөт-8 маркын гар утас байсан бөгөөд би Б-д гар утас байна гэж хэлсэн ба Б миний санааг шууд ойлгосон бөгөөд бид хамтдаа тус гар утсыг авахаар шийдсэн. Цайны газраас гар утас аваад гарах үед араас нэг эмэгтэй хүн нэлээд зайтай орилоод араас хөөсөн тээгэд бид хоёр бөмбөгөр худалдааны төв рүү зугатаасан. ...монтел төв дээр очсон хулгайлан авсан гар утасаа 500.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-н 179-181-р хуудас/

“ 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 13:00 цагийн үед найз Б.Б-тэй хамт Баянцээлээс гараад сансрын аркаар ороод зүүн зүг рүү явж байсан гэтэл замд “Панда” нэртэй хүнсний дэлгүүр байхаар нь орж Чокопай авах гэж байсан гэтэл чи худалдагчийн аргалаад саатуулж бай тэр лангууны тэнд цүнх байна би аваад гаръя гэж хэлсэн. Тэгээд би тухайн худалдагч хүүхэнтэй ундаа байна уу, шоколад байна уу гэж асуутал худалдагч цаашаа лангууруугаа хараад авч өгөх хооронд Б тухайн цүнхийг лангууны араас аваад гараад явсан тэгэхээр нь би худалдагч эмэгтэйд за наад зүйлсээ тавьчих би буцаж орж ирээд авна гэж хэлээд гарсан” гэх мэдүүлэг /хх-н 182-184-р хуудас/

Гэрч Н.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 126-р хуудас/

Б.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1811026230033 дугаартай хэргийн хохирлын тооцоо /хх-н 216-р хуудас/

       Нийслэлийн улсын бүртгэлийн газрын албан тоот: “Т овогтой Б Бат-Эрдэнэ нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим үнэмлэх аваагүй болно” гэх тодорхойлолт /хх-н 207-р хуудас/

       Шүүгдэгч Б.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 192, 194-р хуудас/

       Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 210-р хуудас/

       Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 198-р хуудас/

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь яллагдагч Б.Бтэй бүлэглэн:

2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бон Аптет” цайны газраас хохирогч Б.Уугандэлгэрийн эзэмшлийн “Самсунг нөүт-8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панда” хүнсний дэлгүүрээс хохирогч Е.Жанботагийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 445.370 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б ганцаараа:

2018 оны 8 дугаар сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт хүнс” ХХК-ийн Туул салбар дэлгүүрийн касснаас хохирогч А.Алтантуяагийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-8 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Уугандэлгэр, Е.Жанбота, А.Алтантуяа нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн комиссын эд зүйлийн үнэлгээ, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн комиссын эд зүйлийн үнэлгээ, Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №БЗ2-19-112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Б-н өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь Б.Б-тэй бүлэглэн:

2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бон Аптет” цайны газраас хохирогч Б.Уугандэлгэрийн эзэмшлийн “Самсунг нөүт-8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панда” хүнсний дэлгүүрээс хохирогч Е.Жанботагийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 445.370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Уугандэлгэр, Е.Жанбота нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн комиссын эд зүйлийн үнэлгээ, Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №БЗ2-19-112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.Б-н өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Б.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уугандэлгэрт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Е.Жанботад 445.370 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Алтантуяад 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.  

Шүүгдэгч Б.Б нь бусдад 2.072.685 төгрөгийн, шүүгдэгч Б.Б нь бусдад 872.685 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураар хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь удаа дараагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэнд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Сүрьеэ өвчнөөр өвдсөн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтыг ирүүлээгүй байна. Б.Б нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй боловч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, мөн үйлдлийн давтамж зэргээс харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б.Б нь байнга тогтмол оршин суух хаяггүй, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ар гэрийн хараа хяналт байхгүй зэрэг нь хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байна. Б.Б нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирол төлөхөө илэрхийлээгүй, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Б.Б нь хоёр удаагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэнд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Б.Б нь урьд 18 насанд хүрээгүй байхдаа Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Дугаар 87 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1., 69.1.3 дахь заалтанд зааснаар 6 сар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан буюу урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан дахин энэ төрлийн гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн байна. Б.Б нь хувийн байдлын хувьд ам бүл 2 ээжийн хамт амьдардаг талаар мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтууд авагдсан мөн энэ талаар биеийн байцаалтанд авагджээ. Б.Б нь гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн талаар хүлээн мэдүүлжээ. Одоо Нэт девелопмент ХХК-д гэрээт ажилчнаар ажиллаж байгаа талаар тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг ажил хийж төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн хийгээд гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Б.Б-н оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хяналт тогтоосон хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг даалгаж, мөн гэмт хэргийн хор уршгийн арилгах талаар арга хэмжээ авах буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 6 сарын дотор нөхөн төлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь бусдад 2.072.685 төгрөг төлөх төлбөртэй, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийт 153 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад 872.685 төгрөгийн төлөх төлбөртэй, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаатай сэжигтнээр баривчлагдсан,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар 3 ширхэг сиди хураагдсан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон