| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0534/Э |
| Дугаар | 553 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням
Улсын яллагч: Н.Булганчимэг
Шүүгдэгч: П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт П.С/-д холбогдох эрүүгийн 1911 0151 10699 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Астана төвд харуулын ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 10 дугаар гудамжны 167 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт П.С
Холбогдсон хэргийн талаар:
П.С нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Зүүн тасганы 10 дугаар гудамжны 167 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Батжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ч.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өглөө зээгээ хүргэж өгөх гээд гэрээсээ гарсан, зээгээ хүргэж өгчихөөд өвчтэй байдаг ээжийгээ ганданд сахиж байгаад 15:00 цагийн үед зээгээ хичээлээс нь аваад л гэртээ ирэхдээ согтуу ирчихээд надаас 10.000 төгрөг хадгалсангүйгээд намайг хэл амаар доромжилж хараалын үг урсгаад үглээд байсан би тэр мөнгөөр нь бие өвдөөд байхаар нь эм тариа аваад хэрэглэчихсэн юм, тэгээд тэр өдрөө намайг мөнгө хадгалсангүй гээд харааж зүхэж байгаад унтаад өгсөн, маргааш нь өглөө зээгээ бас сургуульд нь өгчихөөд 09:00 цагийн орчим ирэхдээ бас л уучихсан согтуу орж ирсэн, тэгээд залгаад тэр ч гөлөг утсаа, энэ ч гөлөг утсаа авахгүй, цалин нь буусан байх ёстой гөлөгнүүд чинь утсаа авахгүй юм гээд хүн хүн рүү залгаж байгаа нэг хэсэг унтаад өгсөн унтаж босч ирэхдээ овоо гайгүй эрүүл болчихсон байсан, тэгсэнээ гадаа гараад тамхи татчихаад буцаж орж ирээд хувцасаа өмсөөд тамхи ороогоод гарах гэж байхад нь чи саяхан тамхи татчихаад дахиад татах гэж байгаа юм уу гэтэл архи уухаар ойр ойрхон татаад байх юм гээд тамхи аваад гараад явсан, тэгээд нэг цаг гарангийн дараа буцаж орж ирэхдээ бас л согтуу орж ирсэн, энэ үед ойролцоогоор 17:00 цаг болж байсан байх тэгээд орж ирчихээд унтлаа гээд хэвтэж байснаа намайг хэл амаар доромжлоод эхэлсэн, чамайг ална, хядна, шоронгийн хадаас минь үхээс гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Би ч юм дуугарахгүй байж байтал манай оюутан зээ Намуунцэцэгийг ороод иртэл бас түүнийг ална, хядна чиний анагаахын оюутан гэж юу байдаг юм а, б үсгээ мэдэхгүй юм байж гээд загнаад байсан, нөгөө хүүхэд маань ч юм дуугараагүй чимээгүй байсан, тэгэхээр нь би чи яахаараа архи уучихаад ингэж байдаг юм бэ гээд эргээд харах хооронд өөрийнх нь газраар хэвтэж байсан индүүг аваад над руу шидсэн, гэхдээ намайг оноогүй, тэгэхээр нь уур хүрээд яадаг хүүр вэ гээд шидсэн индүүг нь авах гээд явж байтал араас нуруу руу хөлөөрөө өшиглөчихөөр нь чи чинь яадаг солиотой хүүр вэ гээд эргээд хартал зүүн өгзөг рүү дахиад нэг удаа хөлөөрөө өшиглөсөн тэр үед гуталтай байсан, гэхдээ миний өгзөг маш их өвдөхөөр нь уур хүрээд чи одоо хүн алах чинь дутах нь уу гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...тухайн өдөр надаас 10.000 төгрөг хадгалсангүй, тэтгэвэрийн мөнгө харахаараа чичрээд дайрчдын муу гөлөг гээд хэрүүл үүсгэсэн, тэгснээ маргааш нь архи уух гээд мөнгө олдохгүй болохоор намайг нуруу болон зүүн өгзөг хэсэгт нэг нэг удаа өшиглөсөн ...Би С-тай амьдраад 37, 38 жил болж байна, би түүнтэй нэг хүүхэдтэй суусан, гэр бүлээ батлуулсан, дундаасаа үр хүүхэдгүй” гэх мэдүүлэг /хх-н 18-20-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №6177 дугаартай дүгнэлтэнд: 1. Ч.Батжаргалын биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогтдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-н 24-р хуудас/
Яллагдагч П.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 29-р хуудас/
Шүүгдэгч П.С-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-н 47, 48-р хуудас/
Яллагдагч П.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37-р хуудас/
П.С, Ч.Батжаргал нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 39-р хуудас/
Яллагдагч П.С-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 51-р хуудас/
Хохирогч Ч.Батжаргалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 52-р хуудас/
Яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл /хх-н 57-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.С нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Зүүн тасганы 10 дугаар гудамжны 167 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.Батжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хохирогчийн бие, эрүүл мэндэд бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өгзөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ч.Батжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №6177 дугаартай дүгнэлт, яллагдагч П.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.С болон хохирогч Ч.Батжаргал нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т зааснаар энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтанд зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэжээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлд Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ: 6.1.1.бие махбодын хүчирхийлэл гэжээ. Шүүгдэгч П.С нь гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Ч.Батжаргалын эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний эсрэг мөн хуулиар хориглосон үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ. Шүүгдэгч П.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ч.Батжаргалын эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эхнэр Ч.Батжаргалын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч П.С нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар лавлагаа авагдсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд хамрагдсан, энэ төрлийн зөрчилд холбогдож байсан талаар лавлагаа авагдсан байх тул тохиолдын шинжтэй нөхцөл байдал гэж дүгнэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч П.Сн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч П.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон