Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ

Шүүгдэгч: О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “..Д...” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Майбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О.Т-д  холбогдох эрүүгийн 1911 0149 90707 дугаартай хэргийг 2019 оны 6 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгионхайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 7-701 тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, Х овогт О.Т

Холбогдсон хэргийн талаар:

О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны 7-496 тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай найз охин Б.Урангоог зодож, улмаар боль гэж шаардлага тавьсан иргэн Ч.Пүрэвсүрэнг зодож 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед өөрийнхөө 8873.... гэсэн дугаараас аавын 8004.... гэсэн дугаар руу нь залгаад хаана байгаа юм бэ гэж асуутал аав даралт ихсээд байна эм аваад ирээч гэсэн. Би тэгэхээр нь хичээлээ тараад өдөр 12 цагийн үед гэрт очтол аав хоол хийчихсэн, ганцаараа сууж байсан. Тэгтэл аавын нүүр ам нь хөх няц болчихсон байсан ба би яасан талаар нь асуухад аав юм яриагүй. Нүүрэн дээр юм уначихсан гэж хэлсэн. Би ч тодруулж нээх асуугаагүй ба өнгөн шарх аав нь зүгээр гээд л байсан. Тэгээд аав эм уучихаад орондоо ороод зурагт үзээд хэвтсэн. Би ч гэрийг нь цэвэрлээд байж байтал аав хаалга тогшоод байна гээд байна гэхээр нь хаалгыг нь онгойлготол хүн байхгүй байсан.Тэгснээ аав гараа чихэндээ барьчихаад утсаар яриад байгаа юм шиг хий яриад байсан. Тэгээд би айгаад та яагаад байгаа юм бэ гээд асуутал аав зүгээр гэсэн хэрнээ хий утга нь олдохгүй юм яриад байсан. Тэгээд би дүүгээ дуудсан ба дүү 15 цагийн үед ирсэн. Аав ч нээх юм ярихгүй байснаа дахин дахин гүйлгээд салганаад чичрээд байсан. Тэгснээ Дэмбэрэл ахын хүү Баярболд руу яриад Т гэх хүний дугаарыг аваадах гээд хэлэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэж асуутал аав Т намайг зодсон, авгайгаа зодохоор нь би салгах гэтэл намайг зодсон, би та нараас нуугаад хэлээгүй юм гээд байсан. Тэгэхээр нь би Баярболдруу залгаад аав ингэж яриад байна. Т гэж ямар хүн байгаа вэ гэж асуухад Баярболд аав чинь хүнд зодуулсан сураг байсан Т гэдэг нь хашаанд байгаа нийтийн байрны 2 давхарт амьдардаг. Т зодсон гэж ярьсан талаар надад хэлсэн ...аав түргэний машинд суухаасаа өмнө хашааны гадна ухаан алдсан. Бид түрүүлээд гэмтэл рүү явж байтал араас эмч залгаад аав чинь нас барчихлаа хүрээд ир гэд очтол аав түргэний машинд нас барчихсан байсан ...цагдаа ирсний дараа манай дүү Болдбаатар нөгөө Т гэдгийн утасруу нь залгаад асуухад Т гэгч нь би тийм их зодоогүй гээд байсан ба утасных нь цаанаас нэг эмэгтэй намайг бас зодсон Пүүжээ ахы бас зөндөө зодсон гээд орилоод байтал шууд утас нь тасарчихсан” гэх мэдүүлэг  /хх-н 28-29, 30-р хуудас/

Хохирогч Б.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Т, Даваасамбуу, Пүрэвсүрэн бид 4 Пүрэвсүрэнгийн гэрт архи ууцгаасан. Тэгээд Даваасамбуу тэр оройноо гэрлүүгээ ороод унтсан. Т, Пүрэвсүрэн бид 3 үлдсэн. Гэтэл Т согтчихоод намайг бусадтай хардаад агсам тавиад орилоод байсан. Тэгснээ намайг тэлээгээр ороолгосон ба би яаж байгаа юм бэ гэтэл миний уруул руу цохьчихсон. Тэгтэл хажуугаас Пүрэвсүрэн ах босож ирээд болиоч гэтэл Т Пүрэвсүрэнг түлхээд унагаачихсан. Нүүр лүү нь цохиод духных нь орчим халцалчихсан. Тэгтэл хажуу өрөөний эгч орж ирээд цагдаа дуудлаа гэтэл Т гараад зугатаачихсан. Тэгээд Пүрэвсүрэн ах газар хэвтээд өгсөн ба би орон дээр хэвтэж байтал Т шөнө буцаж ирээд миний хажуугаар ороод унтаад өгсөн ...намайг согтсон үедээ бусадтай хардаад зодсон. Баруун мөр, зүүн дал орчимд хөхөрсөн байсан. Бас зүүн гуянд хөхөрсөн. Зүүн хавирга орчимд бага зэрэг хөндүүрлээд байсан ...надад бол ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 32, 33-р хуудас/

Гэрч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн үед манай тог тасарсан юм. Би тэгээд унтаад өгсөн байсан. Тэгтэл нэг сэрээд хартал 02 цаг өнгөрч байсан юм. Тэгтэл манай хажуу айлд эмэгтэй хүн орилоод байсан юм. Би эхлээд хэсэг сонсоод хэвтэж байтал нэг эрэгтэй хүн чанга чанга орилоод эмэгтэй хүн орилоод байсан. Тэгэхээр нь би босоод хажуу айл руугаа ороод асаагуурын гэрэл тусгатал 20 гаран насны эмэгтэй нүүр ам нь нэлэнхүйдээ цус болчихсон зодуулсан байдалтай газар хэвтэж байсан. Манай хажуу өрөөг түрээслэдэг Пүрэвээ ах газар гудсан дээр унтаж байсан. Харин 20 гаран насны эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн матрасан дээр сууж байсан. Би “та болиоч бид нар унтаж амарч байна” гэж хэлтэл нөгөө эрэгтэй нь нэлээн согтуу байдалтай “би яагаа ч үгүй” гээд байсан. Намайг байх үед хэрэлдэхээ больчихоор нь би гараад явчихсан. Эргэж гэртээ ороод хэсэг зүүрмэглэж байтал хажуу айлаас ахиад эмэгтэй хүн орилох чимээ сонсогдсон. Би тухайн цаг хэд болж байсныг анзаараагүй. Тэгтэл манай хажуу айлын Пүрэвээ ахын хоолой яг мөн байсан. Яаая яаая гээд орилоод байсан. Бас нөгөө эмэгтэй нь болиоч дээ гээд уйлаад байсан. Би бас ахиад яваад ортол Пүрэвээ ах өндийгөөд гудсан дээрээ суучихсан. Нөгөө хүүхэн нь хаалганы тэнд шалан дээрээ сууж байсан. Залуу нь эмэгтэйнхээ хажууд зогсож байсан. Би тэр хоёрт хандаж “болиоч болихгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн”. Тэгтэл тэр залуу “би яагаа ч үгүй” гээд шууд гараад явчихсан. ...Пүрэвээ гуайн биед ил харагдах гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй, намайг гэрт байхад Пүрэвээ гуай зодуулж байгаа юм шиг “болиоч дээ ёооё” гээд байсан. Тэр цээж нүцгэн залуу л Пүрэвээ гуай нөгөө эмэгтэй хоёрыг зодоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/

Гэрч Х.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр намайг гэртээ /нийтийн байранд/ байж байх үед Т нь манайд ирээд “...манай найз охин Урангаа өнгөрсөн шөнө гэртээ ирж хоносонгүй, найз руу нь яриад асуухад найзындаа мөн очиж хоноогүй байна, надад худлаа хэлээд яваад байна” гэж хэлсэн бөгөөд ингэж хэлэх шалтгаан бол Урангоо болон Т нар нь өмнө нь байнга л хоорондоо хэрэлдэж, маргалдаж, хааяа хааяа Т нь Урангоогоо зоддог болсон ба  Урангоо нь мөн Тыг олон удаа араар нь тавьдаг учраас л би түүнд салсан нь дээр гэж хэлсэн ба тэр өдөр манайд Т, Баярболд, Ганбаатар болон миний бие хамтдаа архи уусан. Т нь манайд тасраад 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл манайд унтсан ба харин Баярболд нь тухайн өдөр Төв аймаг руу ажлаар явсан ба харин Ганбаатар нь ээлжийн ажилдаа явсан. ...маргааш өглөө нь  буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ний өглөө Т манайд орж ирээд “...би Пүрэвсүрэн ахыг өчигдөр шөнө согтуудаа дэвсчихсэн байна лээ” гэж хэлэхэд нь би хувцсаа өмсөөд Пүрэвсүрэн ахынд ороход Пүрэвсүрэн ах ”...шартаж үхлээ” гэж хэлсэн байдалтай нэг жижиг архи уугаад сууж байсан. Харин Урангоо мөн согтуу байдалтай байсан ба Урангоо болон Пүрэвсүрэн анхын царай зүс нь хоёулаа зодуулсан шинжтэй байсан” гэх мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн №1155 дугаартай дүгнэлтэнд: 1. Талийгаач Ч.Пүрэвсүрэнгийн цогцост духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  3. Талийгаач нь хоёр талын уушиг, гуурсанцарын цочмог хатгалгаа өвчтэй байна. 4. Талийгаач нь нас барах үедээ согтолгүй байжээ. 5. Талийгаач нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 23:20 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна. 6. Талийгаач нь ABO системээр B(III) бүлгийн цустай байна. 7 Талийгаач нь хоёр талын уушиг, гуурсанцарын цочмог хатгалгаа өвчний улмаас нас баржээ.  /хх-н 51-59-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн №811 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтэнд: 1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхцолмонгийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гаргасан 1155 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан талийгаач Ч.Пүрэвсүрэнгийн цогцост духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ, баруун чихний урд гадаргуун шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 2. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, баруун чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, зүүн гуяны цус хуралт бүхий шинэ гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-ны хооронд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр гараар цохих, хөлөөр өшиглөх үйлдлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-н 63-66-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн №6186 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Урангоогийн биед баруун мөр, зүүн дал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 71-р хуудас/

Шүүгдэгч О.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 78-р хуудас/

Шүүгдэгч О.Тын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 79-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны 7-496 тоотод байрлах нийтийн байранд хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Урангоог зодож баруун мөр, зүүн дал, зүүн гуянд цус хуралт гэмтэл, хамт байсан Ч.Пүрэвсүрэнг зодож духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, чихний урд гадаргуун шарх, баруун бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нансалмаа, хохирогч Б.Урангоо, гэрч Б.Уянга, Х.Даваасамбуу нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн №1155 дугаартай дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын                     17-ний өдрийн №811 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн №6186 дугаартай дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

О.Тын үйлдлийн улмаас хохирогч Б.Урангоогийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн №6186 дугаартай дүгнэлтээр “баруун мөр, зүүн дал, зүүн гуянд цус хуралт гэмтэл ...мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ....Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн байна. Харин хохирогч Ч.Пүрэвсүрэнгийн нас барсан шалтгаан, түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн №1155 дугаартай дүгнэлтээр “Талийгаач Ч.Пүрэвсүрэнгийн цогцост духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  ...Талийгаач нь хоёр талын уушиг, гуурсанцарын цочмог хатгалгаа өвчний улмаас нас баржээ” гэх дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн №811 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтэнд: “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхцолмонгийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гаргасан 1155 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан талийгаач Ч.Пүрэвсүрэнгийн цогцост духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх, чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ, баруун чихний урд гадаргуун шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, духны хуйхны баруун талын дотор гадаргуун цус хуралт, баруун хөмсөгний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, баруун чихний урд гадаргуун хуучин шарх, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх тус тус дүгнэлтүүдээр О.Тын үйлдлийн улмаас хохирогч Б.Урангоо, Ч.Пүрэвсүрэн нарын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Ч.Пүрэвсүрэн нь О.Тт зодуулсны улмаас биедээ авсан гэмтлийн улмаас биш хоёр талын уушиг, гуурсанцарын цочмог хатгалгаа өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч О.Т нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.Т болон хохирогч Б.Урангоо нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т зааснаар энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтанд зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэжээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлд Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ: 6.1.1.бие махбодын хүчирхийлэл гэжээ. Шүүгдэгч О.Т нь гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Урангоогийн эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний эсрэг мөн хуулиар хориглосон үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ. Мөн эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт зааснаар хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Прокуророос шүүгдэгч О.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ураноо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Нансалмаа нар нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.Тын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон