Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 6389

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ТБ63011369 регистрийн дугаартай, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, чингисийн өргөн чөлөө гудамж, хараагүйчүүдийн 48 байр, 44 тоотод оршин суух Цэвээндорж овогт Цэвээндоржийн Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦГ71041065 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, эрдэнэ толгойн 38-69 тоот хаягт оршин суух, Сартуул овогт Жияндоржийн Сувдаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Даваасүрэн би Ж.Сувдаад 2014 оны 1 дугаар сарын 8-ны өдөр 1.800.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна. Зээлсэн 1.800.000 төгрөгийг 5 сарын хүү 7.200.000 төгрөг, нийт 2.520.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Сувдаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Даваасүрэнгээс 1.800.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Хүү 720.000 төгрөгийг зээл 1.800.000 төгрөгийн хамт нийт 2.520.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн нь хариуцагч Ж.Сувдаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.520.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2.520.000 төгрөгийг хариуцагч Ж.Сувдаа нь бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.Сувдаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Даваасүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 55.270 төгрөгийн 27.635 төгрөгийг улсын төсвөөс, 27.635 төгрөгийг хариуцагч Ж.Сувдаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Даваасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ