Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, давхарт байрлах, “” ХХК-нд холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний талбайн зөрүү 10 110 000 төгрөг, хохирол төгрөг, нийт 11 398 22 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 201 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 201 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

миний бие 2014 оны 8 сарын 28-ны өдөр “” ХХК-тай дугаарт Орон сууц захиалгын гэрээг байгуулж *******,******* /17041/,**************ны******* тоот хаягт 71,35 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан.

Орон сууц захиалгын гэрээг тус компанийн өгсөн стандарт загвараар байгуулсан. Гэрээний бичвэрт Иргэний хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн гэрээ байгуулж буй талаар тодорхой тэмдэглэл тусгагдаагүй байсан. Миний хувьд гэрээний гол нөхцөлүүд болох орон сууц үнэ, төлбөр төлөх нөхцлийг зөвшөөрсөн тул гэрээнд гарын үсэг зурсан.

Орон сууц захиалгын гэрээний 2.1-т орон сууцны үнийг тодорхойлохдоо 1 м.кв-ыг нь 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр буюу нийт 214,050,000 төгрөг гэж заасан. Мөн гэрээний 2.3-т үнийг төлөх хуваарийг 2014 оны 8 сарын 28-ны өдөр 21,405,000 төгрөгийг, 2014 оны 9 сарын 28-ны өдөр 42,810,000 төгрөгийг, 149,835,000 төгрөгийг түлхүүр хүлээж авах үед төлнө гэж тус тус заасан.

Миний бие Орон сууц захиалгын гэрээний дагуу хувиарт төлбөрүүд болох 21,405,000 төгрөгийг 2014 оны 8 сарын 28-ны өдөр, 42,810,000 төгрөгийг 2014 оны 10 сарын 02-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 149,800,000 төгрөгийг 2014 оны 10 сарын 10-ны өдөр, зөрүү болох 35,000 төгрөгийг 2015 оны 2 сарын 05-ны өдөр тус тус төлж Орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

“” ХХК нь миний захиалсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Ү-220035977, гэрчилгээний дугаартайгаар 2015 оны 10 сарын 08-ны өдөр гаргуулж, 2015 оны 10 сарын 25-ны өдөр байр хүлээлцсэн. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээг 71,35 м.кв гэж тэмдэглэсэн байсан. Байр хүлээлцэх үед “” ХХК-ийн ажилтнуудаар талбайн хэмжилт хийлгэсэн. Тэд хэмжилт хийгээд талбайн хэмжээг Монгол улсад мөрдөгдөж буй стандартаар 70,35 м.кв байна. Орон сууцны захиалгын гэрээний 1.3 дахь заалтанд талбайн хэмжээ 1,5%-иар зөрүүтэй байж болно гэж заасан учраас энэ нь зөрчил биш гэж тайлбарласан. Тэдний хийсэн хэмжилтээр талбайн зөрүү 1,4% болж байсан. Мэргэжлийн багаж үзүүлж, мэргэжлийн хүмүүсийн хийсэн тооцоололд бид итгэсэн. Нэгэнт орон сууцны захиалгын гэрээнд тухайн заалт байсан тул бид орон сууцны талбайн зөрүүг 1,4% гэж ойлгож байрыг хүлээж авсан.

Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулах зорилгоор худалдан авах санал гаргасан этгээдийн шаардлагаар 201 оны 1 сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий “” ХХК-аар хэмжилт хийлгэсэн юм. Гэтэл хэмжилтийн дүндорон сууцны талбайн хэмжээ 7,98 м.кв байгаа нь тогтоогдсон. Энэ нь Орон сууцны захиалгын гэрээнд  заасан хэмжээнээс даруй 3,37 м.кв-аар бага байгаа юм. Өөрөөр хэлбэл тус компани Орон сууцны захиалгын гэрээнд заасан үүргээ зөрчиж иргэн надад Орон сууцны захиалгын гэрээнд зааснаас 4,7%-иар бага орон сууц шилжүүлж, 10,110,000 төгрөгийг илүү авсан байна. Үүнээс шалтгаалан миний бие өөрийн орон сууцыг анх авсан үнээр нь бусдад худалдан борлуулах ямар ч боломжгүй болоод байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байна. Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээг 71,35 м.кв гэж тодорхой тусгасан. Тухайн гэрээнд Монгол улсад мөрдөгдөж буй стандартаас өөр стандартыг хэрэглэнэ гэсэн заалт байхгүй. Хэрэв ийм заалт байсан бол би энэхүү захиалгын гэрээг байгуулахгүй байсан. Тиймээс уг гэрээнд Монгол улсын стандартыг баримтлах ёстой.

Орон сууц захиалгын гэрээний 3.2-т зааснаар “” ХХК нь тухайн орон сууцыг ашиглалтанд оруулснаас хойш 3 жилийн хугацаанд чанарын баталгаа гаргасан. Энэ хугацаанд гарсан доголдлыг тэд арилгах үүрэгтэй. Хэрэв орон сууцыг хүлээж авах үед тэд намайг хуураагүй бол би тухайн үед гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх байсан. Харамсалтай нь тэд хэмжилтийг санаатайгаар буруу хийж, талбайн зөрүүг нуун дарагдуулсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “” ХХК нь надад доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Тэд нэгэнт энэ үүргээ зөрчсөн, намайг хууран мэхэлж төөрөгдүүлсэн тул миний бие Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасны дагуу дутуу 3,37 м.кв талбайд төлсөн 10,110,000 төгрөгөө буцаан шаардаж байна.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т худалдагч нь доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тохиодолд доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг хариуцахаар заасан байна. Иймд 201 оны 1 сарын 08-ны өдөр “” ХХК-аар хийлгэсэн хэмжилтийн ажлын хөлс болох 13,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Миний бие Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 149,800,000 төгрөгийг Хас банкнаас жилийн 8%-иар авч төлсөн. Энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийн байдлаар миний бие илүү төлсөн 10,110,000 төгрөгийн зээлийн хүүний төлбөрт нийт 1,152,22 төгрөг төлсөн байна.

Намайг орон сууцны үлдэгдэл төлбөрийг Хас банкны зээлээр төлж байгааг “” ХХК мэдэж байсан, тухайн зээлийн гүйлгээ нь Хас банкнаас шууд тус компанийн данс руу орсон. Гэвч тэд энэ үйлдлээ залруулаагүй, надад мэдэгдээгүй. Энэ хохирол бол “” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс, улсын бүртгэлийн гэрчилгээнд талбайн хэмжээг худал тэмдэглүүлснээс, санаатай буруу хэмжилт хийж намайг хууран мэхэлснээс шууд учирсан хохирол юм. Иймд тухайн хохирлыг “” ХХК хариуцаж намайг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Худалдах- худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан тул зээлийн хүүнд төлсөн 1,152,22 төгрөгийн хохиролоо мөн нэхэмжилж байна.

Миний бие учир байдлаа тайлбарлаж “” ХХК-д өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд хариу өгөөгүй, надтай уулзахаас зайлсхийж байгаа тул Орон сууц захиалгын гэрээний 8.1-т зааснаар шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр арга зам байсангүй.

Иймд миний бие орон сууцны төлбөрт надаас илүү авсан 10,110,000 төгрөгийг, орон сууцны хэмжилт хийлгэхэд “” ХХК-д төлсөн 13,000 төгрөгийг энэхүү дутуу талбайн төлбөрийн зээлийн хүүнд Хас банкинд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлсөн 1,152,22 төгрөгийг тус тус буюу нийт 11,398,22 төгрөгийг “” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “” ХХКомпанитай дугаарт орон сууц захиалгын гэрээг байгуулж *******,******* /17041/,*******,-р байрны******* тоот хаягт 71,35 мкв талбай бүхий орон сууцыг захиалсан.Орон сууц захиалгын гэрээний 2,1-т орон сууцны үнийг тодорхойлохдоо 1 м.кв-ыг нь 3 000 000 төгрөгөөр буюу нийт 214 050 000 төгрөг гэж заасан. Мөн гэрээний 2.3-т үнийг төлөх хуваарийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 21 405 000 төгрөгийг 2014 оны 09-р сарын 28-ны 42 810 000 төгрөгийг 149 835 000 төгрөгийг түлхүүр хүлээж авах үед төлнө гэж тус тус заасан. Хуваарьт төлбөрүүд 21 405 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 42 810 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 149 800 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, зөрүү болох 35 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус төлж үүргээ гүйцэтгэсэн. Хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргуулж, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байр хүлээлцсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байрны талбайн хэмжээг 71,35 м.кв гэж тэмдэглэсэн байсан. Байр хүлээлцэх үед хариуцагч компанийн ажилтнуудаар талбайн хэмжилт бас хийлгэсэн байдаг. Тэд хэмжилт хийгээд талбайн хэмжээг 70,35 мкв байна. Орон сууцны захиалгын гэрээний 1,3 дахь заалтад талбайн хэмжээ 1.5 хувиар зөрүүтэй болно гэж заасан учраас  зөрчил биш гэж тайлбарласан. Энхмаа нь орон сууцаа худалдан борлуулах зорилгоор худалдан авах этгээдийн шаардлагаар 201 оны 01 сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий “” ХХК-иар хэмжилт хийлгэсэн юм. Гэтэл хэмжилтийн дунд орон сууцны талбайн хэмжээ 7,98 мкв байгаа нь тогтоогдсон. Энэ гэрээнд зааснаас 3,37 мкв-иар бага байгаа нь тогтоогдсон. Энэ хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, гэрээнд зааснаас 4.7 хувиар бага орон сууц шилжүүлж, 10 110 000 төгрөгийг илүүл авсан байна. Үүнээс болоод Энхмаа нь орон сууцыг анх авсан үнээрээ худалдан борлуулах боломжгүй болсон. Иргэний хуулийн 251  дүгээр зүйлийн 251.1-ийг баримтлах хэрэгтэй. Мөн хариуцагч компани нь гэрээний 3.2-т заасны дагуу 3 жилийн хугацаанд гарсан доголдолыг тэд арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 253, 253.2-т зааснаар хэмжилт хийлгэсэн зардал 13 000 төгрөг, мөн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 149 800 000 төгрөгийг Хасбанкны 8 хувийн авч төлсөн. Энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийн байдлаар илүү төлсөн 10 110 000 төгрөгний хүү нийт 1 152 22 төгрөг төлсөн байна.    Энхмааг зээл авсан байгааг хариуцагч мэдэж байсан. Хасбанкнаас хариуцагчийн дансруу шууд орж байсан юм. Иргэний хуулийн 243, 243.1, 253 дугаар зүйлийн 253.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 227 дугаар зүйлийн 227.3, орон сууцны захиалгын гэрээний 1.2, 2.1, дахь заалтуудыг үндэслэн 11 398 22 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн д манай компанийн зүгээс 70,35 м.кв талбайтай, “” стандартаар баригдсан орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүлээлгэн өгсөн. Үүнд хоёр талаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөр тооцоо болон чанар стандарт, талбайн хэмжээн дээр ямар нэгэн зөрчил тооцоогүй гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр хүлээлцэж гарын үсэг зуралцсан болно.

Одоо иргэн гийн гаргаж буй худалдан авсан байрны талбайн хэмжээ дутуу гэсэн “” ХХК-ний дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрсдийн зардлаар “”-ны тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагаар иргэн гийн гэрт компанийн төлөөлөл болон нэхэмжлэгчийг байлцуулан хэмжилт хийлгүүлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч тэрээр зөвшөөрөхгүй “зөрүү мөнгө төлнө гэсэн бичиг хийж өг, тэгвэл гэртээ оруулж хэмжилт хийлгэхийг зөвшөөрнө” гэх зэрэг шаардлага тавьж хэмжилт хийлгүүлэхийг эсэргүүцсэн болно.

Манай компанийн зүгээс талуудыг байлцуулан дахин хэмжилт хийлгэн, гэрээгээр хүлээлцсэн хэмжээнээс дутуу болох нь бүрэн нотлогдсон тохиолдолд бид зөрүү мөнгийг буцаан олгох үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байна.

Тиймээс бид “” ХХК-аас өөр “”-ны тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагаар хөндлөнгийн хэмжилт хийлгэх хүсэлтэй байгааг уламжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн манай зүгээс 70,35мкв талбайтай, стандартаар баригдсан орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн. Үүнд хоёр талаас гэрээгээр үүргээ биелүүлж төлбөр тооцоо болон чанар стандарт, талбайн хэмжээн дээр ямар нэг зөрчил тооцоогүй гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр хүлээлцэж гарын үсэг зурсан болно. ХХК-ний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ны тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагаар байранд хэмжилт хийлгэх гэсэн боловч тэрээр зөвшөөрөөгүй зөрүү мөнгө төлнө гэсэг бичиг хийж өг тэгвэл зөвшөөрнө гэж хариу хэлсэн. Шүүхээс ХХК-г шинжээчээр томилж, хэмжилт хийлгэсэн байсан ба үүнийг манай талаас огт мэдээгүй, манай талыг байлцуулахгүйгээр  хэмжилт хйисэн байсан. Дараа  нь шинжээч томилсон зардал гэж яригдаад байсан. Энэ ХХКомпанийн хийсэн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгчийн  захирамжид хоёр талын байлцуулах тухай дурдсан байсан ч нэг талын байлцуулан хэмжилт хийж дүгнэлт гаргасан байсан. ХХКомпаний тусгай зөвшөөрөлд бол 1-10 давхар барилгад хэмжилт хийх эрхтэй байсан ч орон сууц нь 13 давхарт байрладаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-нд холбогдуулан талбайн зөрүүнд 10 110 000 төгрөг, учирсан хохирол 1 288 22 төгрөг, нийт 11 398 22 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, м.кв дутуу орон сууц шилжүүлсэн тул 3.37 м.кв орон сууцны талбайн зөрүүнд 10 110 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 13 000 төгрөг, зээлийн хүү илүү төлж хохирсон хохирол 1 152 22 төгрөг, нийт 11 398 22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгч тай харилцан тохиролцоод гэрээ байгуулсан, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, хариуцагч талыг оролцуулаагүй, мөн тагт вирандыг зөрүүтэй тооцсноос м.кв дутуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

           

            Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр № тоот “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулж, *******,**************,*******ны******* тоотод байрлах, 71,35 м.кв орон сууцыг 214 050 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь “Орон сууц захиалгын гэрээ”, Хас, Голомт  банкны төлбөрийн баримтууд, орлогын ордерын тасалбар, байр хүлээлцэх хуудас, нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 5-13-р хуудас/

            Зохигч талууд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулсан боловч уг орон сууц ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан байсан, нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 08-нд улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч, 2015 оны 10 дугаар сарын 25-нд орон сууцыг хүлээн авсан гэж тайлбарласан, энэ талаар хариуцагч маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв. /хэргийн 14-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээ зөрчиж, биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болох нь “” ХХК-ийн байрны талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлт, тайлангаар нотлогдоно, байр хүлээлцэх актанд хэмжилт хийхэд 70,35 м.кв гэж гарсныг харилцан тохиролцоод зөвшөөрсөн байсан ч хэмжилтийг буруу хийсэн гэж тайлбарласан.

Хариуцагч нь уг орон сууцны талбайн хэмжээ нь зөрүүтэй биш, ойлголтын зөрүүгээс болсон, тагт вирандын хэмжээг зөрүүлсэн, “” ХХК-ийн тайланг зөвшөөрөхгүй, мөн шүүхээс томилсон “” ХХК нь 14 давхарт хэмжилт хийх эрхгүй гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “” ХХК-ийн 201 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №002 дугаар талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлтэд “...,,************** тоот орон сууцыг стандарт аргачлалын дагуу хэмжилтийг хийж, түүний талбайг тооцсон ажлын үр дүн өрөөнүүдийн нийт нийлбэр талбай нь 7,98 м.кв байна” гэсэн байна. /хэргийн 15-17-р хуудас/

Уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, “” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 201 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №ХА-ХЗ-07/1 тоот шинжээчийн дүгнэлтэд “сууцны нийт талбайн хэмжээ 8,49 м.кв” байна” гэжээ. /хэргийн 53-р хуудас/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний нөхцлөөр 71.35 м.кв талбайтай орон сууцыг 1м.кв нь 3 000 000 төгрөгөөр тооцож, 214 050 000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь хариуцагчид 71.35 м.кв талбайд тооцогдох үнэ 214 050 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байхад хариуцагч нь 8,49 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “” ХХК-ийн талбайн хэмжээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэв.

Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн боловч шинжээчийг дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл зөрүүтэй дүгнэлт гаргасан эсэх талаар баримтаар нотлоогүй, “” ХХК нь зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох нь түүний №ЗТ19-325/13 тоот Тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байх бөгөөд Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хууль болон “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт МNS 058:2009-т “...орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзэв. /хэргийн 55-р хуудас/

Хариуцагчаас м.кв дутуу нь тагт, вирандын ойлголтын зөрүүнээс болсон гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “орон сууцны барилгын батлагдсан зураг, төслийн дагуу Монгол улсын барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн байна.  

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-д “Барилгын тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд заасны дагуу ашиглалтад орсоноос хойш гурван жилийн хугацаанд орон сууцны чанарын баталгаа гаргаж өгнө. Энэ хугацаанд барилгын материалын болон ажлын гүйцэтгэлийн чанартай шууд холбоотой эвдрэл, гэмтэл, доголдлыг гүйцэтгэгч тал өөрийн зардлаар засварлах, доголдлыг арилгах үүрэг хүлээнэ” гэж харилцан тохиролцсон байна.  

Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.-т “худалдагч баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор өмчлөх эрхийг шилжүүлэн авсан худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан баталгаат хугацааны дотор доголдлыг арилгуулж, дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэвч нэхэмжлэгч нь байр хүлээлцэх актанд орон сууны тайлбайг 70,35 м.кв гэж зөвшөөрсөн /хэргийн 13-р хуудас/, мөн гэрээний 1.3-д “...талбайн хэмжээ нь бодит байдал дээр 1.5-иас их эсвэл бага байж болохыг” харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ болох 70,35 м.кв-аас тооцож, хариуцагч  “” ХХК-иас орон сууцны 1,8 м.кв-ын зөрүүнд 5 580 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна. /70,35-8,49 =1,8 х 3 000 000 төгрөг =5 580 000 төгрөг/  

 

Нэхэмжлэгчээс орон сууцны үлдэгдэл төлбөр 149 800 000 төгрөгийг Хас банктай зээлийн гэрээ байгуулж, жилийн 8 хувийн хүүтэй зээл авч төлсөн тул илүү төлсөн 10 110 000 төгрөгийн зээлийн хүүний төлбөр болох 1 152 22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь илүү төлөгдсөн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь 71,35 м.кв орон сууцыг нийт 214 050 000 төгрөгөөр худалдан авч, уг орон сууцны үлдэгдэл үнэ болох 149 800 000 төгрөгийг Хас банкнаас зээлсэн болох нь Хас банкны тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №1370009127 тоот зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн , “” ХХК-ийн хооронд байгуулсан Иргэдэд орон сууц худалдан авахад зориулан олгох зээлийн үйлчилгээнд хэрэглэгдэх эскроу дансны үйлчилгээ нээлгэх тухай гэрээ, төлбөрийн мэдэгдэл, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 20-31-р хуудас/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн зээлийн хүүнд төлсөн 1 152 22 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч “” ХХК-иас орон сууцны талбайн зөрүүнд 5 580 000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 1 152 22 төгрөг, нийт 732 22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгох үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч “” ХХК-аар хийлгэсэн хэмжилтийн ажлын хөлс болох 13 000 төгрөгийг, мөн шүүхээс “” ХХК-ийг шинжээчээр томилсон шинжээчийн ажлын хөлс 13 980 төгрөгийг тус тус төлсөн гэж тайлбарлаад баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул /хэргийн 55-р хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “...шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэх”-ээр, 5 дугаар зүйлийн 5.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар хариуцагч “” ХХК-иас 204 490 төгрөгийг /13 000+13 980:2=204 490/ гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254., 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч “” ХХК-иас 732 22 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 530 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 323 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122 төгрөг, шинжээчийн зардалд 204 490 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ХУЛАН