| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08801/И |
| Дугаар | 6390 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 6390
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ХА63122401 регистрийн дугаартай, Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2 дугаар хороолол, 6 дугаар байр, 32 тоотод оршин суух Эрхэм овогт Бүсжавын Бямбажавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн МТ63100509 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ургах наран 7 дугаар байр, 8 тоот хаягт оршин суух, Авга овогт Бадарчийн Байгалмаад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бямбажав би Б.Байгалмаатай 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.940.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Байгалмаа зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй 3.240.000 төгрөг өгсөн. 2.700.000 төгрөгийг элдэв шалтаг тоочоод өнөөг хүрч байна. Уг мөнгийг хариуцагч Б.Байгалмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Байгалмаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бямбажавын гаргасан 2.700.000 төгрөгийг төлөхийг Б.Байгалмаа миний бие хүлээн зөвшөөрч байна. Авсан нь үнэн. Бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Бямбажав нь хариуцагч Б.Байгалмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Бямбажавын нэхэмжлэлийн шаардлага болох 2.700.000 төгрөгийг хариуцагч Б.Байгалмаа нь бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Байгалмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бямбажавын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийн 29.075 төгрөгийг улсын төсвөөс, 29.075 төгрөгийг хариуцагч Б.Байгалмаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбажавд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ