Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 584

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: С. Энхтуул,

Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Н.Э-д  холбогдох эрүүгийн 1911 0177 20745 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  Эрдэнэт хотод  төрсөн,  26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилын ажил эрхлэдэг, ам бүл 6, аав, ээж дүү нарын  хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 25-195 тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Н.Э  нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Мөнх-Эрдэнэтэй маргалдан толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хуйханд шарх, зүүн чихний дэлбэн, ар хөхлөгө сэртэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хороололд гэрээсээ эхнэртэйгээ бага зэрэг муудалцсан тэгэхээр нь би шууд ажилруугаа очиж хонохоор гэрээс гарч алхаж явж байгаад ажилын түлхүүр байхгүй байх гэж бодоод Хайлаастад байдаг аавынхаа гэрлүү алхаж яваад 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр ирсэн юм. Тэгсэн чинь замын эсрэг талаас манай найз Даваахүү хүрч ирээд надаас юу хийж яваа юм бэ, гэж асуухаар нь би энэ зуур гэж хэлээд, одоо харилаа гэж хэлсэн. Тэгсэн чинь наашаа суучих гээд дагуулаад машиндаа суулгасан. Машинд нь Г.Гантогтохжав, Н.Э нар сууж явсан. Манай аавын гэрийн ойролцоо Даваахүү зогссон тэгсэн чинь Гантогтох, Н.Э 2-ыг одоо буучих гэж хэлээд сайхан амраарай гэж хэлээд буулгасан. Энэ үед Н.Э гэх залуу намайг буугаад ирээч гэж хэлсэн, харин жолооч Даваахүү нь намайг “бууж очоод уулзчих” гэж хэлсэн. Тэгээд би машинаас буугаад Н.Э дээр очсон чинь намайг шууд гараараа нүүрлүү нэг удаа цохисон, “чи манай дүүтэй унтдаг гэлүү, гээд чулуу бариад дайрсан, тэр үед нь би гарнаас нь чулууг нь салгаад, газар хаясан” тэгэх үед дахин чулуу бариад авсан, тэгээд миний өөдөөс дайраад миний толгой руу хоёр удаа чулуугаар цохиод Н.Э дахиад чулуу бариад надруу гүйж ирээд миний хойноос нуруу гарлуу цохих үед би газар бүдэрч унасан, харин энэ үед миний толгой чихрүү хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд би аргаа бараад хоёр хөлнөөс нь барьж аваад хажуу тийш тэвэрч дээр нь гарахад хажууд байсан Гантогтохжав гэх найз нь боль гээд татаад босгосон, тэгсэн чинь Н.Э чамайг эндээс амьд явуулахгүй, алж байж сална гээд миний толгой, гар, цээж, хэвлий нуруу орчим газар өшиглөж цохисон ...надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р хуудас/

Гэрч Б.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “ Тухайн өдөр Мөнх-Эрдэнэ Н.Э нар машинаас буугаад шууд маргалдаж эхлээд хоорондоо барьцалдаж аваад хоёулаа бүдэрч унахад нь би багын найзууд байж боль хоорондоо учраа ол гэж хэлэхэд тэр хоёр намайг орхиод уулын уруу муудалцаад явж байсан би хөл муутай болохоор доошоо явж чадаагүй миий харсан зүйл гэвэл Н.Э гартаа чулуу атгасан Мөнх-Эрдэний араас хөөж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/

Гэрч Г.Гантогтохжавын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “Даваахүү Н.Э бид гурав нэг гудамжинд байдаг болохоор хамт харих гээд явж байсан. Ингээд гэрийн гадаа ирэхэд Н.Э Мөнх-Эрдэнэ хоёр машинаас шууд буугаад зодолдож эхэлсэн  ...тэр хоёр машинаас буугаад муудалцаж зодолдож байхад нь би гаргаж салгах гээд очиход Мөнх-Эрдэнэ одоо зодолдохгүйгээр ярилцъя гэхэд Н.Э ч мөн адил зодолдохоо болъё гэсэн ...тэр хоёр дахиад муудалцаад цаашаа яваад дахиад зодолдсон би араас нь очиход Н.Э Мөнх-Эрдэнэд хандан чи намайг цохисон чулуугаар би чамайг цохино гэж хэлж байхыг нь сонссон Мөнх-Эрдэний толгой түүнээс болж хагарсан гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 21-р хуудас/

Яллагдагч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлсэн: “ ... тэр үед миний уур хүрээд би газраас чулуу аваад Мөнх-Эрдэний толгой руу 2 удаа цохьсон. Миний хувьд Мөнх-Эрдэний толгой руу чулуугаар цохиж гэмтэл учруулсан маань үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 35-36-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №7549 дугаартай дүгнэлтэнд: 1. Мөнх-Эрдэнийн биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн чихний дэлбэн, ар хөхлөг сэртэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-н 26-27р хуудас/

Шүүгдэгч Н.Эгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 57-р хуудас/

Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 58-р хуудас/

Шүүгдэгч Н.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-н 37-38-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт  /хх-н 39-р хуудас/

Шүүгдэгч Н.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Мөнх-Эрдэнэтэй маргалдан толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хуйханд шарх, зүүн чихний дэлбэн, ар хөхлөгө сэртэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Э.Мөнх-Эрдэнэ, гэрч Б.Даваахүү, Г.Гантогтохжав нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №7549 дугаартай дүгнэлт, яллагдагч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э-н үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийн шинжийг хангасан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар лавлагаа авагдсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Эгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон