| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0570/Э |
| Дугаар | 597 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг,
Улсын яллагч: С.Энхтуул
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д овгийн Ж.Б-д холбогдох эрүүгийн 1911 0120 70667 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17-15а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Ж.Б
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Б нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгийн гээгдүүлсэн Самсунг Жи-7 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 379.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Х.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12-13 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоо байх Төрийн банкинд орж цалинтай ээжийн 50.000 төгрөгийг очерлож байгаад авсан юм ...Тэгээд би гэрлүүгээ харихаар Хайлаастын гэрлэн дохиотой уулзвар дээр зогсдог танил эмэгтэй Амараагийн машинд суусан юм. Тухайн үед би уг машины арын суудалд суугаад гэрийнхээ ойролцоо буух үедээ Амараагийн утасны дугаарыг тэмдэглэж авсан юм. Тэгээд би жаахан яваад таксинаас буусан. Гэртээ ороод 5 орчим минутын дараа халаасанд байх утсаа үзэхэд алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/
Гэрч Э.Амармэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 84-14 УБМ улсын дугаартай автомашинтай Хайлаастын гэрлэн дохиотой уулзвараас хайлаастын хаан банктай эцэс рүү 4 хүн аваад явсан юм. Тэр үед миний танил эмэгтэй Эрдэнэцэцэг нь арын суудалд сууж явсан бөгөөд трансформаторын буудалд миний танил эмэгтэй буусан. Тухайн үед машинд сууж явахдаа миний утасны дугаарыг тэмдэглэж авсан ...Хайлаастын гэрлэн дохиотой уулзвар дээр ирээд зогсож байхад миний машинд суусан Эрдэнэцэцэг гэх эмэгтэй ирчихсэн зогсож байсан. Би Эрдэнэцэцэгт хандаж юу хийж яваа юм бэ гэхэд найз нь чиний машинд сууж яваад утсаа хаячихжээ гэж хэлсэн. Тэгээд би хоёр хамт миний машинаас хамгийн сүүлд буусан эмэгтэйг харахаар дэлгүүрийн камерыг шүүсэн боловч камерт гарч ирээгүй” гэх мэдүүлэг /хх-н 11-12-р хуудас/
Яллагдагч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах Төрийн банкнаас сар бүр олгодог цалинтай ээжийн 50.000 төгрөгийг авахаар ирж гүйлгээ хийсэн юм. Тэгээд буцаад гэрлүүгээ явахдаа Хайлаастын гэрлэн дохиолтой уулзвараас 500 төгрөгний унаанд суугаад гэрлүүгээ харихаар явсан юм. Тэр үед миний хажууд 2 хүн сууж яваад ээлж дараалан буугаад би ганцаараа арын суудалд сууж үлдсэн. Тэгээд гэрийнхээ ойролцоо байх завсар 1-ийн буудал дээр буух гээд машинаас буух гэхэд арын суудал дээр миний цүнхний дэргэд самсунг загварын гар утас унасан байсан. Харин тэр үед уг гар утсыг аваад буусан юм. Улмаар гэртээ хариад нөхөртэйгөө ярьчихаад тухайн гар утсыг унтраачихсан, тэгээд 2-3 хоногийн дараа манай нөхөр тухайн гар утсыг өөрийн симэндээ хийгээд барьж ашиглаж байгаад 2019 оны 5 дугаар сарын сүүлээр намайг төрөхөөс 2-3 хоногийн өмнө гар утсыг багшийн дээд явж байгаад алдсан гэж байсан ” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/
Дамно ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн №ЧД2-19-277 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан “1. Samsung J7 загварын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр сайн интернэшнл компаниас лизингээр авсан гар утас – 353960 төгрөг, 2. Гар утасны гялгар өнгийн кейс 6500 төгрөгөөр худалдан аван – 7500 төгрөг, 3. Иргэний үнэмлэх дахин шинээр авах зардлын үнээр үнэлнэ – 18.300 төгрөг, Бүгд 379.760 төгрөг” /хх-н 19-20-р хуудас/
Шүүгдэгч Ж.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-н 42-р хуудас/
Шүүгдэгч Ж.Б-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43-р хуудас/
Хохирол төлсөн талаар шүүгдэгч Ж.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгийн Э.Амармэндийн өмчлөлийн Тоёота приус-20 загварын 84-14 УБМ улсын дугаартай автомашинд гээгдүүлсэн Самсунг Жи-7 загварын гар утсыг бусдын өмчлөлийн хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 379.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Х.Эрдэнэцэцэг, гэрч Э.Амармэнд, яллагдагч Ж.Б нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн №ЧД2-19-277 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйл. Гээгдэл эд хөрөнгө гэсний 116.1 дэх заалтанд “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэжээ. Хохирогч Х.Эрдэнэцэцэгийн хүсэл зоригоос гадуур түүний өмчлөлийн Самсунг Жи-7 загварын гар утас гээгдсэн байх тул уг гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ. Гээгдэл эд хөрөнгийг олсон хүн Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээх ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй” ийнхүү мэдэгдээгүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрхийг өөртөө дур мэдэн олж авч, цааш захиран зарцуулсан, эзэмшсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө... завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Прокуророос Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Б нь гээгдэл эд хөрөнгийг олсон тохиолдолд Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалтын талаар мэдэхгүй, гээгдэл эд хөрөнгийг завших нь эрүүгийн гэмт хэрэг болохыг мэдээгүй гэж мэдүүлсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Мөн түүний энэхүү хууль, эрх зүйн талаар мэдлэггүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан, нөхцөл болжээ гэж дүгнэн үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад 379.670 төгрөгийн хохирол учруулсан, уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэдийгээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх боловч гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь гэмт этгээд тухайн эд хөрөнгийг гээгдэл эд хөрөнгө буюу өөрийн өмчлөлийн эд хөрөнгө биш болохыг мэдэж, ухамсарласны үндсэн дээр завших, захиран зарцуулах, эзэмших эрхийг өөртөө олж авах санаа бодол нь гэмт хэрэг үйлдэх үед үүсч, үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой байх тул тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Б-д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс тогтоосон хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон