Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

2020       01          10                                  2020/ШЦТ/64

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46,

хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06111 2642 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.Б

Холбогдсон хэргийн талаар:

Х.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Мөнх-Амьдралтай байнга харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1606 дугаартай захирамж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1735 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг 1861 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Мөнх-Амьдралд агсам согтуу тавьж намайг дандаа цагдаад барьж өгдөг гэх шалтгаанаар пизда, янхан, гичий гэж хэл амаар доромжилж байнга харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б  мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ архи ууж ирчихээд, эхнэрээ хэл амаар доромжилж, хэрэлдсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгч авсан гол зорилго нь Х.Б т маш их гомдолтой, өөрөө шүүгдэгчээс болж шүүх хуралдаанд оролцохоос айж байгаа учраас өмгөөлөгч оролцуулж байна гэж хэлж байсан. Шүүгдэгч удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баривчилгаанд явж байсан боловч ухаарахгүй, дахин тийм үйлдлүүд гаргасан. Гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7, 63 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Мөнх-Амьдралын өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр Х.Б  согтуу гэртээ ирээд та нар дандаа намайг цагдаад барьж өгдөг гээд гэртээ агсам согтуу тавьж намайг пизда, янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод болохгүй болохоор нь би тэсэхгүй цагдаад хандсан. Манай нөхөр Х.Б  байнга ар гэртээ эрүүл ч, согтуу ч ялгаагүй намайг хэл амаар доромжилж байдаг, хамт амьдрахад үнэн хэцүү байдалд байдаг. Манай нөхөр 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 7 хоног, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 14 хоног баривчлагдсан, эрүүлжүүлэх байранд бол олон удаа орсон, би одоо бол тоог нь санахгүй байна...

...Манай нөхөр Х.Б  сангийн мэргэжилтэй, мэргэжилдээ сайн ч зан байдлын хувьд гэвэл архи уусан үедээ догшин ширүүн болж намайг хэл амаар байнга доромжилж байгаа. Манай нөхөр сүүлийн 20 гаран жил архи ууж байна. Одоо бол тогтсон ажил байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 66-68 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: ...Намайг ухаан ороход л манай аав архи ууж, ар гэртээ агсам согтуу тавьж намайг болон ээжийг хэл амаар доромжилдог. Манай аав 7 хоногт хоёроос гурван удаа архи уудаг. Манай аав эрүүлжүүлэх байранд бол олон удаа орсон. Мөн баривчилгаанд бас 2 удаа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 26-30 дугаар тал/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1606 дугаартай захирамж /хх-ийн 35-37 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ар гэртээ агсам согтуу тавьж эхнэр Д.Мөнх-Амьдралыг байнга хэл амаар доромжилсон хүчирхийлэл үйлдсэн нь үнэн...

...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би зүс таних айлд гагнуурын ажил хийж өгөөд тэндээ 0,5 литрийн шилтэй “Хараа” архи уугаад өдрийн 14 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр Д.Мөнх-Амьдрал хашаандаа амбаарын хаалга янзалж байхаар нь би согтуу чи намайг оруулахгүй гээд амбаарын хаалга битүүлж байна уу? гэж хэлчихээд гэртээ орсон чинь манай бага охин Б.Пүрэвсүрэн зуухны хажууд аяга угааж байхаар нь чи юугаа цэхэлзэж хараад байгаа нь надаас авсан 60.000 төгрөг өг гичий минь гэж хэлсэн чинь охин уурлаад гэрээс гарч яваад удалгүй цагийн дараа цагдаа дагуулж орж ирээд намайг бариулсан...гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр тал/,

- Шүүгдэгч Х.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 61, 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: ...цагдаагийн албан хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ гэжээ.

            Цагдаагийн албан хаагч аюулын зэргийн үнэлгээг хийсэн байна. /хх-ийн 78 60 дугаар тал/

            Х.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Мөнх-Амьдралтай байнга харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1606 дугаартай захирамж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1735 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг 1861 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Мөнх-Амьдралд агсам согтуу тавьж намайг дандаа цагдаад барьж өгдөг гэх шалтгаанаар пизда, янхан, гичий гэж хэл амаар доромжилж байнга харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн зөрчлийн шийтгэвэрүүд, аюулын зэргийн үнэлгээний маягтууд, хохирогч Д.Мөнх-Амьдрал, насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвсүрэн болон яллагдагчаар өгсөн Х.Б  нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Д.Мөнх-Амьдрал нь шүүгдэгч Х.Б ын эхнэр тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно. /хх-ийн 73-р тал/

Шүүгдэгч Х.Б  нь эхнэр Д.Мөнх-Амьдралд сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан цагдаагийн АСАП сангийн бүртгэл мэдээлэл болон зөрчлийн шийтгэл оногдуулах тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр зэргээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд Х.Б ын гэм буруугийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.

Хохирогч Д.Мөнх-Амьдрал нь хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Х.Б ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт: зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах,  эсхүл зургаан сараас  нэг жил хүртэл  хорих ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл  хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

Шүүгдэгч Х.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон байх ба нийт цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 54-56-р тал/

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгий  харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар  Х.Б-т  оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Х.Б ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Б ын цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Б т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Б т авсан хувийн баталгаа гаргах тухай  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ