Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 598

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг,

Улсын яллагч: Э.Бадрал,

Шүүгдэгч, хохирогч: Х.А, Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Майбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1911 0050 60708 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах,  эгч, дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, 5-3 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2., 91.2.12 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн  2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай захирамжаар түүнд оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 17 жил 7 сар 9 хоног болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн  2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 2018/ХМШЗ/40 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон Б овогт Х.А

Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, халх, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 13 дугаар байрны 10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй О овогт Ц.Э

Холбогдсон хэргийн талаар:

Х.А нь ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караоке дотор иргэн М.Гомбосүрэнгийн дал, хацар, хамран тус газарт, иргэн Ц.Эын гарын шуу, хацар, эрүү орчимд пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан, Ц.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караоке дотор “бусдын нуруунд болон өөрийг нь пивоны шилээр хатгаж, зүссэн” гэх шалтгаанаар иргэн Х.Агийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, цээж лүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Өмнөговь аймгаас орж ирээд эгчийн гадна байрлах “М” гэх караокед ороод 2-3 пиво ууж байгаад согтсон байсан. Гэмтлийн эмнэлэгт очоод сэргэсэн” гэв.

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хичээлээ тараад “М” гэх караокед орсон. Хүний нэг нэг пиво, ерөөл гэх архи аваад ууцгаасан. Миний гарын шуу руу цохих гэхээр нь би цохиод унагаасан. Би улмаар гэмтэл орж оёдол хийлгэсэн” гэв

Хохирогч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний гарны шуу тус газарт зүссэн. Би Х.Аг дагуулж яваад нүдний эмнэлгүүдээр явсан. Хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “Би 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй фаб караокед найз Мөнхдэмбэрэл, Гомбосүрэн нарын хамтаар орж 1 шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи 1 хүний нэг нэг пиво захиалаад караокены өрөөнд суугаад 30 орчим минут болж байсан. Тэгсэн Мөнхдэмбэрэл ариун цэврийн өрөө орох гээд гарч яваад хэсэг хугацааны дараа хөөе энд хүн аллаа гэж орилохоор нь Гомбосүрэн гүйгээд гарсан, би араас нь гүйж гараад хартал манай өөдөөс харсан өрөөнд үйлчлүүлж байсан эрэгтэй хамт сууж байсан эмэгтэйд агсам тавиад пивоны шил хагалаад гартаа барьчихсан байдалтай байхад нь Гомбосүрэн ороод гарнаас нь барихад нөгөө гартаа барьж байсан пивоны хагархай шилээр Гомбосүрэнгийн ар нуруу хэсэгт хэд хэдэн удаа хатгаж байсан. Тэгэхээр нь чи хүн аллаа ш дээ гэж хэлээд Гомбосүрэнг хойш нь татаж аваад тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиод саваад хойш унасан ба буйдан дээр дараад суутал хаанаас бас хагархай шил авсаныг мэдэхгүй миний баруун талын гарыг зүсэхээр нь дарж аваад дахиад нэг удаа цохиход дуугүй болчихоор нь тайвширчихлаа гэж бодоод бостол дахиж гартаа байсан шил аваад миний баруун хацарт нэг удаа хатгахаар нь цээжрүү нь нэг удаа түлхэхэд буйдан дээр унасан. Энэ үед пабыг хариуцаж ажиллуулдаг хүн цагдаа дуудсан. Бид нар гадуур хувцасаа өмсөөд гарах гээд коридорт явж байх үед нөгөө залуу дахиад 2 гартаа пивоны хагархай шил бариад бид гурав луу ална гээд дайраад байхаар нь эргэж хараад хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөхөд газар унаад босч ирэхгүй хэвтээд байсан. Удаагүй цагдаа нар ирээд түргэн тусламж дуудсан ...миний баруун талын гар зүсэгдсэн шархтай, баруун хацар мөн зүсэгдсэн шархтай байна ...өрөөнд нь яваад ороход л гартаа хагархай пивоны шил барьчихсан зогсож байсан ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй”

“...миний биед учирсан гэмтлийг Х.А гэх залуу манай найз Гомбосүрэнгийн нуруу руу пивоны хагарсан шилээр нуруунд нь зоочихоор нь салгах гээд орсон чинь шууд миний баруун шуунд нэг удаа пивоны шилээр зүссэн, тэгэхээр нь Х.Агийн нүүрэн тус газар нь цохиод дээр нь дараад хэвтэж байтал дахиад пивоны шилээр баруун хацар зүсчихээр нь дахиад түүний нүүрэн тус газар нь нэг цохьчихоод гарах гэтэл араас хоёр гартаа хагарсан пивоны шил барьчихаад бүгдийг чинь ална гээд дайрахаар нь элэг рүү нь нэг удаа өшиглөж унагаасан ...Х.Аг дээрээс нь дараад хэвтэж байхад зөөгч Ууганаа гэх залууг цагдаа дуудаарай гэж хэлээд цагдаа дуудуулсан юм ...миний биед учирсан гэмтлийг Х.А учруулсан, түүний биед учирсан баруун нүдний алим, зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул баруун нүдний зовхи зөөлөн эдийн няцралт гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин түүний баруун, зүүн гарын хуруу, алганд шарх гэмтлийг Х.А гэх залуу хагарсан пивоны шил барьчихаад дайраад байсан учраас энэ гэмтлүүдийг өөртөө учруулсан ...Тухайн үед манай караокены өөдөөс харсан өрөөнд зөөгч Ууганаа гэх залуу энэ өрөөнд хүн алах гээд байна гэсээр зогсож байхаар нь Мөнхдэмбэрэл ариун цэврийн өрөө орчихоод буцаад ирж байхдаа тэр өрөөнд орсон юм байна лээ, тэгтэл Мөнхдэмбэрэл хөөе манайхаан хүн аллаа гараад ир гэхээр нь Гомбосүрэн түрүүлж ороод эмэгтэйг авах гээд ортол Х.А гэх залуу хагарсан пивоны шилээр ар нуруунд нь зоож байсан, би энэ үед өрөөнд оронгуутаа хөөш чи хүн аллаа ш дээ гэтэл Х.А нь миний баруун шууг зүссэн, Гомбосүрэнгийн биед учирсан гэмтлийг Х.А гэх залуу учруулсан, Гомбосүрэн бол Х.А гэх залуу учруулсан ...тухайн үед гэмтлийн эмнэлэг дээр очиж хацартаа 4 оёдол тавиулсан, одоо хацар дээр болон баруун шуун дээр сорви үлдсэн, би ямар нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, эм тариа авч хэрэглээгүй, зүсэгдсэн шарх өөрөө эдгээд сорви болсон”

“...хамт байсан охиноо зодох гээд байх шиг байхаар нь болиулах гэтэл согтуу надруу болон манай дүүрүү дайраад ийм асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-н 26-27, 28-29, 30-31-р хуудас/

Хохирогч М.Гомбосүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр 21:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй караокед Ц.Э ах, Мөнхдэмбэрэл нарын хамтаар орж 1 шил 0.5 граммын архи нэг хүний нэг пиво захиалаад ууж байтал Мөнхдэмбэрэл ариун цэврийн өрөө орно гээд гарсан удалгүй коридорт хөөе чи болиоч хүн аллаа ш дээ гэдэг чимээ гарахаар нь юу болоод байгаа юм бол гээд гараад хартал манай урдаас харсан өрөөнд үйлчлүүлж байсан залуу нэг эмэгтэй рүү пивоны шилний хагархай барьчихсан дайрч байсан ба эмэгтэйгийнх нь хамарнаас цус гарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь гүйж ороод тэр залуугийн гарнаас бариад чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм ингэж болохгүй гэхэд шууд нөгөө гартаа барьсан байсан пивоны шилээр миний хамарлуу цохиж зүсэхээр нь цээжрүү нь түлхэж унагаад дээрээс нь дарж байтал нэг гараа мулталж аваад дахиж хагархай шил аваад миний нурууны зүүн далны хэсэгт хагархай шилэр 1 удаа хатгасан. Энэ үед Ц.Э ах орж ирээд чи хүн аллаа ш дээ гээд тэр залууг цохиод буйдан дээр унасан. Намайг Мөнхдэмбэрэл дагуулж гараад өрөөнд оруулсан. Тэгээд удалгүй Ц.Э ахын хацарнаас цус гоожоод ороод ирсэн ба явъя гэж бодоод гартал нөгөө залуу 2 пивоны шил хагалаад бид гуравлуу ална гээд дайрч эхлэхэд Ц.Э ах өшиглөөд унагатал газраас босч ирэхгүй байсан ...Ц.Э ах бид хоёр тэр охиныг хамгаалах гэж ороод ийм зүйл болсон”

“...Х.А гэх залуу пивоны хагарсан шилээр миний далруу зүссэн ...миний зүгээс гомдол санал байхгүй учраас хохирол нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 35-36-р хуудас/

Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр би Фэйсбүүкээр танилцсан Должин гэх охинтой уулзсан ба миний амьдарч байсан манай ахын гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд би гараад бид 2 СУИС-ийн ард байдаг нэг караокед орсон ба би өмнө нь уучихсан байсан болохоор тасарчихсан байсан. Тэгээд би хамт караокед орсон охинтойгоо маргалдсан ба хажуу талын өрөөнд байсан залуучууд орж ирээд намайг эмэгтэй хүн зодох гээд байна гээд намайг салгах гэхэд нь би тэдгээр залуучуудтай маргалдаад пивоны шилээр тэр 2 залууг зүссэн байсан. Тэгээд тэр 2 залуу намайг цохиж зодсон байсан ...тухайн үед миний нүүр нүд тагларсан хавдсан байсан ...би гэртээ байхдаа нэрмэл архи нэлээн уучихсан байсан караокед ороод 3-4 шил пиво уусан байсан ба нэлээн согтсон байсан ...намайг тэр охиноос салгах гээд ирэхэд нь би гартаа барьсан байсан пивоны шилээрээ тэр хоёр залуугийн биеийг болон хувцасыг зүссэн байсан”

“...Ц.Э гэх залуу намайг согтуу байхад миний нүүрлүү 2 удаа цохисон мөн намайг цээжрүү өшиглөж зодсон би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийн талаар сайн санахгүй байна ...өөрсдөө хэлэхдээ хамт явсан эмэгтэйгээ зодоод байхаар нь болиулах гээд орсон чинь намайг өөрсөдрүү нь дайрахаар нь зодсон гэж байсан ...миний зүгээс гомдол санал байхгүй учраас хохирол нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг /хх-н 38-40, 41-42-р хуудас/

Гэрч М.Мөнхдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэсэн: “Би 2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр 20:30 цагийн орчим найз Ц.Э, Гомбосүрэн нарын хамтаар сургуулиасаа гараад жаахан дуулъя гээд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй караокед орж 0.5 граммын Ерөөл нэртэй архи аваад нэг хүний 2 шил пиво захиалж уугаад 30 минут дуулж байхад би ариун цэврийн өрөө орохоор өрөөнөөс гарахад урдаас харсан өрөөнд нэг эмэгтэй орилоод байсан. Тэгэхээр нь нээх тоолгүй ариун цэврийн өрөө орчихоод буцаад гараад иртэл караокены зөөгч хаалгыг нь онгойлгоод болиоч ээ гээд орж чадахгүй зогсож байхаар нь хартал нэг охин нүүр нь цус болчихсон уйлчихсан хажууд нь нэг залуу пивоны шил барьчихсан дайраад байж байхаар нь хөөе ээ чи болиоч ээ хүн аллаа ш дээ гэж орилоход тэр залуу пивоны шилээ ширээний булан цохиод хагалсан, энэ үед миний орилохыг Гомбосүрэн сонсоод өрөөнөөс гарч ирээд уг өрөө рүү гүйж ороод тэр залуу дээр очиж чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ гээд гартаа барьсан байсан шилийг нь барьж авахад нөгөө гартаа барьж байсан шилээрээ түүний нуруу хэсэгт хэд хэдэн удаа хатгахад Ц.Э ах араас нь гүйж ороод Гомбосүрэнг холдуулаад чи ингэж болохгүй гээд тэр залуугийн нүдэн тус газар гараараа 1 удаа цохиод 2 гараараа барьж аваад буйдан дээр дарсан. Тэгээд би Гомбосүрэнг аваад өөрийнхөө сууж байсан өрөөрүү оруулахад Ц.Э ах удалгүй нүүрнээсээ цус гоожуулаад гарч ирсэн ба нөгөө залуу араас нь гартаа 2 пивоны хагархай шил бариад ална гээд дайрахад нь цээж хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөөд газар унагахад босч ирэхгүй байсан. Ингээд цагдаа нар ороод ирсэн юм ...Ц.Э аргагүй байдалд орсон учир нь уг залуу Гомбосүрэн үнэхээр алахад бэлэн байсан тэгээд очиж нүд рүү 1 удаа цохиж дараа нь цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Х.А бид нар луу бүгдэнлүү ална гээд дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-н 43-р хуудас/

Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэсэн: “2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр 21:10 цагийн үед манай караокед 30-40 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн үйлчлүүлэхээр орж ирсэн. Тэр хоёр манай гуравдугаар өрөөнд орж 6 шил нийслэл пиво захиалаад 2 цаг авсан. Тэгтэл тэр өрөөнд орсон залуу нь хамт орсон хүүхэнтэйгээ маргалдаад байх шиг байсан ба юу болоод байгаан гээд ороход эрэгтэй нь хаалга цаанаас нь хаагаад оруулахгүй байсан. Гэтэл хоёрдугаар өрөөнд үйлчлүүлж байсан 4  залуугийн нэг нь орж ирээд эрэгтэйг нь цохих гэтэл эмэгтэйг барьж байсан эрэгтэй нь өөдөөс нь шилээ бариад дайрсан. Тэгтэл гаднаас орж ирсэн залуу шил барьсан залууг буйдан дээр дараад унагаасан. Тэгтэл эмэгтэй нь өрөөнөөс гарсан ба би эмэгтэйн араас дагаад юу болоод байгаа юм гээд асуухад надтай үг дуугаралгүй 00 өрөө рүү орчихсон. Тэгээд би буцаад гуравдугаар өрөө рүү ороход хажуу талын 2 дугаарын өрөөнөөс орж ирсэн залуу намайг шилээр дүрчихлээ гээд орилоод байсан. Тэгтэл тэр залуугийн найзуудаас нэг нь орж ирээд нөгөө шилтэй залууг дараад унагаачихсан би эргэж гараад цагдаад дуудлага өгөөд эргээд ортол бас дээрээс нь дарсан залуугын баруун хацрыг нь шилээр зүсчихсэн байсан ба нөгөө нь энэ намайг шилээр зүсчихлээ ямар овоо пизда вэ гээд орилоод байсан тэгтэл шил барьсан залуу босч ирэхгүй хэвтээд байхаар нь заза цагдааг иртэл байж байг гээд нөгөө 2 дугаарын өрөөнд байсан 4 залууг аргалаад байж байтал хэвтэж байсан эрэгтэй 2 ширхэг пивоны шил барьж гарч ирээд коридорт 2 шилээ хооронд нь хавсарч хагалаад тухайн үед би 4 залуутай цуг зогсож байтал бид нар луу дайрсан. Тэгтэл хацраа зүсүүлсэн залуу урдаас нь гэдэсрүү нь жийгээд унагаасан ба удалгүй цагдаа нар ирсэн ” гэх мэдүүлэг /хх-н 44-45-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн №2010 дугаартай дүгнэлтэнд: 1. М.Гомбосүрэнгийн биед зүүн даланд шарх, хамар, зүүн хацар, уруул, зүүн дал, баруун сарвуунд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 48-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн №1972 дугаартай дүгнэлтэнд: 1. Х.Ан биед баруун нүдий алим, зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, баруун нүдний зовхи, баруун, зүүн гарын хуруу, алганд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-н 51-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 02-ний өдрийн №2009 дугаартай дүгнэлтэнд: 1. Ц.Эын биед баруун хацар, эрүү, баруун шуунд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 48-р хуудас/

Яллагдагч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би тэр хоёр залуугийн нэрийг сүүлд мэдсэн. Гомбосүрэн, Ц.Э гэх залуучууд нь намайг хамт байсан охинтойгоо маргалдаад улмаар уг охиноо зодох гэхэд нь салгасан ба улмаар би энэ асуудлаас болж тэр залуучуудтай маргалдсан байсан. Тэгээд миний санаж байгаагаар Ц.Э нь намайг доороо хийгээд суучихсан байхад нь би шил аваад хацрыг нь зүссэн. Тэгэхэд миний дээрээс цус нь дусалж байсан. Би өөр зүйлийн талаар санахгүй байна. Миний санаж байгаагаар надаас гадна 4 залуу тэнд байсан. Ер нь би болсон асуудлын талаар зарим зүйлийг сайн санахгүй байгаа ба ухаан санаа орж гараад байсан сүүлд нь надтай маргалдсан Ц.Э Гомбосүрэн нараас болон баарны хүмүүсээс юу болсон талаар сонсож мэдсэн ...би тэр хоёрыг хоёуланг нь пивоны шилээр хатгаж гэмтээсэн. Яг хаашаа нь  хэрхэн яаж гэмтээснээ сайн санахгүй байна. Ямар ч байсан Ц.Эын хацарнаас гарсан цус нь над дээр дусаж байсан учраас Ц.Эын хацрыг зүссэнээ санаж байна” гэх мэдүүлэг /хх-н 62-63-р хуудас/

Яллагдагч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр найзуудтайгаа хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо “М” караоке дотор найзуудтайгаа сууж байтал уг караокены зөөгч нь бид нарыг дуудаад энд хүн алах гээд байна та нар гараад ирээч гэхэд нь эхлээд Гомбосүрэн, Мөнхдэмбэрэл нар гараад явсан ба тэр хоёрыг өөр нэг караокены өрөө рүү ороход нь Х.А гэх залуу хамт явж байсан охиноо үсдээд шил барьчихсан ална гээд байж байсан гэсэн тэгээд Гомбосүрэн түрүүлж ороод салгах гэтэл Х.А барьсан байсан саваад хамрыг нь зүссэн гэсэн тэгэхэд нь Гомбосүрэн нь гарыг нь сугандаа хавчуулаад тэврээд авахад нь Х.А Гомбосүрэнгийн нуруу руу шилээрээ хэд хэдэн хатгасан байсан. Тэгэхэд нь Мөнхдэмбэрэл хөөш болиоч гээд орилоход нь би хөөе юу болоод байгаа юм бэ яасан юм бэ гэхэд намайг гараад ир гэхээр нь гараад очтол Гомбоо Х.Аг тэвэрчихсэн Х.А шилээ барьчихсан Гомбоог хатгасан байсан. Тэгэхээр нь би шилтэй гараас нь бариад Гомбоог Х.Агаас салгатал миний гарыг зүсчихсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод буйдан дээр унагаагаад дээр нь гараад дараад хэвтчихсэн. Тэгээд арай гайгүй тайвширах шиг болохоор нь тавиад босох гэтэл дахиад хаанаас ч юм шил олоод дахиад намайг зүссэн. Тэгэхээр нь би дахиад 1 цохиход буйдан дээр унаад өгөхөөр нь бид нар хаалгыг нь хаагаад гаръя гээд явах гэтэл араас дахиад шил хагалаад гартаа барьчихсан алнаа гэхээр нь би эргэж хараад нөгөө хэдээ холдуулаад надруу гүйгээд ирэхээр нь би цээжрүү нь өшиглөөд унагаасан ба Х.А нь доогоо хараад ухаан алдаад уначихсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн ...хамт байсан охиныг нь л аврах гэж орсон тэгтэл өөрөө өөдөөс дайраад байхаар нь зодсон юм ...гараараа нүүрлүү хоёр удаа цохиод цээжрүү нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 67-68-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, илтгэх хуудас /хх-н 10-14-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-20-р хуудас/

Шүүгдэгч Х.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 70, 71-р хуудас/

Шүүгдэгч Х.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69-р хуудас/

Шүүгдэгч Х.Агийн ял хэрэг, зан байдал, суллагдлын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс – 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тодорхойлолт /хх-н 60-р хуудас/

Шүүгдэгч Ц.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 85-р хуудас/

Шүүгдэгч Ц.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 86, 87-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Х.А нь ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караоке дотор өөрийнх нь нийгэмд аюултай үйлдлийг таслан зогсоохыг оролдсон иргэн М.Гомбосүрэнгийн биед зүүн даланд шарх, хамар, зүүн хацар, уруул, зүүн дал, баруун сарвуунд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, мөн энэхүү шалтгаанаар иргэн Ц.Эын биед баруун хацар, эрүү, баруун шуунд өнгөц зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Ц.Эийн хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч М.Гомбосүрэн,  гэрч М.Мөнхдэмбэрэл, Б.Ууганбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн №2010 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 02-ний өдрийн №2009 дугаартай дүгнэлт,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “Фэйсбүүкээр танилцсан Должин гэх охинтой уулзсан ...бид 2 СУИС-ийн ард байдаг нэг караокед орсон ба би өмнө нь уучихсан байсан болохоор тасарчихсан байсан. Тэгээд би хамт караокед орсон охинтойгоо маргалдсан ба хажуу талын өрөөнд байсан залуучууд орж ирээд намайг эмэгтэй хүн зодох гээд байна гээд намайг салгах гэхэд нь би тэдгээр залуучуудтай маргалдаад пивоны шилээр тэр 2 залууг зүссэн байсан” гэж мэдүүлдэг. Мөн гэрч М.Мөнхдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед “караокены зөөгч хаалгыг нь онгойлгоод болиоч ээ гээд орж чадахгүй зогсож байхаар нь хартал нэг охин нүүр нь цус болчихсон уйлчихсан хажууд нь нэг залуу пивоны шил барьчихсан дайраад байж байхаар нь хөөе ээ чи болиоч ээ хүн аллаа ш дээ гэж орилоход тэр залуу пивоны шилээ ширээний булан цохиод хагалсан ...Гомбосүрэн сонсоод өрөөнөөс гарч ирээд уг өрөө рүү гүйж ороод тэр залуу дээр очиж чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ гээд гартаа барьсан байсан шилийг нь барьж авахад нөгөө гартаа барьж байсан шилээрээ түүний нуруу хэсэгт хэд хэдэн удаа хатгахад Ц.Э ах араас нь гүйж ороод Гомбосүрэнг холдуулаад чи ингэж болохгүй гээд тэр залуугийн нүдэн тус газар гараараа 1 удаа цохиод 2 гараараа барьж аваад буйдан дээр дарсан”, гэрч М.Ууганбаатар “тэр өрөөнд орсон залуу нь хамт орсон хүүхэнтэйгээ маргалдаад байх шиг байсан ба юу болоод байгаан гээд ороход эрэгтэй нь хаалга цаанаас нь хаагаад оруулахгүй байсан ...хоёрдугаар өрөөнд үйлчлүүлж байсан 4  залуугийн нэг нь орж ирээд эрэгтэйг нь цохих гэтэл эмэгтэйг барьж байсан эрэгтэй нь өөдөөс нь шилээ бариад дайрсан. Тэгтэл гаднаас орж ирсэн залуу шил барьсан залууг буйдан дээр дараад унагаасан.  ...Хоёр дугаарын өрөөнөөс орж ирсэн залуу намайг шилээр дүрчихлээ гээд орилоод байсан. Тэгтэл тэр залуугийн найзуудаас нэг нь орж ирээд нөгөө шилтэй залууг дараад унагаачихсан би эргэж гараад цагдаад дуудлага өгөөд эргээд ортол бас дээрээс нь дарсан залуугын баруун хацрыг нь шилээр зүсчихсэн байсан ...хэвтэж байсан эрэгтэй 2 ширхэг пивоны шил барьж гарч ирээд коридорт 2 шилээ хооронд нь хавсарч хагалаад тухайн үед би 4 залуутай цуг зогсож байтал бид нар луу дайрсан”, шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “Мөнхдэмбэрэл ариун цэврийн өрөө орох гээд гарч яваад хэсэг хугацааны дараа хөөе энд хүн аллаа гэж орилохоор нь Гомбосүрэн гүйгээд гарсан, би араас нь гүйж гараад хартал манай өөдөөс харсан өрөөнд үйлчлүүлж байсан эрэгтэй хамт сууж байсан эмэгтэйд агсам тавиад пивоны шил хагалаад гартаа барьчихсан байдалтай байхад нь Гомбосүрэн ороод гарнаас нь барихад нөгөө гартаа барьж байсан пивоны хагархай шилээр Гомбосүрэнгийн ар нуруу хэсэгт хэд хэдэн удаа хатгаж байсан. Тэгэхээр нь чи хүн аллаа ш дээ гэж хэлээд Гомбосүрэнг хойш нь татаж аваад тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиод саваад хойш унасан ба буйдан дээр дараад суутал хаанаас бас хагархай шил авсаныг мэдэхгүй миний баруун талын гарыг зүсэхээр нь дарж аваад дахиад нэг удаа цохиход дуугүй болчихоор нь тайвширчихлаа гэж бодоод бостол дахиж гартаа байсан шил аваад миний баруун хацарт нэг удаа хатгахаар нь цээжрүү нь нэг удаа түлхэхэд буйдан дээр унасан.  ....нөгөө залуу дахиад 2 гартаа пивоны хагархай шил бариад бид гурав луу ална гээд дайраад байхаар нь эргэж хараад хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөхөд газар унаад босч ирэхгүй хэвтээд байсан” гэх мэдүүлэг болон хохирогч М.Гомбосүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Мөнхдэмбэрэл ариун цэврийн өрөө орно гээд гарсан удалгүй коридорт хөөе чи болиоч хүн аллаа ш дээ гэдэг чимээ гарахаар нь юу болоод байгаа юм бол гээд гараад хартал манай урдаас харсан өрөөнд үйлчлүүлж байсан залуу нэг эмэгтэй рүү пивоны шилний хагархай барьчихсан дайрч байсан ба эмэгтэйгийнх нь хамарнаас цус гарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь гүйж ороод тэр залуугийн гарнаас бариад чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм ингэж болохгүй гэхэд шууд нөгөө гартаа барьсан байсан пивоны шилээр миний хамарлуу цохиж зүсэхээр нь цээжрүү нь түлхэж унагаад дээрээс нь дарж байтал нэг гараа мулталж аваад дахиж хагархай шил аваад миний нурууны зүүн далны хэсэгт хагархай шилэр 1 удаа хатгасан. Энэ үед Ц.Э ах орж ирээд чи хүн аллаа ш дээ гээд тэр залууг цохиод буйдан дээр унасан” зэргээр болсон хэргийн талаар мэдүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг нь зөрүүгүй байна.

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр фэйсбүүкээр танилцсан Должин /өөрийн мэдүүлэгт дурьдагдсан/ гэх бүсгүйн хамт хэрэг, учрал болсон Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокед орж  үйлчлүүлж байхдаа уг эмэгтэйн эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргаж  байсан талаар гэрч М.Мөнхдэмбэрэл, Б.Ууганбаатар, хохирогч М.Гомбосүрэн нар нь тогтвортой мэдүүлсэн байна. Энэхүү үйлдлийг таслан зогсоохыг оролдсон М.Гомбосүрэнгийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэл хийж, өөрийн үйлдэлд хүч нэмэгдүүлэх, үйлдлийн улмаас учрах хор уршгийг нэмэгдүүлэх зорилгоор пивоны шилийг хагалан, улмаар пивоны хагархай шилийг хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж М.Гомбосүрэнгийн биед зүүн даланд шарх, хамар, зүүн хацар, уруул, зүүн дал, баруун сарвуунд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн №2010 дугаартай дүгнэлтээр М.Гомбосүрэнгийн биед учирсан дээрх гэмтэл нь “...ирмэгтэй зүйлийн олон удаагийн, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж тогтоогдсон байна. Мөн улмаар М.Гомбосүрэнгийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг довтолгооныг таслан зогсоох оролдлого хийсэн Ц.Эын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэл хийж, өөрийн үйлдэлд хүч нэмэгдүүлэх, үйлдлийн улмаас учрах хор уршгийг нэмэгдүүлэх зорилгоор пивоны шилийг хагалан, улмаар пивоны хагархай шилийг хэрэглэн түүний биед баруун хацар, эрүү, баруун шуунд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 02-ний өдрийн №2009 дугаартай дүгнэлтээр “Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэж тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдэлд хүч нэмэгдүүлэх, үйлдлийн улмаас учрах хор уршгийг ихэсгэх зорилгоор пивоны шилийг зэвсэг болгон ашигласан байна. Учир нь пивоны шилийг хагалж ир, ирмэгтэй зүйл болгосон, үүнийг ашиглаж Ц.Э, М.Гомбосүрэн нарын биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Х.А нь болсон үйл явдлын талаар санахгүй байгаа талаар мэдүүлдэг боловч түүний сэтгэхүйн энэ байдал нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, гэм буруугүйд тооцох, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинж нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжүүдийн аль нэгийг эсхүл хэд хэдийг нь хангасан байхыг шаарддаг, хуулийн дотор алгасуулан иш татсан шинжтэй байна. Шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдлээр Ц.Э, М.Гомбосүрэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул прокуророос Х.Ан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ц.Эын  2019 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караоке дотор “бусдын нуруунд болон өөрийг нь пивоны шилээр хатгаж, зүссэн” гэх шалтгаанаар иргэн Х.Агийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, цээж лүү нь өшиглөж хохирогчийн биед баруун нүдий алим, зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг, хохирогч М.Гомбосүрэн, гэрч М.Мөнхдэмбэрэл, гэрч Б.Ууганбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн №1972 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх боловч түүний үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хохирогч Х.Ан биед учирсан баруун, зүүн гарын хуруу, алганд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч Ц.Э нь учруулсан болох нь нотлогдохгүй байна.

            Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...өөдөөс харсан өрөөнд үйлчлүүлж байсан эрэгтэй хамт сууж байсан эмэгтэйд агсам тавиад пивоны шил хагалаад гартаа барьчихсан байдалтай байхад нь Гомбосүрэн ороод гарнаас нь барихад нөгөө гартаа барьж байсан пивоны хагархай шилээр Гомбосүрэнгийн ар нуруу хэсэгт хэд хэдэн удаа хатгаж байсан. Тэгэхээр нь чи хүн аллаа ш дээ гэж хэлээд Гомбосүрэнг хойш нь татаж аваад тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиод саваад хойш унасан ба буйдан дээр дараад суутал хаанаас бас хагархай шил авсаныг мэдэхгүй миний баруун талын гарыг зүсэхээр нь дарж аваад дахиад нэг удаа цохиход дуугүй болчихоор нь тайвширчихлаа гэж бодоод бостол дахиж гартаа байсан шил аваад миний баруун хацарт нэг удаа хатгахаар нь цээжрүү нь нэг удаа түлхэхэд буйдан дээр унасан. Энэ үед пабыг хариуцаж ажиллуулдаг хүн цагдаа дуудсан. Бид нар гадуур хувцасаа өмсөөд гарах гээд коридорт явж байх үед нөгөө залуу дахиад 2 гартаа пивоны хагархай шил бариад бид гурав луу ална гээд дайраад байхаар нь эргэж хараад хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөхөд газар унаад босч ирэхгүй хэвтээд байсан”, “...миний биед учирсан гэмтлийг Х.А гэх залуу манай найз Гомбосүрэнгийн нуруу руу пивоны хагарсан шилээр нуруунд нь зоочихоор нь салгах гээд орсон чинь шууд миний баруун шуунд нэг удаа пивоны шилээр зүссэн, тэгэхээр нь Х.Агийн нүүрэн тус газар нь цохиод дээр нь дараад хэвтэж байтал дахиад пивоны шилээр баруун хацар зүсчихээр нь дахиад түүний нүүрэн тус газар нь нэг цохьчихоод гарах гэтэл араас хоёр гартаа хагарсан пивоны шил барьчихаад бүгдийг чинь ална гээд дайрахаар нь элэг рүү нь нэг удаа өшиглөж унагаасан”, “...хамт байсан охиноо зодох гээд байх шиг байхаар нь болиулах гэтэл согтуу надруу болон манай дүүрүү дайраад ийм асуудал болсон” гэх мэдүүлгүүд, хохирогч М.Гомбосүрэнгийн “...Ц.Э ах орж ирээд чи хүн аллаа ш дээ гээд тэр залууг цохиод буйдан дээр унасан. Намайг Мөнхдэмбэрэл дагуулж гараад өрөөнд оруулсан. Тэгээд удалгүй Ц.Э ахын хацарнаас цус гоожоод ороод ирсэн ба явъя гэж бодоод гартал нөгөө залуу 2 пивоны шил хагалаад бид гуравлуу ална гээд дайрч эхлэхэд Ц.Э ах өшиглөөд унагатал газраас босч ирэхгүй байсан” “...Х.А гэх залуу пивоны хагарсан шилээр миний далруу зүссэн” гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Х.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн “...Ц.Э гэх залуу намайг согтуу байхад миний нүүрлүү 2 удаа цохисон мөн намайг цээжрүү өшиглөж зодсон би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийн талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч М.Мөнхдэмбэрэлийн “...Гомбосүрэн сонсоод өрөөнөөс гарч ирээд уг өрөө рүү гүйж ороод тэр залуу дээр очиж чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ гээд гартаа барьсан байсан шилийг нь барьж авахад нөгөө гартаа барьж байсан шилээрээ түүний нуруу хэсэгт хэд хэдэн удаа хатгахад Ц.Э ах араас нь гүйж ороод Гомбосүрэнг холдуулаад чи ингэж болохгүй гээд тэр залуугийн нүдэн тус газар гараараа 1 удаа цохиод 2 гараараа барьж аваад буйдан дээр дарсан. Тэгээд би Гомбосүрэнг аваад өөрийнхөө сууж байсан өрөөрүү оруулахад Ц.Э ах удалгүй нүүрнээсээ цус гоожуулаад гарч ирсэн ба нөгөө залуу араас нь гартаа 2 пивоны хагархай шил бариад ална гээд дайрахад нь цээж хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөөд газар унагахад босч ирэхгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ууганбаатарын “тэр залуугийн найзуудаас нэг нь орж ирээд нөгөө шилтэй залууг дараад унагаачихсан би эргэж гараад цагдаад дуудлага өгөөд эргээд ортол бас дээрээс нь дарсан залуугын баруун хацрыг нь шилээр зүсчихсэн байсан ба нөгөө нь энэ намайг шилээр зүсчихлээ ямар овоо пизда вэ гээд орилоод байсан тэгтэл шил барьсан залуу босч ирэхгүй хэвтээд байхаар нь заза цагдааг иртэл байж байг гээд нөгөө 2 дугаарын өрөөнд байсан 4 залууг аргалаад байж байтал хэвтэж байсан эрэгтэй 2 ширхэг пивоны шил барьж гарч ирээд коридорт 2 шилээ хооронд нь хавсарч хагалаад тухайн үед би 4 залуутай цуг зогсож байтал бид нар луу дайрсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...миний санаж байгаагаар Ц.Э нь намайг доороо хийгээд суучихсан байхад нь би шил аваад хацрыг нь зүссэн. Тэгэхэд миний дээрээс цус нь дусалж байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “Х.А Гомбосүрэнгийн нуруу руу шилээрээ хэд хэдэн хатгасан байсан. Тэгэхэд нь Мөнхдэмбэрэл хөөш болиоч гээд орилоход нь би хөөе юу болоод байгаа юм бэ яасан юм бэ гэхэд намайг гараад ир гэхээр нь гараад очтол Гомбоо Х.Аг тэвэрчихсэн Х.А шилээ барьчихсан Гомбоог хатгасан байсан. Тэгэхээр нь би шилтэй гараас нь бариад Гомбоог Х.Агаас салгатал миний гарыг зүсчихсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиод буйдан дээр унагаагаад дээр нь гараад дараад хэвтчихсэн. Тэгээд арай гайгүй тайвширах шиг болохоор нь тавиад босох гэтэл дахиад хаанаас ч юм шил олоод дахиад намайг зүссэн. Тэгэхээр нь би дахиад 1 цохиход буйдан дээр унаад өгөхөөр нь бид нар хаалгыг нь хаагаад гаръя гээд явах гэтэл араас дахиад шил хагалаад гартаа барьчихсан алнаа гэхээр нь би эргэж хараад нөгөө хэдээ холдуулаад надруу гүйгээд ирэхээр нь би цээжрүү нь өшиглөөд унагаасан” гэх мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар Ц.Эын Х.Ан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэжээ. Аргагүй хамгаалалт нь өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, гэмт этгээдийн эсрэг түүний хууль бус үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж таслан зогсоодог үйлдэл юм. Аргагүй хамгаалалтыг Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, үйлдэл мөн гэж үзнэ. Аргагүй хамгаалалтанд тооцохдоо тухайн мөчид эрүүгийн хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг довтолгоон бодитой, довтолгоон нь зогсоогүй үргэлжилсэн шинжтэй байхыг шаардана.

            Х.Ан үйлдэл нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан шинжтэй байх ба энэхүү үйлдлийн эсрэг Ц.Э нь Х.Аг нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр Х.Ан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүний биед  баруун нүдий алим, зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, баруун нүдний зовхинд гэмтэл учруулсан нь Х.Ан хууль бус, хүний эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн үйлдлийг таслан зогсоох, халдагч этгээдийн довтолгоог аюулгүй болгох, цагдаагийн байгууллагын албан хаагчид ирэх хүртэл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг дахин довтолгоон хийхийг хязгаарлах шинжтэй байсан болох нь хохирогч М.Гомбосүрэн, шүүгдэгч Ц.Эын хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Мөнхдэмбэрэл, Б.Ууганбаатар нарын мэдүүлгүүдээр нотлогдон, тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтыг өөрийн эсхүл ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг довтолгооны үед хийхээр хуульчилсан байна. Ц.Э нь Х.Ан өөрийнх нь эсрэг чиглэсэн довтолгооны таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Прокуророос Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүгдэгч Ц.Эын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинж тогтоогдож байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Эыг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар М.Гомбосүрэн, Ц.Э нар нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй.

            Шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

   Шүүгдэгч Х.Агийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.А нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2., 91.2.12 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн  2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай захирамжаар түүнд оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 17 жил 7 сар 9 хоног болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн  2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 2018/ХМШЗ/40 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хувийн байдалтай байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Х.А нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн  2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 2018/ХМШЗ/40 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял дээр нэмж биечлэн эдлээгүй үлдсэн ялын 2 жил 4 сар 15 хоногийг нэмж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Э, Х.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон