| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0608/Э |
| Дугаар | 613 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч М.Энхбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Амарзаяа,
шүүгдэгч Б.О, түүний өмгөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Б.О-д холбогдох эрүүгийн 1911 0134 80624 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1962 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-14т тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Е овогт Б.О /
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Ччингэлтэй дүүргийн 18 лугаар хороо, Яргайтын 7-25 тоотод байх гэртээ архи ууж согтуурсан үедээ өөрийн төрсөн ах Б.Баттъөмөртэй маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас цээж, хэвлий тус газар нь цохиж нойр булчирхайн цус харвалт, үхжил бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай аав дүүдээ буюу шүүгдэгчид их сайн ханддаг байсан. Талийгаач архи уухаараа жаахан агсам зантай хүн. Тэр зан араншингаас болж тухайн өдөр маргаан үүссэн байх. Шүүгдэгчид хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө гэрээсээ аав Баттөмөртэй уулзад Их тамир амралтын газар луу уулзалтанд яваад 3 хоночихоод 2019 оны 5 дугаар сарын 04-ны өглөө гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай аав тархи нь гэмтээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох гээд явсан гэхээр нь би шууд гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Тэгэхэд манай аав Баттөмөр тархиндаа харвалт өгөөд хагалгаанд орчихсон гээд гадаа манай ээж дүү хоёр байсан ...манай аав өөрийн дүү Б.О ахтай хамт байж байгаад түүний гэрээс буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Чингэлтэйгээс бие нь муудаж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Ийм л асуудал болсон юм ...Б.О ах надад аавыг шөнө унтаж байгаад сонин дуугараад байхаар нь түргэн дуудахад тархиндаа харвалт өгсөн байна гээд эмнэлэгт авчирсан гэж хэлсэн ...Аав Б.О ах хоёр хоорондоо маш сайн эвтэй харилцаатай байдаг. Хааяа энэ хоёр хоорондоо нийлж архи уудаг юм. Тэгсэн ч гэсэн хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй. Б.О ах талийгаач аав хоёрын дунд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Төрсөн ах дүү хоёр болохоор бие биедээ их сайн ханддаг байсан ...Манай аавд учирсан тархины гэмтэл нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аав маханд явж байгаад ирэхдээ архи ууснаас болоод унахдаа авсан гэмтэл гэж бодож байна. Тухайн өдөр би гэртээ байж байхад манай аав өглөө Хархорин зах луу мах авахаар явсан бөгөөд өдөр намайг гэртээ байж байхад нэг байранд амьдардаг найз Батцэцэг утасдаад аав чинь урд байрны үзүүрийн сандал дээр согтуу сууж байна, хог түүдэг хүмүүс махыг нь авах гээд манай ээж сахиад сууж байгаа аавыгаа гараад аваарай гэж ярьсан ...хэсэг удаж байгаад манай аав өөрөө гэртээ орж ирсэн. Тэгэхэд нүүр нь зулгараад гэмтчихсэн байсан. Эрүүл болохоор нь нүүрээ яасныг нь асуухад шургаж унаад нүүрээ гэмтээчихлээ гэж хэлж байсан. Тэгэхэд тархиндаа гэмтэл авсан байж магадгүй”
“...Талийгаач аав маань 2019 оны 04 –р сарын 28-ны өдөр толгойгоороо урагшаа шургаж унаж гэмтсэнийг найз Батцэцэг маань харсан байсан. Тэр үед л зүүн нүдний орчим шалбарч гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-н 17-18, 19-20-р хуудас/
Гэрч Ш.Цэндмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шиг санагдаж 12:00 цагийн үед байхаа нөхөр Баттөмөр бид хоёр гэртээ байж байхад талийгаачийн төрсөн дүү Б.О орж ирээд тэгээд гэрт хэсэг байж байгаад тэр хоёр хамт гараад явсан. Тэгээд би өөрийн ач охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд би Б.Оын утас луу нь залгасан. Тэгэхэд манай нөхөр Б.О хоёр гадуур явж байна, би ахыг аваад явлаа гэж хэлсэн. Ингээд тэр өдөртөө манай нөхөр гэртээ ирээгүй бөгөөд дүү Б.Оын гэрт нь буюу Чингэлтэйд ирж хоносон юм. Маргааш өглөө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 04-ны өглөө 06:00 цагийн үед Б.О миний утас луу залгаад ах харвачихсан байна, эмнэлэг дээр бие нь муудаад байна гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Ингээд би бага охин Алтаннавчийн хамт эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Баттөмөр сэхээний тасагт ухааангүй байсан бөгөөд тэр өдөртөө хагалгаанд орсон. Хагалгаанд ороод ухаан орохгүй байсаар байгаад 2 хоног эмчлэгдээд нас барсан юм ...2019 оны 5 дугаар сарын 03-ны өглөө Б.О ирээд талийгаачтай хамт гарсан бөгөөд тэр үед л талийгаачийн зүүн нүд зулгарч гэмтээд эдгээгүй байсан юм. Ер нь манай нөхөр архи уухаараа ер нь их тогтворгүй унаж тусаад, юм мөргөөд байдаг юм” гэх мэдүүлэг /хх-н 25-27-р хуудас/
Гэрч Б.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай ээж Баасан надлуу залгаад Заяагийн аав нь согтуу байна. Тортой мах барьчихсан түүнийг нь хоёр өвгөнтийн хүн авах гээд хажууд нь сахиад байна би хажууд нь байна гэж хэлэхээр нь би Заяа луу залгаад аав чинь тортой юм барьчихсан согтуу байна гэнээ ээж хажууд нь хараад сууж байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд би Заяад утсаар хэлчихээд дэлгүүрээс гараад иртэл Баттөмөр гуай газар суучихсан өөдөөс нь манай ээж хараад сууж байна гэнээ гэж хэлсэн ...намайг харж байхад Заяагийн аав сууж байгаад өөрөө урагшаа түрүүлгээ нүүрээрээ газар уначихаар нь би гэрээсээ гараад гүйгээд очиход иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт хийсэн жижиг хар хавтас урдаас шидчихээд зугатаасан” гэх мэдүүлэг /хх-н 28-30-р хуудас/
ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 1083 тоот дүгнэлт: “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр дагз, яс, зүүн чамархай ясны хугарал, баруун чамархайн эд дэх цусан хураа, зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт, баруун зулай, чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, зүүн чамархай болон баруун, зүүн духны суурийн хэсэг, бага тархины орой хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, духны суурийн хэсгийн тархины эдийн няцрал толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт, нойр булчирхайн сүүл хэсгийн голомтлог цус харвалт, үхжил, гэмтэл тогтогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нойр булчирхайн цус харвалт, үхжил гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хөмсөгний шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүр, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дагз, яс, зүүн чамархай ясны хугарал, баруун чамархайн эдэдх цусан хураа, зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт, баруун зулай, чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, зүүн чамархай болон баруун зүүн духны суурийн хэсэг, бага тархины орой хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, духны суурийн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба дээрх гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болно. 3. Талийгаач нь B/III/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 4. ГССҮТ-ийн №05413 тоот өвчний түүхэнд 2019 оны 5 дугаар сарын 06-ны 17 цаг 25 минутанд нас барсан гэжээ. 5. Дээрх гэмтлүүд нь амьд ахуйд үүссэн гэмтэл болно” /хх-н 37-40-р хуудас/
ШШҮХ-н шинжээч эмч О.Болороо мөрдөн байцаатын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Талийгаачийн биед учирсан тархины гэмтэл нь унах үед цохигдох мөргөх үед үүсэх боломжтой. Харин нойр булчирхайн цус харвалт үхжил гэмтэл нь унах үед үүсэхгүй. Хатуу мохоо зүйлээр цохих, цохигдох үед үүснэ. “ талийгаачийн үхлийн шалтгаан болсон тархины гэмтлийн авсан тохиолдолд идэвхитэй үйлдэл хийх үү?” гэхэд “уг гэмтлийг авсан хүн цусан хураа нэмэгдэн тархийг дарах хүртэл идэвхитэй үйлдэл хийгээд хэсэг хугацаанд яваад байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-н 44-р хуудас/
Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн:
“... Би 2019 оны 05-р сарын 03-ны өглөө 09 цагт сэрээд Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайт 7-25 тоотод байрлах гэрээсээ гарч 11 цагийн орчимд өөрийн төрсөн ах Б. Баттөмөрийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо 16-р байрны 38 тоотод явж очиход ах Баттөмөр эхнэр Цэндмаа болон охиных нь бага насны хүүхдүүд байсан. Тухайн үед ах Баттөмөр архи уугаагүй эрүүл байсан бөгөөд даралт ихсээд 220 болоод толгой өвдөөд байна гэсэн ба ахын зүүн нүднийх нь орчимд зулгарсан байхаар юу болсон талаар нь асуугаагүй юм. Учир нь ах маань архи уучихаараа хацар, нүүрээ гэмтээчихдэг юм. Тэгээд ах гарч эм авна гээд гарах үед нь би цугтаа гартал гэрийнхээ баруун талд байрлах эмийн сан ороод “ЭНОП 10” гэдэг эм 1 ширхэгийг аваад хэлэн доороо тавиад уусан юм.Тэгээд ах Б.Баттөмөр хоёулаа танайд очъё гэхээр би зөвшөөрч бид хоёр автобусны буудал руу алхаж явах үед ах толгой өвдөөд байна, 200 грамм архи аваад уучихъя гэхээр нь би яах юм бэ гэхэд ах зүгээр, зүгээр гээд надад 3500 төгрөг өгөхөөр нь гэрийнхээ ойролцоо байсан дэлгүүр орж 200 граммын “Хараа” архи аваад ахад өгөхөд надад жаахан амсуулаад өөрөө үлдсэнийг нь уучихсан юм ...манай гэрийн ойролцоо буухад 17 цаг өнгөрч байсан бөгөөд ах Б.Баттөмөр манай гэрийн наана байдаг дэлгүүрээс 0,5 граммын архи авсан боловч худалдагч нь андуураад өгчихсөн байсан. Энэ үед худалдагч нь граммыг нь андуураад өрчихсөн байна гэхээр нь 0,5 граммын архиар солиулж авсан.Тэгээд ах уг архинаас замдаа суугаад нилээн уучихсан. Тэгэхээр нь ахыг би та одоо согтчихно, уухаа боль гэж хэлсэнээс болж ах надтай маргалдсан юм. Учир нь ах Б.Баттөмөр тухайн үед согтчихоод гуйваад уначих гээд бас архиа нэмж уух гээд байхаар нь би дахиж өгөхгүй байж байгаад манай гэр лүү орсон юм.Тэгээд Баттөмөо ах үлдсэн архинаас өөрөө хийж уугаад надад 2 хундага архи өгсөнийг нь би уусан юм. Б.Баттөмөр архиа уучихаад янз бүрийн юм чанга, чангаар амандаа яриад байсан. Яг юу гэж хэлсэн нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд үглээд болохгүй байхаар нь би та одоо болиоч, дандаа ингэж байх юм гэхэд ах уурлаж босч ирээд миний цээж рүү гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь би босоод хэвлий болон хавирганых нь доохон талд гараа атгаж байгаад цохиход Баттөмөр ах ор луу унасан. Тэгээд дахин босч ирээд цохих гээд байхаар нь ахыгаа би дээрээс нь дарж хэвтүүлээд хэсэг хугацаанд дарсан юм. Ингээд би ахыг нилээн удаан бараг 2 гаран минут гарыг нь бариад хөдөлгөөнгүй болгоод дарсан чинь унтчих шиг болохоор нь би босоод орон дээрээ очоод хэвтчихсэн юм. Ингээд би унтаж байгаад нэг сэргэтэл ах маань маш чангаар хурхираад байхаар нь босоод цаг хартал 04 цаг 30 минут болж байсан бөгөөд хурхирч байгаа хүнийг хөдөлгөвөл хурхирахаа больдог гэхээр нь ахыг хажуу тийш нь хөдөлгөөд ахыг сэрээрэй гэсэн боловч ах сэрэхгүй нэг л сонин хурхираад байхаар нь өөрийнхөө 88159358 дугаараас 103 луу залгаж ах маань хурхираад сэрэхгүй байна гэсэн дуудлагыг өгөхөд 103-с эмч 20 гаран минутын дараа нэг залуухан эмэгтэй орж ирээд тархиндаа цус харвасан байх шиг байна гээд харъяаллын дагуу СХДүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн боловч тархиндаа гэмтэлэй хүн байна гээд гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлж хэвтүүлсэн. Энэ үед 5 цаг л өнгөрч байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн эмч нар тархиндаа гэмтэлтэй байна, ар гэрийнхэнд нь мэдэгд гэсний дагуу эхнэр Цэндмаад нь хэлсэн юм. Тэгээд ах маань гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 05-р сарын 06-ны 17 цагийн үед нас барчихсан юм...” “...талийгаачийн биед учирсан тархины гэмтлийг миний бие учруулаагүй. Харин ах маань архи уусан бол явж байгаад шууд тасраад уначихдаг юм. Учир нь талийгаач ах маань өмнө нь тархиндаа цус харваж байсан...би талийгаач ахынхаа цээж хэвлийн орчим нэг удаа цохиход ах хойшоо толгойгоороо унасан зүйл болоогүй. Харин шууд эвхрээд газар унах гэхээр нь хажуунаас нь татаад орлуу хэвтүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-75-77р хуудас/
Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 104-р хуудас/
Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 87-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7-25-д байх гэртээ архи ууж согтуурсан үедээ өөрийн төрсөн ах Б.Баттөмөртэй маргалдан цээж, хэвлийн тус газар цохиж нойр булчирхайн цус харвалт, үхжил бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарзаяагийн, гэрч Ш.Цэндмаа, Б.Батцэцэг нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 1083 тоот дүгнэлт, ШШҮХ-н шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Оын хохирогч Б.Баттөмөрийн биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд халдаж буюу хүч хэрэглэн хохирогчийн цээж, хэвлийн тус газар цохисон үйлдээрээ нойр булчирхайн сүүл хэсгийн голомтлог цус харвалт, үхжил бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь хохирогчийн эсрэг чиглэсэн, өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийг хүсээгүй боловч өөрийн үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэсэн, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл байна. Харин хохирогч Б.Баттөмөр нь ” Дагз, яс, зүүн чамархай ясны хугарал, баруун чамархайн эдэдх цусан хураа, зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа хажуугийн болон 3-4-р ховдлын цус харвалт, баруун зулай, чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, зүүн чамархай болон баруун зүүн духны суурийн хэсэг, бага тархины орой хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, духны суурийн хэсгийн тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба дээрх гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан” болох нь ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 1083 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Гэрч Б.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхэдээ “...намайг харж байхад Заяагийн аав сууж байгаад өөрөө урагшаа түрүүлгээ нүүрээрээ газар уначихаар нь би гэрээсээ гараад гүйгээд очиход” гэсэн бол шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгах ажиллагааны үед “Талийгаачийн биед учирсан тархины гэмтэл нь унах үед цохигдох мөргөх үед үүсэх боломжтой. Харин нойр булчирхайн цус харвалт үхжил гэмтэл нь унах үед үүсэхгүй. Хатуу мохоо зүйлээр цохих, цохигдох үед үүснэ” гэж мэдүүлсэн байна. Иймд хохирогч Б.Баттөмөрийн үхэлд хүргэсэн гэмтэлтэй Б.Оын үйлдэл нь шалтгаант холбоогүй, харин нойр булчирхайн сүүл хэсгийн голомтлог цус харвалт, үхжил бүхий гэмтлийг цээж, хэвлийн хэсэгт цохисны улмаас учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Оын бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Баттөмөрийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног сэжигтнээр баривчлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буругаа сайн дураар хүлээн мэдүүлсэн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.О нь урьд гэмт хэрэгт холбогдож ял, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн мөчид гэнэт үүссэн шууд санаатай гэм буруугийн хэлбэртэйгээр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд хохирол учруулсан, урьдын өс хонзон, гэмт санаа бодол урьдаас үүсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон