Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга:Б.Буянхишиг,

Улсын яллагч: Ц.Хулан /томилолт/,

Иргэдийн төлөөлөгч: Ө.Хонгорзул,

Шүүгдэгч: Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж.Ж-д  холбогдох эрүүгийн 1911 0149 90707 дугаартай хэргийг 2019 оны 6 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ж.Ж

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-347 тоотод хамтран амьдрагч М.Энхтөрийг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар цээжний баруун хэсэг, зүүн гуяны урд дээд хэсэгт тус бүр нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушиг хатгагдсан шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт, цээж гуянд шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Энхтөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”миний хувьд хамтран амьдрагч Ж.Ж тай 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. Одоо бид хоёр Нарантуул II зах дээр яс ангилах ажил хийдэг юм. Ж.Ж бага хүү Отгонтөгсийн хамтаар гурвуулаа нэг гэрт амьдарч байгаа. Болсон үйл явдал маань 2019 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 0.75 граммын архи авч Ж.Ж бид хоёр хувааж уусан юм. Тэгээд үдээс хойш бид хоёр дахин нэг шил 0.75 граммын архи хувааж уугаад орой болгочихсон юм. Ингээд архи ууж байх үедээ маргалдаж муудалцсан ямар нэг зүйл болоогүй бөгөөд орой 21 цаг өнгөрч байхад үед Ж.Ж хүүхдэд хуурай идэх юм гурилан боов дэлгүүрээс авлаа гээд гарч явсан юм. Тэр хооронд би гэрийнхээ баруун талын орон дээр унтчихсан байсан. Гэнэт Ж.Ж миний цээжний баруун хэсэгт хатгах шиг болсон бөгөөд ухаан балартаад нэг сэргэхэд цэргийн төв эмнэлэг дээр ирчихсэн юм.  ...Ж.Ж миний цээжний баруун хэсэгт нэг удаа, зүүн гуяны дээд хэсэгт нэг удаа хутгалсан ...Би Ж.Жыг зодож цохисон зүйл байхгүй. Би Ж.Жд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 13-15-р хуудас/

Гэрч Ц.Цэрэншиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...намайг гэртээ нөхөр хоёр хүүхдийн хамт байж байтал гэрийн гаднаас Энхтөрийн хажуу айлын хүүхэн дуудаад байхаар нь гараад юу болсон талаар асуутал Энхтөр, Ж.Ж хоёр цустайгаа хутгалдчихсан хэвтэж байна гэхээр нь хэн нь цустайгаа хутгалдсан байна гэж асуутал нөхөр нь цустайгаа хутгалдчихсан байна гэсэн. Тэгээд би Энхтөрийн гэрт ортол Энхтөр цээж хэсэг маш их цус болсон байдалтай гэрийн баруун орон дээр хэвтэж байсан. Харин түүний эхнэр Ж.Ж Энхтөрийн хажууд 2 гар нь цус болсон байдалтай сууж байсан. Харин хүү Отгонтөгс нь гэрийнхээ хойморт хараад зогсож байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн ...Ж.Ж би ханийгаа хутгалчихлаа, би хийчих вэ, миний эцгийн гэрийг битгий буулгаарай, байлгаж байгаарай, би ял аа үүрнэ гээд орилоод байсан. Тэгээд би хутга хайгаад олохгүй болохоор Ж.Жаас хаана байгаа талаар асуутал хойморт байсан ширээний доороос энэ байна гээд гаргаад ирсэн. ...Энхтөр Ж.Ж хоёр нийлээд байнга архи уудаг байсан. ...Ж.Ж архи уухаараа догшин агсан зантай” гэх мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ж.Отгонтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хороололд байдаг эгч Эрдэнэцэцэгийн гэрт очоод 2 хоносон юм. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 1-ны орой 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-34 тоотод гэртээ иртэл ээж Ж.Ж, аав М.Энхтөр нар 0.75 граммын архи авчихсан хуваагаад ууж сууж байсан. Тэр үедээ хоорондоо маргалдаж муудалцсан зүйл болоогүй зүгээр л архи ууж байсан. Тэгэхээр нь би гадаа гарч тоглож байгаад орой 21 цаг өнгөрч харанхуй болчихсон байх байх үед гэртээ ортол хойд аав М.Энхтөр баруун талын орон дээр хэвтчихсэн цээж болон хөлний хэсэгт цус болоод гоожсон байдалтай байсан ба ээж Ж.Ж болохоор орныхоо урд талд уйлаад сууж байсан ба намайг хараад түргэн тусламж дууд гэхээр нь манай хашаанд байдаг айл хүнгүй байсан учир манайхаас зүүн тийш 2 дахь айлын Буянтогтох гээд эгчид хэлээд тэр эгч манай гэрт ороод Энхтөр ахын дүү Цэрэншиймаад хэлсэн юм. ..хойд аав М.Энхтөр баруун талын орон дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. Надтай ямар нэгэн юм яриагүй. Хаанаа хутгалуулсан болохыг би мэдэхгүй. Цээж болон хөл нь цус болсон байдалтай харагдаж байсан юм. ...Ээж Ж.Ж болсон хэрэг явдлын талаар надад юм хэлээгүй. Харин намайг гараад түргэн тусламж дуудаад ир гэхээр нь Буянтогтох эгчийг дуудаж оруулж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-н 31-32-р хуудас/

Гэрч П.Буянтогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 19-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-33 тоотод байрлах гэртээ ирсэн юм. Тэгээд манайх цахилгаангүй учир би хөрш айлынхаа гэрлүү явж ороод утас цэнэглээд өгөөч гээд утсаа цэнэглүүлж орхисон юм. Энэ үед уг айлын гэрийн эзэн нь баруун талын орон дээрээ унтаж байсан ба эхнэр нь гэх Ж.Ж стакантай шингэн зүйл барьчихсан сууж  байсан ба хүүхдэдээ надад ундаа хийгээд өг гэхээр нь би зүгээр гэж хэлээд гарч явсан юм. Ингээд гэртээ ороод гал дээрээ хоол ундаа хийж байтал Ж.Жы хүү нь орж ирэхээр нь би хоол хийж өгөх үед хүү нь хоолоо идээд дуусах үед нь эгчийнхээ утсыг аваад ирээч гээд явуулсан чинь тун удалгүй буцаад миний утсыг авалгүй орж ирэхээр нь яасан бэ гэсэн чинь аав цустайгаа холилдчихсон байна гэхээр нь би сандраад нөхрийнхөө дүү болох Цэрэншиймаагийн гэрт орж ах чинь цус болчихсон гэртээ хэвтэж байна гэж хэлсэн юм. Үүний дагуу дүү Цэрэншиймаа нь ахынхаа гэрлүү явсан юм” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/

Гэрч Ц.Билгүтэйн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 19-ны орой 22 цагийн орчимд Согоот 10-с Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 19-34 тоотод хүн хутгалуулсан байх гэх дуудлагын дагуу очиход 5 ханатай монгол гэрт эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд эрэгтэй нь гэрийн баруун талын орон дээр дээшээ харад ухаангүй хувцас хунар нь нил цус болсон байдалтай хэвтэж байсан ба эмэгтэй нь согтуу би юу хийчихвээ гээд согтуу орилоод байсан бөгөөд би 103 луу дуудлага өгсөн ба тухайн үед нөгөө согтуу эмэгтэйг харгалзаж байх үедээ зуухны урд байрлах мод хийдэг дөрвөлжний доороос цус болсон хутгыг олсон бөгөөд уг хутгыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Үүнээс өмнө түргэн тусламж ирж  үзээд уг эрэгтэйг цээжний баруун хэсэгт мөн зүүн гуяны орчимд хутгалагдсан, цус алдсан байсан учир түргэн тусламж цэргийн төв эмнэлэг рүү авч явсан ...Ж.Жы биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Харин 2 гар нь цус болсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн №6240  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. М.Энхтөрийн биед цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушиг хатгагдсан шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт /2000мл/, цээж, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-н 46-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн №3482  дугаартай шинжээчийн шинжилгээний дүгнэлтэнд: “Модон хүрэн өнгийн иштэй хутга, 3 ш бентенд бэхжүүлсэн арчдас дээр цус илэрсэн. Уг цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-н 63-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №828 тоот дүгнэлт: 1. Ж.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Ж.Ж нь өмнө нь СЭМҮТ-д эмчлүүлж байсан гэх эмнэлэгийн бичиг баримт үгүй байна. 3. Өөрийн өгүүлэмжээр Ж.Жы удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаггүй байна. 4. Ж.Ж нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Ж.Ж нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-г 58-59-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-н 5-8-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгийн тогтоол /хх-н 10-р хуудас/

Цэргийн төв эмнэлэгийн өвчний түүх /хх-н 101-121-р хуудас/

Яллагдагч Ж.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-34 тоотод байрлах гэртээ байж байгаад 9 цаг өнгөрч байх үед өөрийн хамтран амьдрагч М.Энхтөртэй нийлж дэлгүүр орж 1 шил 0.75 граммын “Сэржим” нэртэй архи авсан юм. Тухайн үед миний хүү Ж.Отгонтөгс байгаагүй. ...М.Энхтөр бид хоёр “Сэржим” архийг хоёулаа ууж дуусгасан бөгөөд архи дуусаад үдээс хойш дахин 0.75 граммын “Сэржим” нэртэй архи 1 шилийг авч юм яриад хувааж уусан. Ингээд орой 18 цаг өнгөрч байх үед хүү Отгонтөгс эгчийнхээ гэрээс ирээд гэртээ байж байгаад гадаа тоглох гээд гараад явчихсан юм. Тэгээд орой хүүхдэдээ хүнсний зүйл авах гээд дэлгүүр гарч боорцог, талх аваад орж ирсэн. Энэ үед гэртээ орж ирэхэд М.Энхтөр гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан бөгөөд намайг банзал янхан гээд хэл амаар доромжлоод байсан учир би тухайн үед уурлаад хоолны шүүгээн дээр байсан хүрэн өнгийн иштэй хутгыг аваад М.Энхтөрийн цээж болон зүүн гуяны орчимд хутгалсан юм. Тэгээд цус гоожоод М.Энхтөр ухаангүй байдалтай болчихсон байх үед хүү Отгонтөгс ороод ирэхээр нь Цэрэншиймаа эгчдээ хэл гээд гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-н 71-74-р хуудас/

Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “20.000 төгрөг 6 ширхэг буюу 120.000 төгрөг, 10.000 төгрөг 2 ширхэг буюу 20.000 төгрөг нийт 140.000 Ж.Жаас хураан авч хохирогч М.Энхтөрд хүлээлгэн тэмдэглэлийг дуусгахад оролцогч нараас гаргасан санал хүсэлтгүй гэв” /хх-н 9-р хуудас/

Шүүгдэгч Ж.Жы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 89-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №1791 тоот тодорхойлолт /хх-н 88-р хуудас/

Шүүгдэгч Ж.Жы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 87-р хуудас/

Хохирол төлсөн талаар шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-347 тоотод хамтран амьдрагч М.Энхтөрийг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч М.Энхтөрийн цээжний баруун хэсэг, зүүн гуяны урд дээд хэсэгт тус бүр нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушиг хатгагдсан шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт /2000мл/, цээж, зүүн гуянд шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч М.Энхтөр, гэрч Ц.Цэрэншиймаа, П.Буянтогтох, Ц.Билгүтэй, насанд хүрээгүй гэрч Ж.Отгонтөгс нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн №6240  дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн №3482  шинжээчийн  шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, цэргийн төв эмнэлэгийн өвчний түүх, яллагдагч Ж.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Шүүгдэгч Ж.Ж нь хутгаар хохирогч М.Энхтөрийн цээжний баруун хэсэг, зүүн гуяны урд дээд хэсэгт тус бүр нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушиг хатгагдсан шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт /2000мл/, цээж, зүүн гуянд шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна. Хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар хүйтэн зэвсэгт хамаарч байна. Шүүгдэгч Ж.Ж нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, өөрийн үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна. Тодруулбал хохирогч М.Энхтөрийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хохирогч Ж.Жы гэм буруутай, үйлдлийн улмаас шууд учирсан, дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой хохирол байна. 

Прокуророос Ж.Жы үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Энхтөр нь хохирол төлбөрт 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримтыг ирүүлээгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч Ж.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлбөрт 140.000 төгрөг, шүүхийн шатанд 300.000 төгрөг нийтдээ 440.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Иймд шүүгдэгч Ж.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Ж нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Ж.Жы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ялыг оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон