Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 625

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Цэгмид

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ

Шүүгдэгч: М.М, түүний өмгөөлөгч Мөнхзолбоо /ШТЭД: 2287/,

Шүүгдэгч: О.М, түүний өмгөөлөгч Баярмаа /ШТЭД: 1814/ нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.М нь нарт  холбогдох эрүүгийн 1811 0198 60691 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч,  2019 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг ,эх, 3-н дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42-889 тоотод оршин суух, урьд 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 971А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/64 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 15 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,  хэрэг хариуцах чадвартай, Б овогт О.М

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эцэг ,эх, 2 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-209 тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1064 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5., дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,  хэрэг хариуцах чадвартай, Б овогт  М.М нь

Холбогдсон хэргийн талаар:

О.М нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Мтэй маргалдан, улмаар зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

М.М нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Мтэй маргалдаж, улмаар зодолдож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19:30 минутын үед сүү авах гээд орсон чинь М.М үл таних ахтайгаа орж ирээд юу байна гэхээр нь тайван гэж хэлсэн. Ямар ажил хийж байна гэхээр нь цайны газар борлуулагч хийж байна гэж хэлэхэд битгий худлаа яриад бай хоёулаа гарья яасан том болцон юм бэ гээд сүү дөнгөж аваад зогсож байхад намайг заамдаж аваад дээр гарсан.Намайг цохих гээд оролдох үед нь би согтуу байна дараа учраа ольё гэж хэлсэн.Намайг цохих гэх үүд тэвэрч аваад газар унагаасан. Ах нь болиулаад би гарнаас нь татаж босгосон. М.М  эхлээд  миний нүд рүү дараа нь шүд рүү цохисон.Би Мөнхжин дүүдээ ээжийг дуудаад ир гэж хэлсэн тэр үед М.М зугтаасан” гэв.

Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хамт ажилдаг Бат-Очир гэх ахтай хамт хүнсний дэлгүүр лүү орсон. Дэлгүүрт О.М байхад юу байна гэтэл хариулахгүй чамд ямар хамаатай юм шоронд сууж байгаад гарч ирлээ гэсэн. Би ойртоод гараараа түлхэхэд  намайг гараараа  цохиод байхаар нь би зүүн шанаа руу нь нэг цохисон. О.М намайг зөрүүлээд цохитол газар нь хуурай байсан учраас би унасан. Дахиад цохих гэж байхад  гараараа хаах үед миний гарнаас цус гарсан. Тэр үед О.М ээж нь ирээд гарч ирээд намайг хэд хэдэн удаа алгадсан.Би гэр лүүгээ ороод ээжээрээ гараа боолгоод тэр орой нь цагдаа дээр өргөдөл өгсөн.Маргааш нь гэмтэлийн эмнэлэг дээр очиж 4 оёдол тавиулсан. Маргааш нь шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн” гэв.

Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 08-ны өглөө ажил дээрээ очиж цалингаа аваад Бат-Очир ахтай хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 11 дүгээр гудамжны үзүүрийн дэлгүүрт орж өрөө өгчихөөд 2.5 литрийн хэмжээтэй нийслэл нэртэй пиво нэгийг аваад байж байтал үл таних залуу намайг юу байна гэж хэлэхээр нь би юм дуугараагүй гараад явчихсан юм. Тэгээд Бат-Очир ахтай хамт пиво уучихаад тамхи аваад гараад явж байтал нөгөө залуу “би чамтай мэндлээд байхад дуугарахгүй ямар том болчихсон юм бэ? Би суучихаад гарч ирлээ гээд орилоод байсан” тэгэхээр нь би зүгээр бай гэж хэлтэл миний нүүрлүү цохисон би эргүүлээд нүүрлүү нь цохисон. Тэгтэл нөгөө залуу дахиад миний нүүр лүү цохих гэтэл гараараа хаатал миний гарнаас цус гарсан. Би хоёр маргалдаад байж байтал манай тэр хавьд амьдардаг Өлзий гэж эгч ирээд салгасан юм ...намайг мэндэлсэнгүй гээд байхаар тэр залуутай хэрэлдсэн юм. Тэгтэл миний нүүр лүү цохисон ...миний баруун талын шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Дахиж миний нүүрлүү цохих гэж байхад нь би хаагаад хальтраад унатал миний гарнаас цус гарсан. Тэр залуу гартаа хар өнгийн төмөр мэт зүйл атгасан байсан ...би гомдолтой байна тэр залуугаас 10-аад хоног ажилдаа явж чадаагүй болохоор би би ажлаасаа гарсан. Одоо тэр ажиллаж чадаагүй өдрийнхөө мөнгийг нэхэмжилж байна. Нэг өдрийн хөлс 35.000 төгрөг байдаг юм” гэх мэдүүлэг /хх-н 31-32-р хуудас/

Хохирогч О.О.Мн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчим би дэлгүүрээс сүү авахаар гэрийн ойролцоо байдаг хүнсний дэлгүүр лүү орсон. Тэгтэл зүс таних Түвшээ нэг ахтай хамт орж ирсэн. Тэгснээ намайг Түвшээ юу байна гээд гараараа дугтарсан. Би тэгэхээр нь тайвандаа гээд байж байтал хаана юу хийгээд байна гэсэн. Ажил хийж байгаа гэтэл ямар ажил хийгээд байна гэсэн. Би нэг газар борлуулагч хийж байгаа гэтэл худлаа шаагаад байгаарай гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ наад үгээ бодож яриарай гэсэн. Тэгтэл М.М нь намайг чи яасан том болчихсон юм бэ? Хоёулаа гараад уулзаадхъя гээд байсан. Тэгснээ намайг чирэх шахуу аваад гарсан. Тэгээд дэлгүүрээс гараад худаг дээр очсон. Намайг чи яасан том болчихсон юм бэ гээд л байсан. Би тэгэхээр нь би чамтай муудалцмааргүй байна, чи согтуу байна дараа болъё гэхэд намайг заамдаад авсан. Би тэгэхээр нь 2 гараар нь тэвэрч аваад дараад унагаасан. Тэгтэл нөгөө хамт явсан ах нь чи болиоч гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би энэ чинь өөрөө зодох гээд байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд хоёулаа босоод байж байтал М.М нь миний шүд рүү цохисон. Би шүдээ бариад байж байтал дахин хацар луу цохисон. Тэгээд М.М нь хашаа даваад зугатаачихсан. Би цагдаа дуудсан юм. ...М.М нь намайг шүд рүү нэг удаа, нүд рүү нэг удаа цохисон ...Томограф, бусад эм тарианы зардал гэж гарсан. Би яахав М.М ньгээс шүд хийлгэх мөнгө л нэхэмжилмээр байна. Хоёр шүд 2.000.000 төгрөгөөр хийлгэнэ” гэх мэдүүлэг /хх-н 27-29-р хуудас/

Гэрч О.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би цалингаа авчихаад М.М ньг хоёулаа ганц ганц пиво ууя гээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүр лүү орцгоосон. Тэгтэл манай тэнд байдаг О.М гэх залуу дэлгүүрт юм аваад зогсож байсан. М.М нь юу байна хөгшөөн гэж мэндлэхэд өөдөөс нь чамд ямар хамаатай юм бэ пизда минь гэж хэлсэн. Тэгтэл М.М нь хүн мэндэлж байхад аятайхан харьцаж болохгүй байна уу гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Би тэгэхээр нь та хоёр гарч хэрэлд гээд гаргасан. Би дэлгүүрээс хоёр ширхэг лаазтай пиво аваад гарч иртэл тэр хоёр худгийн ар талд зогсож байсан. Дөхөөд очтол О.М нь сая би сууж байгаад гарч ирж байна шүү аятайхан байгаарай гэснээ М.М-н нүүр лүү цохисон. М.М нь буцаагаад нэг цохисон. Тэгтэл О.М дахиад нэг цохих гэхэд М.М нь гараараа хаасан. Тэгтэл яагаад ч юм бэ гарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд яаая гар гээд М.М нь доошоо гүйгээд явчихсан ...О.М хоёр удаа цохисон. Гэнэт М.М-н гарнаас цус гарсан. Би юугаар зүсэгдсэнийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 36-37-р хуудас/

            Гэрч Г.Өлзийхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн би гэрээсээ гараад худаг орчихоод 2 савандаа усаа авчихаад дэлгүүр лүү орох уу, болих уу гэж бодоод зогсож байтал дэлгүүрийн гадаа хүмүүс маргалдаад байсан. Тэгээд би дэлгүүрийн охиноос юу болсон талаар асуутал Төвшөө гэх залууг тэр залуу чирээд гарсан гэж надад хэлсэн. Тэгээд би маргалдаад байхаар нь очоод боль сал яагаад маргалдаад байгаа юм гэж хэлтэл Төвшөө гэдэг залуутай маргалдаад байсан залуу нь над руу дайраад чам шиг янханд ямар хамаатай юм зайл гэж хэлэхээр нь би чамтай хэл амаа олохгүй юм байна явдаг газраараа яв гэж хэлсэн. Угаасаа хүний үг хүлээж авах чадваргүй, архи уучихсан байсан ...цохисон зүйл би хараагүй Төвшөө гэх залуугийн шанаа нь хавдчихсан байсан. ...Тэгээд нөгөө орилоод байсан залуу нь чи миний шүдийг цохичихлоо 5-н буудалд намайг мэдэх үү гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас/

            Гэрч С.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал манай хүүхэд Мөнхжин намайг дуудаад агааг хүн цохичхлоо гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад дэлгүүрлүү гүйгээд очтол манай хүү доошоо тонгойсон амнаас нь цус гараад байж байсан юм. Тэгээд би хүүхдийн шүд рүү цохиод яаж байгаа юм гээд Төвшөөд хэлтэл юун сүртэй юм гэж хэлсэн. ...Би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд нэг хартал Төвшөө байдаггүй. Хайж байтал хашаа даваад зугатааж байсан. ” гэх мэдүүлэг  /хх-н 47-48-р хуудас/

            Гэрч Б.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчимд манай дэлгүүрт миний таних М.М нь, Бат-Очир хоёр халамцуу орж ирсэн ба том пиво авъя гэж хэлээд байж байтал ардаас нь О.М гэж хүүхэд орж ирсэн юм. О.М тэй М.М нь эхэлж мэндэлтэл О.М дуугараагүй зогсоод байсан. М.М нь чи танихаа больчихсон юм уу дуугарч чадахгүй байгаа юм уу хэзээ ийм болчихсон юм гэж хэлж байгаад М.М нь О.М-г гараад уулзая гэж хэлээд дагуулаад гарсан. ...удалгүй О.М дэлгүүрийн гадаа ирээд надад М.М нь намайг цохиод миний шүдийг хугалчихлаа тэгээд өөрөө хашаа даваад зугатаад явчихлаа гэрийг нь мэдэх үү гэж надаас асуусан. Би гэрийг нь мэдэхгүй шүү дээ гэж хэлээд О.Мг шүдийг чинь харъя гээд хартал уруул нь язарч цус гарсан зүйл байхгүй байсан би шүдэн дээр нь дарж үзэхэд хөдөлж байгаа зүйл надад мэдэгдээгүй. ...М.М нь эргэж орж ирсэн ба гар нь зүсэгдсэн цус болсон байсан. Би юунд гараар зүссэн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг  /хх-н 54-55-р хуудас/

            Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 08-ны өглөө манай хүү М.М нь машин засна гээд гарсан ба өдөр нь надтай дэлгүүр дээр таараад дуусах болоогүй байна гээд оройхон очно гэж хэлсэн. Тэгээд орой харанхуй болоогүй байсан ба гэнэт гаднаас гүйгээд ороод ирсэн ба гарыг маань хүн зүсчихлээ гэж хэлээд ороод ирсэн юм. Тэгээд би гарыг нь боогоод байж байтал манай хашааны хаалгыг нүдсэн ба би гараад очтол нэг хүүхэн ирсэн байсан. Манай хүүг зодоод эрүүг нь цохисон гэж хэлсэн ...цагдаа ирээд манай хүүг аваад явсан. Би ардаас нь цагдаа руу явсан ба гар нь зүсэгдсэн байна гэмтэл яв гээд хүүгээ аваад гэмтэл яваад 3-4 оёдол тавиулсан байх. Тэгээд гэмтэл орохоосоо өмнө шүүх эмнэлэг дээр очтол гэмтэл явчихаад ир гээд явуулсан” гэх мэдүүлэг  /хх-н 56-р хуудас/

            Гэрч Н.Зөнбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...М.М ньгийн баруун талын гарын алганд шарх учирсан байсан. ...Юунаас болж үүссэнийг нь би мэдэхгүй. Нэг залуу шил шиг бор өнгийн зүйлээр цохих шиг болсон тэгэхэд үүссэн байх гэж өөрөө тайлбарласан. Нүдэнд харагдахаар том шарх байсан ба гар нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг  /хх-н 53-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ахтайгаа хамт дэлгүүрээс сүү аваад гарах гэж байхад нэг өндөр ахтай манай ах юм яриад зогсоод байсан. Тэгээд манай ахыг тэр өндөр ах дэгээдэж унагаасан. Тэгээд босч ирээд байж байтал манай ахын үүдэн шүд рүү цохисон” гэх мэдүүлэг /хх-н 46-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн №8510 дугаартай дүгнэлтэнд: 1. О.О.Мн биед баруун хацар ясны хугарал, хоёр шүдний булгарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 5 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдуулна. /хх-н 59-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн №8512 дугаартай дүгнэлтэнд: 1. М.Мгийн биед баруун алганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна /хх-н 64-р хуудас/\

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Асуулт: 8512 дугаартай дүгнэлтэнд хэсэг газрын үзлэгт “Баруун алганд 3.5х2.5см талбайд зарим хэсгийн арьс хууларсан, 1.5см, 1.3см урттай хэд хэдэн оёдол бүхий шархтай гэжээ” дээрх гэмтэл нь шинэ хуучин ямар төрлийн гэмтэл байсан эсэх Хариулт: Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Асуулт: Дүгнэлтэнд дурьдсан мохоо ирмэг бүхий зүйлд юуг хамааруулж болох вэ? Хариулт: Эдгээрт шатаж дэлбэрэх бодис, үзүүртэй зүйл (хурц) өндөр болон  намы хэмийн үйлчлэл зэргээс бусад зүйлс хамаарна. ...Ирмэгтэй зүйлээр хатгагдаж үүссэн байхаар харагдсан” гэх мэдүүлэг /хх-н 65-р хуудас/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 137-р хуудас/

            Мед траума (Med Trauma hospital) томографын шинжилгээ, зардалын баримт /хх-н 139-140-р хуудас/

Шүүгдэгч О.О.Мн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 80-р хуудас/

Шүүгдэгч М.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 81-р хуудас/

            Шүүгдэгч О.О.Мн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78-р хуудас/

Шүүгдэгч М.Мгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 79-р хуудас/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №7216 тоот тодорхойлолт /хх-н 132-р хуудас/

Нью Тур Сафарис ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №02/37-19 тоот тодорхойлолт /хх-н 135-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч О.М нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мтэй маргалдан, улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж баруун алганд шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч М.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч О.Бат-Очир, Г.Өлзийхүү, Б.Эрдэнэзул, Б.Оюунцэцэг, Н.Зөнбилэг нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн №8512 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг,  Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.М н өмгөөлөөгч Г.Баярмаа “Шүүгдэгчийн хувьд О.Малгандаа барьсан зүйлийн улмаас М.Мий биед хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна.Хэрэг болох үед хамт байсан хоёр эмэгтэй болон насанд хүрээгүй гэрч цохисоныг хараагүй гэсэн.Тухайн алга нь дээрх шарх нь хэний үйлдлээс үүсэн тодорхойгүй.О.М үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул О.Мг гэм буруугүй гэж үзэж байна” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүхээс үнэлэхэд  Хохирогч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...миний баруун талын шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Дахиж миний нүүрлүү цохих гэж байхад нь би хаагаад хальтраад унатал миний гарнаас цус гарсан. Тэр залуу гартаа хар өнгийн төмөр мэт зүйл атгасан байсан” гэх мэдүүлэг,  гэрч О.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “Тэгтэл О.М дахиад нэг цохих гэхэд М.М нь гараараа хаасан. Тэгтэл яагаад ч юм бэ гарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд яаая гар гээд М.М нь доошоо гүйгээд явчихсан” гэх мэдүүлэг, Гэрч Б.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...М.М нь эргэж орж ирсэн ба гар нь зүсэгдсэн цус болсон байсан” гэх мэдүүлэг, Гэрч Н.Зөнбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...М.М ньгийн баруун талын гарын алганд шарх учирсан байсан. ...Юунаас болж үүссэнийг нь би мэдэхгүй. Нэг залуу шил шиг бор өнгийн зүйлээр цохих шиг болсон тэгэхэд үүссэн байх гэж өөрөө тайлбарласан. Нүдэнд харагдахаар том шарх байсан ба гар нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг, Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байсан ...Ирмэгтэй зүйлээр хатгагдаж үүссэн байхаар харагдсан” гэх мэдүүлгүүдээр хохирогч М.Мгийн баруун гарын алганд үүсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.М-н өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас учирсан хохирол болох нь тогтоогдож байна. Хохирогч М.Мгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч О.Мн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, дээрх хохиролд хүргэсэн өөр шалтгаан хүчин зүйл тогтоогдохгүй байна.             Прокуророос шүүгдэгч О.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.М-тэй маргалдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж хохирогчийн биед баруун хацар ясны хугарал, хоёр шүдний булгарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 5 шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч О.М шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Бат-Очир,  С.Оюунгэрэл, Б.Эрдэнэзул, Н.Зөнбилэг, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн №8510 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.М нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч О.М 120.000 төгрөгөөр компьютер, томографын шинжилгээ хийлгэсэн талаар баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн, хоёр шүд хийлгэх эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүгдэгч М.М нь шүүхийн шатанд хохирогчид 120.000 төгрөгний хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн №8510 дугаартай дүгнэлтэнд:  “...хоёр шүдний булгарал, ...5 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдуулна” гэжээ. Хохирогч О.М-н эрүүл мэндэд учруулсан хор уршиг арилаагүй байх тул дээрх дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн сэргээхэд шаардлагатай зардлыг гэм буруутай этгээдээс Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.М нь 10 орчим хоног ажилгүй байсан хугацааны зардалыг нэг өдрийн 35.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч энэхүү хугацаанд ажил хийж байсан талаар болоод хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбоотой баримтыг ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч О.М, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М, М.М нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон