Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 6451

 

ариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2072572 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47-д байрлах Мобиком Корпораци ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын иргэн СЮ84101578 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, өлгий 6 гудамж, 72 тоотод оршин суух, Нямдоржийн Ганбатад холбогдох,

Гэрээний үүрэгт 1.565.259,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ганбат нь мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30335415, 30335414 тоот гэрээ байгуулан 94990521, 99107430 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд энэхүү гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 94990521 дугаарыг ашиглан 2015 оны 11, 12, 2016 оны 01 сарын төлбөр 65.924,93 төгрөг, 99107430 дугаарын 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 01, 02 дугаар сарын төлбөр 94.336,2 төгрөг тус тус төлөөгүй. Мөн Н.Ганбат нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.035.000 төгрөгийн үнэтэй /айфон 6 эс плас голд/ гар утсыг урьдчилгаа 560.000 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 1.404.998,2 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Н.Ганбатаас 94990521 дугаарын төлбөр 65.924,93 төгрөг, 99107430 дугаарын төлбөр 94.336,2 төгрөг, гар утасны зээлийн төлбөр 1.404.998,2 төгрөг, нийт 1.565.259,33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ганбат нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Мобиком Корпораци ХХК-ийн төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь хариуцагч Н.Ганбат холбогдуулан 1.565.259,33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1.565.259,33 төгрөгийг хариуцагч Н.Ганбат нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.994 төгрөгийн тал хувь болох 19.997 төгрөгийг улсын төсвөөс, 19.997 төгрөгийг хариуцагч Н.Ганбатаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ