| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0615/Э |
| Дугаар | 627 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Нямсүрэн,
Улсын яллагч: М.Энхбаатар /томилолтоор/,
Шүүгдэгч: Н.Б, Ч.О, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш овгийн Н.Б /РД: УШ96062121/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ч.О, Б овгийн Г.А нарт холбогдох эрүүгийн 1811 0085 30752 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэвв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цагаан хадны цайны газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгын 7-5-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Н.Б ,
Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 4-57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Ш овгийн Ч.О
Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 4-57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Г.А
Холбогдсон хэргийн талаар:
Н.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Л.Ганцэцэгийн “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдон Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоот орон сууцыг түрээслэхээр тохиролцоод уг байрны түлхүүрийг аваад “байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж Г.А, Ч.О нарт “сар сараар түрээслүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт,
Ч.О, Г.А нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хохирогч Н.Базаррагчаад “нөг өрөө байр түрээслэнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сард би түрээсийн байр хайж байсан. Тэгээд нэг байр олоод байрныхаа мөнгийг маргааш өгье өгөхөөр болсон. Байрандаа ороод байж байтал фейсбүүкээр байрны залилангийн талаар байж байсан. Тэр зараас ийм аргаар мөнгө олох боломжтой юм байна гэдгийг мэдээд үнэгүй.мн сайтад зар тавьж Ч.О гэдэг хүнд түрээслэсэн...” гэв.
Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”... 2018 оны 03 дугаар сарын 13-нд үнэгүй.мн сайтаас байр түрээслэх зар хараад Н.Бын байрыг түрээслэхээр болж түрээсийн мөнгөө өгсөн. Байрандаа нэг хоночихоод байж байтал эгч ярихаар нь хойно байдаг хашаа байшиндаа очлоо гэж хэлэх гээд Н.Б руу ярьтал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд холбогдож чадахгүй болохоор нь зар тавьж өөр түрээслэгч олсон. Утас нь холбогдохгүй болохоор нь мессэж бичээд өөр хүн орууллаа, эргээд холбогдоорой гээд мессэж бичиж үлдээсэн. Тэгээд яваад өгсөн...” гэв.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”... 2018 оны 03 дугаар сарын 13-нд үнэгүй.мн сайтаас байрны түрээсийн зар хараад очиж байраа үзээд түрээслэхээр болсон. Тэр байрандаа нэг хоночихоод байж байтал манай эгч хойно Хайлаастад хашаа байшин суларчихлаа, байр түрээслэж мөнгө үрж байхаар ирж бай гэсэн. Тэгээд буцаад Н.Бтой холбогдох гээд чадаагүй. Нөгөөдөр нь мессэж бичсэн боловч холбогдож чадаагүй. Ингээд хүний байр хоосон байлгаж байхаар дараагийн түрээслэгчийг нь олъё гэж бодоод зар тавьсан. Ингээд дараагийн түрээслэгчийг нь олчихоод Н.Бтой холбож өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй...” гэв.
Хохирогч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас надад 350.000 төгрөгийн хохирол учирсан....” гэв.
Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би нөхөр Г.Аийн хамт Солонгос улс руу явах зорилготой визний материал бүрдүүлж өгсөн байсан чинь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Солонгос улсын элчингээс виз гараагүй татгалзсан хариу ирсэн. Нөхөр бид хоёр ар гэрийн хүмүүст Солонгос явна гээд хэлчихсэн байсан болохоор санааг нь зовоохгүй гээд хэлээгүй гадуур машиндаа амьдраад яваад байсан юм. Тэгээд ингэж амьдарч байхаар байр түрээслэн амьдаръя гэж шийдээд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайтад түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 85161196 дугаар луу нь залгаж холбогдоод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6 дугаар байрны 23 тоот байранд очиход Хулан гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй уулзаад тухайн байрыг сар сард нь мөнгийг нь авна урьдчилгаа авахгүй, 350.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй уг байрыг манай аавын байр байгаа юм, засвар хийдэггүй, түрээслэх маягаар явдаг юм, удахгүй газарт орох болохоор хэрэгтэй гээд түрээслээд байлгаад байдаг юм гэж хэлсэн. Тэгээд түрээсийн гэрээ хийх үү гэхэд яах юм бэ сар сард нь мөнгө өгөөд бай гэсэн. Тэгэхээр нь мөнгийг нь мобайл банкаар шилжүүлэх гэсэн чинь миний утас цэнэггүй болчихсон байхаар нь би гараад картнаас 350.000 төгрөг авч Хулан гэж эмэгтэйд бэлнээр өгөөд явуулсан юм. Ингээд нөхөр бид хоёр тухайн байранд хоночихоод маргааш өглөө нь тухайн байр ч муухай байсан, тэгээд ч манай нөхрийн эгч Байгаль нь залгаад та хоёр хаагуур яваад байгаа юм бэ хойно Чингэлтэйд байдаг хашаа байшин эзэнгүй байна тэнд очиж амьдар гэхээр нь өөрийн Oyuka Oyuka гэсэн фэйсбүүк хаяг дээрээ яг Хулан гэж эмэгтэйгийн тавьсан зар шиг “СУИС-ийн урд 1 өрөө байрыг 350.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн утгатай зар байршуулаад өөрийн 8830.... дугаарыг тавьсан. Зарын дагуу олон хүн ярьсан боловч Базаррагчаа гэж хүн ирж үзэхээр нь манай байр байгаа юм аа гэж хэлсэн. Гэхдээ Базаррагчаад яг үнэнээ хэлээгүй. Хулантай утсаар яриад үнэнээ хэлнэ гэж бодсон юм. Тэгээд Базаррагчаагаас 350.000 төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Нөхөр бид хоёр хамт л ярилцаад энэ байрыг өөр хүнд түрээслээд мөнгө гаргаад авъя гэж ярилцаад л шийдсэн юм. Базаррагчаад байр түрээслүүлний дараа Хулангийн 8516.... дугаар нь холбогдохгүй болохоор нь байрыг чинь өөр хүнд түрээслүүлээд 350.000 төгрөгөө авсан шүү, утсаа асаахаараа залгаарай хөдөө явдаг залуу байна шүү гэж мессеж бичиж үлдээсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/
Хохирогч Н.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр зар дээрээс байр хөлслөх санаатай зар үзэхэд нэг өрөө байр сар сард нь түрээслүүлнэ гэсэн зар байсан. Үүний дагуу би 8830.... гэсэн дугаарлуу залгаад ярихад намайг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 6 дугаар байрны гадаа хүрээд ир гэсэн тэгэж ярьсаны дараа би яваад очсон. Тэгээд очиход нэг залуу надад байраа үзүүлээд тайлбарлаад эзэн нь юм шиг байсан бөгөөд би тэр байранд орохоор тохироод мөнгө данс руу чинь шилжүүлье гэхэд ах нь бичиг баримтаа хаячихсан. Төлбөрөө бэлэн өгчихвөл зүгээр байна гэсэн. Тэгээд би гараад үүдэнд байх АТМ-ээс 350.000 төгрөг авч өгсөн. Тэр эрэгтэйтэй гэрээ хийх үү гэхэд гэрээ хийхгүй байсан ч болно гэж хэлсэн. Тэгээд явсан. Би цэвэрлэгээний материал аваад цэвэрлэгээ хийх гээд удаагүйэргээд иртэл нөгөө байранд хоёр эгч, нэг эмээ байсан тэгэхээр нь гайхаад ярилцахад тэр эгчид надаас мөнгө авдаг эрэгтэй эмэгтэй хоёр байранд орно гэж өчигдөр түлхүүрийг нь аваад намайг залилан мэхэлсэн болохыг мэдсэн”
“...манай ээж, аавын байр юм аа, өмнө настай хүмүүс амьдардаг байсан юм. Одоо ээж, аав хөдөө байгаа, манай байр хажууханд Нью Капиталд байдаг юм. Энэ байрыг хоосон байлгаж байхаар түрээслье гэж бодсон юм гэж хэлсэн.Надад тухайн байрыг мэддэг юм шиг тайлбарлаж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31, 32-33-р хуудас/
Гэрч Г.Байгаль мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Г.А нь дээрх хаяган дээрх хашаанд амьдардаг байж байгаад 2018 оны 2 дугаар сараас эхлэн тухайн хаяг дээр амьдралгүй өөр газар амьдарсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Энх-Амгалан ах над руу яриад Г.А байр түрээслэж байгаа юм шиг байна. Хойд хашаанд амьдар гээд хэлчихлээ гэсэн ингээд удаагүй байж байтал Г.А над руу залгаад Оюука бид хоёр СУИС-ийн ойролцоо байр түрээслээд орчихсон байна гэхээр нь би загнаад чи юун байр түрээслэх вэ хойд хашаанд чинь Чинзориг амьдарч байгаад найз охинтойгоо муудалцаад явчихлаа чи хойд хашаанд очиж амьдар гэхэд Г.А байр түрээсэлчихсэн шүү дээ гэсэн. Тэгэхээр нь наад асуудлаа зохицуулаад хойд хашаандаа очиж амьдар битгий олон юм яриад бай гэж загнасан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 43-44-р хуудас/
Гэрч Л.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний дүү Л.Ганцэцэг нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 6 дугаар байрны доод нэг давхарт бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг ба заримдаа дүүг байхгүй үед нь би дэлгүүр дээр нь суудаг юм. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шиг санагдаж байна миний дүү Ганцэцэг над руу утсаар яриад байр түрээслэгч олчихлоо та Барсболдтой нийлээд ойр зуурын зүйлээ дэлгүүр лүү оруулаад байраа чөлөөлөөд түрээслэгчийг нь оруулчих гэсэн. Надад байрныхаа түлхүүрийг орхисон байсан болохоор би байр луу нь ороод байж байхад Барсболд ирсэн, үүний зэрэгцээ махлаг биетэй, шар царайтай, 25-30 орчим насны эмэгтэй орж ирээд би түрээслэх гэж байгаа юм аа эгчээ гэж хэлсэн. Тэр эмэгтэй өдөр 15 цаг өнгөрч байхад ирсэн ба хурдан юм аа зөөгөөрэй орой манай хадмууд ирж харна гээд яаруулаад байсан тэгэхээр нь би мөнгө өгсөн юм уу гэж асуусан чинь дүүтэй чинь ярьчихсан мөнгө асуудалгүй манай нөхөр Оюу толгойд ажилладаг асуудалгүй гэхээр нь манай дүү найдвартай болохоор би итгээд за за мөнгө өгчихсөн юм байна гээд Барсболдоор ойр зуурын эд зүйлээ зөөлгөөд дэлгүүр лүү оруулж байсан чинь манай нойлын почкины ус нь байнга гоожоод тогтохгүй болохоор нь маргааш сангаа янзлуулж байгаад түрээслүүлье гэхэд энэ яах вэ асуудалгүй би өөрөө янзалчихна хурдхан л юм аа зөөчих гээд байсан. Надад үнэхээр сэжигтэй эмэгтэй шиг санагдсан болохоор гайхаад л байсан юм. ...маргааш өглөө нь би уг байран дээр очиход манай дүү Ганцэцэг үүдэнд зогсож байхаар нь яасан гэхэд мөнгө өчигдөр орой өгнө гэсэн чинь өгөөгүй хаалга цоожтой байна гэхээр нь нэг л сэжигтэй байсан юм аа гээд бид хоёр хүүгийндээ байсан запас түлхүүрээ авч ирээд байрандаа ороход манай байрны эд зүйл хэвээрээ цэвэрлэгээ хийгээгүй байсан. Тэгээд худал хэлсэн байна гэж ойлгоод сууж байсан чинь гаднаас түлхүүрээр хүн онгойлгоод эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ороод ирсэн чинь манай дүү чи мөнгө өгнө гэсэн чинь яасан бэ гэхэд нөгөө хоёр нь би байрны эзэн гээд хүмүүст дөнгөж сая гадаа 350.000 төгрөгөө өгөөд явуулчихлаа гэсэн тэгэхээр нь би хажуугаас нь наад хоёр чинь байр түрээслэж авсан хүн биш байна гэхэд Ганцэцэг тэгвэл та хоёр залилуулсан байна цагдаа дээр очъё гээд тэр хоёрыг дагуулаад явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 45-46-р хуудас/
Гэрч Л.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 10, 11-ний үед хамгийн анх дээрх тоотод байрлах орон сууцыг түрээслэхээр шийдээд үнэгүй.мн, зар.мн гэсэн сайтууд дээр 550.000 төгрөгөөр гурваас дээш сараар түрээслүүлнэ гэсэн утгатай зар байршуулж байсан. Зарын дагуу маш олон хүн ярьж байсан ба 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үеэс эхлээд 85161196 дугаараас 5, 6 удаа залгаад ахин дахин эгчээ нялх хүүхэдтэй байранд чинь оръё яаралтай байр түрээслэх хэрэгтэй байна 2 сартай нялх хүүхэдтэй хөхний сүү гоожоод байна манай нөхөр хөдөө ажилладаг орой гэхэд хөдөөнөөс мөнгө шилжүүлчихнэ гээд надтай тохирохдоо нэг сарын барьцаа 500.000 төгрөг төлөөд 3 сарын мөнгө нийт 2.000.000 төгрөг өгнө гэж утсаар ярьсан. ...орой 23 цагийн үед байрны мөнгө хийхгүй болохоор нь 85161196 дугаар луу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тийм учраас өглөө 9, 10 цагийн орчим байран дээрээ ирсэн чинь манай байр цоожтой байсан. Тэгэхээр нь эгч Наранцэцэгтэй уулзахад өөрт байсан түлхүүрээ тэр түрээслэгчид өгчихсөн байсан. Тэгэхээр нь запас түлхүүрээ аваад буцаж байранд ирээд түлхүүрээрээ онгойлгож ороход бид нарын эд зүйл байсан хэвээрээ байсан юм. ...бид нар байрандаа сууж байсан чинь гаднаас түлхүүрээр нэг залуу найз охинтойгоо онгойлгоод ороод ирсэн тэгэхээр нь нөгөө эмэгтэйг миний дүү түрээсийн мөнгө орой хийнэ гэсэн чинь яасан бэ гэж асуусан чинь нөгөө хоёр гайхаад бид хоёр байрны эзэнтэй уулзаад сая гадаа 30 минутын өмнө бэлнээр 350.000 төгрөг өгчихөөд ороод ирлээ ш дээ гэхээр нь гайхаад гараад хүүхэн залуу хоёр байсан гээд хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48-р хуудас/
Яллагдагч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би байр түрээслэн амьдрах зорилгоор үнэгүй.мн сайт дээрээс зар хайж байгаад СУИС-ийн урд байрлалтай нэг байрыг түрээслэн авахаар эзэмшигчтэй нь өөрийн 8516.... дугаарын утсаар холбогдон байрыг нь түрээслэн авахаар болж очиж эзэмшигч нараар нь байрыг суллуулж түхлүүрийг нь авсан. Байрны эзэмшигч нарт манай нөхөр хөдөө уурхайд ажилладаг орой ажлаасаа буухаасаа өмнө мөнгө мобайл банкаар шилжүүлчихнэ гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр фэйсбүүк үзээд байж байсан чинь бусдын байрыг түрээслэн аваад бусдад дамжуулан түрээслээд мөнгийг нь авч залилсан талаар мэдээлэл байхаар нь би гэнэт түрээслэн авсан байраа давхар түрээслэж болох юм байна гэж бодоод уг байрны хаяг, байршлыг бичээд үнэгүй.мн сайтад зар тавиад өөрийн 8516.... дугаарыг тавьсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй яриад байрыг чинь түрээслье очиж уулзъя гэхээр нь уг байрны хаягыг хэлээд дуудчихсан. Тэр байр түрээслэн авсан, зар тавьсан орой буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчим эхнэр, нөхөр хоёр бололтой ах эгч хоёр ирээд байр үзээд 350.000 түрээслэнэ гэрээ хэрэггүй сар сард нь л мөнгө өгчих гэж хэлсэн чинь нөгөө 2 хүн зөвшөөрөөд хамт гарч АТМ дээрээс 350.000 төгрөг авч бэлнээр надад өгөөд би түлхүүрийг нь өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-р хуудас/
Яллагдагч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зарын дагуу Хулан гэж эмэгтэйтэй 85161196 дугаараар холбогдож очоод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6 дугаар байрны 23 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг 350.000 төгрөгөөр түрээслэн авсан боловч нэг хоноод маргааш нь уг байранд бид хоёр амьдархааргүй болоод тэр байрыг буцаан өгөх гээд Хулангийн дугаар луу залгасан боловч холбогдохгүй байсан. Тийм учраас эхнэр бид хоёр ярилцаж байгаад өөр хүнд түрээслэж мөнгө гаргаж авчихаад Хуланд дараа сайн тайлбарлаж хэлээд ойлголцох байх гэж бодоод миний фэйсбүүк хаяг дээр уг байрыг түрээслүүлэх зар байршуулаад зарын дагуу Н.Базаррагчаа гэж хүн ирээд 350.000 төгрөгөөр 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр түрээслүүлж, үлдээгээд Хулангийн дугаар луу зурвас үлдээсэн боловч тэр өдрөөс хойш Хулантай огт холбогдож чадаагүй ...Хулан буюу Н.Боос миний өгсөн 350.000 төгрөг миний өөрийн 5032511558 тоот дансанд өнөөдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шилжин орсон тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/
Яллагдагч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зарын дагуу Хулан гэж эмэгтэйтэй 8516.... дугаараар холбогдож очоод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 6 дугаар байрны 23 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг 350.000 төгрөгөөр түрээслэн авсан боловч нэг хоноод маргааш нь уг байранд амьдархааргүй болоод тухайн байрыг буцаан өгөх гээд Хулангийн дугаарлуу залгасан боловч холбогдохгүй байсан. Тийм учраас эхнэр бид хоёр ярилцаж байгаад өөр хүнд түрээслүүлж мөнгө гаргаж авчихаад Хуланд дараа хэлье гэж бодоод эхнэрийн фэйсбүүк хаяг дээр уг байрыг түрээслүүлэх зар байршуулаад зарын дагуу Н.Базаррагчаад 350.000 төгрөгөөр 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр түрээслүүлж үлдээгээд Хулангийн дугаарлуу зурвас үлдээсэн боловч тэр өдрөөс хойш Хулантай огт холбогдож чадаагүй юм. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаагийн газар Базаррагчаа цагдаад өргөдөл гаргасан талаар мэдээд Н.Базаррагчаад 350.000 төгрөгийг буцаагаад өгөөд хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/
Мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 130-р хуудас/
Хохирогч Н.Базаррагчаагийн хүсэлт /хавтаст хэргийн 124-р хуудас/
Шүүгдэгч Н.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 75-р хуудас/
Шүүгдэгч Г.А-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 68-р хуудас/
Шүүгдэгч Ч.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 70-р хуудас/
Шүүгдэгч Н.Б-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73-р хуудас/
Шүүгдэгч Г.А-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72-р хуудас/
Шүүгдэгч Ч.О-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Л.Ганцэцэгийн “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу холбогдон Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод байрлах орон сууцыг түрээслэхээр тохиролцоод уг байрны түлхүүрийг аваад “байр түрээслүүлнэ” гэсэн зарыг интернэтийн зарын сайтад байршуулж, улмаар энэхүү зарын дагуу холбогдсон шүүгдэгч Г.А, хохирогч Ч.О нарт уг орон сууцыг “манай аавын байр байгаа юм, засвар хийдэггүй, түрээслэх маягаар явдаг юм, удахгүй газарт орох болохоор хэрэгтэй гээд түрээслээд байлгаад байдаг юм” “сар сараар түрээслүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.Байгаль, Л.Наранцэцэг, Л.Ганцэцэг нарын мэдүүлгүүд, яллагдагч Н.Б, Г.А нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод байрлах орон сууцыг түрээслэхээр Л.Ганцэцэгтэй аман хэлбэрээр тохиролцож, хэлцэл хийсний дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тухайн орон сууцыг “манай аавын байр байгаа юм” гэх зэргээр Г.А, Ч.О нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөх эрхэд халдаж 350.000 төгрөгийн хохирол учруулж бусдын залилах гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч Н.Б нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Прокуророос Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь залилах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ч.О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгч Ч.О, Г.А нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод орон сууцыг шүүгдэгч Н.Бтой харилцан тохиролцсоны дагуу түрээслэн авсны дараа фэйсбүүк сайтад байрлах шүүгдэгч Ч.Оийн хэрэглэгчийн бүртгэл бүхий эрхээр нэвтэрч, уг сайтад зар байршуулж, дамжуулан түрээслэх эрх олгогдоогүй, өөрийн өмчлөлийн болон захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх эсхүл ашиглуулахаар шилжүүлэх эрхгүй болохыг мэдсээр байж хохирогч Н.Базаррагчаад “манай ээж, аавын байр юм аа, өмнө настай хүмүүс амьдардаг байсан юм. Одоо ээж, аав хөдөө байгаа, манай байр хажууханд Нью Капиталд байдаг юм. Энэ байрыг хоосон байлгаж байхаар түрээслье гэж бодсон юм” зэргээр ойлгуулж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан хохирогч Н.Базаррагчаад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Н.Базаррагчаа, гэрч Г.Байгаль, Л.Наранцэцэг, Л.Ганцэцэг нарын мэдүүлгүүд, яллагдагч Н.Б, Г.А, Ч.О нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.О, Г.А нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод орон сууцыг шүүгдэгч Н.Бтой харилцан тохиролцсоны дагуу нэг сарын 350.000 төгрөгөөр түрээслэн авсан, уг орон сууцыг өөрийгөө Хулан гэж танилцуулсан Н.Бын аавын орон сууц гэж ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагсан болоод хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улмаар Ч.О, Г.А нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод орон сууцыг цааш түрээслэх шаардлагагүй болсон, Н.Бтой холбогдож чадаагүй тул фэйсбүүк сайтад Ч.Оийн бүртгэлээр нэвтэрч зар байршуулж хохирогч Н.Базаррагчаад “манай ээж, аавын байр юм аа, өмнө настай хүмүүс амьдардаг байсан юм. Одоо ээж, аав хөдөө байгаа, манай байр хажууханд Нью Капиталд байдаг юм. Энэ байрыг хоосон байлгаж байхаар түрээслье гэж бодсон юм” зэргээр үгээр болон Г.А нь өөрийн үйлдлээр хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан хохирогч Н.Базаррагчаад 350.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Хэдийгээр шүүгдэгч Г.А нь “уг байранд амьдархааргүй болоод тухайн байрыг буцаан өгөх гээд Хулангийн дугаарлуу залгасан боловч холбогдохгүй байсан. Тийм учраас эхнэр бид хоёр ярилцаж байгаад өөр хүнд түрээслүүлж мөнгө гаргаж авчихаад Хуланд дараа хэлье гэж бодоод” гэж яллагдагчаар мэдүүлсэн, шүүгдэгч Ч.О нь “Хулангийн дугаар луу залгасан боловч холбогдохгүй байсан. Тийм учраас эхнэр бид хоёр ярилцаж байгаад өөр хүнд түрээслэж мөнгө гаргаж авчихаад Хуланд дараа сайн тайлбарлаж хэлээд ойлголцох байх гэж бодоод миний фэйсбүүк хаяг дээр уг байрыг түрээслүүлэх зар байршуулаад зарын дагуу Н.Базаррагчаа гэж хүн ирээд 350.000 төгрөгөөр 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр түрээслүүлж, үлдээгээд Хулангийн дугаар луу зурвас үлдээсэн” гэх зэргээр мэдүүлсэн боловч шүүгдэгч Г.А, Ч.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэсэнтэй нийцэхгүй. Учир нь шүүгдэгч Г.А, Ч.О нар нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц биш болохыг мэдсээр байж ийм мэтээр хохирогч Н.Базаррагчаад ойлгуулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн “Тэгээд очиход нэг залуу надад байраа үзүүлээд тайлбарлаад эзэн нь юм шиг байсан ...манай ээж, аавын байр юм аа, өмнө настай хүмүүс амьдардаг байсан юм. Одоо ээж, аав хөдөө байгаа, манай байр хажууханд Нью Капиталд байдаг юм. Энэ байрыг хоосон байлгаж байхаар түрээслье гэж бодсон юм гэж хэлсэн.Надад тухайн байрыг мэддэг юм шиг тайлбарлаж өгсөн” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Ч.О нь Г.Атэй урьдаас үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж үйлдсэн байх тул бүлэглэн гүйцэтгэсэн. Өөрийн Oyuka Oyuka гэх хэрэглэгчийн бүртгэлээр фэйсбүүк сайтад нэвтэрч орон сууц түрээслүүлэх талаар зар байршуулсан зэрэг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэсэн шинжтэй байна.
Гэм буруутай этгээд үйлдэж байгаа гэмт хэргийн шинж чанар, түүний улмаас үүсэх эрх зүйн үр дагаваруудын талаар буруу төсөөлөлтэй байхыг эрүүгийн эрх зүйд хууль цаазын андуурал гэж үздэг. Энэ тохиолдолд гэм буруутай этгээд хийж байгааа үйлдэл /эс үйлдэхүй/ нь хуульд заасан гэмт хэрэг мөн эсэх, мөн түүнчлэн ялын төрөл, хэмжээний тухайд андуурсан байдаг. Хууль цаазын андуурал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Монгол Улсын Иргэний хуулийн 305 дугаар зүйл. Орон сууцыг дамжуулан хөлслөх гэсний 305.1 дэх хэсэгт Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй гэж заажээ. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу тухайн орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь гагцахүү өмчлөгчид хадгалагдах бөгөөд дамжуулан түрээслэх тохиолдолд гагцхүү хөлслүүлэгчийн буюу өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу хөлслөгчид эрх үүснэ.
Шүүгдэгч Г.А, Ч.О нар нь шүүгдэгч Н.Бын хууль бус үйлдлийн улмаас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 6 дугаар байрны 23 тоотод орон сууцны өмчлөгч гэж андуурч уг орон сууцыг нэг сарын 350.000 төгрөгөөр түрээслэхээр тохироцож, 350.000 төгрөгийг түүнд шилжүүлж орон сууцыг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсны дараа дахин гуравдагч этгээд болох Н.Базаррагчаад дамжуулан түрээслэсэн байна. Ийнхүү дамжуулан түрээслэхдээ өөрсдийгөө тухайн орон сууцыг хөлслүүлэх эрхгүй, өмчлөгч биш, мөн Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрлийн дагуу эрхийг шилжүүлэн авсан бус болохоо мэдсээр байж ийм эрхтэй мэтээр манай аав, ээжийн байр гэж үгээр болон үйлдлээр хохирогч Н.Базаррагчаад ойлгуулж, хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Н.Базаррагчаагийн өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгө болох 350.000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Прокуророос Г.А, Ч.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.А, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А, Ч.О нар нь хохирогч Н.Базаррагчаад хохирол болох 350.000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Н.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.
Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Аийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Г.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.
Шүүгдэгч Ч.Оийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Ч.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдоогүй, түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон