Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 737

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан      би,

        Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух ******* /РД:*******/,

        Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух /РД:/ холбогдох

        Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 071 000 төгрөгийг  гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

       Миний бие 2014.9.14-ний өдрөөс эхлэн 2015.9.19-ний өдөр хүртэл 1 жилийн гэрээ /Орон сууц хөлслөх/ байгуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болсон боловч амаар тохиролцон 2 тал бэлэн болон бэлэн бусаар өгч авч байгаад 2016.4.29-ний өдөр байр болон түлхүүрээ хүлээлцсэн. нь 4-р сарын төлбөрийг 5 сарын 15-нд өгье гэж хэлээд 4-р сарын-ний өдөр тохиролцож явсан. Гэвч 5-р сарын 15-нд залгахад мөнгө орж ирээгүй байна. 6-р сарын 15-нд өгье гэсэн, энэ хугацаанд огт холбогдохгүй янз бүрээр худлаа хэлж байсан. 6-р сарын 15-нд залгахад мөнгөгүй байна, чамд удааж байгаад өгдөг биздээ гэж хэлсэн, ахин хэдэн өдрийн дараа залгахад би чамд ямар ч өр байхгүй гэсэн хариу хэлсэн. Иймд энэ эмэгтэй худлаа ярьж арга саам хийж хохироож байгаа 2016.3-р сар, 4-р сарын түрээсийн төлбөр болон 4-р сарын байрны төлбөр алдангийн хамт нийт 1,071,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч миний бие хариуцагч гээс нэхэмжилсэн 1 100 000 төгрөгийг 2016 оны 9 сарын 06-ны өдөр дансаар хүлээн авсан тул өргөдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 071 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 071 000 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.гийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 071 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.            

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 100 төгрөгний 15 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн тоот данснаас 15 050 төгрөг, хариуцагч гээс 15 050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

              

 

 

                                    ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН