Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 632

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,  

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Г.Анармөнх

Шүүгдэгч: А.М, түүний өмгөөлөгч П.Баасанжав /ШТЭД: 2114/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт А.М-д  холбогдох эрүүгийн 1911 0250 70683 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31 өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978  оны 7 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараар хөдөлмөр эрхэлдэг байсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 5, эхнэр, 2-16 насны 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 53 дугаар байрны 10 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулсныг 1 жилээр тэнсэн хянан харгалзсан, Б овогт А.М /

 

Холбогдсон хэргийн талаар:

А.М нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутагт согтуугаар Б.Өлзийбаатарын толгойн тус газар чулуутай гараар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.Өлзийбаатарын мөрдөн ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн хэрэг болох үед хар куртик өмссөн өндөр согтуу залуу /М/ гэх залуу миний толгой хэсэгрүү чулуу атгасан гараараа нэг удаа цохиж надад дээрх гэмтлүүдийг үүсгэсэн, тухайн хэрэг болох үед дээрх залуу бид нараас хоёр удаа “тамхи байна уу” гэж асуухаар нь би хоёр удаа “ тамхи байхгүй” гэж хариулсан, тэрнээс болсон байж магадгүй, өөр ямар нэг шалтгаан байхгүй тэр залууг танихгүй, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Надад гэмтэл учруулсан А.М гэх хүнээс одоо гарсан байгаа эмчилгээний зардлаа бүрэн төлүүлмээр байна мөн цаашид гарах эмчилгээний зардлаа төлүүлмээр байна” гэх мэдүүлэг. /хх-19-р хуудас/

Гэрч Н.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 12-ны үдээс хойш 18 цагийн үед “ээжийн буян” дэлгүүрийн доод талын гудамжнаас ороогоод гарч ирэх үед манай найз А.М үл таних 5 залуутай муудалцаад тэнд байсан нэг гартаа чулуу барьчихсан А.Мруу дайрахаар нь би голоор нь орж хоёр тийш нь салгаад А.Мийг хориод зогсож байхад манай тэндхийн Анхаа, А.Мтой муудалцсан хүмүүсийг цааш явуулах гээд очих үед А.М миний хажуугаар зөрж гараад цаана байсан нэг залуугийн толгойруу гараараа цохиод авсан бөгөөд тэх үед тухайн цохиулсан залуу газар унаад өгсөн тэгсэн тэнд байсан залуучуудыг А.Мийн дээр шавхаар нь дундуур нь орж салгаад холдуулсан тэгээд худгийн хажууд зогсож байхад нэг газар унасан залуу болоод ирчихсэн нэг найз нь сугадчихсан дэлгүүрийн араар тойроод явсан өөр болсон зүйлгүй” гэх мэдүүлэг. /хх-н 20-21-р хуудас/

Гэрч Т.Хуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр амарч байсан бөгөөд 18 цагийн үед байрлаж байсан байрнаасаа гараад доошоо алхаж байхад худгийн хажууд биерхүү том биетэй согтуу залуу бид нараас тамхи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлчихээд дэлгүүр өнгөрөөд алхаж байхад араас нөгөө залуу ална, шулна гээд хашгираад байсан. Тэгсэн бид нартай хамт явсан Батжав нөгөө залуутай маргасан бөгөөд манай ажлын Өлзий тэр хоёрыг салгаад цааш авахад дэлгүүрийн хавиас байхаа өөр нэг бүдүүн залуу гарч ирээд Батжавруу дайраад барилцаад авсан бөгөөд Өлзийбаатар тэр хоёрыг салгах хооронд бид нараас эхэлж тамхи нэхдэгхар куртиктэй биерхүү залуу Өлзийбаатарын толгойруу чулуугаар цохиж түүний толгойг хагалсан өөр гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг /24-25-р хуудас/

 Гэрч Т.Дорждаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Бид нар 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж байгаа  цэцэрлэгийн барилга дээр ирж ажиллаад тухайн хэрэг болдог өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед байхаа гарч хоол унданд орох санаатай бөөнөөрөө гараад явж байхад бид нарын байрлаж байсан байрны худгийн хажууд хар куртиктэй өндөрдүү ах байсан. Тэгснээ бид нараас тамхи байна уу гэхээр нь бид нартай хамт явж байсан Өлзийбаатар ах тамхи байхгүй гэж хэлж байсан тэгсэн нөгөө залуу та нарт тамхи байгаа ш дээ харамлаад байна гэхээр нь харамласан юм байхгүй гэж хэлчихээд худгийн хажуугийн дэлгүүр өнгөрөөд доошоо уруудаж байхад нөгөө араас яваад ална шулна гэх зүйлийн юм л яриад явсан тэгсэн тухайн залууг нэг эмэгтэй хориод байсан. Тэгсэн бид нартай хамт явсан Батжав гэх залуу өмнөөс нь очоод нөгөө залуутай маргасан байх тэгээд салаад буцаад доошоо уруудах уруудах гэж байхад бид нарын түрээслэж байсан айлын эзний хүүхэд гэх махлаг залуу хажуунаас “энэ муу сайн пизданууд юу юм бэ” гээд орилоод Батжав ахтай барилцаад автал араас нь нөгөө хар куртиктэй залуу зүүн гартаа шүдэнзний хайрцагнаас арай том байсан байхаа чулуу бариад Өлзийбаатарын толгой руу нэг удаа цохисон чинь Өлзийбаатар газар унаад өгсөн  ...Бид нарыг байрнаасаа гараад явж байхад Өлзийбаатарын толгойг хагалсан залуу бид нараас тамхи нэхээд байсан тэгэхээр нь Өлзийбаатар “тамхи байхгүй” гэж хариулсан мөн би “тамхи байхгүй байна шүү дээ, байнга тамхи гуйчих юм ямар ядаргаатай юм” гэж хэлсэн. Өөр хэрүүл маргаан болоогүй. Бид нараас тамхи асуугаад байсан хар куртиктэй өндөр залуу Өлзийбаатарын толгойг зүүн гартаа барьчихсан байсан чулуугаар цохиж хагалсан” гэх мэдүүлэг. /хх-н 34-35-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн хүний биед шүүх эмнэлгийн шижилгээ хийсэн 6069 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.Өлзийбаатарын биед гавлын зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг журмын 3.1.2-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөлөхгүй. /хх-н 46-р хуудас/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 6188 дугаартай шинжээчийн дүгнэлт: А.Мийн биед гэмтэл тогтоогдоогүй. /хх-н 47-р хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-7_ 11-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-10-р хуудас/

“Ээжийн буян” нэртэй дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-н 15-р хуудас/

Шүүгдэгч А.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 74-р хуудас/

Шүүгдэгч А.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /75-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар тодорхойлолт /хх-н 77-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн А.М нь хохирол, төлбөрт 1.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тушаасан баримт зэргийг шижлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

А.М нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт согтуугаар Б.Өлзийбаатарын толгойн тус газар гартаа барьсан чулуугаар цохиж эрүүл мэндэд нь  гавлын зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгдэж авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Өлзийбаатар, гэрч Н.Өнөржаргал, гэрч Т.Хуяг, Т.Дорждаваа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 6069 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.М нь хохирогч Б.Өлзийбаатарын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж, улмаа түүний толгойн тус газарт чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд биед хүнд хохирол учруулсан. Хохирогч Б.Өлзийбаатарын биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч А.Мийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.М нь хохирогчийн биед халдан идэвхитэй үйлдлээр буюу гартаа барьсан чулуугаараа цохиж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Шүүгдэгч А.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж уг үйлдлээ зориуд хүсч үйлдсэн болох нь түүний идэвхитэй үйлдлээр илэрч байх тул уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч А.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Өлзийбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардал 1 сая төгрөг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтыг ирүүлээгүй байна.  Шүүгдэгч А.М нь хохирогч Б.Өлзийбаатарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, төлбөрт 1.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тушаасан байна. Иймд А.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаар данснаас гаргуулж хохирогч Б.Өлзийбаатар /РД: ЙР79013077/-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

А.М нь урьд ял шийтгэл эдэлж байсан боловч тухайн ялыг эдэлж барагдуулсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч А.Мийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, арга хэлбэр зэрэг нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдал биш байна. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Мийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруу зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди авагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон