Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 6459

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2576376 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ШЕ82121171 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75 а байр 97 тоот хаягт оршин суух, Хар адууныхан овогт Бат-Очирын Ганбаярт холбогдох,

170.511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Түмэнжаргал нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90088477 дугаарын эзэмшигч болсон. Б.Ганбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлж 90088477 дугаарын 2015 оны 08 дугаар сарын байдлаарх төлбөр 216.511 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Ганбаярт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Ганбаяраас төлбөрийн үлдэгдэл болох 216.511 төгрөгөөс гэрээний 5.1.8 дах хэсэгт заасны дагуу барьцаа 50.000 төгрөгийг хасч үлдэгдэл 166.511 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 170.511 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Скайтел ХХК-аас хариуцагч Б.Ганбаярт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Б.Ганбаярт холбогдуулан 170.511 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ганбаяр нь бүрэн төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 170.511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Б.Ганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5765 төгрөгийн тал хувь буюу 2883 төгрөгийг улсын төсвөөс, 2883 төгрөгийг хариуцагч Э Б.Ганбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ