Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 636

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Хохирогч Б.Самбуудаш,

Хохирогч Б.Батбаяр,

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч П.Дэлгэр /ШТЭД: 2829/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н.С-т холбогдох эрүүгийн 1810 0272 40377 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 8 сарын 21-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баян 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 4-1 тоотод оршин суух хаягтай гэх боловч одоогоор ам бүл 6, дүүгийн гэр бүлийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18 дугаар гудамжны 402 тоотод оршин суудаг гэх, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх 711 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг 3 жилээр тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Н.С

Холбогдсон хэргийн талаар:

Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын газарт үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа хамт ажилладаг байсан Б.Самбуудашийн Самсунг эс-5, Самсунг эс-7 эдж загварын гар утсыг хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Н.С нь 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Олон нуур” зочид буудалд иргэн Б.Батбаярын Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хул бусаар хулгайлж, АТМ-д уншуулан 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Самбуудаш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нийт 710.000 төгрөгийн хохирол учирсан үнэлгээ гарсан бөгөөд Н.Саас 610.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв гэв. Би 680.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдол саналгүй” гэв.

Шүүгдэгч Н.С яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би Батбаяртай 2019 оны 5 дугаар сарын дундуур хавьцаа байхаа Гэрэлчимэгийн гэрт сууж байхад гаднаас Баяраа орж ирсэн. Тэгээд хоол унд идээд Гэрэлчимэг нэг шил 0.75 граммын шилтэй хараа архи авч уугаад суусан чинь цаг орой болсон байсан улмаар Гэрэлчимэгийн нөхөр ирэх болоод бид хоёрыг буудал ороод байж бай гэхээр нь Баяраа бид хоёр гарч яваад тэдний гэрийн ойролцоо байх Олон нуур нэртэй зочид буудалд хоногоор орно гээд тооцоог Баяраа хийгээд орсон. Тэгээд буудлын өрөөнд байхдаа бид хоёр ярилцаад архи авахаар болж улмаар Баяраа надад банкны картаа өгөөд нууц кодоо хэлэхээр нь би би яг хажуу талын дэлгүүр ороод 1 шил 0.5 граммын шилтэй хараа архи, 1 литрийн савтай цэвэр усны хамт аваад буцаж буудлын өрөөнд орсон. Тэгээд авсан архиа хувааж уусан бөгөөд бид хоёр хоёулаа согтсон байсан. Тэгээд л согтуудаа Баяраагийн Хаан банкны картыг аваад Тэрэлж яваад танихгүй хүмүүстэй архи дарс уугаад мөнгийг нь үрчихсэн байна” гэсэн мэдүүлэг  /хх-111-113, 156-158-р хуудас/

            Хохирогч Б.Самбуудаш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Чингисийн хүрээ амралтын газар би 2018 оны 9 дүгээр сараас хойш ажиллаж эхэлсэн. Би тухайн амралтын газар харуулын ажил гүйцэтгэдэг ...Намайг ажиллаж байхад Н.С гэх эмэгтэй 11 дүгээр сараас хойш орж ирэн гэрийн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Н.С нь тухайн амралтын газар байрлаж өглөө 10:00-19:00 хүртэл үйлчлэгчээр ажилладаг, амрагч бага байгаа тохиолдолд эрт буугаад амардаг ...2018 оны 11 дүгээр сарын 21-ны орой амардаг өдөр ажилчдын амралтын гэрт орой 01:00 цагийн үед унтсан. Тухайн үед гэрт хамт ажилладаг Магсар, Н.С бид гурав унтсан би өглөө 09:00 цагийн үед сэрэхэд миний дэрэн доор тавьсан Samsung S7 edge, Samsung S5 маркын 2 утас маань алга болсон байсан. Мөн Н.С байхгүй байхаар нь авсныг нь мэдээд түүний 99850515 дугаарлуу залгахад эгч нь 2 утсыг нь аваад явсан, орой 19:00 цагийн үед аваад очъё гэж хэлсэн. Би уг нь Н.Ст утас өгөөгүй, миний утсыг авч явахдаа хэлэлгүй авсан юм. Тэгээд 17:00 цагийн үед ирж байгаа эсэхийг нь тодруулахаар 99850515 дугаар луу залгахад эгч нь утсыг нь алдчихлаа гэж хэлээд утсаа салгасан ...миний утсыг нийт 720.000 төгрөгөөр үнэлсэн байсан би санал нийлж байгаа” гэх мэдүүлэг /хх-12-13-р хуудас/

Хохирогч Б.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 5 дугаар сарын 13-наас 2019 оны 5 дугаар сарын 14-нд шилжих шөнө таньдаг Гэрэлээ гэж найз эмэгтэйгийн Дэнжийн 1000-д байх гэрт нь очсон юм. Тэгээд Гэрэлээгийнд сууж байгаад нэг их удаагүй гараад Н.С гэх эмэгтэй миний таньдаг Гэрэлээ гэж эмэгтэйгийн найз байгаа юм. Ангийнх нь хүүхэд гэсэн. Өмнө нь Н.С гэх эмэгтэйтэй 1 удаа л уулзаж байсан. Н.Стай танилцахдаа Гэрэлээгээр дамжуулж танилцсан юм. 2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим Олон нуур зочид буудал руу орсон. Олон нуур зочид буудал хажуудаа дэлгүүртэй юм байна лээ. Тэр дэлгүүрээс нь Хараа нэртэй 0.5 литрийн архи 1 ширхгийг авсан. Тэгээд буудал руу ороод 25.000 төгрөгний тооцоог Н.Ст картаа мөн картны кодоо хэлээд өгч явуулж хийлгэсэн. Тэгээд авч орсон архиа нээх их уугаагүй байж байгаад амарсан. Би урьд орой нь архи уучихсан байсан учраас нээх их ууж чадаагүй унтчихсан байсан. Тэгээд шөнө чимээ гарахаар нь сэрсэн чинь шөнийн 05 цаг өнгөрч байсан. Ширээн дээр миний 2 ширхэг гар тус байсан. Гаднаас хүн орж ирээгүй байрын байсан. Хүрэмнийхээ дотор талын халаасанд байсан түрийвчээ үзсэн чинь карт байхгүй болчихсон байсан. Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд байсан. Картыг нь аваад буцаагаад миний түрийвчийг халаасанд байсан түрийвчээ үзсэн чинь карт байхгүй болчихсон байсан. Картыг нь аваад буцаагаад миний түрийвчийг халаасанд хийчихсэн байсан. ...Картаар гүйлгээ хийхэд миний гар утсанд захиа ирдэг юм 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21:52 цагт буудлын тооцоо болох 25.000 төгрөгийг хийсэн байсан. Тэрнээс хойш 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр эхлээд 100.000 төгрөг, хоёр дахь удаагаа 800.000 төгрөг, гурав дахь удаад нь 500.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг миний картнаас авсан байна” гэх мэдүүлэг /хх-149-150-р хуудас/

Гэрч Д.Магсарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23:00 цагийн үед хотын төвөөс ажил руу явж байхад ажлынхан маань над руу залгад архи аваад ирээч бид нар жаахан уучихсан байна гэж байсан. Тэгэхээр нь би 0.75 гр Хараа архи авч очиход харуулын гэрт Б.Самбуудаш, Н.С, Төгсөө ах нар байсан. Тэгээд намайг очоод удалгүй Төгсөө ах яваад өгсөн. Тухайн харуулын гэрт Н.С, Б.Самбуудаш бид нар үлдсэн юм. Бид гурав үлдсэн архиа хувааж уугаад 02:00 цагийн үед унтахаар болсон бөгөөд тухайн үед Б.Самбуудаш, Н.С бид гурав нэлээд согтсон ойр зуурын зүйл яриад сууж байсан. ...нэг сэрэхэд 08:00-09:00 цагийн үед босоход Б.Самбуудашийн Samsung s7 edge загварын гар утас, Samsung s5 загварын гар утсыг Н.С нь аваад явчихсан байсан юм. Тэгээд Б.Самбуудаш нь утас алга болсныг мэдээд цагдаад хандсан юм”  гэх мэдүүлэг /хх-18-р хуудас/

Дамно ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн №ХУ2-18-757 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 25-26-р хуудас/

Б.Батбаярын Хаан банкны 5059199501 дугаартай дансын хуулга /хх-н 168-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа хамт ажилладаг байсан Б.Самбуудашийн Самсунг эс-5 /Samsung S5/, Самсунг эс-7 эдж /Samsung S7 edge/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Самбуудаш, гэрч Д.Магсар, Дамно ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн №ХУ2-18-757 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.С нь  2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын газарт хохирогч Б.Самбуудаш, гэрч Д.Магсар нарын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Б.Самбуудашийн өмчлөлийн Самсунг эс-5 /Samsung S5/, Самсунг эс-7 эдж /Samsung S7 edge/ загварын 2 ширхэг гар утсыг, өмчлөгчийн өмчлөх эрхийн эсрэг халдаж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид 720.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Прокуророос шүүгдэгч Н.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Олон нуур” зочид буудалд иргэн Б.Батбаярын Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хул бусаар хулгайлж, АТМ-д уншуулан 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан  хохирогч Б.Батбаярын мэдүүлэг, хохирогч Б.Батбаярын Хаан банкны 5059199501 дугаартай дансын хуулга, шүүгдэгч Н.Сийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Н.С нь хохирогч Б.Батбаярын Хаан банкны 5059199501 дугаартай дансны гүйлгээ хийх эрх бүхий цахим картыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч улмаар уг картын нууц дугаарыг өмнө мэдсэн байснаа ашиглан картыг АТМ-д уншаалах замаар 1.400.000 төгрөгийг авч хохирогч Б.Батбаярын өмчлөх эрхэд, халдаж хохирол учруулсан байна.

Прокуророос Н.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэжээ. Шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн буюу нэг гэмт хэргийн шинжийг хоёр удаагийн үйлдэлээр хангасан байх тул түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэж гэж тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.С болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.С нь хохирогч Б.Самбуудашийн хоёр ширхэг гар утсыг хулгайлсны улмаас 720.000 төгрөгийн хохирол учруулсан, 680.000 төгрөг нэхэмжилсэн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Самбуудашийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хүрээнд хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Н.С нь хохирогч Б.Батбаярт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч Б.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт 1.400.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Батбаярт 1.400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Саас гаргуулж олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.С нь бусдад нийт 2.120.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Самбуудаш 680.000 төгрөгийг нэхэмжилсэн, хохирогч Б.Батбаяр нь 1.400.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Н.Саас нийт 680.000 төгрөгийг гаргуулж хохирогч Сонгионхайрхан дүүргийн 23в-4-111 тоотод оршин суух, Зураач овогт Буяннэмэхийн Самбуудаш-д, 1.400.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 53а-10 тоотод оршин суух Боржигон овгийн Болдын Батбаярт олгохоор тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Н.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.С нь шүүх хуралдаан болохоос өмнө нийт 79 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  түүний цагдан хоригдсон  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.С-н бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон