Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2016/01000/И |
Дугаар | 710 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,
******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагч “*******” ХХК-ийн захирал 10 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл оршин суугаа хаягтаа оршин суудаггүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Тиймээс шүүхэд хандан “” ХХК-ийн захирал ******* эрэн сурвалжилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна.
Шүүхэд ******* эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасныг тодруулсан, “*******” ХХК-тай гэрээ байгуулсан тул уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох “*******” ХХК-ийн захирлыг эрэн сурвалжилж өгнө үү, гэрээ байгуулахдаа уг компанийн захирал гэж байсан. Мөн компани нь дүүрэг гэж байсан боловч уг хаягт байхгүй, дугаар хороонд байрладаг гэж хэлсэн болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
“*******” ХХК-ийн захирал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №1/1 тоот Захиалгын гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-11-р хуудас/
“*******” ХХК-ийн захирал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дугаар хороо,, тоот хаягт бүртгэлгүй болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2016/02881 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
“*******” ХХК-ийн захирал оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,
“*******” ХХК хаяг дүүрэг,, гудамж, мөн дугаар хороо,, Нэхмэлийн байр, тоот хаягт байрлах, утасны дугаар: болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.3 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-ийн захирал эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН