| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0270/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/268 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Э.Б
Шүүгдэгч: О.Б, Б.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Он Б /РД:/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Б Ж /РД:/ нарт холбогдох 1912 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ..... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овгийн О Б /РД:/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн,.... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав хоёр дүүгийн хамт Архангай аймгийн .... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О овгийн Б Ж /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газарт Д.Өын нүүрэн тус газар нь цохиж, нүүрний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газарт Б.Бийн зүүн нүд рүү цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн Д.Өын зүүн гуя руу модоор цохиж, түүний гуяанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1912004600319 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Бийн өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар Б гэдэг найзындаа Ө гэдэг найзтайгаа очоод сууж байтал гаднаас морьтой согтуу 7 залуу орж ирсэн. Бийн эхнэр Б залууст айраг хийж өгсөн. Гэтэл жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй У гэх залуу архи нэхэхээр нь одоохондоо архи байхгүй гэтэл айраг чинь исээд адуу чинь өсөө юу гээд дайрахаар нь Ө бид хоёр дүү нар тэгж болохгүй архи байх байхгүй үе байна шүү дээ гэж хэлсэн. У Өтай маргалдаад байхаар нь Б илүү гэр рүүгээ Өыг оруулаад нуусан. Нөгөө 7 залуу Өыг ална гээд дайраад байхаар нь та нар явцгаа тэгж болохгүй шүү дээ гэж хэлэхэд Ж гэх залуу миний зүүн нүд рүү цохиод толгой руу ташуурдаад би газар унаад ухаан алдчихсан. Нэг мэдсэн чинь Ө намайг чирээд Бийнд авч орсон. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Ж миний зүүн нүд рүү цохиж гэмтэл учруулсан. Мөн толгой нуруу руу ташуурдсан. Ухаан алдсаны дараа хэн цохисныг мэдэхгүй. Тухайн үед асуудал болоход Б, Б, Ө бид дөрвийг байхад гаднаас танихаас согтуу Б, М, У, Б буюу Ц нар танихгүй 3 залуугийн хамт орж ирсэн. У Өын толгой руу ташуурдаж, Ж зүүн хөл рүү нь шонгийн модоор цохисон, Бат-Эрдэнийг бас цохисон гэж ярьсан. Тухайн үед би цохиулаад ухаан алдаад уначихсан байсан болохоор юу болоод хэн нь хэнийгээ цохиж зодсоныг мэдээгүй. Би гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Хохирогч Д.Өын өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар Б гэх найзындаа очсон. Хажууханд нь ургийн баяр болж байхаар нь очиж бөх үзчихээд Бийнд буцаж ирээд хоол идээд сууж байтал 19 цагийн үөд гаднаас согтуу 7 залуу Бийнд ороод ирсэн. Айраг цагаа хийж өгөөд байж байтал Бийнхээс У гэх залуу эхлээд архи нэхсэн. Архи байхгүй гэхэд айраг чинь исчихсэн байна адуу чинь өсчихөө юу гэж дарамталсан. Тэгэхээр нь би У болон эдгээр залууст хандаж та нар ингэж архи нэхэж уухгүй ээ, уух гээд байгаа бол худалдааны газраас нь аваад уу гэж хэлсэн. Нэр усаа надад өөр өөр хэлээд байхаар нь би худлаа хэллээ гээд маргалдсан. Бийн эхнэр Б намайг гар гар гээд бага гэр рүүгээ оруулаад нуусан. Гэрийн гадаа хүн орилох чимээ гараад байхаар гүйгээд гараад иртэл Бийг Ж гэх залуу нь цохиод газар хэвтүүлчихсэн байхаар та нар яаж байгаа юм бэ гээд У гэх залууг мориноос нь буулгасан. Тэгсэн чинь Б гэх залуу нь миний далан дундуур ташуурдчихсан. Цувж ирээд толгой тархи руу нүдсэн. Ж гэх залуу мод бариад хөөгөөд ирэхээр нь зугтаад гэр рүү орох гэхэд зүүн гуяны ард руу гэрлийн модон шонгоор цохисон. Тэгээд гэр рүү ороод 4 хөллөөд байж байтал У араас ирээд миний дух руу шууд модон ташуураар цохьчихсон. Б гэх залуу нь Бийн гэрийг ташуурдаад гарч ирэхгүй бол ална гээд агсам тавиад орилоод байсан. Миний дух руу У ташуурдсан, дал руу Б ташуурдсан, зүүн хөл рүү Ж гэх залуу модон шонгоор цохисон. Бусад нь намайг газар хэвтсэн байхад цохьсон. Яг хэн нь хэдэн удаа цохьсоныг хараагүй. Уг асуудал болоход Б, эхнэр Б, Б, бид нар байсан. Гаднаас морьтой согтуу У, Б, Ц, М, Ж нар ирсэн. Хамт ирсэн 7 залуугийн хоёр залууг нь би танихгүй. Бийн биед Ж гэмтэл учруулсан гэж Б өөрөө хэлж байсан. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Э.Зоригтын өгсөн:.. 2019 оны 07 сарын 27-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар Б ахынд М, Б, Б, Ж бид нар орсон. Бийнд ороход эхнэр Бтэйгээ байсан. Бид тав монгол архи хийж өгөхөөр нь уугаад сууж байтал Ө, Б нар орж ирсэн. Удалгүй Ц, У гэдэг залуутай гаднаас орж ирсэн. Тэгсэн чинь Б, Ө хоёртой Ж, Б хоёр маргалдаад байснаа гарч уулзацгаая гээд гарсан. Гэрийн гадаа зодоон болоод байхаар нь бид нар гэрээс хамт гарахад Бийг гэрийн гадаа Ж зодоод хамраас нь цус гаргачихсан байсан. Сүүлрүүгээ бөөндөө зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгасан. Өыг Б дал, мөр хавиар нь нэг ташуурдсан. Ж шонгийн мод барьж ирсэнээ Өын зүүн гуя руу нь цохисон, Б Өыг цохисон байх. Өөр хүн цохиж зодсоныг би хараагүй. Уг асуудал болоход Б ах эхнэр Б, М, Б, Б, Ж, нар байсан. Сүүлд ирсэн Ц, У хоёр яваад өгсөн байх. Ж Бийг зодсон. Мөн Өын хөл рүү модоор цохисон. Өыг Б цулбуураар ташуурдчих шиг болсон. Өөр зодоон цохион болоогүй. Бийн гэрийг Б ташуурдсан. Өөр зодоон цохион болоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч Б.Бгийн өгсөн:... 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чилийн Сэнгийн бэл гэх газар ургийн баяр болоод оройхон тарсан. Угийн баяр тараад 19 цагийн үед байх манайд Ө гэдэг манай найз ирэхээр нь хоол хийж байсан болохоор хоол идээд яв гэсэн хоол хүлээж байтал У, Мөөеөө гэсэн 4 залуу манайд орж ирсэн. Тэгснээ Мөөеөө нь надаас архи нэхэхээр нь би архи байхгүй гэсэн чинь адуу чинь өсөөд айраг чинь өсчихөө юу гээд намайг доромжлоод байхаар нь би хоол болж байна уу үзэх гээд бага гэр рүү гарсан хойно гэрт Ө нөгөө хүмүүстэй маргалдаад байсан. Би эргэж орж ирээд нөгөө хүмүүсийг гар гээд гэрээсээ хөөсөн чинь гараад манай гэрийг ташуураар цохиод байсан. Би дахиж гараад хоол үзчихээд бага гэрээс гараад ирсэн чинь Өыг газар унагаачихсан нөгөө залуучууд чинь бүгдээрээ шавчихсан байхаар нь манай нөхөр гарч салгаж авсан. Тэгсэн чинь гаднаас манайд Б гэдэг залуу ирсэн байсныг нөгөө залуучууд чинь бас зодсон байсан. Морин дээрээ мордоцгоочихсон гэр тойрч давхиад хонины хашаанаас мод аваад ирсэн байхаар нь би сумаас цагдаа дуудлаа гэж хэлж байж арай гэж явуулсан. Улаанай, Мөөеөө нар архи нэхэхээр нь би байхгүй гэсэн чинь адуу чинь өсчихөө юу айраг чинь исчихсэн байна гээд байхаар нь Ө та нар архи уух гэж байгаа бол өөрсдөө худалдаж аваад уу гэж хэлсэн чинь Өтай муудалцаад эхэлсэн. Хэн нь хаана нь цохиж зодсоныг мэдэхгүй духан дээр нь ташуурдсаныг У ташуурдсан гэж хэлсэн, нуруу руу нь ташуурдсан байсан хэн нь ташуурдсаныг мэдэхгүй. Ө өөрөө мэдэж байгаа байх Бийг хэн зодсоныг мэдэхгүй. Нүд нь хөхрөөд хавдсан байсан. Архи нэхэхээр нь би байхгүй гэсэн чинь адуу чинь өсчихөө юу айраг чинь исчихсэн байна гээд байхаар нь Ө та нар архи уух гэж байгаа бол өөрсдөө худалдаж аваад уу гэж хэлсэн чинь Өтай муудалцаад эхэлсэн. Бийн нүд нь хөхрөөд хавдсан байсан, Өын дух нь халцарсан, нуруунд нь бас халцарсан, гуя руу өшиглөсөн, хөхөрч хавдсан байна гээд үзүүлж байсан. Ө, Б нар архи уусан нь мэдэгдээгүй. Уусан бол бага зэрэг л уусан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Гэрч Б.Цийн өгсөн:...Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б гэдэг айлын гадаа У гэдэг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй нэг нутгийн ахтай хамт очсон. Тухайн өдөр ургийн баяр Чил гэх газар болсон юм. Б гэдэг айлд У ах бид хоёрыг ороход Ж, У буюу жинхэнэ нэрийг нь Б гэдэг залуу, нутгийн 2-3 залуучуудтай орчихсон Ө, Б хоёртой маргалдаад байсан. Гэрт гэрийн эзэн Б, эхнэр нь бас байсан. У ах бид хоёрыг ороход л маргалдаад байсан. Хэрэлдээд байхаар нь би У ахтай хамт гараад явсан. Би тэр айлын гаднаас морио аваад У ахын хажууд айлаас жаахан зайдуу хониных нь хашааны хажууд очсон. Шөнө харанхуй болсон байсан учраас хэн хэнтэйгээ зодолдоод байгааг нь хараагүй. Би тэр зодоонд оролцоогүй. Хэн нь хэнтэйгээ зодолдсоныг би хараагүй. Бийнхээс гараад явсан. У буюу Б, Ж нар хоёроос гурван нутгийн залуустай орчихсон Б, Ө нартай маргалдаад гараад зодоон хийсэн байх. Намайг Ц гэдэг Б гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Гэрч С.М өгсөн:... 2019 оны 07 дугаар сарын 27-ны оройхон 18-19 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар Б гэдэг айлд Ж, Б, Б, З, бид нар орсон. Бийнд эхнэр нь, Ө нар хамт байсан. Гэрт нь Б, Ө хоёр нэг мэдсэн чинь маргалдаад байснаа гэрээс Б, Ө хоёр гараад араас хамт байсан залуучууд цувраад гарцгаасан. Намайг хамгийн сүүлд гэрээс гарахад зодоон нүдээн болчихсон Б, Ө 2 зодолдсон. Ж Б гэдэг залууг зодоод байсан. Морин дээрээ бас ташуурдаад байсан. Өыг Б зодсон. Ж бас Өыг ташуурдаад зодоод байсан. Бусад нь зодоон цохионд оролцоогүй. Тэгээд бид нар морин дээрээ мордоод явцгаасан. Тухайн үед М, Б, Б, Ж Б ах эхнэртэйгээ бид нар байсан. Б, Ж хоёр Ө, Б нарын биед гэмтэл учруулсан. Хаана нь бэртэл гэмтэл учруулсныг хараагүй. Юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Ихэнх нь согтуу байсан би эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Гэрч Б.Бийн өгсөн:...Ө, Б хоёр та нар айлд орж ирчихээд аятайхан байцгаа гээд маргалдаад байсан. Тэгээд маргалдаад манайхаас гарцгаасан. Намайг гэрээс гарахад Б зодуулсан газар хэвтэж байсан. Хэн түүнийг зодсон талаар мэдээгүй. Өыг бүгдээрээ зодох гээд гаднаас гүйгээд ороод ирэхэд Б араас нь орж ирээд толгой руу ташуурдсан. Ө манайд орж ирэхдээ зодуулсан, цус нөжтэйгээ холилдсон орж ирсэн. Дундуур нь У, Ц нар орж салгасан байх, зодоонд бол оролцоогүй, хамаагүй. Тухайн үед бүгд л согтуу байсан. Өын толгой нь халцарч хавдсан, нуруу нь хүрэн хөх хавдартай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
О.Бын яллагдагчаар өгсөн:...би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг баг Чил гэх газар айлын ургийн баяр хийж байсан газар очоодН, Ө нар байж байсан. Би нэлээн согтуу очоод архи байна уу гэсэн чинь байхгүй надтай хамт байсан Жг Ө нь гэрийн унь модоор нэг удаа цохиод авахаар нь би чи яахаараа хүн цохидог банди минь гэж хэлсэн чинь зөрүүлээд намайг нэг удаа цохиод авахаар нь морин дээр барьж явсан жижиг ташуураар нэг удаа цохисон. Яг хаана нь цохисноо мэдэхгүй байна удалгүй тэнд байсан хүмүүс харихаар явсан өөр цохиж зодоогүй. Өтай ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан хийх болсон талаар мэдэхгүй. Би очоод архи нэхсэн чинь архи байхгүй гэсэн тэрнээс болоод Ө нь гэрийн униар надтай хамт явсан Жг цохиод тэрнээс болж хэрүүл маргаан гарч зодоон энэ асуудлаас болж үүссэн. Би Өыг морин дээрээ барьж явдаг жижиг модон ташуураар нэг удаа цохисон. Энэ асуудлаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл үүссэн өөр гэмтэл бэртэл учруулаагүй. Бид хоёрын дунд өр авлага таарамжгүй харьцаа байхгүй. Би Б гэх залууг цохиж зодоогүй харин Өыг нэг удаа гартаа барьж явсан жижиг модон ташуураар цохисон өөр хүнд гар хүрээгүй. Миний хувьд тийм асуудал байхгүй бид хоёр тус тусдаа зодоон хийсэн хамтарч оролцож зодоон хийсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/
Б.Жгийн яллагдагчаар өгсөн: ... Би 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр
Архангай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг баг Чил гэх газар айлын ургийн баяр хийж байсан газар очоодН, Ө нар байж байсан би нэлээн согтуу очоод У ах буюу Балжиням ах хамт архи бзйна уу гэсэн чинь байхгүй надтай хамт байсан намайг Ө нь гэрийн унь модоор нэг удаа цохиод авахаар нь манай хамт явсан У ах буюу Б ах чи яах аараа хүн цохидгийн банди минь гэж хэлсэн чинь зөрүүлээд намайг нэг удаа цохиод авахаар нь би Б ахыг гараараа нэг удаа зүүн талын нүд хэсэг рүү нь нэг удаа гараа атгаж байгаад нэг удаа цохисон хажууд Ө У ах буюу Б ах энэ хоёр хажууд зодоон хийгээд байсан тэнд байсан хүмүүс зодоон хийж байгаад болиод харихаар явсан өөр цохиж зодоогүй. Би тэрийг мэдэхгүй би очоод архи нэхсэн чинь архи байхгүй гэсэн тэрнээс болоод Ө нь гэрийн унаарь намайг цохиод тэрнээс болж хэрүүл маргаан гарч зодоон энэ асуудлаас болж үүссэн. Би Өыг би цохисон эсэхээ санахгүй байна харин хажууд байсан Б ахыг нэг удаа гараараа зүүн талын нүд хэсэг рүү нь гараа атгаж байгаад өөрийн баруун гараараа цохисон өөр цохиж зодоогүй би Б ахын толгой нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Ө ахыг би нэг удаа цохисон юугаар цохисноо мэдэхгүй байна би тухайн үед нэлээн согтуу байсан зарим зүйлийн талаар мэдэхгүй байна. Бид хоёрын дунд өр авлага таарамжгүй харьцаа байхгүй. Би Б гэх залууг нэг удаа гараа атгаж байгаад толгой нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон өөр хүнд гар хүрээгүй. Миний хувьд тийм асуудал байхгүй бид хоёр тус тус даа зодоон хийсэн хамтарч оролцож зодоон хийсэн асуудал байхгүй. Би Ө ахыг модон шонгоор цохиогүй энэ модон шонгийн талаар мэдэхгүй байна харин Ө ахыг нэг удаа цохиж авсан яаг юугаар цохисноо санахгүй байна намайг гэрийн унь модоор цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохиж авсан яг юугаар цохисноо санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 96-99 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 348 дугаартай дүгнэлт:
1. Б.Бийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 26 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт:
1. Д.Өын биед баруун зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт, зүүн гуянд зөөлөн
эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд язарсан шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Нүүрэнд зулгаралт, цус хуралт зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний дэлбээнд язрал, зулгаралт, цус хуралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/
О.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуу/
Шийтгэх тогтоол, магадлалын хуулбар, /хх-ийн 52-91 хуу/
Б.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 104 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 109-112 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Б, Б.Жнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газарт шүүгдэгч О.Б нь хохирогч Д.Өын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газарт шүүгдэгч Б.Ж нь хохирогч Б.Бийн зүүн нүд рүү цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Д.Өын зүүн гуя руу модоор цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Д.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Өын өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар Б гэх найзындаа очсон. Хажууханд нь ургийн баяр болж байхаар нь очиж бөх үзчихээд Бийнд буцаж ирээд хоол идэх сууж байтал 19 цагийн үед гаднаас согтуу 7 залуу Бийнд ороод ирсэн. Айраг цагаа хийж өгөөд байж байтал Бийнхээс У гэх залуу эхлээд архи нэхсэн. Архи байхгүй гэхэд айраг чинь исчихсэн байна адуу чинь өсчихөө юу гэж дарамталсан. Тэгэхээр нь би У болон эдгээр залууст хандаж та нар ингэж архи нэхэж уухгүй ээ, уух гээд байгаа бол худалдааны газраас нь аваад уу гэж хэлсэн. Нэр усаа надад өөр өөр хэлээд байхаар нь би худлаа хэллээ гээд маргалдсан. Бийн эхнэр Б намайг гар гар гээд бага гэр рүүгээ оруулаад нуусан. Гэрийн гадаа хүн орилох чимээ гараад байхаар гүйгээд гараад иртэл Бийг Ж гэх залуу нь цохиод газар хэвтүүлчихсэн байхаар та нар яаж байгаа юм бэ гээд У гэх залууг мориноос нь буулгасан. Тэгсэн чинь Б гэх залуу нь миний далан дундуур ташуурдчихсан. Цувж ирээд толгой тархи руу нүдсэн. Ж гэх залуу мод бариад хөөгөөд ирэхээд нь зугтаад гэр рүүү орох гэхэд зүүн гуяны ард руу гэрлийн модон шонгоор цохисон. Тэгээд гэр рүү ороод 4 хөллөөд байж байтал У араас ирээд миний дух руу шууд модон ташуураар цохьчихсон. Б гэх залуу нь Бийн гэрийг ташуурдаад гарч ирэхгүй бол ална гээд агсам тавиад орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Э.З өгсөн:.. 2019 оны 07 сарын 27-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар Б ахынд М, Б, Б, Ж бид нар орсон. Бийнд ороход эхнэр Бтэйгээ байсан. Бид тав монгол архи хийж өгөхөөр нь уугаад сууж байтал Ө, Б нар орж ирсэн. Удалгүй Ц, У гэдэг залуутай гаднаас орж ирсэн. Тэгсэн чинь Б, Ө хоёртой Ж, Б хоёр маргалдаад байснаа гарч уулзацгаая гээд гарсан. Гэрийн гадаа зодоон болоод байхаар нь бид нар гэрээс хамт гарахад Бийн гэрийн гадаа Ж зодоод хамраас нь цус гаргачихсан байсан. Сүүлрүүгээ бөөндөө зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгасан. Өыг Б дал, мөр хавиар нь нэг ташуурдсан. Ж шонгийн мод барьж ирсэнээ Өын зүүн гуя руу нь цохисон, Б Өыг цохисон байх. Өөр хүн цохиж зодсоныг би хараагүй. Уг асуудал болоход Б ах эхнэр Б, М, Б, Б, Ж, нар байсан. Сүүлд ирсэн Ц, У хоёр яваад өгсөн байх. Ж Бийг зодсон. Мөн Өын хөл рүү модоор цохисон. Өыг Б цулбуураар ташуурдчих шиг болсон. Өөр зодоон цохион болоогүй. Бийн гэрийг Б ташуурдсан. Өөр зодоон цохион болоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч Б.Бгийн өгсөн:... бага гэрээс гараад ирсэн чинь Өыг газар унагаачихсан нөгөө залуучууд чинь бүгдээрээ шавчихсан байхаар нь манай нөхөр гарч салгаж авсан. У, Мөөеөө нар архи нэхэхээр нь би байхгүй гэсэн чинь адуу чинь өсчихөө юу айраг чинь исчихсэн байна гээд байхаар нь Ө та нар архи уух гэж байгаа бол өөрсдөө худалдаж аваад уу гэж хэлсэн чинь Өтай муудалцаад эхэлсэн. Хэн нь хаана нь цохиж зодсоныг мэдэхгүй духан дээр нь ташуурдсаныг У ташуурдсан гэж хэлсэн, нуруу руу нь ташуурдсан байсан хэн нь ташуурдсаныг мэдэхгүй…Өын дух нь халцарсан, нуруунд нь бас халцарсан, гуя руу өшиглөсөн юм шиг байна хөхөрч хавдсан байна гээд үзүүлж байсан. Ө, Б нар архи уусан нь мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Гэрч Б.Цийн өгсөн:...Б гэдэг айлд У ах бид хоёрыг ороход Ж, У буюу жинхэнэ нэрийг нь Б гэдэг залуу, нутгийн 2-3 залуучуудтай орчихсон Ө, Б хоёртой маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн:... гэрт нь Б, Ө хоёр нэг мэдсэн чинь маргалдаад байснаа гэрээс Б, Ө хоёр гараад араас хамт байсан залуучууд цувраад гарцгаасан. Намайг хамгийн сүүлд гэрээс гарахад зодоон нүдээн болчихсон Б, Ө 2 зодолдсон. Ж Б гэдэг залууг зодоод байсан. Өыг Б зодсон. Ж бас Өыг ташуурдаад зодоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Гэрч Б.Бийн өгсөн:...Ө, Б хоёр та нар айлд орж ирчихээд аятайхан байцгаа гээд маргалдаад байсан. Тэгээд маргалдаад манайхаас гарцгаасан...Өын толгой нь халцарч хавдсан, нуруу нь хүрэн хөх хавдартай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан мөн хохирогч Д.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Бийн өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газар Б гэдэг найзындаа Ө гэдэг найзтайгаа очоод сууж байтал гаднаас морьтой согтуу 7 залуу орж ирсэн. Бийн эхнэр Б залууст айраг хийж өгсөн. Гэтэл жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй У гэх залуу архи нэхэхээр нь одоохондоо архи байхгүй гэтэл айраг чинь исээд адуу чинь өсөө юу гээд дайрахаар нь Ө бид хоёр дүү нар тэгж болохгүй архи байх байхгүй үе байна шүү дээ гэж хэлсэн. У Өтай маргалдаад байхаар нь Б илүү гэр рүүгээ Өыг оруулаад нуусан. Нөгөө 7 залуу Өыг ална гээд дайраад байхаар нь та нар явцгаа тэгж болохгүй шүү дээ гэж хэлэхэд Ж гэх залуу миний зүүн нүд рүү цохиод толгой руу ташуурдаад би газар унаад ухаан алдчихсан. Нэг мэдсэн чинь Ө намайг чирээд Бийнд авч ороод би хэвтээд өгсөн. Тухайн үед юу болсныг мэдээгүй. Жамьян миний зүүн нүд рүү цохиж гэмтэл учруулсан. Мөн толгой нуруу руу ташуурдсан. Ухаан алдсаны дараа хэн цохисныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Хохирогч Д.Өын өгсөн:...Ж гэх залуу мод бариад хөөгөөд ирэхээр нь зугтаад гэр рүү орох гэхэд зүүн гуяны ард руу гэрлийн модон шонгоор цохисон. Тэгээд гэр рүү ороод 4 хөллөөд байж байтал У араас ирээд миний дух руу шууд модон ташуураар цохьчихсон. Б гэх залуу нь Бийн гэрийг ташуурдаад гарч ирэхгүй бол ална гээд агсам тавиад орилоод байсан. Миний дух руу У ташуурдсан, дал руу Б ташуурдсан, зүүн хөл рүү Ж гэх залуу модон шонгоор цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Э.Зоригтын өгсөн:..Б, Ө хоёртой Ж, Б хоёр маргалдаад байснаа гарч уулзацгаая гээд гарсан. Гэрийн гадаа зодоон болоод байхаар нь бид нар гэрээс хамт гарахад Бийг гэрийн гадаа Ж зодоод хамраас нь цус гаргачихсан байсан. Сүүлрүүгээ бөөндөө зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч Б.Бгийн өгсөн:...бага гэрээс гараад ирсэн чинь Өыг газар унагаачихсан нөгөө залуучууд чинь бүгдээрээ шавчихсан байхаар нь манай нөхөр гарч салгаж авсан. Тэгсэн чинь гаднаас манайд Б гэдэг залуу ирсэн байсныг нөгөө залуучууд чинь бас зодсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн:...намайг хамгийн сүүлд гэрээс гарахад зодоон нүдээн болчихсон Б, Ө 2 зодолдсон. Ж Б гэдэг залууг зодоод байсан. Морин дээрээ бас ташуурдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 348 дугаартай дүгнэлт мөн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас О.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Жгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч О.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Жг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б, Б.Ж нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Хохирогч Д.Ө, Б.Б нар нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” /хх-ийн 110 хуу, 109 хуу/ гэсэн, мөн мөрдөн байцаалтны шатанд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид уулзаж тохирсон, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг /хх-ийн 115 хуу, 120 хуу/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б, Б.Жнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Б Жг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б овгийн О Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, О.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 120.000 төгрөгөөр хэсэглэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, О.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ