Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 710

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 3-4 тоотод оршин суух, Харнууд овогт Бүлтгэрийн Отгонхүүгийн /РД:ДО62111507/ нэхэмжлэлтэй,

Д.Мөнхбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонхүү, нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Ундармал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие хариуцагч “Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбатаас 10 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл оршин суугаа хаягтаа оршин суудаггүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Тиймээс шүүхэд хандан “Киб” ХХК-ийн захирал Д.Мөнхбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна.

Шүүхэд Д.Мөнхбатыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасныг тодруулсан, “Киг” ХХК-тай гэрээ байгуулсан тул уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох “Киг” ХХК-ийн захирлыг эрэн сурвалжилж өгнө үү, гэрээ байгуулахдаа уг компанийн захирал гэж байсан. Мөн компани нь Сүхбаатар дүүрэг гэж байсан боловч уг хаягт байхгүй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрладаг гэж хэлсэн болно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                  

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Отгонхүү нь хариуцагч “Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

“Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч Б.Отгонхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №1/1 тоот Захиалгын гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-11-р хуудас/

 

“Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбат нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны Нэхмэлийн 15 дугаар байр, 15 тоот хаягт бүртгэлгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2016/02881 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд  хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

“Киг” ХХК-ийн захирал Доржготовын Мөнхбатыг оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,

“Киг” ХХК хаяг Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Нэхмэлийн 15 байр, 15 тоот хаягт байрлах, утасны дугаар: 99283991 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон   

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Киг” ХХК-ийн захирал Доржготовын Мөнхбатыг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбатыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН