Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

2017 оны ... сарын ... өдөр

Дугаар

123/ШШ2017/00....

Төв аймаг


Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргий хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн Засаг даргын орлогчид холбогдох “Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захиргааны акт гаргахаас татгалзсан 01/1013 тоот шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг даалгах” тухай Монголиан майнд экстрэкшин” ХХК-ний нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монголиан майнд экстрэкшин” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Монголиан майнд экстрэкшн” ХХК-ийн зүгээс Төв аймгийн Засаг даргын орлогчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгч манай компани нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Монголиан майнд экстрэкшн” ХХК-иас Төв аймгийн Засаг даргын орлогчид холбогдуулан Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захиргааны акт гаргахаас татгалзсан 01/1013 тоот шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Манай компани нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн  хүсэлтийг бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан байна.  

Иймд “Монголиан майнд экстрэкшн” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнй 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан, “Монголиан майнд эксрэкшн” ХХК “Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захиргааны акт гаргахаас татгалзсан 01/1013 тоот шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Төв аймгийн засаг даргын орлогчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.     

                                                                                

 

ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН