Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/260

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.М

Хохирогч: Л.Д

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Д Бд холбогдох..................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн  ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж ах нарын хамт Архангай аймгийн ...оршин суух, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Д овгийн Д Б /РД:/

 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хороолол гэх газарт иргэн н.Б гэрт хохирогч Л.Дгийн нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж дээд уруулд язарч урагдсан шарх, 41 дүгээр шүд хугарсан, 11,31,32 дугаар шүд хөдөлсөн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүх хуралдааны үед: 

 

Шүүгдэгч Д.Бгаас:...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүгийндээ очоод буцах замдаа таньдаг айлдаа ороход танихгүй хоёр залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Удаагүй байж байхад Д дүүгийн хамт орж ирсэн. Тэгээд Д бид хоёр маргалдаад би архины шил авч шидээд гэрээс гараад явсан гэжээ. 

 

Хохирогч Л.Д:..хэрэг болохын урьд өдөр нь миний машины акумлъятор  суучихад Б машин асаагаад өг гэж хэлээдэх гээд хүүхдээ явуулсан. Тэгээд Б Бын машинтай ирээд асааж өгсөн. Тухайн өдөр Бынд  ороод ир гэхээр нь очоогүй, маргааш өдөр нь Бынд орсон. Ороход Б, Б хоёр танихгүй хоёр залуутай сууж байсан. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би нэг шил архи гаднаас аваад бид нар уугаад сууж байгаад Б, Б хоёр маргалдаад манайд орж ирсэн талаар яриад Бтай маргалдсан. Миний хувьд хохирол төлбөрөө авмаар байна. Шүдээ хийлгэж авмаар байна. Хохирол төлбөрөө авсан тохиолдолд ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүгдэгч надад 6.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч одоо болтол хохирол төлбөрөө өгөөгүй байна гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед: 

    Хохирогч Л.Дгийн өгсөн:..намайг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байх үед Б гэх танил залуу дуудаад ирж боодог ид гэсэн. Тэр үед нь би ажилтай байсан учраас очиж чадаагүй. Тэгээд түүнээс хойш буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд би Бын гэрт өөрийн танил дүү С хамтаар очсон. Б гэрт орох үед гэрт нь Б, Б бас нэрийг нь мэдэхгүй Өгийнуур сумын гэх хоёр залуу дөрвүүлээ хамт архи уугаад сууж байсан. Би ороод тэр хүмүүстэй хамт архи уусан. Тэгээд бид нар нийт 2 шил архи уугаад сууж байтал Б надтай үл ялих зүйлээс болж маргалдан гэнэт газраас ууж байсан архины хоосон шил аваад миний уруул ам орчимд нэг удаа хүчтэй цохьчихоод гараад гүйчихсэн. Тэр үед миний уруул тал хэсэг нь унжчихсан, доод шүд уначихсан доод хоёр дээд нэг шүд хөдөлчихсөн амнаас их цус гарч байсан. Тэгээд би өөрийн эхнэр Цд хэлж цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Б бид хоёр нэлээн согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг хэн хэн нь мэдэж байгаа. Миний биед учирсан гэмтлийг Б гэх хүн учруулсан. Намайг өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/  

Хохирогч Л.Дгийн дахин өгсөн:…миний биед учирсан гэмтлийг Б гэх хүн архины шилээр цохиж учруулсан. Б гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан архины шил нь 0.75-тай архины шил байсан. Уг архины шил тухайн үедээ тэгээд цэвэрлэгдээд хаягдсан биз одоо хаана байгааг нь мэдэхгүй. Намайг өөр ямар нэгэн байдлаар цохиж зодож гэмтэл учруулсан өөр хүн бол байхгүй. Би одоогоор гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/

    Гэрч Б.С өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Д гэх ахын гэрт очсон юм. Бид хоёр барилга дээр хамт ажилладаг учраас танина. Тэгээд Д ах бид хоёр 16 цагийн үед санагдаж байна Б гэх айлд хамт очсон. Тэнд очоод Б гэх айлд миний танихгүй дөрвөн залуу архи уугаад сууж байсан. Бид хоёрыг орох үед нэг шил архи уугаад сууж байсан Д ах бид хоёр тэр архинаас нь хувааж уугаад дараа нь дахиад нэг шил архи авч ирээд тэрийгээ хувааж уугаад сууж байсан чинь З гэх ах Д ахтай юм ярьж байгаад жаахан маргах шиг болсоноо гэнэт З гэх ах Д ахын архины хоосон шилээр нүүр уруул орчимд нь нэг удаа цохьчихоод гэрээс гараад гүйчихсэн. Би тэр үед Д ахыг яасан бэ та гээд харсан чинь уруул нь урагдаж язарч цус гарч байсан тэхээр нь З гэх хүнийг хаашаа гүйх гэж байгааг нь харах гээд Д ах бид хоёр гартал гудамжны булан тойроод гүйж байсан араас нь би гүйгээд тойроод хартал алга болсон байсан. Тэгээд Д ах эхнэрийгээ дуудаад эмнэлэг цагдаа болсон юм. Д З нар хамт сууж юм ярьж архи ууж байгаад гэнэт л архины хоосон шил аваад нүүр рүү нь цохьчихоод гэрээс гараад гүйчихсэн. Тэр үед бид З гэх ах халамцуухан л байсан. Дгийн уруул нь ямар ч байсан урагдаж язарсан байсан бас шүд нь хөдөлж хугарсан байсан. Д ахыг З гэх ах Хараа нэртэй архины хоосон шилээр нэг удаа уруул орчимд нь цохисон. Өөр байдлаар цохиж зодож гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  15-17 хуу/

Гэрч Ц.Цгийн өгсөн:... 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр намайг 13 цагт цайны цагаараа гэртээ ирэх үед манай нөхөр Д хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд намайг ажил дээрээ байж байх үед 17 цагийн үед манай нөхөр над руу утсаар залгаад би хүнд зодуулчихлаа гэж ярьсан. Тэгээд би ажлаас гараад нөхөр Д дээр очих үед манай нөхөр хүнд зодуулчихсан нүүр ам нь цус болчихсон уруул нь язарч урагдаж унжсан шүд нь хугарч хөдөлсөн байдалтай байсан. Би тэр үед нөхөр Дг дагуулаад цагдаа дээр ирээд дараа нь эмнэлэг рүү явсан. Тэр үед манай нөхөр Дгийн дээд уруул язарч урагдсан, үүдэн 2 шүд хугарсан, 2 шүд нь хөдөлсөн байсан. Тухайн үед Д зодуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тухайн үед манай нөхөр Б гэх хүнд архины шилээр цохиулчихсан намайг Б архины шилээр цохичихоод гэрээс гараад зугтаачихсан гэж хэлж байсан. Манай нөхрийн биед учирсан гэмтлийг Б гэх хүн учруулсан. Б манай нөхрийг санаатайгаар цохиж гэмтээсэн. Анх эхнэртэйгээ хамт ирээд тохиръё гээд байсан сүүлдээ бүр таг болсон одоо манай нөхөр хоол ундаа ч сайн идэж ууж чадахгүй хүндрэлтэй байна. Уруулнаас нь идээ гараад байнга өвдөж байгаа болохоор бид нарын хувьд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 хуу/

Гэрч П.Э өгсөн:...манай нөхөр Б нь хэрүүл маргаан хийгээд байдаггүй даруухан зантай архи дарс нэг их уугаад ч байдаггүй хүн байгаа юм. Уг нь хүнээс үг даах чадвартай л хүн байгаа юм. Манай нөхөр урьд өмнө төв эмийн санд манаач хийдэг байсан одоогоор бол ажилгүй байгаа. Манайх хөдөө Архангай аймгийн Батцэнгэл суманд мал малладаг. Манайх 4 хүүхэдтэй хамгийн том нь оюутан 2 нь сургуульд сурдаг нэг нь цэцэрлэгт явдаг. Би өөрөө Сүмбэр эмийн санд эм найруулагч хийдэг...гэх мэдүүлэг /хх-ийн  20-21 хуу/

             Д.Бгийн яллагдагчаар өгсөн.... 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Тамир хороолол руу айлд оччихоод буцаж явах замаараа Б гэх танил найзындаа орсон. Тэр үед Бын гэрт танихгүй хоёр залуу архи уугаад сууж байсан. Тэгээд бид хамт суугаад хоол идээд байж байтал Д нэг залуугийн хамтаар орж ирээд би тэр хүмүүст архийг нь аяглаж өгөхөд Д надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд хамт явсан залуу нь Дг явъя гээд дагуулаад явснаа удалгүй эргээд хамт ороод ирсэн. Тэгсэн чинь Д надад хандаж би чамайг ална цус гаргана гээд байхаар нь би урдаа байсан хоосон архины шилийг аваад Дгийн урдаас аваад шидчихсэн. Тэр үед Дгийн уруулаас цус гарч байсан. Тэгээд би гэрээс гараад зугтаачихсан эргэж очоод Дтой уулзъя гээд ирсэн чинь гэрийн гадаа нь машин тэрэг байгаад байхаар нь бөөн зодоон болох байх гэж бодоод тэр үедээ уулзаагүй яваад өгсөн. Ер нь бол ийм л асуудал болсон. Тухайн үед Д архи уучихаад над руу агсараад цус үзнэ гэх мэт зүйл яриад байхаар урдаа байсан архины хоосон шилийг аваад Дгийн урдаас шидчихсэн миний шидсэн архины хоосон шил түүний уруул ам орчимд оносон байх. Тэр үед цус гарч байсан. Тэгээд би шууд гэрээс нь гараад явчихсан. Түүний уруул нүүр ам орчимд нэг удаа архины шилээр цохисон. Өөр байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Дгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би тэр үед эрүүл байсан. Д тухайн үед согтуу байсан. Намайг Д ямар нэгэн байдлаар гар хүрч цохиж зодоогүй. Тухайн үед өөр хэн нэгэн хүмүүс зодоон хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 425 дугаартай дүгнэлт:

1. Л.Дгийн биед дээд уруулд язарч урагдсан шарх, 41-р шүд хугарсан, 

11,31,32-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 

4. Дээд уруулд язарч урагдсан шарх, 41-р шүд хүзүүвч хэсгээрээ хугарсан гэмтэл тус 

бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 11,31,32-р шүд хөдөлсөн гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 41-р шүд 

унасан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 5%-д тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 23 хуу/

 

Яаралтай тусламжийн хуудас /хуулбар/ /хх-ийн 24-25 хуу/

Хохирогч Л.Дгийн тухайн үед гэмтлийг  авсан байсан гэх гэрэл зураг 4 хувь /хх-ийн 26 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-40 хуу/

Д.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 45-64 хуу/

Хохирогч Л.Дгийн мөрдөн байцаалтын үед гаргаж өгсөн хохирлын тооцоо, хохиролтой холбоотойгоор гарсан зардлын баримтууд /хх-ийн 65-68 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 71-72 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хороолол гэх газарт шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Дгийн нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, түүний биед дээд уруулд язарч урагдсан шарх, 41 дүгээр шүд хугарсан, 11,31,32 дугаар шүд хөдөлсөн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Дгийн өгсөн:..бид нар нийт 2 шил архи уугаад сууж байтал Б надтай үл ялих зүйлээс болж маргалдан гэнэт газраас ууж байсан архины хоосон шил аваад миний уруул ам орчимд нэг удаа хүчтэй цохьчихоод гараад гүйчихсэн. Тэр үед миний уруул тал хэсэг нь унжчихсан, доод шүд уначихсан доод хоёр дээд нэг шүд хөдөлчихсөн амнаас их цус гарч байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/  

    Гэрч Б.Сосоотаравын өгсөн:...З гэх ах Д ахтай юм ярьж байгаад жаахан маргах шиг болсоноо гэнэт З гэх ах Д ахын архины хоосон шилээр нүүр уруул орчимд нь нэг удаа цохьчихоод гэрээс гараад гүйчихсэн. Би тэр үед Д ахыг яасан бэ та гээд харсан чинь уруул нь урагдаж язарч цус гарч байсан тэгэхээр нь З гэх хүнийг хаашаа гүйх гэж байгааг нь харах гээд Д ах бид хоёр гартал гудамжны булан тойроод гүйж байсан араас нь би гүйгээд тойроод хартал алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  15-17 хуу/

Гэрч Ц.Цгийн өгсөн:... 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр намайг 13 цагт цайны цагаараа гэртээ ирэх үед манай нөхөр Д хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд намайг ажил дээрээ байж байх үед 17 цагийн үед манай нөхөр над руу утсаар залгаад би хүнд зодуулчихлаа гэж ярьсан. Тэгээд би ажлаас гараад нөхөр Д дээр очих үед манай нөхөр хүнд зодуулчихсан нүүр ам нь цус болчихсон уруул нь язарч урагдаж унжсан шүд нь хугарч хөдөлсөн байдалтай байсан. Би тэр үед нөхөр Дг дагуулаад цагдаа дээр ирээд дараа нь эмнэлэг рүү явсан. Тэр үед манай нөхөр Дгийн дээд уруул язарч урагдсан, үүдэн 2 шүд хугарсан, 2 шүд нь хөдөлсөн байсан. Тухайн үед Д зодуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тухайн үед манай нөхөр Б гэх хүнд архины шилээр цохиулчихсан намайг Б архины шилээр цохичихоод гэрээс гараад зугтаачихсан гэж хэлж байсан. Манай нөхрийн биед учирсан гэмтлийг Б гэх хүн учруулсан. Б манай нөхрийг санаатайгаар цохиж гэмтээсэн. Анх эхнэртэйгээ хамт ирээд тохиръё гээд байсан сүүлдээ бүр таг болсон одоо манай нөхөр хоол ундаа ч сайн идэж ууж чадахгүй хүндрэлтэй байна. Уруулнаас нь идээ гараад байнга өвдөж байгаа болохоор бид нарын хувьд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн  18-19 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 425 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Аймгийн Прокурорын газраас Д.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Иймд шүүгдэгч Д.Бгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                

 

Хохирогч Л.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах  эмчилгээний төлбөрт тооцож 10.170.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хохиролтой холбоотойгоор /хх-ийн 65-67 хуу/ баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Хэрэгт авагдсан хохирогч Л.Дгийн хохиролтой холбоотой /хх-ийн 65-67 хуу/ авагдсан баримтуудаас дараах нотлох баримтуудыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан байх тул үндэслэсэн болно.  

Үүнд: Архангайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Архангай чиглэлд ирж очсон 50800 төгрөг, Оксман эмнэлгийн үзлэгийн үнэ 39000 төгрөг, өвчин намдаах эм  3500 төгрөг, 2700 төгрөг,  Оксман эмнэлэгт үзүүлэхээр такси барьсан гэх 15000 төгрөг, хоол идсэн 14000 төгрөг, 18000 төгрөг нийт 143.000 төгрөгийн нотлох баримтад шүүх үндэслэн шүүгдэгч Д.Бгаас 143.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Дд олгуулж, үлдэх 10.170.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 10.170.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Д овгийн Д Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчД.Бд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгаас 143.000 төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган 7-р багийн Тамир хорооллын 51-5109 тоотод оршин суух З овогт Л Д /РД:/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болох 10.170.000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай. 

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОТГОНЦЭЦЭГ