Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 709

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,******* тоотод байрлах, “*******” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч,016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Манай компани барилгын тоног төхөөрөмж түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.015 оны 8 дугаар сарын2-ны өглөө ******* ярьж өнөөдөр бетон шахагч машин түрээслэх гэсэн юм. Хоёр хоногийн дараа тооцоог нь хийнэ гээд 50мкуб бетоныг манай техникээр шахуулсан. Манайхаас015 оны 08 дугаар сарын2-ны өдөр хамгийн эхний цутгалтаа хийсэн байгаа юм.

Манай талд ажил хийх тухай санал тавиад, тухайн ажлыг хийж гүйцэтгээд, цутгалтыг цаг тухайд нь хийгээд яваад байсан. Төлбөрөө яах талаар асуухад 3 давхар хүртэл цутгалтыг хийгээчээ гэсэн байгаа. Гурван давхар хүртэл цутгалтыг хийсэн байхад бол 6 давхар хүртэл цутгалтыг хийгээчээ гээд манайхаас ахин 6 давхар хүртэл цутгалтыг хийсэн. Гэтэл төлбөрөө төлөөгүй.

Тэгээд 12 сард Америк явсан байсан, 4 сард Америкаас ирсэн.016 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч мөн хаягтаа байхгүй гээд хэрэгсэхгүй болсон ба дараа нь дахиад шүүхэд нэхэмжлэл гаргахад ахин хэрэгсэхгүй болгосон. Яг тухайн хаягаар яваад очиход бол хоёр зэрэгцээ байшин байдаг ба нэг байшинд нь бүртгэлтэй байгаад яг хажуу байшинд нь өөрөө оршин суудаг юм байна лээ. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож, манай шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                       

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******  эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-9-р хуудас/

******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ,,,,, тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн016 оны 8 дугаар сарын4-ний өдрийн №102/ШЗ2016/2672 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд  хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

*******ийн оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,

            ,,,,, тоотод оршин суудаг гэх, холбоо барих утасны дугаар 99116912, *******ийн эцэг утасны дугаар болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон   

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилсугай.

 

           .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж, олох ажиллагааг ажиллагааг Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтэст даалгасугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН