| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0261/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/258 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Б.М
Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П Б холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн ... суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ...гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн П Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус баг, Мараат гэх газар хохирогч Ч.Д-ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбээний дээд ирмэг сэтэрсэн шарх, зулгаралт зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт дагзны баруун хэсэгт няцарсан шарх, уруулын зүүн дотор салстад язарсан шарх, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Дийн өгсөн:..2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой бүрэнхий тасарч байх үед би Б гэдэг хүнтэй хамт мотоцикльтой явж байгаад дүү Дгийн хүүхэд болох Чийнд орсон. Тэднийхээр орох болсон шалтгаан нь миний авсан Ланд 80 маркийн автомашин асахгүй байсан болохоор нь хотоос хүн дуудаж засуулах гэсэн нөгөө хүн нь наагуур чинь машиныхаа тос масло солиулах хүн байна уу сураадах гэхээр нь би Чоос асуух санаатай гэрт нь ороход Ч эхнэртэйгээ хоёулаа байсан. Б бид хоёрын араас манай ахын хүү болох Б орж ирээд Б бид хоёр идээ идчихээд Чийн эхнэр Д шанагатай монгол архи хийж өгөхөөр нь хийж өгсөн архийг нь уух гээд сууж байтал Б босоод гэр тойроод гэрийн баруун талд миний хажууд ирээд суух гэж байна уу гэтэл миний зүүн шанаа руу цохиод зүүн гуя руу өшиглөсөн. Тэгсэн Чийн эхнэр Д гарцгаа гэхээр нь бүгдээрээ гарсан гэрийн гадаа гарахад Ч намайг тэврээд авсан Чийн дүү Г миний нүүр рүү гар чийдэн тусгасан. Би юм харахгүй байсан чинь Б миний хоёр талд гараад миний толгой болон цээж рүү өшиглөж, цохиж зодсон. Миний толгой цээж рүү өшиглөсөн юугаар цохиж зодсоныг нь би сайн мэдэхгүй байна. Б намайг салгах гэсэн түлхээд унагаасан Б хөл муутай болохоор тэр дороо газар унасан. Дараа нь Б хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Би ганцаараа алхаад Бгийнд очоод цус алдаад байна намайг гэр рүү хүргээд өг гэсэн чинь охин ганцаараа би хүргэж өгч чадахгүй гээд хэлээд зогсож байтал Б мотоцикльтой ирээд намайг дахиад зодсон. Тэр үед миний толгойны баруун хажуугаас зөндөө цус гарч байсан. Би Бгийн гадаа зодуулж байхад Бгийн эхнэр Бийг барьж аваад би зугтааж гэр рүүгээ харьсан байх гэж бодоод байгаа юм. Зарим юмаа юу болсныг би санахгүй байна. Гэртээ орсон чинь манай эхнэр юу болсон бэ гээд миний толгойны цусыг тогтоох гээд тогтохгүй болохоор нь сумын эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгөөд эмнэлгийн машинтай эмч цагдаа нар ирээд цуг сумын төв явсан. Миний баруун чихний дээд тал сэтэрсэн, зүүн нүдний доод зовхинд зүсэгдсэн шарх, нүдэнд цус хурсан, дагзны ар хэсэгт няцарсан, уруулын дотор тал язарсан, баруун шанааны дээд хэсэгт хагарсан байсан. Өнгөрсөн жил Б манайд согтуу орж ирээд агсан тавиад байсан. Өөр зүйл байхгүй. Ч намайг бариад авсан Б намайг зодсон Ч бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Сүүлд нь намайг Бгийн гадаа очсон байхад араас Б Чийн дүү Гтой ирсэн гэж Бгийн эхнэр хэлсэн. Тэр үед Б довон дотор нуугдсан байсан гэж надад сүүлд нь хэлсэн. Миний толгой тархи хагараад цээжээр хөндүүр байгаад байгаа намайг Б л зодсон өөр хүн зодоогүй. Ямар шалтгаанаар зодсоныг нь мэдэхгүй. Ер нь надад их муу байгаад байдаг юм би тэд нарт хийсэн гэм байхгүй. Тухайн үед хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Намайг зүгээр байхад зодсон, би тэр хүмүүст ямар нэгэн гэм хор хийсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/
Гэрч М.Б өгсөн:...манайх саяхан Ланд 80 маркийн автомашин аваад асахгүй болохоор нь хотоос хүн дуудаж засуулах гэсэн чинь нөгөө хүн нь наагуур чинь машины тос масло солиулах хүн байна уу асуугаадах гэхээр нь манай нөхөр Д 2019 оны 09 дүгээр сарын 18-ны үдээс хойш 16 цагийн мотоцикльтой яваад саахалт байдаг айлууд болох Б, Ч нараас машины тос масло солиулах хүн байна уу гээд асуугаад ирье гээд явсан. Тэгсэн орой 22 цагийн үед байх манай нөхөр ганцаараа явган хамаг нүүр ам нь цус нөж болчихсон орж ирэхээр нь би яасан юу болсон юм бэ гэсэн чинь Б, Ч, Г нар зодчихлоо гэж хэлсэн. Яагаад зодсон юм бэ гэсэн чинь би гэрээсээ гараад Бгийнд очоод Бтэй хамт П ахын хотонд очсон. Тэгээд Бийн гэрт нь орсон чинь шанага монгол архи хийж өгөхөөр нь Бтэй хамт тэрийг нь уусан чинь Б эхнэртээ дахиад архи хийж өг гээд хэдэн удаа хэлсэн. Тэгээд Бийн гэрээс гараад Чийнд орсон чинь Б араас нь орж ирээд нэг удаа толгой руу нь цохьчихоод дахиад толгой руу нь өшиглөсөн. Тэгэхээр нь чи яаж байнаа гээд айлд зодоон хийгээд яах вэ гээд гэрээс нь гарсан чинь Ч нь араас нь тэвэрч аваад Чийн дүү Г нүүр рүү нь гар чийдэн тусгасан чинь юм харж чадахгүй байхад нь хаанаас хэн нь цохиод байгаа нь мэдэгдэхгүй толгой руу нь зөндөө олон удаа цохиж зодсон байсан. Б салгах гээд дундуур нь орсон чинь түлхээд унагаачихсан гэсэн, Б өөрөө хөл муутай хүн байгаа юм. Манай нөхөр арай гэж мултраад зугтаагаад Бгийнд очсон чинь Б Гийг дагуулаад мотоцикльтой хүрч ирээд гэрийнх нь гадаа маргалдаж байхад нь Бгийн эхнэр Ц гэрээсээ гарсан чинь Д зөндөө зодуулаад цус нь хаанаас нь гараад байгаа нь мэдэгдэхгүй байсан гэж хэлсэн наадахыг чинь алаад хаячихъя нэг мөсөн гүйцээчихье гээд дайраад байхаар нь Ц арай гэж салгаад Бийг аргалж байх хооронд нь манай нөхөр зугтааж гэртээ ирсэн гэж надад манай нөхөр ярьсан. Тэр үед Чийн гэрт угаасаа хэрэлдэж маргалдсан юм байхгүй гэж хэлсэн. Дийн баруун талын чихийг нь сэтэлсэн, зүүн талын нүдний доод хэсэгт зүссэн шарх, уруулын доод хэсэг нь язарсан, толгойны баруун хэсэг нь хагарсан байсан. Тэр хагарсан шархнаас нь зөндөө цус гарсан байсан. Гэртээ ирээд бас зөндөө цус гараад тогтохгүй болохоор нь би сумын төв рүү эмнэлэг рүү дуудлага өгөөд эмнэлгийн машинтай эмч цагдаа нар ирсэн. Би нөхрийнхөө цусыг тогтоох гээд даавуугаар дараад байж байхад манай гадаа нэг мотоцикль ирчихээд байгаад байхаар нь би гэрээсээ ямар юм нь ирчихээд яах гээд байгаа юм бэ гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Дийг аваад сумын төв рүү явсан. Сүүлд нь Бгийн эхнэр Цээвэлжид намайг гэрээс гарахад Дийг аймаар зодчихсон хаанаас нь цус гараад байгаа нь мэдэгдэхгүй байсан Б Г хоёр ирээд Б нь наадахыг чинь алчихъя нэг мөсөн гүйцээчихье гээд дайраад байхаар нь би арай гэж салгаад Дийг гэр рүү нь явуулсан гэж надад ярьсан. Миний бодлоор бол манай нөхөр Дийг Б зодсон гэж бодож байна. Зодоон хэн эхлүүлсэн бэ гэхээр Б л эхлүүлсэн. Манай нөхөр Бгийнд ороод жаахан архи уусан, Бийн гэрт ороход Бийн эхнэр шанага монгол архи хийгээд өгснийг нь уучихсан чинь эхнэртээ дахиад хийж өг гээд байсан гэсэн. Манай нөхөрийг Бийн гэрт ороход Б архи уучихсан согтуу бөөлжөөд байж байсан гэж надад ярьсан. Миний мэдэж байгаагаар л лав өр авлага, өс хонзонгын ямар нэг асуудал байхгүй. Б согтуу байхдаа чи үхэхэд чиний мал миний мал болно шүү дээ гэж хэлсэн гэсэн. Одоогоос 2 жилийн өмнө Чийн эмэгтэй дүү нь Өндөр-Улаан суманд хүнтэй суугаад манайхан бүгдээрээ хуриманд нь очоод буцаад гэр рүүгээ явж байх замдаа юунаас болсныг нь мэдэхгүй би өөр машинд сууж явсан Д аймагт байдаг дүүгийнхээ машин сууж явсан замдаа зогсоод байж байтал манай хадмууд Б аав ах дүү нартайгаа нийлчихсэн Дийг буугаад ир чамайг алаад өгье гээд дайраад байхаар нь Дийн дүү нь машинаа дотроос нь түгжээд онгойлгож өгөөгүй тэгээд тарсан, 2018 оны зун хөлөө хугалчихсан байхад нь Б бас зодох гэж орж ирж байсан. Ямар асуудлаас болоод ингээд байдгийг нь мэдэхгүй архи уусан согтуу байхдаа Б чи үхчихвэл чиний мал чинь миний мал болно гэж хүртэл дайрч байсан. Арай л дэндүү зодсон байсан манай нөхөр гомдолгүй гээд байхаар нь юу гэсэн үг вэ цагдаад нь өгч шалгуул гэсэн тэгсэн манай нөхөр шүүх цагдаа учрыг нь олж өгч чаддаггүй юм бол би эд нартай өөрөө учраа олно гээд байгаа юм. Миний хувьд маш их гомдолтой байна. Манай нөхөр рүү байнга дайраад байдаг юм. Юунаас болоод ингээд байдагийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Гэрч Б.Ц өгсөн:... 2019 оны 09 дүгээр сарын 18-нд Д манайд мотоцикльтой ирэхээр нь
би шанага монгол архи хийж өгсөн. Тэгээд манай нөхөр Бэхбатыг хоёулаа доод хот руу цуг явчихаад ирье Ч машиныхаа тос маслыг солиулах юм болов уу асуучихаад ирье гээд цуг явсан. Би нэг хэсэг унтсан байсан гадаа хүмүүс яриад маргалдаад байхаар нь гараад нөхөр Бэхбатыг ирсэн юм байна гэж бодоод Б чи юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь Чийн дүү Г Б ах байхгүй байна гэсэн газар нэг хүн хэвтэж байхаар нь би очоод нөгөө хүнийг татаад босгосон чинь Д ах байхаар нь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Д ах чи намайг хүргээд өг гэхээр нь би юм яриагүй зогсож байтал Б наад мууг чинь алаад өгье гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ ах дүү хүмүүс байж гэсэн чинь Д ах тэгвэл би үхээд өгье гээд гэр рүүгээ яваад өгсөн. Би Бийг чи ч гэсэн юу болоод байгаа юм явцгаа нялх хүүхэдтэй айлын гадаа хэрүүл шуугиан хийгээд гэсэн чинь Б за би жаахан тайвширч байгаад явъя гэж хэлээд жаахан байж байгаад явсан. Явсных нь дараа би гэртээ орсон. Нэлээн ууртай шинжтэй байсан. Б, Г хоёр мотоциклийн хажууд зогсож байсан Д ах газар хэвтэж байсан. Хүнд зодуулсан байдалтай ёолоод би үхлээ шүү дээ гээд газар хэвтээд байсан. Нүүр болон толгой шанаа нь зөндөө цус болсон байсан. Хэнд зодуулснаа надад хэлээгүй. Б зодсон байх гэж бодоод та нар ах дүү хүмүүс байж яаж байгаа юм бэ гэсэн чинь би жаахан тайвширч байгаад явлаа гэж хэлээд жаахан байж байгаад манайхаас доошоо уруудаад явсан. Би гэр рүүгээ явсан байх гэж бодсон. Б Дийн ах П хуүхэд байгаа юм. Д ах яваад өгөхөөр нь би Бийг чи юу хийгээд байгаа юм бэ яваач гэсэн чинь би жаахан тайвширч байгаад явъя гээд жаахан байж байгаад миний үгэнд ороод яваад өгсөн. Д ахыг явсны дараа Б, Ч хоёр мотоциклийнхоо хажууд байж байхад нь манай нөхөр Бэхбат доороос алхаж ирэхээр нь би гэртээ ор гэсэн чинь манай нөхөр хурдан гэр рүүгээ явъя гээд байсан нэлээн согтуу байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Гэрч Д.Б өгсөн:... Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ
байж байхад Д манайд ирсэн ирэхдээ нэлээн халамцуу ирсэн. А гэдэг хүнтэй архи уусан гэж ярьж байсан хоёулаа цуг яваад доод хотны Чийнд очоод ирье хотоос машин засдаг хүн гарсан Ч машиныхаа тос маслыг солиулж магадгүй гэхээр нь би хамт Чийн ээжийн ах болох Пийн хотонд очоод П орчихоод дараа нь Бийнд орсон. Тэгэхэд Б гэртээ бөөлжиж байсан архи уусан согтуу байсан. Бийн эхнэр цагаан майнозны саваар монгол архи хийж өгөөд тэрийг нь Б, Д бид гурав хувааж уусан. Тэгсэн Б дахиад хийгээд ир гэсэн эхнэр нь дахиж нөгөө саваараа хийж өгөхөөр нь уучихаад гараад Чийн гэрт ороход Б Д ах бид хоёрын араас орж ирсэн. Чийн эхнэр шанага монгол архи хийж өгөхөөр нь тэрийг нь ууж байтал Б гэрийн зүүн талаар тойрч хоймороор нь ирээд Дийг нэг удаа өшиглөөд, нэг удаа цохиод авсан чинь би боль гэсэн чинь намайг түлхээд унагаасан. Би хөл муутай болохоор тэнцэж чадаагүй шалан дээр нь унасан Чийн эхнэр гэрт зодоон хийхгүй гарцгаа гэхээр нь тэд нар гэрээс нь гарсан. Би та нар боль ах дүү хүмүүс байж гээд гэрээс гарах гэсэн чинь Б танд хамаагүй байж бай гэхээр нь би гэрт үлдсэн. Тэгсэн гадаа пижигнээд зодолдоод эхэлхээр нь би гарсан чинь нэлээн хол байсан би яваад очих гэсэн чинь миний урдаас Бийн аав П ирээд чамд хамаагүй чи яв гэхээр нь би малынх нь хашааны урд сууж байсан чинь унтаад өгсөн байсан. Босоод гэртээ очсон чинь манай эхнэр Цээвэлжид чи хаашаа алга болчихдог юм бэ Д ахыг манай гадаа Б зодоод алах шахлаа хүн амины хэрэг гарсан бол яанаа гэж надад ярьж байсан. Чийн гэрт болон Бийн гэрт хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б Дийн ах Пийн хүүхэд, Ч, Г нар нь Дийн дүү Дгийн хүүхдүүд байгаа юм. Тэр асуудлаас хойш би 2 хоногийн дараа Дийн гэрт очиход Д эмнэлэгт үзүүлэх гээд аймаг явсан гэж эхнэр Болормаа нь хэлсэн. Дийг хэн зодсон юм бэ Б, Ч нар бүгдээрээ элбэж зодсон гэнэ чи харсан юм уу гэхээр нь би хараагүй тэр үед гэрт нь байсан намайг салгах гэсэн чинь гэр дотор түлхэж унагаасан, гадаа юу болсныг би мэдэхгүй гэсэн чинь Дийг Ч араас нь тэвэрч аваад Б нь зодсон гэж Д надад хэлсэн гэж эхнэр нь надад тэгж хэлсэн. Сүүлд нь Д аймгаас ирээд машины мотор тавих гэсэн юм данхараадаа аваад хүрээд ир гэхээр нь очсон чинь толгойдоо оёо тавиулсан гэж ярьсан хэдэн оёо тавиулсныг нь би асуугаагүй. Нэг нүд нь хөхрөөд хавдсан, нүднийх нь доор нарийхан шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Гэрч Э.Чийн өгсөн:..хэдэн сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Тэр өдөр бараг бүрэнхий тасарч байсан намайг айлд очоод ирэхэд манай хотонд Д ах, Б ах хоёр ирээд Б ахынд байсан. Би гэртээ байж байтал Д ах, Б ах хоёр манайд орж ирэхээр нь манай эхнэр монгол архи хийж өгсөн. Д ах надад Содоо ах чинь ирж байгаа чи машины масло, тос авах уу гэхээр нь авна гэж яриад байж байтал манайд Б ах орж ирсэн. Би гарч бие засчихаад ороод ирсэн чинь Д ах, Б хоёр маргалдаж байсан тэгснээ манайхаас маргалдаад гадаа гарцгаасан гарахдаа Д ах гөлгийг алнаа гээд Б ахыг занаад байсан. Б ах бид хоёр араас нь гарсан чинь Д ах, Б ах хоёр зодолдож байсан. Би эхлээд Б ахыг барьж аваад цааш нь холдуулж байгаад өөрийн дүү Гтоо өгөөд эргээд Д ахыг барьж аваад цааш нь холдуулсан цаанаас нь Б ахын аав П ах ирж байсан хөгшин хүн болохоор гар чийдэн тусгаж явсан. Би Д ахыг салгаад цааш нь холдуулсан чинь Д ах өөрөө явган Б ахын гэр рүү яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод унтаад өгсөн. Би гарч бие засчихаад ороод ирсэн чинь Б ах, Д ах хоёр маргалдаж байсан юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Намайг айл руу очоод ирсэн чинь манай эхнэр Д Д ах, Б ах хоёр хоорондоо маргалдаад байх шиг байна гэж ярьж байсан. Намайг ирэхэд Д ах, Б ах хоёр Б ахынд байсан намайг ирсний дараа манайд орж ирсэн. Би тэр талаар мэдэхгүй. Маргалдаад манай гэрээс гарсан Б ах бид хоёр араас нь гарсан чинь Д ах, Б ах хоёр барьцалдаад авчихсан байсан. Хэн нь зодоод Д ахын биед гэмтэл учруулсныг би мэдэхгүй. Д ахыг би салгаад цааш нь холдуулаад та одоо яв яв хэрүүл маргаан гаргаад яах гэсэн юм бэ гээд явуулсан чинь Б ахын гэр рүү явчихсан би эргэж гэртээ ороод унтаад өгсөн. Танайд орж ирэхдээ Б, Д, Б нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ нэг их согтуу биш байсан. Б, Д бид гурав урьд өмнө хэрэлдэж маргалдаж байсан. Д ах эрүүлдээ бол манайхнаар ирдэггүй архи уухаараа манайхнаар ирж хэрүүл маргаан хийдэг. Архи уучихаараа ер нь зан ааш нь эвгүй агсан тавиад байдаг. Өмнө нь хүн амины хэргээр шоронд явж байсан. Өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/
Гэрч Э.Гийн өгсөн:..сар өдрийг нь санахгүй байна. Тэр асуудлаас хойш нэлээн олон хоночихлоо манай хотонд Д ах, Б ах хоёр ирсэн. Эхлээд П ахынд ороод гарч ирээд Б ахынд орчихоод, Ч ахынд орж ирсэн би Ч ахынд байж байсан. Тэгсэн Д ах, Б ах хоёрын араас Б ах орж ирсэн. Орж ирээд нэлээн сууцгааж байгаад Б ах Д ахыг та хэзээ намаржаандаа буух юм бэ гэсэн чинь муу гуйлгачингууд намаржаан дээр буучихаад буух газар байхгүй байна гэж хэлээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Д ах гарсан араас нь Б ах гараад гадаа хоёулаа маргалдаж байснаа зодолдоод эхэлхээр нь Ч ах бид хоёр араас нь гарсан чинь Д ах, Б ах хоёр барьцалдаад авчихсан зогсож байхаар нь би Б ахыг салгаад холдуулсан. Д ахыг салгаад цааш нь холдуулаад явуулах гээд мотоциклийг нь асааж өгсөн чинь мотоцикльтой нь явуулах гэсэн чинь мотоцикльтой явалгүй явган Б ахын гэр рүү яваад өгсөн. Тэгсэн араас нь Б ах явсан чинь Б ахын хотонд хүмүүс орилоод хэрэлдээд байхаар нь би араас нь яваад очсон чинь Б ах, Д ах хоёр барьцалдаад авсан байхаар нь би хоёуланг нь салгаад байж байтал Б ахын эхнэр гарч ирээд та нар больцгоо ах дүү хүмүүс байж яаж байгаа юм бэ гэхээр нь салаад Б ах бид хоёр гэр рүүгээ Д ах өгсөөд гэр лүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Д ахын толгой хавиас цус гарч байсан яг хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Б ахын хотонд орилоод зодоон хийгээд байхаар нь би араас нь яваад очсон чинь бас барьцалдаад авчихсан байсан тэгэхэд Д ахын толгойноос цус гарчихсан байсан. Д ах Б ах хоорондоо зодоон хийсэн өөр тэр хоёртой зодолдсон хүн байхгүй. Тэгэхээр Б ах л гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Ямар ч байсан хоёулаа барьцалдаж аваад бие биенээ цохиод байсан хэзээ нь яаж цохиод Д ахын толгойг хагалсныг мэдэхгүй. Д, Б нарын хооронд дунд ямар нэг өс хонзон, өр авлагны асуудал байгаа эсэхийг би мэдэхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/
Гэрч Р.Дгийн өгсөн:..хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай хотонд Д ах, Б ах хоёр ирээд эхлээд П ахынд ороод дараа нь Б ахынд орчихоод сүүлд нь манайд орж ирэхээр нь би шанага монгол архи хийж өгсөн. Тэгээд байж байтал араас нь Б ах орж ирээд Д ахтай маргалдаад намаржаа энэ тэр гэж яриад маргалдаад байсан. Тэгээд эхлээд Б ах гараад араас нь Д ах гарсан гадаа гараад маргалдаад байсан тэгснээ зодоон хийгээд эхэлсэн Ч, Б ах хоёр араас нь гарсан хэн нь хэнийгээ зодсон талаар би сайн мэдээгүй. Тэгээд байж байтал хүмүүс ийш тийшээ яваад байгаа бололтой байсан нэлээн байж байгаад Ч орж ирэхдээ салгах гэсэн чинь хүчрэхгүй юм байна, Д ахыг салгах гэсэн чинь чи намайг барьж байгаад Бид зодууллаа гээд байна өөрсдөө учираа олно биз гээд ороод ирсэн. Тэгээд чимээгүй болохоор нь бид нар унтсан. Б ах манайд Д ахаа та яагаад энд тэнд очоод юу яриад байдаг юм бэ дээд хотонд юу гэж ярьсан юм бэ таныг яагаад намаржаандаа буухгүй байгаа юм бэ гэсэн чинь та муу сайн гуйлгачингууд намаржаан дээр буусан юм чинь би яаж буух вэ гэж хэлсэн байна та битгий тэгж бай гэсэн чинь чи муу надад үаах болоогүй чам шиг бандийг яасан ч яах вэ гээд маргалдаад Б ах гараад явсан чинь араас нь гараад гадаа үзье барий чи амжихгүй чамайг нэг хөдөлж байхад би чамайг сүхдэнэ шүү гээд яриад байсан. Д, Б нар хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдож байхад би нялх хүүхэдтэй болохоор гэрээс гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
П.Бийн яллагдагчаар өгсөн....би зүйл ангийг ойлголоо. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би Д ахыг Чийн гэрт байхад нь түрүүлж цохиж зодсон асуудал байхгүй. Д ах худлаа мэдүүлэг өгсөн байна. Чийн гэрт маргалдаж байгаад би гарсан чинь миний араас гарч ирээд надтай маргалдаж байгаад намайг эхлээд цохиж аваад чам шиг банди намайг амжихгүй энэ тэр гээд ам хамар руу гараа хийгээд чичлээд байхаар нь би барьцалдаж аваад газар унаад бие биенээ өшиглөж цохисон. Тэрнээс би цохиж зодсон асуудал байхгүй. Би Д гэдэг хүнийг танина. Манай аав Пийн төрсөн дүү нь байгаа юм. Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай хотонд аавын дүү Д ах Б гэдэг хүнтэй хамт ирээд манайд нэлээн согтуу орж ирсэн. Орж ирэхээсээ нэлээн хэд хоногийн өмнө надаар ахынх нь машин асахгүй байна чи үзээд өгөөч гэхээр нь би Ланд 80 маркийн автомашиныг үзсэн чинь угаасаа асахгүй байсан апартур нь болохгүй байсан. Тэгсэн манайд орж ирэхдээ чи зүгээр байсан. Машины апартур авахуулсан байна гээд янз бүрийн юм яриад байхаар нь би юм яриагүй апартур нь болохгүй байсан гэж хэлсэн чинь манайхаас гарахдаа муу сайн гөлөгнүүд ингэдэг байхгүй юу гээд манайхаас гараад Чийн гэрт орсон. Би араас нь ороод та яах гэж дандаа ингэдэг юм бэ дандаа хүн занаж байх юм гэтэл миний урдаас гөлөгнүүд ална энэ тэр гээд байхаар нь би урдаас нь маргалдсан. Тэгээд би Чийн гэрээс гарсан чинь миний араас гарч ирээд намайг муу гөлөг гөлөгнүүдийг ална гээд байхаар нь та битгий ингэж бай гэсэн чинь намайг барьж аваад цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унаад дээр доороо ороод ноцолдоод бие биенээ өшишлөж цохисон. Намайг хүртэл нүүр рүү цохиж, маажсан бид хоёрыг ноцолдож байхад Ч, Г хоёр гараад ирчихсэн салгасан чинь Д ах дээшээ өгсөөд Б ахын хот руу явсан явах замдаа муу гөлөгнүүдийг ална та нарыг харж байгаарай гэж занаад байсан Д ах өмнө нь хүн амины хэргээр шоронд явж байсан тэгээд архи уугаад хүнтэй харьцахаараа ална хядна гэж сүрдүүлж явдаг юм. Би ямар ажлаар ирсэн талаар нь асуугаагүй. Хоёулаа нэлээн согтуу ирсэн архи л уух гэж ирсэн байх Д ах архи уухаараа манайхаар ирдэг тэрнээс бол эрүүлдээ бол орж ирдэггүй. Манайд орж ирээд чи зүгээр байсан машины апартур тайлуулж хот руу явуулсан байиа гээд байсан тэрнээс бараг 7 хоногийн өмнө байх ахынхаа машиныг үзээд өгөөч гэхээр нь би Ланд 80 маркийн автомашиныг нь үзээд асахгүй болохоор нь апартур байна гэж хэлсэн чинь тайлж аваад хот руу явуулсан байсан. Тэрнээс хойш зүгээр байсан машины апартур тайлуулсан гээд хэрүүл өдөөд муу гөлөгнүүд гээд харааж зүхээд занаад эхэлсэн шоронд яваад ирснээсээ хойш архи уухаараа дандаа гөлөгнүүд та нарыг ална харж байгаарай гэж занадаг болсон. Дын биед янз бүрийн юмаар цохисон юм байхгүй. Хэдэн удаа хаана нь яаж цохисоноо санахгүй байна. Чийн гэрт надтай маргалдаад би түрүүлээд гарсан чинь миний араас гарч ирээд гадаа маргалдаж байгаад намайг цохиод авахаар нь би барьж аваад ноцолдоод газар унаад бие биенээ цохиж өшиглөсөн. Би Д ах ч намайг цохиж зодсон миний духны зүүн урд хэсэг болон ар дагз хэсэгт овойгоод хавдсан байсан цээжний зүүн хэсэгт юмаар зүсчихсэн юм шиг шархтай тэрнээс нь цус гарсан тэр хавийн хавирга зүүн тал нь тэр чигээрээ бөөн өвчтэй болчихсон болохоор нь би тоогоогүй тухайн үед нь би эмнэлэгт үзүүлээгүй шинжээч эмчид үзүүлээгүй. Дын биед ямар гэмтэл учруулснаа би санахгүй байна. Тухайн үед би архи уусан согтуу байсан. Д, Б нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад өр авлага өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. Намайг жаахан байхад манай Улаанбаатар хотод байсан хашаа байшинг заруулаад аав ээж хоёрыг хөдөө гар гээд хөдөө гаргасан гэж ярьдаг. Хашаа байшингийн мөнгөөр наймаа хийнэ гэж аваад наймаа хийсэн ч юм байхгүй хүн амины хэргээр шоронд явчихсан гэж аав ээж хоёр ярьдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 ддүгээр сарын 20-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт:
1. Ч.Дийн биед тархи доргилт, баруун чихний дэлбээний дээд ирмэг,
сэтэрсэн шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт дагзны баруун хэсэгт няцарсан шарх, уруулын зүүн дотор салстад язарсан шарх, зүүн шанаанд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр
үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 41 хуу/
П.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60 хуу/
Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 63-64 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус баг, Мараат гэх газар шүүгдэгч П.Б нь хохирогч Ч.Дийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбээний дээд ирмэг сэтэрсэн шарх, зулгаралт зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт дагзны баруун хэсэгт няцарсан шарх, уруулын зүүн дотор салстад язарсан шарх, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Б үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Дийн өгсөн:..Б босоод гэр тойроод гэрийн баруун талд миний хажууд ирээд суух гэж байна уу гэтэл миний зүүн шанаа руу цохиод зүүн гуя руу өшиглөсөн. Тэгсэн Чийн эхнэр Д гарцгаа гэхээр нь бүгдээрээ гарсан гэрийн гадаа гарахад Ч намайг тэврээд авсан Чийн дүү Г миний нүүр рүү гар чийдэн тусгасан. Би юм харахгүй байсан чинь Б миний хоёр талд гараад миний толгой болон цээж рүү өшиглөж, цохиж зодсон. Миний толгой цээж рүү өшиглөсөн юугаар цохиж зодсоныг нь би сайн мэдэхгүй байна. Б намайг салгах гэсэн түлхээд унагаасан Б хөл муутай болохоор тэр дороо газар унасан. Дараа нь Б хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон. Би ганцаараа алхаад Бгийнд очоод цус алдаад байна намайг гэр рүү хүргээд өг гэсэн чинь охин ганцаараа би хүргэж өгч чадахгүй гээд хэлээд зогсож байтал Б мотоцикльтой ирээд намайг дахиад зодсон. Тэр үед миний толгойны баруун хажуугаас зөндөө цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/
Гэрч М.Б өгсөн:...орой 22 цагийн үед байх манай нөхөр ганцаараа явган хамаг нүүр ам нь цус нөж болчихсон орж ирэхээр нь би яасан юу болсон юм бэ гэсэн чинь Б, Ч, Г нар зодчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Гэрч Б.Ц өгсөн:... газар нэг хүн хэвтэж байхаар нь би очоод нөгөө хүнийг
татаад босгосон чинь Д ах байхаар нь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Д ах чи намайг хүргээд өг гэхээр нь би юм яриагүй зогсож байтал Б наад мууг чинь алаад өгье гээд байхаар нь чи юу яриад байгаа юм бэ ах дүү хүмүүс байж гэсэн чинь Д ах тэгвэл би үхээд өгье гээд гэр рүүгээ яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Гэрч Д.Б өгсөн:... Чийн эхнэр шанага монгол архи хийж өгөхөөр нь
тэрийг нь ууж байтал Б гэрийн зүүн талаар тойрч хоймороор нь ирээд Дийг нэг удаа өшиглөөд, нэг удаа цохиод авсан чинь би боль гэсэн чинь намайг түлхээд унагаасан...босоод гэртээ очсон чинь манай эхнэр Цээвэлжид чи хаашаа алга болчихдог юм бэ Д ахыг манай гадаа Б зодоод алах шахлаа хүн амины хэрэг гарсан бол яанаа гэж надад ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Гэрч Э.Гийн өгсөн:..Ч ах бид хоёр араас нь гарсан чинь Д ах, Б ах хоёр барьцалдаад авчихсан зогсож байхаар нь би Б ахыг салгаад холдуулсан. Д ахыг салгаад цааш нь холдуулаад явуулах гээд мотоциклийг нь асааж өгсөн чинь мотоцикльтой нь явуулах гэсэн чинь мотоцикльтой явалгүй явган Б ахын гэр рүү яваад өгсөн. Тэгсэн араас нь Б ах явсан чинь Б ахын хотонд хүмүүс орилоод хэрэлдээд байхаар нь би араас нь яваад очсон чинь Б ах, Д ах хоёр барьцалдаад авсан байхаар нь би хоёуланг нь салгаад байж байтал Б ахын эхнэр гарч ирээд та нар больцгоо ах дүү хүмүүс байж яаж байгаа юм бэ гэхээр нь салаад Б ах бид хоёр гэр рүүгээ Д ах өгсөөд гэр лүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/
Гэрч Р.Дгийн өгсөн:..Д, Б нар хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдож байхад би нялх хүүхэдтэй болохоор гэрээс гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас П.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч П.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Д нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн / хх-ийн 85 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 64 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцэж байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Пийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 175.000 /нэг зуун далан таван мянга/ төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ