Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/263

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Ш.Н

Шүүгдэгч: Д.Б, Т.Г нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овгийн Д Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Тн Г нарт холбогдох ,,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,,өдөр Архангай аймгийн ,,,суманд төрсөн, , настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Э,,, тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овгийн Д Б /РД:/   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар жолооч ажилтай,  ам бүл 4,  эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ,,,тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овгийн Тн Г /РД:/   

 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвис бааранд Т.Гтэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны зөрүүтэй хугарал, дээд уруул нүүрэнд зөөлөн эдийн няцрал баруун шилбэнд өнгөц зулгаралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 

Шүүгдэгч Т.Г нь  2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвис бааранд Т.Хтолгойн тус газарт шар айрагний шилээр цохиж, эрүүл мэндэд зүүн хацар ясны хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн тухайн цаг үед Д.Бтэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцралт, 5-р савхны алганы шивнүүрийн цууралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:  

  Хохирогч Т.Х өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис бааранд өөрийн нөхөр Б, эгч Н, ах Ц нарын хамт орсон. Тэгээд бааранд байхад үл таних залуу ширээний хажууд сууж байснаа манай нөхөр Бийг чи намайг таниж байна уу бамбарын урд нүдүүлж байсан залуу мөн биз дээ гэхэд манай нөхөр чи хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь чиний хамрыг нэг удаа хуга цохиж болсон юм чинь яагаад дахиад цохиж болдоггүй юм гэж хэлэхээр нь манай нөхөр тэр залуугийн сууж байсан ширээнээс ууж байсан пивоны шилийг авч шидсэн чинь хажуу талын ширээн дээр сууж байсан Г гэдэг залуу зөрүүлээд ууж байсан пивоны шилээ аваад шидсэн. Миний зүүн нүдний шанаа хэсэгт нэг удаа цохисон. Г гэх залуу нөхөр бид хоёрыг Арвис баар руу ороод ширээн дээр сууж байхад чи намайг таниж байна уу чи бамбарын урд нүдүүлж байсан биз дээ гэж хэлэхэд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгсэн манай нөхөр чи хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд нөгөө залуу Г нь бамбарын урд чиний хамрыг хуга цохих болсон юм чинь дахиад яагаад цохиж болохгүй гэж хэлээд байхаар нь манай нөхөр ууж байсан пивоны шилээ аваад шидсэн. Шидсэн пивоны шил хэн нэгэн хүнийг оноогүй харин Г гэх залуу зөрүүлээд авч шидсэн пивоны шилэнд би оногдож миний зүүн нүдний шанаа хэсэгт цохисон. Би арвис баарны дотор талын зүүн гар талын ширээний баруун буланд сууж байсан. Г гэх залуу манай нөхөр Б рүү пивоны шил шидсэн харин нөгөө шидсэн пивоны шилэнд би оногдсон. Миний биед зүүн нүдний шанаа хэсэгт зүсэгдэж улмаар хацрын яс 2,6 см хугарсан зүүн нүд хөхөрч хавдсан одоо миний толгой хаван ихтэй байна. Тухайн үед би шууд эмнэлэг орохоор явсан. Намайг цохиулснаас болоод манай нөхөр тэр залуутай хоорондоо барьцалдаж авсан байсан. Би яг тэр үед хэн хэнийгээ цохиод байгааг мэдээгүй. Манай хамаатан ах Ц эхнэр Н өөрийн нөхөр хамт явж байсан. Г гэдэг хүн нэг залуутай хамт явсан би тэр залууг таньж мэдэхгүй. Би гомдол саналтай байна сая Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн одоо үргэлжлүүлээд хувийн эмнэлэгт үзүүлнэ гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ. Одоо надад үзүүлсэн баримт материал байгаа, цаашид гарсан зардал мөнгөө бүрэн гаргуулна яг хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна тооцоолж үзээгүй цаашид гарсан зардал баримт материалыг бүрдүүлж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/ 

Хохирогч Т.Хдахин өгсөн:...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Бид нар харилцан тохирсон. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

Хохирогч Д.Бийн өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Арвис нэртэй бааранд өөрийн эхнэр Х, эгч Н, ах Ц, нарын хамт орсон. Тэгээд бааранд байхад үл таних залуу ширээний хажууд сууж байснаа намайг чи таньж байна уу бамбарын урд нүдүүлж байсан залуу мөн биз дээ гэхэд манай нөхөр чи хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь чиний хамрыг нэг удаа хуга цохиж болсон юм чинь яагаад дахиж цохиж болдоггүй юм гэж хэлэхээр нь би уурласандаа болоод ууж байсан пивоо хана руу саваад хаясан чинь хажуу талд сууж байсан Г гэх залуу эргүүлээд над руу ууж байсан пивоны шилээ авч шидээд тэр шидсэн пивонд нь манай эхнэр Х оногдсон. Тэрнээс болоод бид хоёр хоорондоо барьцалдаж аваад би Г гэх залууг нэг удаа нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиж авсан. Харилцан бид хоёр бие биеэ цохилцсон өөр асуудал болоогүй. Г гэх залуу нөхөр бид хоёрыг Арвис баар руу ороод ширээн дээр сууж байхад чи намайг таньж байна уу чи бамбарын урд нүдүүлж байсан биз дээ гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу Г нь бамбарын урд чиний хамрыг хуга цохисон байсан юм чинь дахиад цохино гээд намайг доромжлоод байхаар нь би уурандаа өөрийн ууж байсан пивоо хана руу саваад хагалсан. Тэгсэн Г гэх залуу эргүүлээд ууж байсан пивоны шилээ авч шидээд шидсэн шилэнд нь манай эхнэр Х оногдсон. Би арвис баарны дотор талын зүүн гар талын ширээний баруун буланд сууж байсан юм. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ууж байсан пивоны шилээ хана руу саваад хагалсан харин дараа нь эргүүлээд Г гэх залуу над руу ууж байсан пивоны шилээ авч шидээд тэр шилэнд нь манай эхнэр Х оногдсон. Тэрнээс болоод би нэг удаа Г гэх залууг нэг удаа гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь цохисон. Миний баруун гарын савхан яс цуурсан энэ гэмтлийг Г гэх залуу хөлөөрөө нэг удаа өшиглөж учруулсан. Өөр байдлаар цохиж зодоогүй. Би нэг удаа гараа атгаж байгаад Гийн нүүр толгой хэсэг рүү нь цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй. Г гэх залуу миний урдаас нэг удаа өшиглөсөн тэр үед би баруун гараараа хаасан гараараа хаахад миний чигчий хуруу гарын савхан яс цуурсан байсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл учраагүй. Манай хамаатан ах Ц эхнэр Н,өөрийн эхнэр хамт явж байсан одоо манай ах эгч хоёр энд байгаа өөр хүн байхгүй байгаа. Г гэдэг хүн нэг залуутай хамт явсан би тэр залууг таньж мэдэхгүй. Бид хоёрт өр авлага таарамжгүй харьцаа байхгүй. Би гомдол саналгүй байна бид хоёр харилцан зодоон хийсэн надаа ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

Хохирогч Т.Гийн өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-дугаар баг Арвис нэртэй бааранд өөрийн найз Азжаргалын хамт сууж байхад гаднаас Б орж ирж байсан. Тэгэхээр нь би юу байна гэсэн чинь би чамайг танихгүй юм байна гэсэн тэгж байгаад хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан чинь хажуу талын ширээнээс Б нь ууж байсан пивоо над руу аваад шидсэн. Би зөрүүлээд айлгах зорилготой пивоны шил аваад шидээд Б ширээн дээр очоод бид хоёр хоорондоо харилцан барьцалдаж аваад байж байхад араас 3 залуу 2 хүүхэн орж ирээд миний толгойн тус газар Эрээнээ гэдэг залуу хамт явсан хоёр залуу бүгд нийлж миний толгой хэсэг рүү цохисон. Б бид хоёр барьцалдаж аваад би ширээн дээр суугаад хариу үйлдэл үзүүлээгүй сууж байсан ширээн дээр дарж байгаад намайг цохиод байсан хэн хэдэн удаа цохиж байгааг би мэдээгүй. Тухайн үед миний биед гэмтэл учирсан. Би найзын хамт ширээн дээр сууж байгаад Б гэдэг залуу гаднаас орж ирэхээр нь би юу байна гэж мэндэлсэн чинь чамайг танихгүй л юм байна гэсэн түүний дагуу бид хоорондоо хэрүүл маргаан хийх болсон. Би арвис баарны дотор талын зүүн гар талын ширээний зүүн буланд нь сууж байсан юм. Намайг хэл амаар доромжлоод сууж байсан чинь Б гэдэг залуу над руу түрүүлээд пивоны шил шидсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд пивоны шил шидсэн. Миний биеийн хамар хэсэг хугарсан, эрүү нүүр хэсэг, нэлээн хавдсан, дух хэсэг хавдсан, толгойны ар хэсэг хавдсан, хоёр нүд час улаан болсон, хоолой хэсэг улайж халцарсан, баруун хөлийн нарийн шилбэ халцарсан байгаа. Би Бтэй заамдалцаж авсан би цохиж зодоогүй харин би өөрөө цохиж зодуулсан. Би тухайн үед хамт ажилладаг Азжаргал гэх залуутай явсан өөр хүн байгаагүй. Намайг бүлэглэж цохисон араас ирээд бөөнөөрөө цохиж зодсон. Миний биед Б гэдэг залуу  эрүү хэсэг хавдар, хоёр нүдний улайлт духны халцархай, хамар хугарсан, нүүрэн хэсэгт учирсан гэмтлийг Б учруулсан өөр гэмтэл учруулаагүй. Эрээнээ гэх залуу миний хойноос миний толгой ар дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохисон, нэг залуу нь миний дээрээс гараараа 2 удаа цохисон. Би доошоо хараад сууж байсан учраас өөр энэ талаар мэдэхгүй байна. Би тухайн үед би хэн нэгний биед гэмтэл учруулаагүй би зүгээр сууж байсан. Би Бийг гараараа шанаан тус газар нь нэг удаа цохисон өөр байдлаар цохиогүй. Б намайг зодож цохисон толгой руу гараараа 20-30 удаа цохисон. Би сүүлдээ манараад юу болоод байгааг мэдээгүй. Сүүлд нь би цагдаа ирээд намайг саатуулах байранд авчраад би мэдсэн. Би гомдол саналтай байна, надад нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/ 

Хохирогч Т.Гийн дахин өгсөн:...надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй. Би ямар нэгэн баримт материал гаргаж өгөхгүй. Бид нар харилцан учраа олсон. Одоо хэн хэндээ ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Б гэх хүн дангаараа миний биед хохирол учруулсан. Өөр хүн миний биед гэмтэл учруулаагүй. Хэн нэгэнтэй хамтарч бүлэглэж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

Гэрч Г.Аын өгсөн:...танихгүй залуутай манай найз Г маргалдаж эхэлсэн чинь хажуу талын ширээн дээр сууж байсан залуу Г рүү ууж байсан пивоны шилээ шидсэн. Шидсэн пивоны шил нь бид хоёрын хажуугаар гарсан манай найз Г босч очоод пивоны шил шидсэн залуутай барьцалдаж авсан салгах гээд би хүчрээгүй. Тэр үед гаднаас нэг хүүхэн пивоны шилээр цохиулсан гээд байж байсан хажуугаар 2 танихгүй залуу орж ирээд бүгдээрээ нийлээд манай найз Г рүү дайраад тал талаас нь цохисон. Би удалгүй гэртээ харихаар явсан. Тэнд цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явцгаасан. Тухайн үед манай найз ширээн дээр байсан пивоны шил гараараа шүүрч авч байхыг харсан яг хэнийг хэзээ цохисон талаар би мэдэхгүй байна. Манай найз Гтэй барьцалдаж авсан Б гэдэг залуу гараараа нэлээн хэдэн удаа цохиж нүүр толгой хэсгийг нь хөхрүүлсэн хавдсан байсан. Бид хоёр тухайн үед хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Манай найз ширээн дээрээс пивоны шил шүүрч аваад байж байхыг харсан яг шидсэн үгүйг би мэдэхгүй хэсэг хугацааны дараа Х гэх эмэгтэй намайг пивоны шилээр нүүр толгой хэсэг рүүгээ цохьчихлоо гээд орилоод байсан. Би тэнд байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийж зодоон хийгээгүй оролцоогүй. Гийг хажуу талын ширээн дээр сууж байсан Б гэдэг залуу ширээн дээр дараад гараараа цохиод байсан. Бтэй хамт явсан хүмүүс бас араас нь цохиод байсан яг хэн хэдэн удаа цохиж байгаа талаар би нарийн мэдэхгүй байна. Манай найз Г Б гэх залуутай харилцан барьцалдаж аваад бие биенээ гараараа цохилцоод байсан Х гэх хүний талаар мэдэхгүй байна сүүлдээ манай найзыг Б гэдэг залуу ширээн дээр дараад гараараа цохиод байсан өөр энэ талаар надаа мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  59-61 хуу/

Гэрч Г.Цын өгсөн:..бааран дотор пивоны шилээр Г гэх залуу манай эхнэрийн хамаатны дүү Хзүүн талын шанаа нүүрэн хэсэгт пивоны шилээр цохиод цус нь гоожоод нөхөр Б нь Г гэх залууг дараад бариад авсан байсан удалгүй бид нар цагдаа дуудаж эмнэлэг дээр очиж үзүүлсэн өөр энэ талаар мэдэхгүй байна. Хажуу талын ширээн дээр сууж байсан Г гэх залуу пивоны шил авч шидээд нүүрэн хэсэгт онож гэмтлийг учруулсан. Бид нартай хамт явсан Б гэдэг залуу Гийн биед гэмтэл учруулсан энэ хоёр хоорондоо барьцалдаж аваад Гийн хамраас нь цус гараад мөн Бийн амнаас нь цус гарсан байсан. Би тухайн үед согтуу байсан нарийн сайн мэдэхгүй. Тэр хоёр бие биедээ харилцан бие биедээ гэмтэл учруулсан байх. Миний хувьд хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй хүний биед хүрч цохиж зодсон асуудал байхгүй. Би Гийг цохиж зодоогүй. Г нь нэг удаа ууж байсан пивоны шилээрээ Хөөдөөс шидээд нүүр хэсэг рүү нь онож цохисон өөр цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн  62-64 хуу/

Гэрч Ж.Дын өгсөн:...тухайн өдөр эргүүлийн ажил гүйцэтгэх хугацаанд цагдаагийн газрын жижүүрийн албаны 7033102 дугаарын тусгай дугаараас тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис бааранд хүмүүс хоорондоо зодоон хийгээд байна гэх дуудлага мэдээллийн дагуу тухайн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад хүмүүс хоорондоо зодоон хийж нэг эмэгтэй хацар хэсгээс нь цус гарсан, нэг залуугийн нүүр ам нь хавдсан цус гарсан байдалтай байсан. Тэдгээр хүмүүсийг цагдаа дээр авчирч ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу очиход хүмүүс хоорондоо зодоон хийгээд дууссан байсан. Г гэх залуугийн уруул хавдсан хамраас нь цус гарсан байсан. Жижүүрийн машинд суугаад байж байхад Б нь нэг удаа гараараа Гийн нүүр хамар хэсэг рүү цохисон. Өөр энэ талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/

Гэрч А.Э өгсөн:...дуудлага мэдээллийн дагуу очиход нэг эмэгтэй хацар хэсгээс 

цус гарсан. Нэг залуугийн нүүр ам хэсэг нь хавдсан, цус гарсан байдалтай байсан. Эдгээр хүмүүсийг цагдаа дээр авчирч ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Намайг дуудлага мэдээллийн дагуу очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Арвис бааранд хүмүүс зодоон хийгээд дууссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  68-70 хуу/

 

Гэрч Л.Нгийн өгсөн:..Х гэх эмэгтэйг хажуу талын ширээн дээр сууж

байсан Г гэдэг залуу пивоны шил  авч шидээд нүүрэн хэсэгт онож тухайн гэмтлийг учруулсан. Би хэн нэгэн хүнтэй маргалдаагүй, зодоон хийгээгүй. Б, Г нар хоорондоо хэрүүл маргаан зодоон хийгээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  71-73 хуу/

Д.Бийн яллагдагчаар өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 24-ний шөнө эхнэрийн хамаатан ах эгч хоёртойгоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Арвис бааранд орж үйлчлүүлээд бүжгийн зааланд сууж байсан чинь Г гэх залуу хэл амаар доромжлоод пивоны шил аваад шидээд манай эхнэрийн нүүр хэсэгт оносон. Тэрнээс болоод би Г гэх залуутай маргалдаж, түүний нүүр хамар хацар хэсэг рүү нь нэг удаа гараараа алгадаж цохисон. Мөн цагдаагийн машинд суугаад ирж явахдаа Гийн нүүр хамар хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон өөр цохиж зодоогүй. Намайг Г гэдэг залуу хэл амаар доромжлоод байхаар нь маргалдаж зодоон эхлэх болсон. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. Би Гийн хамар нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа алгадаж цохисон мөн машин дотор сууж явахдаа гараа атгаж байгаад нэг удаа нүүр хамар хэсэг рүү нь цохисон. Түүний биед хөнгөн зэргийн хохирол учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  78-80 дугаар хуу/  

Т.Гийн яллагдагчаар өгсөн:....би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би иргэн Бийн биед гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Б нь намайг цагдаагийн машинд сууж байхад дуудлагаар ирсэн цагдаа нарийн хажууд баруун гараараа миний нүүр хамар хэсэг рүү цохиж надад гэмтэл бэртэл учруулах үед түүний гар сарвуунд нь зөөлөн эдийн няцрал, 5-р савхны алганы шивүүрийн цууралт гэсэн гэмтлийг би үүсгээгүй намайг гараараа цохих явцад өөрөө өөртөө энэ гэмтлийг үүсгэсэн гэж бодож байна. 2019 оны 10 дугаар сарын 24-ний шөнө эхнэр хамаатан ах эгч хоёртойгоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Арвис бааранд орж үйлчлүүлж байхад бүжгийн зааланд сууж байсан Б гэдэг залуу гаднаас орж ирэхээр нь мэндэлсэн чинь чамайг танихгүй юм байна гэсэн тэрнээс болж бид хоёр маргалдаж Б пивоны шил аваад шидэхээр нь би зөрүүлээд хана руу чиглүүлээд шидсэн чинь түүний эхнэр Хнүүр хэсэг рүү нь оносон. Тэгж байхад Б нь босч ирээд намайг гараараа миний толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж зодох болсон. Би хэн нэгнийг өөр цохиж зодоогүй. Намайг Г гэдэг залуу хэл амаар доромжлоод байхаар нь маргалдаж зодоон эхлэх болсон. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. Би Хнүүр хацар хэсэг рүү нь шилтэй шар айраг пиво авч шидээд түүний хацар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Түүний биед хүндэвтэр зэргийн хохирол учруулсан өөр ямар нэг гэмтэл бэртэл учруулаагүй. Би баарнаас гараад дуудлагаар ирсэн цагдаагийн машинд сууж байхад намайг цохиж зодох болсон. Арвис бааранд зодоон болоод дууссан хойно дахиж намайг цохих болсон. Би өөрийгөө Бийн биед гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Б нь намайг цагдаагийн машинд сууж байхад дуудлагаар ирсэн цагдаа нарын хажууд баруун гараараа миний нүүр хамар хэсэг рүү цохиж надаа гэмтэл бэртэл учруулах үед түүний гар сарвуунд нь зөөлөн эдийн няцрал, 5-р савхны алганы шивүүрийн цууралт гэсэн гэмтлийг би үүсгээгүй намайг гараараа цохих явцад өөрөө өөртөө энэ гэмтлийг үүсгэсэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 85-88 дугаар хуу/  

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 504 дугаартай дүгнэлт:

1.  Т.Хбиед зүүн хацар ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдэд няцралт, зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Зүүн хацар ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн хацрын зөөлөн эдийн няцралт, шарх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 

           3. Цаашид уг гэмтлүүд нь биеийн эрүүл мэнд, гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 

4. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

            5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна, хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 505 дугаартай дүгнэлт: 

1. Д.Бийн биед баруун гарын сарвуунд зөөлөн эдэд няцралт, 5-р хурууны 

алганы савханд цууралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Баруун гарын сарвуунд зөөлөн эдэд няцралт, 5-р хурууны алганы шивнүүрийн 

цууралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 

3. Цаашид уг гэмтлүүд нь биеийн эрүүл мэнд гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар 

алдалтанд нөлөөлөхгүй. 

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой

...гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт: 

1. Т.Гийн биед хамар ясны зөрөөгүй хугарал, дээд уруул, нүүрэнд зөөлөн 

эдийн няцрал, баруун шилбэнд өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 

4. Дээрх гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 

түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэнд өнгөц зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 

дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуу/ 

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуу/ 

Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 98 дугаар хуу/

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94 дугаар хуу/ 

Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 дугаар хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 97 дугаар хуу/

Зөрчлийн лавлагаа /хх-ийн 99-106 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 107-110 дугаар хуу/

Хохирогч Т.Х, Д.Б, Т.Гнарын хүсэлт /хх-ийн 111-113 дугаар хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б, Т.Гнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвис бааранд шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Гтэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны зөрүүтэй хугарал, дээд уруул нүүрэнд зөөлөн эдийн няцрал баруун шилбэнд өнгөц зулгаралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арвис бааранд шүүгдэгч Т.Г нь хохирогч Т.Хтолгойн тус газарт шар айрагний шилээр цохиж, эрүүл мэндэд зүүн хацар ясны хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн тухайн цаг үед хохирогч Д.Бтэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцралт, 5-р савхны алганы шивнүүрийн цууралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б, Т.Гнар үйлдсэн болох нь: 

 Хохирогч Т.Хөгсөн:...манай нөхөр тэр залуугийн сууж байсан ширээнээс ууж байсан пивоны шилийг авч шидсэн чинь хажуу талын ширээн дээр сууж байсан Г гэдэг залуу зөрүүлээд ууж байсан пивоны шилээ аваад шидсэн. Миний зүүн нүдний шанаа хэсэгт нэг удаа цохисон. Г гэх залуу нөхөр бид хоёрыг Арвис баар руу ороод ширээн дээр сууж байхад чи намайг таниж байна уу чи бамбарын урд нүдүүлж байсан биз дээ гэж хэлэхэд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэгсэн манай нөхөр чи хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд нөгөө залуу Г нь бамбарын урд чиний хамрыг хуга цохих болсон юм чинь дахиад яагаад цохиж болохгүй гэж хэлээд байхаар нь манай нөхөр ууж байсан пивоны шилээ аваад шидсэн. Шидсэн пивоны шил хэн нэгэн хүнийг оноогүй харин Г гэх залуу зөрүүлээд авч шидсэн пивоны шилэнд би оногдож миний зүүн нүдний шанаа хэсэгт цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/ 

Хохирогч Д.Бийн өгсөн:.. би нэг удаа Г гэх залууг нэг удаа гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь цохисон. Миний баруун гарын савхан яс цуурсан энэ гэмтлийг Г гэх залуу хөлөөрөө нэг удаа өшиглөж учруулсан. Өөр байдлаар цохиж зодоогүй. Би нэг удаа гараа атгаж байгаад Гийн нүүр толгой хэсэг рүү нь цохисон өөр цохиж зодсон асуудал байхгүй. Г гэх залуу миний урдаас нэг удаа өшиглөсөн тэр үед би баруун гараараа хаасан гараараа хаахад миний чигчий хуруу гарын савхан яс цуурсан байсан. Өөр ямар нэг гэмтэл бэртэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

Хохирогч Т.Гийн өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-дугаар баг Арвис нэртэй бааранд өөрийн найз Азжаргалын хамт сууж байхад гаднаас Б орж ирж байсан. Тэгэхээр нь би юу байна гэсэн чинь би чамайг танихгүй юм байна гэсэн тэгж байгаад хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан чинь хажуу талын ширээнээс Б нь ууж байсан пивоо над руу аваад шидсэн. Би зөрүүлээд айлгах зорилготой пивоны шил аваад шидээд Б ширээн дээр очоод бид хоёр хоорондоо харилцан барьцалдаж аваад байж байхад араас 3 залуу 2 хүүхэн орж ирээд миний толгойн тус газар Эрээнээ гэдэг залуу хамт явсан хоёр залуу бүгд нийлж миний толгой хэсэг рүү цохисон. Б бид хоёр барьцалдаж аваад би ширээн дээр суугаад хариу үйлдэл үзүүлээгүй сууж байсан ширээн дээр дарж байгаад намайг цохиод байсан хэн хэдэн удаа цохиж байгааг би мэдээгүй. Тухайн үед миний биед гэмтэл учирсан. Би найзын хамт ширээн дээр сууж байгаад Б гэдэг залуу гаднаас орж ирэхээр нь би юу байна гэж мэндэлсэн чинь чамайг танихгүй л юм байна гэсэн түүний дагуу бид хоорондоо хэрүүл маргаан хийх болсон. Би арвис баарны дотор талын зүүн гар талын ширээний зүүн буланд нь сууж байсан юм. Намайг хэл амаар доромжлоод сууж байсан чинь Б гэдэг залуу над руу түрүүлээд пивоны шил шидсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд пивоны шил шидсэн. Миний биеийн хамар хэсэг хугарсан, эрүү нүүр хэсэг, нэлээн хавдсан, дух хэсэг хавдсан, толгойны ар хэсэг хавдсан, хоёр нүд час улаан болсон, хоолой хэсэг улайж халцарсан, баруун хөлийн нарийн шилбэ халцарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/ 

Гэрч Г.Аын өгсөн:...танихгүй залуутай манай найз Г маргалдаж эхэлсэн чинь хажуу талын ширээн дээр сууж байсан залуу Г рүү ууж байсан пивоны шилээ шидсэн. Шидсэн пивоны шил нь бид хоёрын хажуугаар гарсан манай найз Г босч очоод пивоны шил шидсэн залуутай барьцалдаж авсан салгах гээд би хүчрээгүй. Тэр үед гаднаас нэг хүүхэн пивоны шилээр цохиулсан гээд байж байсан хажуугаар 2 танихгүй залуу орж ирээд бүгдээрээ нийлээд манай найз Г рүү дайраад тал талаас нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн  59-61 хуу/

Гэрч Г.Цын өгсөн:..бааран дотор пивоны шилээр Г гэх залуу манай эхнэрийн хамаатны дүү Хзүүн талын шанаа нүүрэн хэсэгт пивоны шилээр цохиод цус нь гоожоод нөхөр Б нь Г гэх залууг дараад бариад авсан байсан удалгүй бид нар цагдаа дуудаж эмнэлэг дээр очиж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  62-64 хуу/

Гэрч Ж.Дын өгсөн:...тухайн өдөр эргүүлийн ажил гүйцэтгэх хугацаанд цагдаагийн газрын жижүүрийн албаны 7033102 дугаарын тусгай дугаараас тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис бааранд хүмүүс хоорондоо зодоон хийгээд байна гэх дуудлага мэдээллийн дагуу тухайн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад хүмүүс хоорондоо зодоон хийж нэг эмэгтэй хацар хэсгээс нь цус гарсан, нэг залуугийн нүүр ам нь хавдсан цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/

Гэрч А.Э өгсөн:...дуудлага мэдээллийн дагуу очиход нэг эмэгтэй хацар хэсгээс 

цус гарсан. Нэг залуугийн нүүр ам хэсэг нь хавдсан, цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  68-70 хуу/

 

Гэрч Л.Нгийн өгсөн:..Х гэх эмэгтэйг хажуу талын ширээн дээр сууж

байсан Г гэдэг залуу пивоны шил  авч шидээд нүүрэн хэсэгт онож тухайн гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн  71-73 хуу/, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 504 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 505 дугаартай дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 509  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Гтэй харилцан зодолдсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс хамар ясны зөрөөгүй хугарал, дээд уруул, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд өнгөц зулгаралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 509 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

Мөн  шүүгдэгч Т.Г нь хохирогч Т.Хтолгойн тус газарт нь шар айрагны шилээр цохиж улмаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс зүүн хацар ясны хугарал бүхий гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 504 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан ба шүүгдэгч Т.Г нь хохирогч Д.Бтэй харилцан зодолдож улмаар түүний биед баруун гарын сарвуунд зөөлөн эдэд няцралт, 5-р хурууны алганы шивнүүрийн цууралт гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 505 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Т.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Аймгийн Прокурорын газраас Д.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Гийн үйлдлийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.   

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 118 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ. 

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгэт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 119 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ. 

 

Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Д.Б, Т.Гнар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б, Т.Гнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.    

 

Хохирогч Т.Х нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 111 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 107 дугаар хуу/, хохирогч Д.Б нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 112 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 108 дугаар хуу/, хохирогч Т.Г нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 113 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 109 дүгээр хуу/  байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч С овгийн Д Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Тн Гийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүнд нийт 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг, шүүгдэгч Т.Гт оногдуулсан торгох ялын 900.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 180.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Гнар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Гнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Т.Гнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ